Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/707

 

 

 

 

 

 

 

 

   2021          12         07                                   2021/ШЦТ/707

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигин овогт Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111008720739 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Б.Л

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч  Б.Л нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор захын 6 дугаар лангуун дээрээс хохирогч О.Баяндалайгийн Эл Жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сард найз Буянхишигтэй архи пиво аваад нийтийн байранд орж ууж суусан. Буянхишиг 3 пиво ууж дуусаад өглөө эрт ажилтай гээд унтаад өгсөн. Би нэг шил архиа талд нь ортол уугаад үлдсэн архиа Буянхишигийн хоёр утастай нь аваад гарсан гараад такси бариад Баянхошууны тойрог явж байх замдаа нэг утсыг таксины жолоочид өгөөд нөгөө утсыг угаалгын газар 70.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 240х/,

- хохирогч О.Баяндалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:          “2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны төвийн мах бэлтгэлийн А1 заалны 6 дугаар лангуун дээр ажлаа хийж байгаад өөрийн гар утсаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7х/,

- гэрч Л.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад нэг хар өнгийн андройд утас үзүүлээд гар утас олчихлоо, эзэн нь байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хүнд нь өг гэхэд эзэн нь байхгүй, хаясан юм шиг байна, зарна гээд байсан ба “Нарлаг дэнж” худалдааны дээр очоод хүнсний ногоо зардаг хүнд гар утас 40,000 төгрөгөөр зарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

- гэрч Л.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Нарлаг дэнж” худалдааны төв дотор байх ажил дээрээ байхад үл таних тэр хавиар явж байдаг эрэгтэй хүн орж ирээд ЛЖ маркийн гар утас надад 40,000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд би гар утсыг тэр хүнээс худалдаж аваад өөрөө ашиглаж байтал хэд хоногийн дараа тэр хүн над дээр буцаж ирээд би гар утсаа буцаагаад авъя, цагдаад шалгагдаж байгаа юм гэж хэлээд надад 40.000 төгрөгийг өгөөд өөрөө гар утсыг буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

- дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-31х/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ /хх-ийн 23-24х/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-55х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Лг хохирогч О.Баяндалайгийн 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч О.Баяндалай нь “...гомдол саналгүй, эд зүйлээ хүлээн авсан...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий  дүрсний бичлэг хийгдсэн байх тул  хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Л бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Б.Лг цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг нэг хоногийн, найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож нийт 120 /нэг зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Лд оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ