Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/790

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,         

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Г-ын  О  холбогдох эрүүгийн 2105018721690 тоот дугаартай хэргийг 2021 оны  12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны .......... дугаар сарын ............-ны өдөр Говьсүмбэр аймаг, Чойр суманд төрсөн, .......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл-............. хамт Дорноговь аймгийн ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Г-ын  О   /РД:............................/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б  овогт Г-ын  О   /РД:....................../ нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Аврора" зочид буудлын гадаа хохирогч Ц.С   “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хууль бусаар гэмтээн, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Шүүгдэгч Б  овогт Г-ын  О   /РД:******** нь хардалтын улмаас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Аврора" зочид буудлын гадаа хохирогч Ц.С   “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хууль бусаар гэмтээн, түүнд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

                Хохирогч Ц.С   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө би Энхтайваныг зочид буудалд үлдээгээд Энхтайван машинд сууж байтал Энхтайваны эхнэр О   хүрч ирээд над руу дайрсан. ...би Энхтайваны машин дотор цүнх, гар утас, зөөврийн компьютер зэргээ үлдээгээд буусан юм, тэгтэл О   Энхтайваны машинаас миний гар утсыг аваад гадагшаа газар шидсэн юм. ...миний гар утасны хоёр талын нүүр нь эвдэрчихсэн байсан, миний эвдэрсэн гар утас маань Айфоне 12 про макс маркийн хөх өнгөтэй, би уг гар утсыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай хүүхдүүдийн аав надад бэлэглэсэн юм... би rap утасныхаа үнэлгээтэй танилцлаа , хүлээн зөвшөөрч байна ..."  /хх-ийн 14/ 

 

               

                Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр залуугийн эхнэр нь гээд эмэгтэйгээс Сэлэнгэ гээд эмэгтэйгийн гар утсыг харсан уу гэж асуухад тэр эмэгтэй гадна талын цамцныхаа баруун талын халааснаас Сэлэнгэ гээд эмэгтэйгийн гар утсыг нь гаргаж өгөөд “Би энэ янхан эмэгтэйгийн гар утсыг өгөхгүй” гэж орилоод шууд газар шидчихсэн тэгэхэд Сэлэнгэ машинаас бууж ирээд өөрийнхөө гар утсыг аваад “чи миний гар утсыг эвдчихлээ, энэ чинь 4 сая төгрөгийн rap утас гээд орилоод байсан..."  /хх-ийн 21-22/

 

               

                Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...замын цагдаагийн албаны машинд сууж байсан эмэгтэй би утсаа авмаар байна гээд бууж ирэхэд хар өнгийн жип машин дотор сууж байсан эмэгтэй машинаас бууж ирээд шууд нөгөө эмэгтэйгийн гар утсыг нь газар шидсэн..., ...нөгөө эмэгтэй өөрийнхөө гар утсыг аваад замын цагдаагийн албаны машинд суугаад явсан... замын цагдаагийн албаны машин дотор сууж байсан эмэгтэй машинаас бууж ирээд би гар утсаа авмаар байна гэхэд хар өнгийн жип машин дотор сууж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд шууд газар савчихсан, гар утасных нь урд болон хойд тал нь хагарч байгаа харагдсан. ...машин дотор сууж байсан эмэгтэй гар утсаа аваад миний гар утсыг хагалчихлаа гэж орилж байгаад замын цагдаагийн машин дотор суугаад явсан..."  /хх-ийн 26-29/

 

                 “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 31-32/,

 

                 Шүүгдэгч Г.О  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолтой танилцлаа, сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...гэм буруугаа ойлгож байгаа..."  /хх-ийн 47/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.О  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хохирогч Ц.С нь хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/,

- оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.О  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Г.О  ийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  шүүгдэгч Б  овогт Г-ын  О  ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.         

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Г-ын  О  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  шүүгдэгч Б  овогт Г-ын  О  ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ