Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2017/00277

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 10/ШШ2017/00277

******* хот

 

 

 

 

 

 

 

 

2017 06 29 10/ШШ2017/00277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам дарж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1981 онд ******* аймагт төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, ******* хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 онд ******* аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн дугаар хороо, анд оршин суух, ******* дүүрэг дэх хэлтэст ажилтай, овогт /1214*******/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Амаржар, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Амаржар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.ай 18 онд гэр бүл болон амьдарсан амьдрах хугацаандаа бидний дундаас 2 хүүхэд гарсан. 19 онд хүү , 2007 онд охин нар төрсөн. Анх 18 онд гэр бүл болоход гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байж байгаад ******* аймгийн суманд 2006 оны 02 сарын 21-ний өдөр Иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн 70-рт бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. 18 оноос 2017 оныг хүртэл 19 жил хамтдаа амьдарч 2 хүүхдийн эцэг, эх болон амьдарсан. Гэр бүл болох шалтгаан нь Тус амьдрах хугацаанд нөхрийнхөө хамтаар ******* аймагт шилжин очиж амьдарч өөрийн гэсэн ах дүү хамаатан садангүй хамдмынхаа нутагт амьдарч ирэхдээ би хүний хань хүүхдүүдийн ээж болохоор аль болох сайн сайхан амьдрах юмсан гэж зүтгэж явсан. Айл гэрийн амьдрал болсон хойно хэрэлдэж муудалцах үе байлгүй л яахав гэвч тэр болгонд эмэгтэй хүний уужуу тайван сэтгэлээр хандаж ирсэн ч нөхөр маань архи ууж, уухдаа зүгээр мөрөөрөө ч уухгүй өр хийж олон ч удаа эмэгтэйчүүдтэй холбогдож гэр бүлээсээ гадуур харилцаа тогтоож явсан. Тэр болгоныг нь эмэгтэй хүний өрөвч нандин, хүлээцтэй уужуу сэтгэлээр хандан амьдарч ирсэн хоёр хүүхдээ элэг бүтэн амьдруулах чин сэтгэлээр өршөөж уучилж явсан боловч тэр бүү хэл архинаас гаргачихвал амьдралаа бодоод хүн шиг явах байх гээд 2017 оны 06 сарын 10-нд аймагт архины эмчилгээнд авч явсан. Архинаас гарган одоо л нэг сайхан хэрүүл уруулгүй эвтэй сайхан амьдрана даа гэсэн сайхан сэтгэлээр амьдрах эрч хүчтэй болсон. 2017 оны 09 сард ******* аймгаас ******* дүүрэг рүү шилжиж цоо шинээр амьдрах тухайлбал ярилцаж нөхрийн маань 10 сард тушаал нь гаран *******т ирсэн ба ирсэн цагаасаа ааш зан нь хувирч байнга утсаар ярьж машинаа унан гэр орондоо ч тогтохгүй ажилтай гэж худал ярин явсаар 2017 оны 12 сарын 27-нд хань нь чамаас саллаа уучлаарай би өөр хүнтэй боллоо гээд хаяад явсан. Анхандаа арай ч үгүй байлгүй дээ сайн ч, муу ч 20-иод жил ханилсан миний хань юм чинь эргээд ирэх байлгүй дээ гэсэн горьдлого тээн хүлээж байсан. Ямар архи уусан биш дээ согтуу хүн яахав согтуу ухаанаар явлаа гэхсэн, эв эрүүл хүнийг ингээд явчихана гэж бодолгүй итгэж чадахгүй 2 хүүхэддээ харж өрөвдөн амьдралынхаа төлөө их л харсан боловч эргээд суухгүй би өөр хүнтэй суусан харин охиноо бол би авна , чи хүүгээ аваарай л гэсэн хариу сонсоод дахин сууж амьдрах талаар ярилцаад нэмэргүйг ойлгосон юм. Одоо нөхөр маань өөрийнхөө багийн найз гэдэг залуугийн эхнэр гэдэг хүүхэнтэй түүний хоёр хүүтэй ажлынхаа анд амьдарч байгаа бөгөөд нэгэнт надаас салж өөр хүнтэй амьдарч байгааг нь харзан үзэж гэр бүлийг маань баталгааг албан ёсоор цуцалж, хоёр хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, охин д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Амаржар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч хэн хэн нь эвлэрэх талаар ярилцаагүй, хурал болдог өдөр л надад хоёулаа эвлэрье гэж хэлсэн би үгүй гэж хэлсэн, охин маань сая ******* сарын 0 нд над дээр ирсэн. Би хотод ажил хийж байгаа. одоо нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа учраас эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа, би одоогоор ажил хийж байгаа учраас тэтгэлгийг 2018 оны 01 сараас бөөнд нь өгье гэдгийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурал болдог өдөр эвлэрэх санал тавьсан, Амаржар зөвшөөрөөгүй, би одоо нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа, охин маань над дээр байж байгаад сая хүүхдийн баярын өмнө ээж дээрээ очиж хоноод ирье гэж яваад ирээгүй байгаа. Охиндоо янз бүрийн үг зааж өгөөд байх шиг байна. Охин над руу залгаад ээж бид хоёрт мөнгө өг гэсэн, чи юу яриад байнаа гээд охин бид хоёр муудалцсан, тэгсэн над руу ахаа гэж мессэж бичээд байсан. Амаржар бид хоёр эргэж эвлэрэхгүй юм байна. Гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Би одоо цалингийн зээлтэй, хүүхдийнхээ тэтгэлгийг 2018 оны 01 сараас эхлээд төлье, гэхдээ урд саруудынхыг нь нөхөж өгнө гэв.

Шүүхээс гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тодорхойлолт, ******* дүүргийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Х.Амаржар нь хариуцагч Т. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг 2018 оны 01 сараас төлөх хүсэлтийг гаргаж, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Х.Амаржар, хариуцагч нар нь 2006 оны 02 сарын 21 ний өдөр гэр бүл болж 2006 оны 10 сарын 2******* ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү ийг 19 оны 0 сарын 10-ны өдөр, охин г 2007 оны 0 сарын 11-ний өдөр тус тус төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэн хамтран амьдарч байсан болох нь 00****************************2 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү ийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хариуцагч нь архидан согтуурч гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоодог байсны улмаас 2017 оны 1 сараас тусдаа амьдарсан, хариуцагч нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, гэрлэгчид нь гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлээгүй, эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тодорхойлолт, ******* дүүргийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч тодорхойлолт зэргээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж хүүхдийн нас, хүйс, өсөж торних орчин нөхцөл бололцоо, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг нь харзан охин г эхийнх нь асрамжид үлдээж, эцэг аас тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.******* хувиар алданги төлөх журамтайг анхаарвал зохино.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 06ы өдрийн А/107 тушаалаар тогтоосон 18*******.00 төгрөгөөр тооцов.

Нэхэмжлэгч Х.Амаржараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.*******-д зааснаар хариуцагч аас 1 жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******.2 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14. дахь хэсэгт зааснаар, ******* овогт Амаржар, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******, 14.7-д зааснаар овогтой г эх Х. асрамжид үлдээсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 0 сарын 11-ний төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11 нас хүрмэгц ******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг 2018 оны 01 сараас эхлэн /шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нь тооцон/ төлөх, нэхэмжлэгч нь 2018.01 сараас эхлэн авахаар гэрлэгчид харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн Иргэний Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.*******-д зааснаар хариуцагч аас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******.2 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ