Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0147/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Хохирогч *** хурлын товыг мэдэгдсэн боловч гомдолгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ***/, *****өрсөн, эрэгтэй, ***** настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-*****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзсан,
-*******ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, 1  жилийн хугацаанд тэнсэн харгалзсан,
-******-ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 7 хоног баривчлах ял,
-******-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,
-*****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял,
-*****-ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял,
-******ний өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч *** нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг *** тоотод оршин суух иргэн *** гэрээс 32 инчийн “Фунай” маркийн зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд байсан санагдаж байна би тухайн өдөр нагац дүү М***  гэрт очсон юм. *** Шарын голруу алтанд явна гэж ярьж байсан болохоор нь намайг аваад явж магадгүй гэж бодоод *****ын гэрт очсон. Тэр үед *** гэрт хүн байхгүй байшингийн гаднах үүдний таамбар нь түгжээтэй байсан. Тэгэхээр нь би байшингийн хаалганы түгжээг гараараа татаж онгойлгоод байшин дотор нь ороод 32 инчийн фунай маркийн телевизорыг хулгайлан авч, хулгайлсан телевизорыг захруу авч гараад Шинэ зах дээр зарах гэж явж байгаад захын гэрээт хамгаалагчид баригдсан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн ямар нэг шалтгаан байхгүй. Сая согтуу явж байгаад л ийм хэрэг хийчихлээ. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг, 

-Гэрч *** “Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хүнсний зах дотор байж байхад станцаар намайг Буян захын хамгаалагч дуудахаар нь яваад очтол хар өнгийн Фунай маркийн зурагт авсан өөрийгөө *** гэж танилцуулсан залуу байсан. Би уг зурагтыг хаанаас авсан юм гэж асуухад манай гэрийн зурагт би хөдөө ажилд явах гэж байгаа зардал байхгүй болчоод зарах гэж байна гэсэн. Тэр залуу халамцуу байсан болохоор нь сэжиглээд захын цагдаа дээр аваачиж өгсөн юм. Уг зурагт нь 32 инчийн фунай маркийн хар өнгийн зурагт байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч *** “Зарим хүмүүс намайг *** гэж дууддаг. Би Дархан сумын 3 дугаар баг Хараагийн *** тоотод оршин суудаг ***т ахын урд хашаанд амьдардаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр намайг хашаандаа явж байхад *** ахын гэрийн хаалгыг үл таних залуу эвдээд орж байсан. Би тэр даруйд нь хэсгийн цагдаад мэдэгдсэн. Тэр үед тухайн этгээд *** ахын гэрээс юу авч гарсныг хараагүй” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9 дахь тал/,

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: *** нь миний төрсөн эх *** төрсөн дүү *** бага хүү нь байгаа  юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант сумруу ажлаар яваад 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 9 цагийн үеп гэртээ ирэхэд манай байшингийн үүдний таамбарын түгжээг хөшиж ороод манай гэрт байсан 32 инчийн фунай маркийн телевизор алдагдсан байсан. Тэгээд маргааш буюу 2016 оны 04 дүгээр сарын 26-нд цагдаад өргөдөл өгсөн. Намайг гэртээ ирэхэд манай хажуу талын ***  гэж дууддаг залуу 2016 оны 04 дүгээр сарын 21-нд танай хашаанд ***  явж байсан гэж хэлсэн. Тэгээд би *** авчихлаа гэж бодсон.
... Миний бие ***  овогтой *** нь 32 инчийн зурагтаа буцаан авсан тул одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19, 88 дахь тал/,

-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 25 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дахь тал/,

-Шийтгэх тогтоолуудын хуулбар,  /хэргийн 47-72 дахь тал/,

-Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15, 16 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Хараагийн *** оршин суух иргэн *** гэрээс 32 инчийн “Фунай” маркийн зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Хохирогч *** гэмт хэргийн улмаас 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр /хэргийн 25 дахь тал/, 32 инчийн фунай маркийн телевизорыг хохирогч *** хүлээлгэн өгсөн ба шүүгдэгчээс хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /хэргийн 16 дахь тал/, *** хохиролгүй тухай тайлбар /хэргийн 16 дахь тал/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамарч байх тул шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн  төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан үзэж түүний эд хөрөнгийг нь хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т “... гэм хорыг арилгасан” гэж зааснаар хамааруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 53 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна. 

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь  зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284 286, 290 дүгээр зүйлийн 290.3, ,295, 296, 297, 298, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч *** бусдын орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 
      3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *** оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар *** оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж *** 2 \хоёр\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг *** сануулсугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт 53 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

       7. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

       9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

       10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                        

                  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БАТТУЛГА