Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 103/2017/00273

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. “Омбол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ухаа булаг” ХХК-д  холбогдох  зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт  113.000.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13.100.000 төгрөгийг төлсөн, үлдэх 99.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     722.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 361.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч “Ухаа булаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 361.475 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.ЦЭЦЭГДУЛАМ