Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 103/2017/00277

 

ТОГТООХ нь:

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар, Заламбай овогт Хойлогдоржийн Амаржаргал, Оожин овогт Төмөрбаатарын Мөнхбаатар  нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар Мөнхбаатар   овогтой  Есүгэнг   эх  Х.Амаржаргалын  асрамжид үлдээсүгэй.

          3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар  2007 оны 03 сарын 11-ний төрсөн охин Есүгэнг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг  тогтоон эцэг  Т.Мөнхбаатараас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Хариуцагч Т.Мөнхбаатар нь хүүхдийн тэтгэлгийг 2018 оны 01 сараас эхлэн /шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нь тооцон/ төлөх, нэхэмжлэгч нь 2018.01 сараас эхлэн авахаар гэрлэгчид харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

         5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хэнтий аймгийн Иргэний Бүртгэлийн хэлтэст  хүргүүлэхийг шүүгчийн туслах  П.Нансалмаад  даалгасугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч  Т.Мөнхбаатараас  нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 31.233 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ЦЭЦЭГДУЛАМ