Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/766

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н нь “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны 0 дугаар байрны 0 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Э-ийн нүүр тус газарт алгадах зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн шанаа, хацарт цус хуралт, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н нь “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны 0 дугаар байрны 0 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Э-ийн нүүр тус газарт алгадах зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн шанаа, хацарт цус хуралт, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н “...гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Э-ийн өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр найз Н-тэй уулзаад гадуур явж байгаад - найз Н гэдэг охинтой яриад А хотхоны тэнд гэж зам зааж өгөөд Н бид 2 таксидаад очсон. Тухайн байрны гадаа очоод 3 давхарт нэг залуугийнх нь гэрт ороод сууж байтал тэд гаднаас пиво бариад орж ирсэн ба бид нарт аягалж өгсөн. Би 1 том аягаар 1 удаа уусан. Тэгээд тэнд байсан залуучуудын нэг нь надтай дотно “Манай найз охин” гэх зэргээр яриад байсан чинь Н гэдэг охин уурлаад унтлагын өрөөнд хамт ороод намайг шууд алгадсан. Нүүр хэсэгт нэлээн олон удаа алгадсан бөгөөд араас залуучууд орж ирээд Н гэдэг охиныг явуулсан. Тэгээд би хамаатныхаа залууг дуудсан ба гэрийнх нь гадаа ирчихлээ гэхээр нь ягаан үстэй залуутай гарахад манай хамаатны залуу Г 2 найзын хамт гадаа нь ирчихсэн байсан. Гэтэл гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд “та нарыг чимээ шуугиан гаргаад байна гэсэн гомдол ирсэн” гээд намайг шууд цагдаагийн хэлтэст авч ирсэн. Миний уруул хавдсан, хамар болон чихний орчим хавдсан, духны баруун хэсэгт зураас үүссэн, зүүн нүдэнд цус хурсан. Энэ гэмтлийн тэр Н гэдэг охин надад учруулсан бөгөөд миний өөр хэсэгт гэмтэл учруулаагүй. Мөн өөр хүмүүст гэмтэл учруулаагүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Н найз Н-тайгаа уулзана гэхээр нь хамт явсан. Тэнд байсан хүмүүсээс би Н-ыг л өмнө нь харж байсан, бусдыг нь танихгүй. Намайг хэн нэгэн архи, согтууруулах ундааны зүйл уухыг шахаж, шаардсан зүйл байхгүй. Тэнд байсан залуучуудын нэг нь надад пиво аягалж өгсөн ба уух уу гэхэд нь би татгалзаагүй 1 аягийг уусан. Бид нарыг юм яриад сууж байхад улаан үстэй залуу нь намайг өөрийнхөө найз охин мэтээр яриад байсан ба Н гэдэг охин тэр залууд сайн юм шиг байсан. Тэгээд надад уурлаад байсан ба жижиг унтлагын өрөөнд орж ирээд шалтгаангүйгээр намайг алгадсан. Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бага зэргийн согтолттой байсан. Намайг алгадахаар нь би гарыг нь зайлуулаад гараад явсан. Өөрөөр би гэмтэл учруулаагүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н-ийн өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн найз Э-тэй 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзахаар болоод 15 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 108 дугаар байрны 24 тоот гэрээсээ гараад бид 2 уулзсан. Тэгээд Их дэлгүүр орж Бабле тий авч уухаар тохиролцоод тэндээсээ Их дэлгүүрийн хажууд байдаг Бабле тий зардаг газраас Бабле тий авч усан оргилуур орж уусан. Бид 2 юм яриад сууж байтал манай найз Н залгаад “хаана байгаа юм бэ” гэхэд нь би “Э-тэй хамт усан оргилуур дээр байна” гэхэд “хүрээд ир” гээд бид 2 А хотхоны хажуугийн 16 давхар орчим байрны 3 давхарт байр хаяг заалгаад очсон. Замдаа идэх юм аваарай гэхээр нь доод дэлгүүрээс нь зайрмаг, ариун цэврийн цаас, бэлэн гоймон авсан. Тэгээд ороход нэг залуу хаалга онгойлгосон бөгөөд ороход Н 3 залуутай хамт байсан. Нэг нь 170-175 см орчим өндөр баруун гар дээрээ шивээстэй, туранхай, нүүр нь батгатай залуу байсан бөгөөд гэрийн эзэн гэсэн. 172-178 см өндөртэй, халимаг хар өнгийн жижиг үстэй, халзан мэт залуу, 170-175 см өндөртэй, харынхаа шуу нь дээр том шивээстэй 3 залуу байсан. Гэрийн эзнийг нь Ч, нөгөө 2-ыг нь М, И гэж байсан. Тэгээд бид нар пиво уухаар болоод М, И 2 гарч дэлгүүрээс 2,4 литрийн савлагаатай 1 ширхэг пиво авч ирсэн. Тэгээд тэд нар пиво уугаад хөзөр тоглож байсан. Би удалгүй “манай гэрээс дуудаад байна” гэж хэлээд явсан бөгөөд гэрийнхээ гадаа 20 цаг гэхэд очсон байсан. Гадаа байрны хүүхдүүдтэй жаахан воллеболь тогтож байгаад гэртээ орсон. Намайг байх хугацаанд Н, Э нар муудалцаагүй. Өмнө нь Н надад Э намайг муулсан гэсэн гэж хэлж байсан. Э-ийн найз залуу Ц нь миний найз бөгөөд бид тэгж танилцсан. Мөн Н нь Ц-тэй найз байсан. Н надаас 3 эгч, өөрийгөө 2002 оных гэж хэлж байсан. Намайг байх хугацаанд надаас пиво уух уу гэж асуухад нь би уухгүй гэж хэлсэн. Өөрөөр шахаж, тулгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Бийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын  23-ны өдөр ажлаа тараад орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 42-00 тоотод байрлах Ч-г найзындаа очиход тэнд манай найзууд болох М, Э, Н, Н, Э нар ирсэн байсан. Тэгээд бид нар 2,5 литрийн том пиво нэг ширхгийг авч уусан бөгөөд Н, Э нар найз залуугаасаа болоод маргалдаад байсан. Гэтэл Н Эг унтлагын өрөөнд дагуулж ороод алгадаад байхаар нь бид нар салгаад Н-г яв, зайл гээд хөөгөөд явуулсан. Э Э гэдэг охиныг гаргаж өгөхөөр гарахад Ч-ийн байрны гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд бид нарыг цагдаагийн хэлтэс авч явсан. Бид нар ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглээгүй, тийм зүйл мэдэхгүй. Бид 4 ширхэг том пиво уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ч-ийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын  23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод байрлах гэртээ байж байтал манай найзууд болох Б, М, Э, Н, Н, Э нар ирсэн бөгөөд бид 4 ширхэг 2,5 литрийн пиво авч уусан. Тэгээд удалгүй Н гэртээ харих ёстой гээд яваад өгсөн. Гэтэл Н, Э нар найз залуугаасаа болоод маргалдаад байсан. Н Эг тусдаа өрөөнд дагуулж ороод алгадаад байхаар нь бид салгаад Н-ыг явуулсан. Тэгээд Э Эг гаргаж өгөхөөр гарахад гэрийн гадаа цагдаа нар ирсэн байсан. Бид нар ямар нэгэн хар тамхи хэрэглээгүй, пивоноос өөр зүйл уугаагүй бөгөөд 4 ширхэг пиво л уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Мий гэрчээр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын  23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 42-06 тоот болох Ч-ийн гэрт манай найзууд болох Б, Чриг, Э, Н, Н, Э нар ирсэн бөгөөд бид 4 ширхэг 2,5 литрийн пиво авч уусан. Тэгээд Н гээд охин түрүүлээд яваад өгчихсөн. Удалгүй Н Эг дагуулаад нөгөө өрөөнд орсон бөгөөд тэр 2 найз залуугаасаа болоод маргалдаад байсан. Тэгээд Н Эг алгадаад бид нар салгаад Н-ыг явуулсан. Н тэгээд яваад өгсөн. Э удалгүй Эг гаргаж өгөхөөр гартал Ч-ийн гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Бид нар сэтгэцэд нөлөөлөх эм тариа, хар тамхи хэрэглээгүй бөгөөд тийм зүйл мэдэхгүй. Бид нар 4 ширхэг л пиво уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э гэрчээр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын  23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 42-06 тоот болох Ч-ийн гэрт манай найзууд болох Б, Ч, М, Н, Н, Э нар ирсэн бөгөөд бид 4 ширхэг 2,5 литрийн пиво авч уусан. Тэгээд Н гээд охин түрүүлээд яваад өгчихсөн. Удалгүй Н Эг дагуулаад нөгөө өрөөнд орсон бөгөөд тэр 2 найз залуугаасаа болоод маргалдаад байсан. Тэгээд Н Эг алгадаад бид нар салгаад Н-ыг яв яв гээд явуулсан. Э удалгүй Эг гаргаж өгөхөөр гартал Ч-ийн гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Бид нар сэтгэцэд нөлөөлөх эм тариа, хар тамхи хэрэглээгүй бөгөөд тийм зүйл мэдэхгүй. Бид нар 4 ширхэг л пиво уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын  23-ны орой найз Ж хамт гадуур таксинд таксинд явж байтал 23:00 цагийн үед А хотхоны автобусны буудал дээрээс 20 орчим насны эмэгтэй гар өргөхөөр нь авсан бөгөөд 5 шар орно гэсэн. Тэгээд явж байгаад миний утас болохгүй байна. Утсаараа нэг яриулаач гэхээр нь утсаа өгсөн. Гэтэл цагдаа руу залгаад “та нууц хадгална гэвэл танд нэг юм хэлмээр байна” гэсэн. Тэгснээ “манай найзууд өвс хэрэглээд байна” гэх шиг болсон. Тэгээд нэг хаяг зааж өгөөд байх шиг байсан. Би сайн сонсоогүй. Тэр эмэгтэй 5 шарын автобусны буудал дээр буусан бөгөөд тэндээ үлдсэн. Буусны дараа нь залгасан дугаарыг нь харахад 102 дугаарт 2 удаа залгасан байсан. Харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг харагдаж байсан боловч суусны дараа нэг их үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Г өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 23-ны орой 22:00 цагийн үед 171 дүгээр сургуулийн урд талд найз Лхагва-Очир, Ирээдүй нартай уулзаад ойр зуурын юм яриад байж байтал манай хамаатны охин Э залгаад А хотхоны 0 дугаар байрнаас ирээд аваадах гээд уйлаад байсан. Яагаад уйлаад байгаа талаар асуутал ирэхээр чинь хэлье гэсэн. Тэгээд би 2 найзыгаа дагуулаад бид 3 хэлсэн газарт нь очиход тэнд Э байрны гадаа гараад ирчихсэн байсан. Тэгээд яагаад уйлсан, юу болсон талаар асууж байтал ажлаа хийж явсан 2 цагдаа ирээд “энэ хавийн оршин суугчид та 4-ыг гомдол гаргаад байна гэж хэлсэн, шалгах шаардлагатай байна” гэж хэлээд цагдаагийн газар руу дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Л өгсөн “...Тухайн өдөр 22:00 цагийн үед би өөрийн найз И, Г нартай уулзсан бөгөөд Г нь “манай хамаатны охин Э уйлаад залгаад байна, очоод авъя” гэхээр нь бид 3 А хотхон орсон. Хэлсэн газарт нь очиход Э 0 дугаар байрны гадаа танихгүй улаан үстэй залуутай хамт зогсож байсан. Тэгээд бид 3 очоод юу болсон талаар асууж байтал 2 цагдаа ирээд “энэ хавийн оршин суугчид та нарыг шуугилдаад байна гэсэн гомдол гаргаад байна, та нарыг шалгах шаардлагатай байна” гэж хэлээд цагдаагийн газарт дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б өгсөн “...Тухайн өдөр 21:00 цагийн үед Г уулзаад дараа нь Л уулзсан. Тэгээд байж байтал Г-ын хамаатны охин Э уйлаад ирээд ав гээд залгаад байна гэхээр нь бид 3 зааж өгсөн хаягаар нь очтол А хотхоны тэнд 0 дугаар байрны гадаа Э нэг танихгүй улаан үстэй залуутай хамт зогсож байсан. Тэгээд бид 3 очоод юу болсон талаар асууж байтал цагдаагийн хүмүүс ирээд “та нарыг энэ хавийн оршин суугчид шуугилдаад чимээ гаргаад байна гэж гомдол гаргасан тул шалгах шаардлагатай байна” гэж хэлээд цагдаагийн газарт дагуулан явсан. Тухайн үед Г Э залгаад учир олдохгүй юм яриад уйлаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн “...Б.Эгийн биед зүүн шанаа хацарт цус хуралт, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт, шарх, зүүн нүдний алины салстад цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 40,3 грамм байсан ба шинжилгээнд 0,1 грамм зарцуулав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-63 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н-н яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би өөрийн найз Д-тэй уулзах гэж байгаад утсаа авахгүй болохоор нь уулзахаа больсон. Тэгээд Ч-той мессенжер чатаар холбогдож байгаад Баянгол дүүргийн 0 дугаар хороо, А хотхоны баруун талд байрлах ногоон, цагаан өнгийн 16 орчим давхар байрны 3 давхарт байрлах гэрт нь очсон. Тэгээд Ч-ийн гэрт ороход Ч 2 найзын хамт урдаа пиво тавьчихсан телевизор дээр дуу сонсоод сууж байсан. Тэгээд би найз Н рүү залгаад “хаана байгаа юм бэ” гэхэд “Улсын Их дэлгүүрийн энд байна” гэсэн тэгээд би хүрээд ир гэсэн ба намайг хоол идсэн юм уу гэхээр нь би идээгүй гэхэд дэлгүүрээс юм аваад оръё гэсэн. Тэгээд байрны гадаа ирээд дэлгүүрээс юу захих вэ гэхээр нь ариун цэврийн цаас захисан. Н Ч-д орж ирэхдээ Э-тэй хамт орж ирсэн ба бид нар пиво уусан. Ч надад цайны аягаар пиво хийж өгөөд уух уу гэхээр нь би уухгүй гэхэд тэгвэл наад урдаа тавьчих гэсэн. Тэгээд Н ээж нь дуудаад байна гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн бөгөөд Э пиво ууж байсан. Өмнө нь би Э-тэй нэг удаа л уулзаж байсан бөгөөд манай найзын найз нь юм, тэгээд манай найзуудад намайг муулаад байдаг гээд би сонсчихсон байсан учраас түүнийг нь тодруулахаар “чи яагаад намайг сайн мэдэхгүй байж муулаад байдаг юм бэ” гэхэд Э “би тэгээгүй” гэх мэтээр бид 2 маргаж эхэлсэн. Тэгээд Э намайг түлхэхээр нь би нүүр тус газарт нь 2 удаа алгадсан. Гэтэл нөгөө өрөөнөөс хөвгүүд орж ирээд бид 2-ыг салгаад манайд “чи яваа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэж та нартай охин хүүхэд ганцааранг нь үлдээдэг юм бэ” гэхэд “бид нар яавал гэж” хэлээд намайг яв гэсэн. Би харин Эгээс “хамт явах уу, би чамайг хүргээд өгье” гэхэд Э “чи түрүүлээ явж бай, би жаахан тайвширч байгаад явна” гэсэн. Тэгэхээр нь уурлаад гараад явсан. Би тухайн үед цайны аягаар нэг л удаа пиво уусан бөгөөд бид нар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн зүйл байхгүй. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдАгаар холбоотойгоор Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт / хх-87, 85 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 8 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 83 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх лавлагаа /хх-ийн 84 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 86 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн биед хийсэн хэт авиа шинжилгээний зураг, эмчийн тодорхойлолт                          / жирэмсэн гэх тодорхойлолт/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н нь “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны 0 дугаар байрны 0 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Э-ийн нүүр тус газарт алгадах зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн шанаа, хацарт цус хуралт, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Н-ын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны 0 дугаар байрны 0 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Э-ийн нүүр тус газарт алгадах зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн шанаа, хацарт цус хуралт, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б нар нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч Н-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй  гэж дүгнэлээ.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялын хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд шүүгдэгчид  тайлбарлав.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, ял биелэгдэх боломжтой байх учиртай байх бөгөөд шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн орлоготой эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчид торгуулийн ял  оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй хохирогч Б.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг  1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч Б.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ