| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00291/И |
| Дугаар | 103/ШШ2017/00274 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2017/00274
| 2*******7 оны 06 сарын 28 өдөр | Дугаар *******3/ШШ2*******7/00274 | Улаанбаатар хот |
2*******7 06 28 *******3/ШШ2*******7/00274
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Төв аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт - холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Р. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2*******6 оны 8 дугаар сард иргэн В., Ө.- нар миний Өвс хаман боогч-ийг 6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 2.500.000 төгрөг өгөөд Өвс хаман боогчоо ирж авахдаа үлдэгдэл 3.500.000 төгрөгийг өгнө гээд явсан. Улмаар 2*******6 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уулзаад 3 дахь өдөр мөнгийг нь өгнө Өвс хаман боогчоо өгөөч найдвартай мөнгийг чинь өгнө гэхээр нь итгээд өгөөд явуулсан юм. Түүнээс хойш залгахад удаа дараа утсаа авахгүй байна.
Иймд Ө.-эс Өвс хаман боогч-ийн үлдэгдэл төлбөр 3.500.000 төгрөг, ирж буцах хоол бензиний зардал 300.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ө.- шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Р.******* тус шүүхэд гаргасан өвч хаман боогчийн үлдэгдэл төлбөр 3.500.000 төгрөг, бензиний зардал 300.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөгийг төлж барагдуулна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Р., хариуцагч Ө.- холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ө.- худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* , хариуцагч ******* овогт -эс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.800.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 37.875 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ө.-эс улсын тэмдэгтийн хураамж 37.875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО