Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2016/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0142/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогч ***
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, хүрэлцэн ирээгүй болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***
2. Шүүгдэгч ***/

Яллагдагч *** нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар менежмент” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Алъянс Минерал” ХХК-ийн самар боловсруулах үйлдвэрээс 605 килограмм самар хулгайлж нийт 4.537.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

D:\2016-Odnoo\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Б.Мажигсүрэн нар-145.2.doc.

-Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчим найз *** ийн хамт тосгоны цахилдагын буудалд *** /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ гэх эмэгтэйг хүргэж өгөөд буцаад явж байхад цэнгэлдэх хүрээлэнгийн ард танихгүй нэг эрэгтэй хүн цагаан шуудайтай юм үүрч яваад машины гэрэлд ороод үүрч явсан шуудайтай зүйлээ зам дээр хаяад зугтаасан. Тэгэхээр нь ***  бид 2 цагаан шуудайтай зүйлийг очоод үзэхэд самар байхаар нь аваад машинруугаа хийсэн. Тэгээд би *** Улаанбаатар менежментийн хашаанд байдаг самрын үйлдвэрээс хулгайлсан байна. Хоёулаа очиж үзье гээд *** самрын үйлдвэр нь энэ гэж зааж өгөхөд *** машинаас буугаад буцаж ирэхдээ хаалга нь онгорхой байна тэгэхээр нь нэг шуудай самар аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би машиндаа суугаад үлдсэн. Харин *** машинруу шуудайтай самарнууд зөөж оруулсан. Тэгээд *** бид 2 ачсан самарнуудаа Улаанбаатар хотруу авч яваад Дэнжийн 1000 зах дээр 1 килограммыг нь 7000 төгрөгөөр зарсан. Самар зарсан мөнгө 4.235.000 төгрөг болсон бөгөөд ***  бид хоёр мөнгөө 2.100.000, 2.100.000 төгрөгөөр нь хувааж аваад би Дарханруу ирж, ***  Улаанбаатарт үлдсэн. Самраа *** улсын дугаартай Тоёота Клүгер маркийн автомашинаар зөөсөн. Тэр машин нь манай дүү *** машин. Өөрөө унадаггүй юм, тэгээд миний хөл муу болохоор ойр зуурдаа унаж байсан юм. Би Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхдаа нурууны асуудлаас болж ажлаасаа гараад группт орсон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, /хэргийн 45 дахь тал/
-Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 12 дугаар сарын    27-ны 23 цагийн орчим *** бид 2 тосгоны цахилдагын буудалд нэг эмэгтэйг хүргэж өгсөн юм. Ингээд бид буцаад цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугаар *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота клүгер маркийн автомашинтаы явж байхад машины гэрлийн үзүүрт нэг танихгүй хүн зам дээр цагаан шуудайтай зүйл хаяад зугтаасан. Тэгээд би очоод үзэхэд шуудайнд цайруулсан самар байсан. Тэгсэн чинь ***  аваад машинд хийчих гэхээр нь би нөгөө шуудайтай самрыг авч машины ард хийгээд машинд суусан. ***  энд нэг самрын үйлдвэр байдаг юм хоёулаа очиж үзье гээд явсан. Тэгээд нэг хашааруу орж шатахуун тэгээх станцын хажууд зогсоод нэг саарал байшинруу зааж энд самрын үйлдвэр байдаг юм очоод үз гэж хэлсэн. Би алхаж очоод үзэхэд хаалга  нь хагас онгорхой хаалганы хажууд 6 шуудай самар байсан. Тэрийг зөөж машинд хийгээд онгорхой хаалгаар орж ахиж 10 орчим шуудай самар аваад Энхжаргалын машинд зөөж оруулсан. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар орж Дэнжийн 1000 зах дээр 1 килограммыг нь 7000 төгрөгөөр бодоод зарахад 4.230.000 төгрөг болсон. 4.320.000 төгрөгийг Энхжаргал бид хоёр мөнгөө 2.100.000, 2.100.000 төгрөгөөр нь хувааж авсан. Би маш их юм бодлоо, ийм зүйл дахиж хийхгүй. Маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/, 

-Иргэний нэхэмжлэгч Э*** *** улсын дугаартай Тоёота клүгер маркийн автомашин миний эзэмшлийн автомашин юм. Би 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 19.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. *** ах хөл, гар муутай болохоор хэсэг унаж байгаад буцаагаад өгье гээд 2015 оны 10 дугаар сард надаас авсан. Дээрх машиныг би Туулын Сондор ББСБ-д 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Би *** улсын дугаартай Тоёота клүгер маркийн автомашинаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 13, 81 дэх тал/,

-Гэрч ***  “...*** азын дугаартай цагаан өнгийн машинтай 2 хүнээс 428 килограмм 12 шуудай самар 3.000.000 төгрөгөөр авсан. Түүхий эд авах цэг дээр миний утасны дугаар байдаг юм. Тэгээд надруу залгасан байсан. Тэр 2 хүнийг танихгүй. Хулгайн самар гэж мэдээгүй. Самар авахад ***  надтай хамт байсан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10 дахь тал/, 
-Хохирогч *** шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай үйлдвэрээс нийт 10 орчим тонн самар хулгайд алдагдсан юм. Би тухайн самрыг хэзээ яаж алдагдсаныг мэдэхгүй. Санхүүгийн анхан шатны баримт манай үйлдвэрт байхгүйгээс алдагдсан самрын хэмжээг нарийн тогтоох боломжгүй учир одоо тогтоогдож байгаа 605 килограмм самрыг нэхэмжилж байна /хэргийн 11-12 дахь тал/. Бид үнэлгээгээр тогтоогдсон 4.537.500 төгрөгийн хохирлоо ***, *** нараас авсан тул одоо гомдол саналгүй” гэх  мэдүүлэг.

-Шинжээчийн дүгнэлт /хэргийн 19-20 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52-53 дахь тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 5-6 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч  ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн *** ***  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар менежмент” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Алъянс Минерал” ХХК-ийн самар боловсруулах үйлдвэрээс 605 килограмм самар хулгайлж нийт 4.537.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын болон хохирогч гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Хохирогч *** гэмт хэргийн улмаас 4.537.500 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19-20 дахь тал/ тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ***, *** нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг харгалзан үзэж тэдний эд хөрөнгийг нь хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т “... гэм хорыг арилгасан” гэж зааснаар хамааруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг  дурдах нь зүйтэй байна. 

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота клүгер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284 286, 290 дүгээр зүйлийн 290.3, ,295, 296, 297, 298, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч *** нарыг агуулах саванд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгийг хураахгүйгээр тус бур 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 
      3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***, *** нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар ***, *** нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж ***, *** нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт, *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг Б*** нарт сануулсугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота клүгер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгосугай. 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *** нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

       10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                        

                  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БАТТУЛГА