Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0150/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, Иргэдийн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Хохирогч *****, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****т холбогдох эрүүгийн 201609000180 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *****, 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч***** нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр архидан согтуурсан үедээ *****тоот өөрийн төрсөн ах*****ын гэрт орж таксины 500 төгрөг өгсөнгүй гэдэг үл ялих зүйлээр шалтаглан бэр эгч *****г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд дурдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад зах дээр очоод машины сэлбэг хайж яваад зүс таних найз Чука, Болдоо хоёртой тааралдаад бид гурав 2 шил 0,75 гр архи уусан юм. Архи ууж яваад гэртээ ирэхэд 20 цаг болж байсан. Би гэртээ байж байгаад 00 ороод буцаад явж байгаад хамар хашаанд байх төрсөн ах *****ын гэрт ороход ***** ахын эхнэр ***** эгч охинтойгоо байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би ***** эгчтэй хэрүүл хийгээд байж байсан. ***** эгч намайг өшиглөж байсан ба би гартаа шалны мод барьсан байсан. Тэгээд би шалны модоор цохих гээд далайсан чинь таазанд тулаад шалны мод нь хугарчихсан. Тэгэхээр нь би хугархайгаар нь ***** эгчийн гар руу 2 удаа цохисон. Тэгэхэд ***** эгчийн охин **** **** ахаа болиоч ээ гэсэн. Тэгээд би гараад Дархан руу орж ирээд Төмөр замын 16 дугаар байрны орцонд орж хоносон. Миний төрсөн ах ***** хөдөө хамгаалагчийн ажил хийдэг. ***** ах 2 сар ажил хийж байгаад 1 сар амардаг юм. Ажилд явсан хойгуур нь ***** эгч гадуур яваад архи уугаад гэртээ ирж хонохгүй 2, 3 хоног болоод ирэхдээ миний бие өвдөөд байна гэж ярьдаг юм. Мөн ***** эгч ***** ахаас өөр эрэгтэй хүнтэй хамт баар саваар яваад байсан. 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим үйлчилгээний төв дээр ***** эгч хоёр танихгүй залуу, нэг эмэгтэйтэй хамт явж байхыг нь би өөрөө харсан. Тэгээд л би архи уусан байхдаа согтуу ороод хэрүүл маргаан үүсгэж, зодсон байх. Би яагаад ороод хэрүүл маргаан үүсгэснээ санахгүй байгаа. ***** эгчийг шалны модны хугархайгаар цохиж байснаа л санаж байгаа. Би их согтуу байсан болохоор болсон асуудлыг хагас дутуу л санаж байна” гэх мэдүүлэг, Хохирогч *****гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр *****ын төрсөн дүү ********** манай гэрт ганцаараа согтуу орж ирээд гар утсаа өгөөч гээд миний утсаар нэг хүн рүү ярьсан. Би хэн рүү утсаар ярьсныг нь мэдээгүй. Тэгээд ********** утсаар ярьж дуусаад “Надад таксины мөнгө өг” гэсэн. Надад чамд өгөх мөнгө алга. Би өдрийн 8 цаг ажиллаж байхад юун чамд таксины мөнгө өгөх гэж хэлсэн. Тэгсэн чинь ********** миний охин **** рүү “Хөөе ***** муу пизда минь” гээд орилсон. Тэгэхээр нь би уурлаад чи дуугүй байгаач миний зүрх өвдөж байна. Чи яахаараа согтуу орж ирэх болгондоо муухай орилж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ********** намайг муу янхан, банзал минь гээд гараа атгаж байгаад миний толгой руу 2 цохиод авсан. Тэгэхээр нь би зайл муу пизда минь гэж хэлээд цаашаа том өрөө рүү яваад орсон чинь миний араас ********** орж ирээд миний толгой руу 2, 3 удаа цохиод муу янхан, банзал чинь би чамайг одоо алчихъя л даа гээд том өрөөнөөс гарч яваад буцаж орж ирэхдээ шалны мод барьж орж ирээд шалны модоор эхлээд миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг цохисон. Тэгэхэд шалны мод нь хугараагүй. Тэгсэн чинь дахиад миний зүүн хөлийн гуя руу хоёр цохисон. Тэгэхэд нь шалны мод 3 хэсэг болж хугарсан юм. Тэгэхэд ********** шалны модны хугарсан хэсгийг аваад миний чээж, хөл хэсэг рүү “Одоо чамайг ална ” гээд чичээд, хатгаад байсан. Тэгсэн чинь миний охин **** миний ээжийг аллаа шүү дээ гэсэн чинь ********** гараад явсан. Би **********ыг тухайн үед их согтуу байсан гэж бодож байна. ********** намайг урьд нь цохиж зодож байгаагүй. Харин согтуу орж ирээд надаас мөнгө нэхэхээр нь би өгөөд гаргадаг байсан. Би нөхрөөсөө өөр хүнтэй эр эмийн харьцаа байхгүй. ********** 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтуу орж ирээд би чамайг 2 залуутай явж байхыг чинь харсан шүү муу пизда, янхан чинь гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед би **********ыг согтуу солиорч байна л гэж бодсон. Миний бие 336.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ********** өгсөн. Бас надаас уучлалт гуйсан болохоор одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч ***** мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаднаас манай аавын дүү ********** ах согтуу орж ирээд манай ээж Баяраагийн гар утсыг нь аваад нэг хүн рүү залгаад би одоо очлоо гэж хэлээд утсаа салгаад ээжээс таксины 500 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхэд манай ээж надад мөнгө байхгүй гэсэн чинь ********** ах уурлаад над руу пизда минь гэх мэтээр чанга дуугаар орилоод манай ээжийг муу янхан пизда гэж хэлээд толгой руу нь цохиод авсан. Тэгэхээр нь би айгаад дөхөж очоогүй. Тэгээд манай ээж цаашаа том өрөө рүү яваад ороход ********** ах араас нь дагаж орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод хараад зогсож байсан чинь ********** ах гаднаас шалны мод авч орж ирээд ээжийг шалны модоор цохисон тэгэхэд шалны мод нь олон хэсэг болоод хугарчихсан чинь хугархайгаар нь ********** ах манай ээжийг ална гээд хатгаад эхэлсэн. Тэгэхээр нь би та манай ээжийг аллаа шүү дээ гэж хэлээд гараад гүйсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим миний том хүүгийн охин буюу миний зээ охин **** манай гэрт гүйж орж ирээд ********** ах манай ээжээс 500 төгрөг нэхээд ээж байхгүй гэсэн чинь манай ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдхан шиг гүйгээд орсон чинь ***** гэрт байсан бөгөөд *****гийн зүүн гар хөхөрч хавдсан байсан. Мөн зүүн хацар нь хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж *****гаас асуухад ***** үг дуугарахгүй болохоор нь би гараад явсан. ********** их ажилсаг, хүнд тусархуу, цайлган цагаан зантай хүн. Харин архи их уудаг. Архи уухаараа агсам зантай болчихдог. ***** сүүлийн үед архи их уудаг болсон. Шөнө оройн цагаар л гэртээ ирдэг болсон. Нөхөр нь 2 сар ажилд яваад 1 сар гэртээ амардаг юм. Хүний амнаас сонсоход ***** нь өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсон гэж сонсогдох юм” гэх мэдүүлэг / хх-ийн 20-р хуудас/, Гэрч*****ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилтай байхад манай эхнэр миний утас руу залгаад танай дүү чинь согтуу орж ирээд намайг зодчихоод гараад явлаа гэж хэлсэн. ***** хэлэхдээ ********** надаас таксины мөнгө нэхээд байхгүй гэсэн чинь намайг зодчихоод гарлаа гэж хэлсэн. Манай эхнэр ***** хэлэхдээ гаднаас шалны мод барьж орж ирээд миний мөр рүү цохиод шалны мод хугарсан чинь гараа атгаж байгаад миний толгой руу хоёр цохисон гэж надад хэлсэн. Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. Намайг ирэхэд манай эхнэр *****гийн биеийн байдал хэвийн байсан. Тухайн үед эхнэртэйгээ хэвийн л харьцаатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим ***** над руу залгаад **** намайг зодчихлоо. Би угаалгын машинаар хувцас угааж байсан юм. Хувцсаа угааж чаддаггүй ээ. Та манай гэрт ирээд үлдсэн хувцсыг угаагаад өгөөч гэж дуудсан. Тэгэхээр нь би *****гийн гэрт яваад ортол ***** орон дээрээ хэвтэж байсан бөгөөд ***** надад хэлэхдээ би босож чадахгүй байна, миний хувцсыг солиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь хувцсыг нь солих гэхэд өвдөөд байна гэж орилоод хувцсаа солиулаагүй өмсөж байсан хувцастайгаа түргэний машинд суугаад явсан. Тухайн үед *****гийн дух нь хөхөрсөн мөн баруун талын гуя, бүсэлхий хэсгээр улайлт үүссэн байсан. ***** надад хэлэхдээ ********** согтуу орж ирээд таксины мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг зодчихлоо. Шалны модоор зодсон гэж хэлсэн. Намайг ороход шалны модны хугархай нь гал тогооны өрөөний шалан дээр, нэг хугархай нь том өрөөний шалан дээр байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас/, Гэрч*****мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би салхин цэцэг өвчин тусаад халуураад өвөөгийнхөө гэрт унтаж байхад өвөө намайг сэрээгээд урагшаа *****гийн гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсныг мэдэхгүй ***** эгчийн гэрт ороход ********** ах согтуу гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгэхээр нь би ********** ахыг авч гараад хашааны гадаа гаргаад хаалгаа түгжээд буцаад өвөөгийн гэрт ороод унтсан. Намайг ********** ахыг ***** эгчийнхээс аваад гарч явахад ***** уйлчихсан байдалтай надтай зөрөөд гэр рүүгээ орсон. Намайг ороход ***** эгч том өрөөндөө байсан байх. ********** ах үүдэнд буюу гал тогоонд байхаар нь аваад гарсан. Би ***** эгчийг хараагүй. ***** эгчийн нөхөр ***** ах миний утас руу залгаад ********** ***** эгчийг чинь зодсон юм шиг байна ахын дүү эмнэлэгт хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед халуураад байсан болохоор хажуу айлын хүнээр миний машиныг бариулаад яв гэж хэлсэн. Хажуу айлын хүн миний машиныг орж ирж аваагүй тэгээд би унтаад өгчихсөн. Би ямар шалтгаанаар зодсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.*****гийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн алга, бугалга, өвдөгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 26-р хуудас/, Өвчний түүх /хх-ийн 55-62-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг болно. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний төрсөн ах ***** хөдөө хамгаалагчийн ажил хийдэг. ***** ах 2 сар ажил хийж байгаад 1 сар амардаг юм. Ажилд явсан хойгуур нь ***** эгч гадуур яваад архи уугаад гэртээ ирж хонохгүй 2, 3 хоног болоод ирэхдээ миний бие өвдөөд байна гэж ярьдаг юм. Мөн ***** эгч ***** ахаас өөр эрэгтэй хүнтэй хамт баар саваар яваад байсан. 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим үйлчилгээний төв дээр ***** эгч хоёр танихгүй залуу, нэг эмэгтэйтэй хамт явж байхыг нь би өөрөө харсан. Тэгээд л би архи уусан байхдаа согтуу ороод хэрүүл маргаан үүсгэж, зодсон байх” гэх мэдүүлэг, хохирогч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...“********** миний охин **** рүү “Хөөе ***** муу пизда минь” гээд орилсон. Тэгэхээр нь би уурлаад чи дуугүй байгаач миний зүрх өвдөж байна. Чи яахаараа согтуу орж ирэх болгондоо муухай орилж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ********** намайг муу янхан, банзал минь гээд гараа атгаж байгаад миний толгой руу 2 цохиод авсан. Тэгэхээр нь би зайл муу пизда минь гэж хэлээд цаашаа том өрөө рүү яваад орсон, би нөхрөөсөө өөр хүнтэй эр эмийн харьцаа байхгүй. ********** 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтуу орж ирээд би чамайг 2 залуутай явж байхыг чинь харсан шүү муу пизда янхан чинь гэж хэлчихээд гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч *****гийн өгсөн ...”***** сүүлийн үед архи их уудаг болсон. Шөнө оройн цагаар л гэртээ ирдэг болсон. Нөхөр нь 2 сар ажилд яваад 1 сар гэртээ амардаг юм. Хүний амнаас сонсоход ***** нь өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсон гэж сонсогдох юм” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч***** нь 2016 оны 3-р сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, ***** тоотод өөрийн төрсөн ах*****ын гэрт бэр эгч *****г эр эмийн хардлага, хохирогчийн “зайл муу пизда минь” гэх зүй бус харилцааны улмаас маргалдаж гараар болон шалны модоор цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Шүүгдэгч***** нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан, зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх үндэслэлээр хэргийг танхайн гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай ба хохирогч зайл гэж хөөсөн, төрсөн ахынхаа эхнэрийг өөр хүмүүстэй гадуур яваад байгаа талаар нь өөрт нь хэлж байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд***** нь тодорхой сэдэлттэй бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд*****ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч *****гийн "Миний бие эмчилгээ хийлгээд сайжирсан. ********** надад эмчилгээ хийлгэсний төлбөр 336 000 төгрөгийг өгсөн. Бас надаас уучлалт гуйсан болохоор одоо надад санал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэж мэдүүлж байх боловч хохирогч, шүүгдэгч эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна . Шүүгдэгч*****т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэгт үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг болж хугарсан шалны модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч *****ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч*****ыг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч*****т оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар*****ын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг болсон шалны хугархай модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч***** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2014/0220/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уриахан Равжирын *****д холбогдох эрүүгийн 201609000079 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Уриахан Равжирын *****, 1975 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаан***** төмөр зам Дархан татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд нэг удаагийн ял шийтгэлтэй. Үүнд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. Шүүгдэгч***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шижлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч***** нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21:30 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг 3 дугаар байрны урд Nissan patrol маркийн ***** улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэргэслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" дахь заалтыг зөрчиж тус байрны зогсоолд байсан иргэн *****ийн Toyota platz маркийн***** улсын дугаартай автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан, улмаар мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5/в-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягыг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх үүрэг хүлээнэ”-ыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаан 584 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч ***** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим гэртээ байж байтал зүс таних *****гэх залуу над руу 88120909 дугаарын утсаар залгаад "би согтуу байна машин бариад хуучин Дархан ороод өгөөч" гэсэн тэгэхээр нь би 4 дүгээр багийн 3 дугаар байранд очиж ***** уулзахад надаар*****улсын дугаартай авто машин бариулсан. Би уг машиныг бариад шүүхийн зам руу эргэх үйлдэл хийх үед шүүхийн урд талын зам дээр байсан Toyota platz маркийн машиныг гулгаад урд талаас нь мөргөчихсөн. …машинд байсан согтуу хүмүүс намайг явахыг шаардаад байхаар нь хөдлөөд явчихсан. Би учирсан хохирлоо барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/, Хохирогч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний дүү ***** миний машиныг авч явсан юм. Мөн тэр орой 21:38 цагийн орчим надруу манай дүү ***** дугаарын утсаар залгаад машиныг чинь шүүхийн урд талын монта 3-ын тэнд тавиад найзындаа орчихоод гараад иртэл ***** улсын дугаартай автомашин мөргөөд зугтаасан байна. Би замын цагдаад дуудлага өгсөн одоо ирэх байх хүлээгээд байж байна, энд 2 таксины жолооч харсан байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, Гэрч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Шинэхүүтэй шүүхийн таксины буудал дээр уулзахаар болоод шүүх рүү эргэх үед Шинэхүү надруу залгаад монто 3 дугаар байрны өмнө байсан жижиг тэргийг Nissan patrol маркийн автомашин аймаар мөргөчихлөө гэхээр нь монто 3 уруу эргээд ороход нэг том ***** улсын дугаартай машин жижиг тэргийг мөргөөд “Экспресс” угаалгын зүг рүү явахаар нь би араас нь машинтай дагаад очиход бага багаар “Хаан банк” уруу урагшлаад байхаар нь уг машиныг хашлага давах гэж байна гэж ойлгоод байрны урдуур гараад өөдөөс нь очиход байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, Гэрч Т.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой өөрийн эгч Батцэцэгийн машиныг ажлаас буюу эмнэлгийн хажуу талын Бурхант дэд станц дээрээс 20:30 цагийн орчим аваад шүүхийн урд талын байр буюу Монто 3 дугаар байрны гадаа машинаа байрлуулчихаад найз *****гийнд ороод 30 орчим минут болчихоод *****гын хамт гараад иртэл миний машиныг мөргөчихсөн байсан. Эгч рүү болсон асуудлын талаар утасдаж хэлчихээд цагдаа дуудсан. ...шүүхийн урд талд таксины зогсоол дээр 2 машин таксинд явах гээд байж байхаар нь тэр жолооч нараас асуухад уг таксины жолооч нар ***** улсын дугаартай Nissan patrol маркийн машин мөргөчхөөд явчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Гэрч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...***** гэх залуугаар машинаа бариулаад Дархан хотоос гарах гээд явж байгаад замын хажуугийн карма зогсоолд зогсож байсан жижиг машиныг гулсаж очоод мөргөчихсөн. ...тухайн үед мөргөсөн машинд хүн харагдаагүй айж сандарснаасаа болоод хөдлөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...шүүхийн байрны баруун талд байх таксины зогсоолын баруун талд Монто 3 дугаар байрны ертөнцийн зүгээр арын зогсоолд тавиатай байсан ***** улсын дугаартай боронзон шар өнгийн Toyota platz маркийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр хар ногоон өнгийн 7761 БУЧ улсын дугаартай Nissan patrol маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ очиж мөргөөд зогссон. Ингээд ***** улсын дугаартай машин шууд буцаж ухраад төмөр замын байрны чиглэлд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/, Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...***** нь*****гийн машинаар эргэх үйлдэл хийх гэж байгаад Монта 3 дугаар байрны орчимд зогсож байсан боронзон ногоон өнгийн жижиг тэргийг мөргөсөн. Тэгсэн *****д "яаж байгаа юм бэ чи машин мөргөчихлөө гэхэд тэр жолооч чимээгүй байж байснаа шууд машинаа асаагаад төмөр замын 16 дугаар байрны орчим яваад тэнд харанхуй газар нилээд зогссон. Зогсож байхад нь *****д бид хоёр осол гаргаад зугтвал эрүүгийн хэрэг үүсгэдэг гэж хэлсэн. ***** машинаа асаагаад төв засмал замаар яваагүй харин шороон замаар явж байснаа Бурхантай уулын тэр хавиас гараад ирсэн. Ингээд Төмөрлөгийн тэнд очоод машинаа зогсоосноо утсаар яриад машин дуудаад машин нь ирсэн чинь би явлаа гээд яваад өгчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р хуудас/, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 13-15-р хуудас/, ослын дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч***** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11-р сарын 30-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэгдэн, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Хохирогч *****ийн "Би 28-ны өдөр ээлжтэй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Хохирлоо барагдуулж авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх хүсэлтээр шүүгдэгч ***** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч*****д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч*****д хорих ял оногдуулж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***** А,В ангилалын дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*****д буцаан олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ 1.Шүүгдэгч ***** зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***** 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч*****д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*****д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай. 5.Шүүгдэгч ***** эзэмшлийн  дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай. 6.Энэ хэрэгт эд мөрийн баритмаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 .1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ