| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00225/И |
| Дугаар | 103/ШШ2017/00271 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2017/00271
| 201******* оны 06 сарын 2******* өдөр | Дугаар *******/ШШ201*******/002*******1 | Улаанбаатар хот |
201******* 06 2******* *******/ШШ201*******/002*******1
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие захирал М. гуйлтаар гэх эмэгтэйд 1 сарын хугацаатай 500.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн. 1 сарын дараа мөнгөө авья гэхэд нөхөр хуруугаа тайруулсан боломжгүй байна 1 сар сунгаад өг сар бүр 10 хувийн хүүтэй чинь буцаагаад өгье гэж гуйсан. Улмаар одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймээс Г.аас үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 1.400.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д. миний бие нэхэмжлэлийн шаардлага 1.900.000 төгрөгөөс, 900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч Г. 201******* оны ******* дугаар сарын 28-ны өдрийн дотор 600.000 төгрөг, 201******* оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 400.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д., хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч 201******* оны ******* дугаар сарын 28-ны өдрийн дотор 600.000 төгрөг, 201******* оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 400.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.900.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч 201******* оны ******* дугаар сарын 28-ны өдрийн дотор 600.000 төгрөг, 201******* оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 400.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******6*******5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******6*******5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО