Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 103/2017/00272

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Боржигон овогт Рэгзэлийн Гантөмөрийн   нэхэмжлэлтэй, Шарнууд овогт  Дуламсүрэнгийн Лхагважаргалд  холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт  1.300.000 төгрөг гаргуулах  тухай  иргэний хэрэгт  хариуцагч Д.Лхагважаргал нь 700.000 төгрөгт тугалтай үнээ  авахаар, үлдэх 600.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 20, 08 сарын 20-ны өдөр 2 хувааж  төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  35.750   төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 17.875 төгрөгийг улсын орлогоос, 17.875 төгрөгийг хариуцагч  Д.Лхагважаргалаас  тус тус гаргуулж нэхэмжлэгч  О.Гантөмөрт олгосугай. 

            3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.ЦЭЦЭГДУЛАМ