Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул,     

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:        

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г  овогт Б-ийн  Б  холбогдох эрүүгийн 2105019601883 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, ........... оны ........... дугаар сарын ..........-ны өдөр Төв аймаг Архуст суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух иргэний бүртгэлийн үндсэн хаягтай, Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, ******** тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Г  овогт Б-ийн  Б   /регистрийн дугаар:.............../.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г  овогт Б-ийн  Б   нь 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-Март” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.А үл ялих зүйлээр шалтаглан марГ даж улмаар түүний толгойн тус газар шилээр 1 удаа цохиж мөн гуя хэсэгт 1 удаа зүсэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г  овогт Б-ийн  Б   нь 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-Март” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.А үл ялих зүйлээр шалтаглан марГ даж улмаар түүний толгойн тус газар шилээр 1 удаа цохиж мөн гуя хэсэгт 1 удаа зүсэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/

 

  1. Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд найз Батбаяр, Ууганбаяр болон Батбаярын найзууд гэх хоёр эрэгтэй хүмүүсийн хамт нийт 5 уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “Модны 2”-ын дунд талын төв зам дагуу алхаж явтал үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүстэй марГ даж улмаар бид нарын дунд зодоон үүссэн. Ямар шалтгааны улмаас тухайн хүмүүстэй марГ дсан гэдгээ сайн санахгүй байна. Бид нар зодолдож байгаад салаад байж байтал бид нартай зодолдсон хүмүүс цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явах үед миний толгойн баруун дээд болон баруун гуяны дотор талаас цус гарч байхыг мэдээд цагдаад хэлтэл бид нартай зодолдсон хүмүүс болон надтай хамт явж байсан Очироо, Батбаяр бид нарыг бөөнд нь цагдаагийн хэлтэст авчраад болсон явдлыг тэмдэглүүлчхээд би гэмтэл дээр очоод толгойдоо 2, баруун гуяндаа 4 оёо тавиулсан, ...яг хэн нь намайг цохисныг мэдэхгүй байна, толгой руу шилээр цохихыг бол мэдсэн, гуя руу хатгасныг бол мэдээгүй байж байгаад толгой руугаа цохиулснаас хойш хэсэг хугацааны дараа мэдсэн. Камерийн бичлэг дээр цохиулж байгаа хүн би байна. Надаас өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, хохирогчоор дахин өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Өөрийн эмчилгээний зардалд 450.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 29/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ийн өгсөн: “...Бямбаа, Шагай, Билгээ гурав намайг хүргэж өгөх гээд Модны 2-ын дунд талын замаар алхаад явж байсан чинь хэдэн залуучууд хоорондоо марГ даад зогсож байсан. ... Шагай, Билгээ хоёр луу очоод цуг тэр марГ даж байсан хүмүүсийн хажуугаар гарсан чинь Шагай тэр марГ даж байсан хүмүүс рүү “зүгээр үү, юу болсон бэ” гэсэн чинь цагаан цамцтай нэг том биетэй залуу “цаашаа яваач, жижигхэн банди минь” гэсэн, ...нэг нь гарч ирээд Шагайг өшиглөсөн тэгсэн чинь манай найзууд тэр залуучуудтай зодолдоод эхэлсэн, ...Бямбаа газраас чулуу аваад тэр залуучуудын нэгийнх нь толгойд нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх-н 33/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ш-ийн өгсөн: “...модны 2-оор дээшээ өгсөөд голын зам руу эргээд бид 4 алхаж байтал голын замын хойд талд хэдэн залуучууд хоорондоо марГ даж байсан. Бямбаа тэр залуучуудтай зодолдож эхэлсэн тэгээд би дунд нь салгаж байсан, ...цагдаа дээр ирсэн чинь тэр нөгөө залуучуудын 3 нь ирчихсэн байсан нэгнийх нь толгой хагарчихсан, гуянаас нь цус гарч байсан...камерийн бичлэг дээр харагдаж байгаагаар бол манай найз Б   пивоны шилтэй гараа савж байгаа нь харагдаж байна. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-н 39/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Б-ын өгсөн: “...би харж чадаагүй дундуур нь салгаад явж байсан. Азаа дээр ирсэн чинь толгойноос нь цус гарчихсан байсан, цагдаа дээр ирсэн чинь гуя нь бас зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 60/,  

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9283 дугаартай 1. Б.А-ийн  биед баруун зулайн хуйханд шарх, баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц, ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.6. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээч эмч Э.Баасанжавын дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б  гийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед өөрийн найз Шагайтай Сүхбаатар дүүргийн 11 дүүргийн нутаг дэвсгэрт уулзаад “PC” тоглоомын газар орж тоглосон. Тэгээд орой 19 цагийн үед тухайн тоглоомын газраас гараад замын эсрэг талын “Паб” руу ороод тус бүр 4 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво уугаад өөрийн найз Дугарсүрэнг дуудсан юм. Дугарсүрэн ирээд бид 3 Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2 луу ирээд Шагай бид 2 Дугарсүрэнгийн машинаас бууж үлдсэн. Шагай бид хоёр найз Хандсүрэнтэй автобусны буудал дээр буугаад бид гурав нэрийг нь мэдэхгүй 22 цагийн үед нэг караоке руу орсон. Тэгээд бид гурав тухайн караокед 2 цаг дуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд манай найз Эрдэнэбилэг нь бид гурав дээр ирсэн. Тэгээд бид дөрөв “Эдэн” нэртэй нэг шид архи, хэдэн пивотой хувааж уугаад карокений цаг дуусаад бид нарыг гаргасан бөгөөд дуусаагүй байсан пивонуудаа аваад гарсан. Шагай, Эрдэнэбилэг, бид гурав Хандсүрэнг хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Модны-2"-оор дээшээ өгсөөд голын зам руу эргэтэл замын хажууд хэдэн залуучууд хоорондоо марГ даж байсан. Тэгсэн манай найз Шагай нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуусан чинь нэг том биетэй залуу нь “хөөе чамд ямар хамаатай юм” гээд марГ даад шууд зодоон болсон. Би зодоон болсон хэсгээ бүдэг бадаг санаж байгаа бөгөөд би гартаа барьж байсан шилтэй пивотойгоо зодоонд оролцсон бөгөөд хэнийг нь мэдэхгүй нэг залуу намайг цохиход би унахдаа пивоны шилээ хаГ чихсан. Тэгээд хагархай пивоны шилээр тухайн залуучуудыг айлгах гэж байгаад нэг залуугийн хөлийг нь зүсээд, толгой руу нь цохьсон. Тэгээд манай найз Эрдэнэбилэг цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би үед 2-3 залуучуудтай марГ дан зодоон хийсэн. Зодоон дунд хэн нь намайг цохьсон талаар би сайн мэдэхгүй, харсан ч бараг танихгүй байх. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, биеийн байдал хэвийн байна. Эрдэнэбилэг, Шагай нар ямар нэгэн зодоон цохиод хийгээгүй. Би хохирогчийн хохирлыг барагдуулсан бөгөөд би хохирогчид түүний 1105148670 тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 450.000 төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулсан байгаа. Хохирогчтой эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 74/,

  

Б.Б  гээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 90/  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГ ттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ханГ ттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

            Шүүгдэгч Б.Б  г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харГ зан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86/,

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79/,

 

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 82/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Б  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.Б  г 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадГ ах хугацаа дуустал хэрэгт хадГ ж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г  овогт Б-ийн  Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадГ ах хугацаа дуустал хэрэгт хадГ ж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГ АГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ