Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/810

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ш, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

   насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өрнөхбилэг, тэдгээрийн өмгөөлөгч С.Батжаргал,

гэрч  Д.Гантуяа, шинжээч эмч Т.Амартүвшин,

   иргэдийн төлөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-д холбогдох 0000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ш нь “төрсөн охин болох насанд хүрээгүй Ш-г өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүнийг 10 нас 7 сартай байхад нь буюу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 тоот хашаанд байрлах нийтийн байрны 0 тоот гэртээ 7 удаа, Говь сүмбэр аймаг явах замд 0000 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 1 удаа тус тус бэлгийн харилцаанд орж, үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”  гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Ш нь “төрсөн охин болох насанд хүрээгүй Ш-г өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүнийг 10 нас 7 сартай байхад нь буюу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 тоот хашаанд байрлах нийтийн байрны 0 тоот гэртээ 7 удаа, Говь сүмбэр аймаг явах замд 0000 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 1 удаа тус тус бэлгийн харилцаанд орж, үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ш-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Өрнөхбилэгийн өгсөн “...2021 оны 5 дугаар сард намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилох талаар цагдаа мэдэгдээд би хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Хүүхдийн мэдүүлэгт түүнээс хойш 4 удаа оролцсон байгаа. Хүүхэд анх уулзахад гайгүй, өөрийгөө бүрэн илэрхийлдэг байсан. Сүүлийн үед их дуугаа хураах болсон байна. Ер нь их бодлогошир ч, санааширч, дотогшоо байх болсон байна. Хүүхэдтэй ярилцахад аавыгаа өрөвдөөд байна, шоронд оруулмааргүй байна, аавыгаа шоронд оруулахгүй байх боломжтой юу гэж надаас нэлээн олон удаа асуусан. Болсон явдлын талаар миний дүү үнэлгээ хэлээрэй гэж би хэлдэг. Мөн төрсөн аав чинь чамайг хайрлаагүй байхад чи төрсөн аавыгаа хайрлаад буруу хэрэг хийсэн байхад нь худлаа хэлж болохгүй гэж хэлсэн. Би өглөө ирээд хэргийн материалтай танилцсан чинь аавыгаа би худлаа гүжирдсэн, аав намайг гадуур явахаар загнаад байдаг учраас худлаа хэлсэн гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэр талаар нь би сая асуусан чинь аавыгаа өрөвдөөд байна, шоронд явуулмааргүй байна гэж хэлсэн. Ээждээ хэлээгүй, аавыгаа өрөвдөөд худлаа бичсэн юм, аавыгаа шоронд явуулмааргүй байна гээд уйлаад байгаа л даа. Хүүхэд хэчнээн аавдаа хайртай нь харагдаж байна. Гэхдээ болсон процессыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 7-8 удаагийн үйлдэл болсон гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ хэргийг би болсон гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн хамгаалах байранд хүүхэд хоёр хоносон. Гэрт дүүг харах хүн байхгүй, гэртээ харимаар байна гээд байсан учраас дүүг нь мөрдөгч н.Батзаяа авч ирээд дүүтэйгээ мөн нэг хоносон байгаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хувьд маш их гэмтдэг. Үүнээс бол амиа хорлох оролдлого хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Хүүхэд байцаалт, мэдүүлэг өгөхдөө маш тодорхой бөгөөд эргэлзээгүй хариулдаг. Би түрүүн хэлсэн, аавыгаа өрөвдөж байна, би аавдаа хайртай гэж хэлдэг мөртлөө бүх процессыг эргэлзээгүй хэлдэг. Бид нар хэргийн газар үзлэг хийхэд хүртэл энэ орон дээр, ингэж түлхсэн гээд бүгдийг хэлдэг. Мөн дүүгийнх нь мэдүүлэг нь байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд өгсөн бичиг, сидиг бичгийг нь нотлох баримтаар тооцох тухай тогтоол хэрэгт байхгүй. Ш-ийн бичиг мөн үү, биш үү гэдгийг хүртэл тогтоох ёстой. Ийм ямар ч баримт байхгүй байгаа учраас нотлох баримтаас хасуулах саналтай байна. Дуу бичлэгийг хүртэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тогтоолгох ёстой. Шүүгдэгчийн талын хүн буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй хүн өөрөө дураараа юм авч ирж хэрэгт өгүүлсэн байна. Үүнийг нотлох баримтаас хасуулах саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш-н өгсөн “...Бид хоёр 2 жилийн өмнө Чойр явсан. Эндээс орой 20-21 цагийн үед гарсан. Тэгээд замаасаа төөрөөд энэ замаар орох юм байна гэж бодоод гол руу орсон. Голд орж суугаад, би элстэй жоохон ноцолдож байгаад унтаад өгсөн юм.  Охин болохоор ард дүүтэйгээ унтсан. Би урд жоохон хөгжим сонсож байгаад унтсан. Очих гэсэн айлын утас нь холбогдохгүй байсан. Өглөө би эхнэртэй ярьж, эхнэр цаашаа хүнтэй яриад 2 хүн ирээд машин гаргасан. Тэгээд машин олж ирж машинаа гаргаад айлд очсон. Манай охиныг малд явуулсан. Тэгээд тэнд байж байгаад өдөр бууз хийлгэж идээд орой 21 цаг гээд хот руу буцаад гарсан. Энд шөнийн 01 цагийн үед ирсэн. Тэрнээс биш охиноо тэнд янз бүр болгосон асуудал байхгүй. Нийтийн байранд манай гэрт хүмүүс байнга орж, гарч түлхүүр тавьдаг. Байр битүү камертай учраас тийм юм болох нөхцөл байхгүй гэж бодож байна. Нохой, гахай байгаа биш төрсөн охиноо чангаадаг хүн биш. Би Улаанбаатар хотод 2007 онд орж ирсэн. Барилгын ажил хийж явж байгаад 2012 онд Ганаа эгчийн ажилд галчаар ажилд орсон. 2012 оноос хойш 12 жил ажиллаж байгаа. Би 0000 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Төрсөн охиноо хүчиндсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Говьсүмбэр аймаг руу манай эхнэрийн хөлгүй дүү байдаг юм. Тэр хүний хүү н.Батбаяр гээд 6 настай хүүхдийг хүргэж өгсөн. Тухайн үед манай дүү, охин хоёр хойно унтсан. Машины арын суудал буудаг юм. Дүүгийнд өгөх гэж байсан хөнжил байсан юм. Би элстэй ноцолдож байгаад болохгүй болохоор нь машин дотор зурагт үзэж байгаад унтаад өгсөн. Чойр явах замд аав машинаа зориуд суулгасан. Приус 20 машины арын суудлыг буулгаж унтах зай гаргасан. Унтаж байхад хажуугаар орж ирж оролдсон. Эсэргүүцсэн боловч намайг машинаас хөөгөөд яв гээд хөдөө хээр ганцааранг нь үлдээсэн гэж хэлж байгаа шиг тийм юм байхгүй. Би ямар адуу мал, нохой гахай биш. Би Цэргээс халагдаж ирээд найз охинтой байсан юм. Манай хажуу айлын охин байсан юм. Яг хажуу талынх биш хажуу айлын хүүгийнх нь охин ирсэн юм. Бид хоёр уулздаг байсан юм. Ийм, тийм юм юу ч болоогүй. Тухайн үед цагдаа нар зодож байгаад намайг хүлээлгэсэн гэв. 4 дүгээр сарын дундуур би хүүтэйгээ машинаараа хониндоо явсан. Би жоохон хартай л даа. Хадам ээж рүү залгаад эхнэртэйгээ яръя гэсэн чинь май гээд өгсөн юм. Тэгээд би пизда минь чи утсаа аваач гээд нэлээн загнаад байж байсан чинь дуу гарахгүй байсан юм. Бараг 10-20 минут загнасны дараа май ээж, аав яръя гэж байна гэж өгсөн. Тэрэнд гомдсон юм болов уу гэж боддог. Би 3 хүүхдээ загнаж байгаагүй, хайртай. Манай эхнэр намайг ийш, тийш явахаар шоудаад байдаг юм. Тэгээд би шоудсан юм болов уу гэж бодсон. Явуулах гээд байгаа юм бол яваад өгье...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Г-ийн гэрчээр өгсөн “...2011 оноос хойш энэ хүмүүсийг авч ажиллуулсан. Энэ хүмүүсийн аль аль нь архи, дарс уудаггүй. Бараг 10 гаран жил ажилласан. Би энэ хэргийн талаар анхнаасаа ор, дэрний асуудлыг нь мэдэхгүй гэж мөрдөгчид хэлсэн. Ажлын талаар бол хийх юмаа хийдэг хүмүүс байсан. Хүүхэд анх гараа зүссэн үед сэтгэл судлаачид хандах хэрэгтэй гэж ээжид нь хэлж байсан. Аав нь хөдөө цөөхөн хэдэн малтай, тэрийгээ харах гээд явсан байсан. Тэгээд сэтгэл судлаачид хэлсэн чинь цагдаа нар орж ирсэн. Охиныг өмгөөлөгчид мэдүүлэг өг гээд энэ өмгөөлөгчтэй би холбож өгсөн юм. Охин хүчиндсэн гээд гараа зүссэн юм. Тэр үед би охиныг үхэх юм байна гэж бодоод айгаад сэтгэл судлаачаас зөвлөгөө ав гэсэн юм. Тэгээд 2 цагийн дараа цагдаа ирээд охиныг аваад явсан. Охин мэдүүлэг өгөхгүй гээд байхад би өг гэж хэлсэн, бас цагдаа өг гэж хэлж байгаад мэдүүлэг авсан. Энэ цагаас хойш ажиглаж байсан бөгөөд энэ шүүх хурлыг хүлээж, ээжийг нь ажлаас халахгүй өдий хүртэл байлгасан. Аавынх нь ажил зун бараг гардаггүй бөгөөд гал түлдэггүй улиралд энэ хүмүүсийг хямраад байна гэж бодоод ажлаар дарсан юм...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч А-ийн гэрчээр өгсөн “...Хавтаст хэргийн материал болон өмнө гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцаад дахин шинжилгээ хийсэн. Бид өөрсдөө үзлэг хийсэн. Шинжээчийн үзлэг хийж байж охин хальсны бүтцийг тогтооно. Бидний үзлэгээр дээрх дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Өмнөх дүгнэлт гарах үед ийм нөхцөл байдал илэрсэн шинж байгаагүй байж болно. Цочролгүй, нүх томтой гэдэг нь охин хальсны төрөлхийн онцлог байгаа юм. Мөн охин хальсанд механик үйлчлэл үзүүлэхэд цочролгүй болох шинж тэмдэг илэрч болдог. Төрөлхийн ийм онцлогтой байж болно. Бэлгийн харьцаанд орсон цаг хугацаа, давтамжийг нарийвчлан тогтоох боломжгүй. Охин хальс бүтэн боловч бүтцийн онцлогоос хамаарч охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Тэрнээс биш яг давтамжийг мэдэх боломжгүй. Шинж тэмдэг нь сунамтгай гэдэг байдлаас болж мэдэгдэх боломжгүй. Төрөлхийн охин хальс нь тийм юм. Нүхний диаметр 2-3 см байдаг бөгөөд хохирогчийн нүхний диаметр 2,8 см буюу нүх томтой гэсэн үг. Бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Эхний дүгнэлтээр нүх жижиг байсан, бэлгийн харьцаанд ороогүй гэж анх шинжилгээ хийсэн эмч өөрөө үзэж, өөрөө дүгнэлт гаргаад ийм зүйл тусгасан байсан. Бид бас өөрсдөө үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд үзлэг хийхэд эдгээр шинж тэмдэг тогтоогдоогүй учраас санал нийлэхгүй байгаа. Хэзээ хэзээ А.Ш гэдэг хүн хүчингийн хэрэг үйлдсэн давтамжийг нь тогтоох боломжгүй. Охин өөрөө ийм охин хальсны онцлогтой байсан. Урагдахгүйгээр, гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ш-гийн өгсөн “...Би 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Айлын том охин бөгөөд 2 дүүтэй. Одоо нийслэлийн ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн 9/8 дугаар ангийн сурагч. 2015 оны 6 дугаар сард яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Хүүхдийн баяр өнгөрсний дараа байх, одоо амьдарч байгаа гэртээ буюу Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот гэртээ өдрийн цагаар аав Ш бид 2 байж байсан. Тухайн үед би зурагт үзээд сууж байхад аав миний хувцсыг шууд тайлаад намайг ор нь дээр дээш харж хэвтүүлээд миний дээр гараад бэлэн эрхтнээ миний бэлэг эрхтэн дотор хийгээд хөдлөөд байсан. Би боль гэж хэлэхээр огт тоохгүй байсан. Эсэргүүцэл үзүүлэхээр миний хүч хүрэхгүй байсан. Аав нь наана нь хийж байгаа гээд хөдөлж байгаад цагаан юм аавын бэлэг эрхтнээс гараад миний бэлэг эрхтэнд наалдаад норчихсон байсан. Би эсэргүүцэж уйлаад хүч хүрэхгүй байсан бөгөөд аав ээждээ битгий хэлээрэй гэж хэлээд босоод хувцсаа өмсөөд суучихсан. Энэ өдрөөс хойш 10 гаруй удаа надтай бэлгийн ажил хийсэн бөгөөд би жирэмсэн болж байгаагүй, ааваас өөр хүн миний бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хийж байгаагүй. Ээжид болон өөр хэн нэгэн хүнд энэ талаар хэлж байгаагүй. 2021 оны 04 дүгээр сарын үед ээж намайг загнасан бөгөөд би тэр үед үхчихмээр санагдсан учир ээжид “та намайг сонсдоггүй, ойлгодоггүй, надтай ярилцдаггүй,  аав намайг оролдож, бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийдэг” гэж анх хэлж байсан. 2015 оны 6 дугаар сараас хойш аав Ш нь нийтдээ 15-16 удаа намайг хүчирхийлж байсан. Гэрт ээж болон өөр хүн байхгүй үед намайг хүчирхийлдэг. Намайг хүчирхийлсний дараа миний бэлэг эрхтнээс цус гарч байгаагүй. Харин шүүх эмнэлэгт үзүүлэх үед эмч үзчихээд онгон хальс нь урагдаагүй байна гэж хэлэхэд анх энэ талаар мэддэг болсон. Надад бэлгийн ажил хийх талаар ойлголт байхгүй. Одоо надад ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй. Би гомдолтой байна. Миний бага дүү эмэгтэй, аавыг бага дүүд маань надад хийсэн шиг зүйлийг хийх вий гэхээс айж байна. Аав, ээж 2 хоорондоо хааяа хэрэлддэг. Бага дүүг маань нэлээн бага байхад аав ээжийг зодож байсан. Аав миний хувцсыг хүчээр тайлдаг байсан, би өөрөө хувцсаа тайлж байгаагүй. Нэг удаа аавтай хамт Говьсүмбэр аймаг явсан бөгөөд аав замдаа машинаа албаар элсэнд суулгаад харахуй болсон байхад надтай дахин бэлгийн ажил хийсэн. Би эсэргүүцсэн бөгөөд харанхуй шөнө хөдөө газар намайг зайлаач гэж хөөсөн. Би айгаад хаашаа ч явж чадахгүй байсан. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгэн нөлөөлөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ш-гийн өгсөн “...2008-2009 оноос хойш манай гэр бүл Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот нийтийн байранд амьдарч байгаа. Ээж нийтийн байрны үйлчлэгч, аав өвөлдөө галчаар ажилдаг. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орчимд ээж Л нь дүү Ш хамт 3, 4 дүгээр хороолол руу юм авах гээд явсан бөгөөд би гэртээ аавтай хамт үлдсэн. Би гэрээ цэвэрлээд байж байсан ба тэр үед аав Ш нь миний гуяыг илж байснаа намайг шууд ор руу түлхээд миний бүр хувцсыг тайлаад өөрийнхөө хувцсыг бас тайлаад дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн. 10-15 минут орчим хөдөлж байгаад шингэн цагаан юм гарч миний гуяны дотор талд наалдсан бөгөөд наадхаа арч гэж хэлсэн. Би “аав та яаж байна аа, та болиоч” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй байгаа юм шиг царайлаад байсан. Тэгээд ээждээ энэ тухай битгий хэлээрэй” гэсэн. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сард буюу ээжийг төрөх дөхөөд дүү Шын хамт эмнэлэг явсан хойгуур тухайн үед 8 цаг өнгөрч байсан байх би унтаж байхад аав хамаг хувцсаа тайлчихсан миний хөнжилд орж ирсэн. Тэгээд би жаахан хүүхэд байсан болохоор “болиоч ээ” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсан. Гэтэл хашааны хаалга дугарахад аав босож хувцсаа өмсөөд намайг унтаж байгаа юм шиг чимээгүй хэвтээрэй гэсэн. Тэр үед дүү Ш, ээж 2 ирсэн. Дээрх явдлаас хойш 2-3 хоногийн дараа ээж, дүү 2 эмнэлэг явахад би унтаад үлдсэн. Гэтэл аав фодволкоос өөр хувцасгүй орж миний хөнжилд орж ирээд мөн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд хөдөлж байгаад цагаан өнгийн юм гарахад арч гээд нойлын цаас авч өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүү Ш төрсөн бөгөөд тухайн үед 28-29-нд шилжих шөнө дүү Ш, аав Ш бид 3 гэртээ байсан ба дүү Шыг унтаад өгсний дараа аав миний хөнжилд орж ирээд миний хувцсыг тайлаад, өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд 10-20 минут хөдөлж байгаад цагаан өнгийн зүйл гарахад намайг арч гээд 00 цаас авч өгсөн. 2019 оны 8 дугаар сард хичээл эхлэх гээд ээж Л нь дүү Шын хамт зах руу юм хичээлийн юм бэлдэх гээд явсан бөгөөд гэрт аав Ш, дүү Ш бид 3 үлдсэн байсан. Дүү Шийг унтаж байхад аав Ш нь миний хувцсыг тайлах гээд байхаар нь би “та одоо боль, би ээжид хэлнэ шүү” гэхэд тоохгүй миний хувцсыг тайлаад, өөрийнхөө өмд, турсикийг шувтлаад намайг ор руу түлхэж унагаад миний дээр гараад хөдөлж эхэлсэн. Тэгэхээр нь би хажууд байсан ягаан өнгийн хуванцар сандлыг аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд хийж байсан үйлдлээ таслан зогсоосон. Тэгээд “аавыгаа уучлаарай, дахин тэгэхгүй” гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын үед дүү Ш хичээлдээ, Ш цэцэрлэгтээ, ээж Л Зурагтад засварын ажил хийж замаск татахаар явсан байсан ба аав Ш гэртээ үлдсэн. Тэгээд би хичээлээсээ ирээд хичээлийн хувцсаа сольж байхад аав Ш нь өөрийнхөө унтдаг ор руу намайг түлхээд миний хувцсыг тайлаад өөрийнхөө хувцсыг тайлж миний дээрээс хөдөлж эхэлсэн бөгөөд 5-10 орчимд дээш, доошоо хөдөлж байхад хаалга тогшсон чинь аав миний дээрээс босоод “хурдан хувцсаа өмсөөд хаалга тайл” гэсэн. Тэгээд хаалга тайлтал манай нийтийн байранд амьдардаг Магсармаа эгч түлхүүрээ авах гээд ирсэн байсан. Тэгээд нь би Магсармаа эгчээр далимдуулаад гэрээс гараад явчихсан бөгөөд ээж дээр яваад очсон. Тэгээд ээжтэй хамт орой ирэхэд аав “гэрийн ажлаа хийхгүй, гадуур дэмий тэнж золбинтлоо” гэж хэлээд намайг загнасан. 2020 оны 11 дүгээр сарын үед ээжийн дүү Б-ын хүү Б-г хүргэж өгөхөөр аав бид 2 явсан бөгөөд Бадамгарав эгчийнх Говьсүмбэр аймгаас 25 км орчим зайтай байдаг. Ээж аавтайгаа хамт яваад ир гээд байсан болохоор би аавтай хамт явсан. Гэтэл аав замдаа машинаа элсэнд суучихлаа гээд одоо эндээ хоноод явъя гэсэн. Тэгээд машины арын сандлыг буулгаад ор зассан. Дүү Б-г унтаад өгсний дараа аав хувцсаа тайлаад миний гуяыг илээд хувцсыг маань тайлсан. Тэгэхээр нь би аавд хандаад “та дахин ингэхгүй гэж хэлсэн биз дээ” гэхэд аав нь чамайг миний охин болохоор бүүр цааш нь хийхгүй наана нь хийж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би боль гэхэд намайг машинаас хөөж гаргаад ээж рүүгээ зайл гэсэн. Гадаа харанхуй бас хүйтэн байсан болохоор би айгаад ааваас уучлалт гуйгаад эргэж машинд орсон бөгөөд аав бэлхүүснээсээ доош хувцсаа тайлаад миний дээр гарч 10-20 минут орчим хөдөлсөн. Тэгээд цагаан юм гарсан. Бадамгарав эгчийн нөхөр нас барчихсан байсан болохоор аавд явах зөвшөөрлийн бичиг байсан. 2020 оны 12 дугаар сарын үед өдрийг нь санахгүй байна. ээж Нарантуул зах орж юм авах гээд явсан бөгөөд дүү Ш доод айлд орсон байсан. Тэгээд Ш унтаж байхад аав дахин миний хувцсыг тайлах гээд байхаар нь би,  би ориллоо шүү гэхэд намайг өөрийнхөө биед хүргэсэнгүй гэж уурлаад толгой хэсэгт нэг удаа цохиж, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл хаалга тогшиж, эмээ Ц орж ирсэн. Тэгээд аавыг чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд аав гэрийн ажлаа хийхгүй байна гэж худлаа хэлсэн. Би бэлгийн харилцаанд орох, бэлэг эрхтэн, хүчиндэх гэдэг үгнүүдийг 7 дугаар ангид ордог эрүүл мэндийн хичээлээсээ мэдэж авсан. Харин нийтийн байрны Гантуяа эгч хүчиндэх гэдэг үгийг юу болох талаар хэлж байсан. 2021 оны 04 дүгээр сарын үед найз А-ийн хамт түүний ээжид юм өгчхөөд 23 цагийн үед гэртээ ирэхэд ээж Л нь намайг гадуур дэмий тэнэлээ гэж загнасан бөгөөд тэр үед миний уур хүрээд та намайг олгодоггүй биз дээ гэхэд чам шиг жаргалтай хүн байхгүй шүү, идэх уух, өмсөх зүүхээр дутаахгүй байхад гэж хэлсэн. Тэгэхээр нь би та надтай ярилцахгүй, намайг сонсдоггүй, аав намайг оролддог, бас хүчинддэг гэж хэлж байсан. Тэр үед ээж уйлаад суугаад байсан. Дараа нь цагдаад мэдэгдэж, байцаалт өгсөн. Нэг удаа дүү Ш-тойгоо муудсан бөгөөд тэр үед дүү Ш аав таныг хүчинддэг биз дээ гэж хэлсэн. Би уйлаад юу ч дуугарч чадаагүй. Тэгээд би таны өшөөг авч өгнө гэж хэлсэн. Би дүү Ш-ыг энэ бүхнийг харсан гэж бодож байна. Аавыг байхгүй байхад би тайван байдаг. Миний дүү Шийг мөн ингэж вий гэж их айж байна. Аав намайг өөртөө хүргэхгүй болохоор уурлаж, цохиж зоддог. Өөртөө хүргэсэн үед их сайхан ааштай байдаг. Хүмүүс аавыг их сайхан ааштай гэж боддог, гэхдээ тийм биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ш-гийн өгсөн “...Аавын бэлэг эрхтнийг өөрийн нүдээр харж байсан. 15-17 см урт болов уу, бор өнгөтэй, доод хэсэгтээ 2 ширхэг бондгор зүйлтэй, үс болсон зүйл байсан. Аав намайг өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулах гээд байдаг харин би барьж байгаагүй. Ээж өөр хүнтэй байхыг би харж байгаагүй. Надад ээж ямар нэгэн байдлаар худлаа үг зааж өгөөгүй. Намайг ийм хэрэгт холбогдсоноос хойш ээж 3 хүүхдээ хойд эцгийн нүүр харуулахгүй, хүн шиг авч явна гэж хэлдэг болсон. Нэг удаа ээжтэй андуураад намайг янз бүрээр харааж, загнасан. Гэхдээ ээжтэй андуурснаа мэдээд салгасан. Би тэр үгэнд нь өширхөж, өс санасан зүйл байхгүй. Би болсон зүйлийг л яг үнэн зөвөөр нь хэлсэн. Миний сэтгэл зүйн байдал одоо зүгээр байгаа, өмнө нь аавыг хэзээ ороод ирэх бол гэж айдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ш-гийн өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө гэрээсээ гараад гэртээ ирэхгүй байхад ээж намайг хүнээр дуудуулсан гэсэн байсан. Ээж андуурсан байх. Тухайн өдөр би ээжээр дуудуулаагүй, өөрөө гэртээ орж ирсэн. Би нийтийн байранд А гэдэг охинтой найзалдаг бөгөөд тухайн өдөр А-ийн ээжийн ажил орж юм хүргэж өгөөд тэгээд бид 2 юм ярьж байгаад оройтсон. Би хүүхдүүдтэй нэг их нийлээд байдаггүй. Эрэгтэй хүүхэдтэй найзалдаггүй. Фэйсбүүк ашигладаг байсан ч байнгын интернэт байхгүй болохоор сүүлийн 5,6 сар ашиглаагүй. Би хамгийн анх цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө юу хэлж, ярих талаараа мэдэхгүй, их айж байсан. Бас ээж хамт байсан болохоор их санаа зовсон. Тиймээс болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй хэлж, ярьж чадаагүй. Дараа нь мэдүүлэг өгөхөд хүүхэд хамгаалалтын мэргэжилтэн, мөн өмгөөлөгч байсан болохоор бүх зүйлээ үнэн зөвөөр нь дэлгэрэнгүй хэлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 11 дүгээр сарын оныг андуурч хэлсэн байсан. 2020 оны 11 дүгээр сард Ковид гээд хүмүүс гэртээ байсан, манай гэр бүл ч мөн гэртээ байсан. 2019 оны 11 сарын үед аавтай хамт Б-г аваад хөдөө явсан. 0000 улсын дугаартай авто машин хэний нэр дээр байдаг талаар би сайн мэдэхгүй. Сүүлийн 2 жил ээж, аав 2 манай машин гэж хэрэглэж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүдтэй уншиж танилцсан, тэдгээртэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би хүчиндэх, хүч хэрэглэх, бэлгийн харилцаа гэдэг үгсийг цагдаагийн газарт ирээд мэддэг болсон. Учир нь надаас анх мэдүүлэг авахдаа “чи аавтайгаа хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон бэ, аав чинь чамд хүч хэрэглэж, хүчиндсэн үү” гэх зэргээр асууж байсан. Үүнээс болоод мэддэг болсон. Намайг төрүүлж өсгөж, хүмүүжүүлж, өдий хүргэсэн болохоор аавдаа гомдох зүйл алга, гэхдээ хийсэн хэргээ жаахан ч гэсэн ухаараасай гэж хүсэж байна. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдээсэй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 83-84 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Л-ын гэрчээр өгсөн “...Би Ш-тай 2002 онд анх танилцаж, 2004 онд гэр бүл болсон. Бид 2 Дорноговь аймгийнх бөгөөд тэндээ амьдарч байгаад 2005 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Ш нь 2-р ангийн боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, эзэмшсэн мэргэжилгүй бөгөөд өвөлдөө бидний амьдардаг нийтийн байранд галч хийдэг байсан. Бид 2 байгаа мөнгөө цуглуулж байгаад чаддаг ажлыг нь хийлгэе гэж бодоод хөдөө мал дээр гаргасан. Би энэ хэрэг явдлыг болсноос хойш охиныхоо хэлсэн цаг хугацааг бодож үзэхэд яг миний байхгүй цаг хугацаанд болж таарсан. Би энэ талаар сонсоод үнэхээр итгээгүй. Ш нь одоо хаана байгаа талаараа хэлэхгүй байна. Миний охины сэтгэл санаа үнэхээр хүнд байгаа, би энэ талаар мэдээд цагдаад гомдол гаргасан. Охиныг маань хамгаалж өгнө үү, бас охин дүүгээ хамгаалмаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б.Л-ын гэрчээр өгсөн “...Надад нөхрөөсөө гадна өөр эрэгтэй хүнтэй харилцаа үүсгэж байсан зүйл байхгүй, Ш яагаад тэгж хэлсэн талаар би мэдэхгүй байна,  их гайхаж байна. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай ээж нас барсан бөгөөд бид 2 Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2 талаасаа уулзсан... Тэгээд Ш надад хандаад “одоо тэр өргөдлөө авчхаач, цагдаа сэргийлэхээ больж болдоггүй юм уу” гэхэд нь би “би тэр өргөдлийг гаргаагүй, одоо авч болохгүй юм шиг байна лээ, би охиноос сонсоод 108 дугаарт мэдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд Ш “намайг уучлаарай, би тухайн үед согтуудаа тийм зүйл хийчихсэн байна лээ” гэж хэлсэн. Ш намайг утсаар харааж, загнаж байсан зүйлийг би санахгүй байна. Хэрэв тэгж андуурч залгаж охиноо загнасан бол Ш л мэдэж байгаа байх. Хүчиндсэн гэх дээрх он цаг хугацаанд Ш байнга гэртээ байсан. Тухайн үед нийтийн байрны галчаар ажиллаж байсан болохоор байнга гэртээ байсан. Нэг удаа Дорноговь аймгийн Сайншанд сумын вокзалын урд талын цементийн үйлдвэрт 10 орчим хоног ажиллаад эргээд гэртээ ирсэн. Ер нь дээрх цаг хугацаанд гэртээ байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй Ш гэрчээр өгсөн “...Би огноог нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өвлийн амралт болсон байсан. Би эгч, аав бид 3 гэрт байсан. Ээж гэртээ байхгүй байсан. Тэгээд бид нар унтаж байхад аав согтуу байсан бөгөөд Ш эгчийг орноос нь болгосон. Би унтаж байгаа дүр үзүүлээд хэвтэж байсан. Тэгтэл өөрийнхөө унтдаг ор руу авч яваад хувцсыг нь тайлсан. Миний нойр их хүрч байсан тул цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний хичээл өдөр ордог бөгөөд би 12 цагийн үед гарч, орой хичээлээ тараад 19 цагийн үед гэртээ ирдэг. Эгчийн хичээл өглөө 8 цагт ордог болохоор эгч 7 өнгөрөөж гэрээс гардаг. Ээж өдөр их ажилтай тул бараг гэртээ байдаггүй, аав гэртээ байнга байдаг. Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бэлгийн харилцааны талаар эрүүл мэндийн хичээл дээрээ үзсэн. Бас кино нь дээрээс харж  байсан. Аав намайг нэг их загнаж, зодоод байдаггүй. Харин Ш эгчийг гэрийн ажлаа хийсэнгүй гэж загнаж, зоддог...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр насанд хүрээгүй Ш гэрчээр өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө би гэртээ аав Ш, эгч Ш нарын хамт 3-лаа байсан. Ээж байхгүй байсан. Тэгээд аав гадаа хүмүүстэй архи уусан бололтой согтуу орж ирээд өөрийнхөө унтдаг ор нь дээр унтаж байсан. Эгч бид 2 нэг ор нь дээр унтдаг бөгөөд эгч орны зах талд унтаж байсан. Тэгтэл аав гэнэт босож ирээд эгчийг татаж босгоод өөрийнхөө унтдаг ор руу түлхээд хувцсыг нь тайлаад өөрийнхөө хувцсыг тайлаад эгчийн дээр гараад хөдлөөд байсан ба 10-20 орчим болсон байх, тэгээд эгч иргэж ирээд миний хажуугаар ороод унтаад өгчихсөн. Эгчийн толгой нь цонх тал руу харсан байсан, манай хашаанд том гэрэл байдаг болохоор тэр гэрэлд бүх зүйл маш тод харагдаж байсан. Эгч “ааваа та болиоч ээ, туслаарай” гэж зөөлхөн хэлж байсан. Би тухайн үед 3-р анги жаахан хүүхэд байсан болохоор юу болоод байгааг мэдээгүй, ойлгоогүй, нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Маргааш нь аав, ээж, эгч нар бүгд хэвийн байсан болохоор тэр талаар мартчихсан. Бас цаг хугацааг нь сайн санахгүй байна, гадаа дулаарчихсан би нимгэн хувцастай гадаа тогтож байсан. Тэгээд гэр рүүгээ орох гээд 2 давхрын шат руу гарч байхад аав биеийнхээ доод хэсгээр хөнжил нөмөрчихсөн эгчийн дээр гарчихсан хөдөлж байсан. Тэгээд би гэртээ орж чадахгүй 5 орчим минут гадаа зогссон бөгөөд манай найзууд дуудаад би эргээд явчихсан. Ингэж би аав эгчийг хүчинддэг юм байна гэж мэдсэн. Би эгчтэйгээ нэг их юм яриад байдаггүй. Нэг удаа эгчид аав таныг хүчинддэг биз дээ гэхэд эгч уйлаад байсан. Тэр үед эгчийг маш их өрөвдсөн. Энэ хэрэгт би аавыг буруутай гэж бодож байна. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө аав эгчийг хүчинддэг байсан талаар хэлэхэд ээжид хэцүү байх болов уу гэж бодоод ээж хажууд байсан болохоор сайн хэлж чадаагүй. Одоо бол эгчийгээ өрөвдөж байна, бас энэ явдлаас хойш ээж маань бид 3-т маш их анхаарч байгаа болохоор үнэн зөвийг маш сайн хэлмээр байна. Би дээрх 2 үйл явдлыг яг өөрийн нүдээр харсан. Намайг энэ мэдүүлгийг өгөхөд айлгаж, сүрдүүлсэн, заналхийлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-98 тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-ийн гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн үед Л миний утас руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад нийтийн байранд очиход Л гэртээ 3 хүүхдийн хамт байсан. Болсон явдлыг надад хэлээд уйлсан. Тэгээд яах ёстой, хэнд хандахаа сайн мэдэхгүй байна гэхээр нь би 108 дугаараас залгаж зөвлөгөө ав гэсэн. Маргааш нь 108 дугаарт залгаж цагдаад бүртгүүлсэн байсан. Эдний гэр бүл тохитой, томоотой, найдвартай санагддаг. Би 14 жилийн хугацаанд нийтийн байр түрээслүүлж ажиллуулж байгаа бөгөөд энэ хугацаанд олон хүн жижүүрээр ажиллуулж байсан. Эдний гэр бүл шиг гэр бүл байгаагүй. Ш нь дуу цөөтэй, архи дарс уугаад байдаггүй, ажил алдаж үзээгүй хүн. Л гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн, ажил төрөл голохгүй хийдэг эмэгтэй. Архи дарс уудаггүй, ууж байхыг нь би хараагүй. Ш хичээлдээ сайн, дүү нараа сайн хардаг их цовоо сэргэлэн, яриа хөөрөөтэй охин байсан. Сүүлийн 2 жил дуу цөөтэй болж хүнтэй мэнд усгүй болсон байхаар нь би Ш, Л нарт хандаж хүүхэд зодоод байгаа юм биш биз, их дуу муутай болсон байна гэж хэлж байсан. Тэгээд гэр бүл нь гайгүй юм чинь хүүхэд том болоод дуу нь цөөтэй болсон юм байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн. Сүүлд Ш гэнэт хөдөө мал маллана гэж хэлээд явсан, тэрнээс хойш ирээгүй. Манай нийтийн байрны хашаанд болон коридорт хяналтын камер байдаг, бичлэгийг 7 хоног хадгалдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн гэрчээр өгсөн “...Би эхээс 5-лаа, миний дунд ахыг Ш гэдэг. Ах маань хөдөө мал дээр өссөн болохоор боловсрол, мэргэжилгүй юм. Эхнэртэйгээ Улаанбаатар хотод орж ирснээс хойш тийм ч их уулзаагүй. Ер нь нэг их ойр дотно биш. Манай гэр бүлээс би хотод амьдардаг болохоор ахтайгаа хааяа жилдээ 1,2 удаа уулздаг. Ах маань дуу цөөтэй, архи дарс уудаггүй хүн, бэр эгч маань ч гэсэн архи дарс уудаггүй, гэр орноо их сайхан авч явдаг хүн. Эхлээд бэр эгч маань над руу залгаад энэ талаар хэлэхэд би ахыгаа тийм хэрэг хийчихсэн юм байна гэж бодож байсан ч дараа нь сайн бодоод байхад миний ах тийм зүйл хийхээр хүн биш, хүүхдүүдээ загнаж, зодож байхыг нь харж байгаагүй, хааяа хүүхдийг нь загнахаар яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ гэдэг, би ахыгаа тийм зүйл хийсэн гэж бодохгүй байна. Ах маань 2021 оны өвөл Дорноговь аймагт мал маллахаар яваад ирээгүй байгаа. Энэ хойгуур бэр эгч маань ахаас минь салж өөр хүнтэй амьдрал зохиох гэж байгаа юм болов уу даа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-ын гэрчээр өгсөн “...2019 оны 11 дүгээр сард манай хүргэн ах Ш, түүний охин Ш нар миний хүү Б-г Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт хүргэж ирэхээр хамт ирсэн. Би хүүгээ Улаанбаатар хотод цэцэрлэгт сургах гэсэн боловч төлбөрийг нь дийлэхгүй байсан болохоор буцаагаад авсан юм. Өдрийг нь тодорхой санахгүй байна 2019 оны 11 дүгээр сарын үед Ш ах манайд ирэхдээ “танай гэрийг олохгүй төөрөөд, элсэнд суугаад хээр хоноод ирлээ” гэж хэлж байсан. Би нэг их анзаараагүй, тэгс гээд өнгөрсөн. Ах ч нэг их зүйл яриагүй. Тэр үед Ш ах анх удаа манайд ирж байгаа нь тэр байсан. Тухайн үед тэд орж ирж би цай хийж өгөөд байж байтал Ш түрүүлээд гарч яваад машиндаа суучихсан, удалгүй ах араас нь гарч тэр 2 явсан. Энэ хэрэг маргааныг талаар би одоо л сонсож байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн гэрчээр өгсөн “...Би 2019 оноос хойш энэ нийтийн байрыг түрээслэн амьдарч байгаа. Тэрэлжид жуулчны баазад тогоочийн ажилтай бөгөөд байнга энэ байрандаа амьдраад байдаггүй. Орж гарах болгондоо түлхүүрээ жижүүр гэдэг утгаар нь Ш, Л 2-рт үлдээгээд явдаг. Яг хэзээ түлхүүрээ авах гээд ороход тиймэрхүү байдалтай байсан талаар үнэхээр санахгүй байна. Би Ш, Л нарыг энгийн айл гэж боддог. Архи дарс ууж, хэрэлдэж маргалдаж байхыг нь харж байгаагүй. Хэрэг маргааны талаар мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч А.А-ийн өгсөн “...Би Шг танина, бид хоёр 2018 оноос хойш найзалж байгаа. Манайх тус нийтийн байранд нүүж орсноос хойш найзалж байна. Мөн бид 2 нэг сургуульд сурдаг. 2020 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ш надад хандаж “надтай ярилцаач, надад ярилцах хүн хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Гурван билэг их дэлгүүр рүү манай ээжид юм өгөх гэж алхсан. Тэгээд тийшээ очилгүй буцсан. Бид 2 23 цагийн үед тус тусын гэртээ орцгоосон. Маргааш нь би Ш-ийн гэрт ороход Ш ганцаараа уйлаад сууж байсан. Би “юу болсон, яасан” талаар асуухад манай ээж намайг шөнө орой болсон хойгуур гадуур дэмий тэнэлээ гэж цохисон. Тэгээд би ээжид та намайг сонсдоггүй, олгодоггүй, аав намайг 3-р ангид байхаас эхлэн оролддог байсан талаар хэлчихсэн” гэж байсан. Ш нь нэг их олон хүүхэдтэй нийлээд байдаггүй ч нийтэч, надад бүх зүйлээ хэлдэг, нээлттэй хүүхэд. Би Ш-г эрэгтэй хүүхэдтэй үерхэж байхыг мэдэхгүй, үерхэж байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-93 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3603 дугаартай шинжээч эмч Ц-ийн “...Ш-гийн биед гэмтэл тогтоогдоогүй. Ш-гийн охин хальс урагдалгүй, бүтэн байна. Ш нь бэлгийн замын гонокок, трихомонадын халдваргүй байна...” гэх дүгнэлт, бактерлогийн шинжилгээний илгээх бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-79 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаартай хүний биед хийсэн “...Ш-д бэлгийн замын халдварт өвчин болох Тэмбүү, Дох, Заг хүйтэн, Трихомониазын халдвар илрээгүй байна...” гэх дүгнэлт, бактерлогийн илгээх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 108-110 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаартай “...Б.Л-н биед гэмтэл тогтоогдоогүй. Бэлэг эрхтний хөгжил хэвийн, жирэмсэлж, төрж байсан. Бэлгийн замын халдварт Тэмбүү, ДОХ, Заг хүйтэн, Трихоминазын халдваргүй, 1-р бүлгийн цустай...” гэх дүгнэлт, бактерлогийн илгээх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 114-116 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай шинжээч эмч А-ийн “...Ш-н биед гэмтэл тогтоогдоогүй. Хурьцал үйлдэх чадвартай, бэлэг эрхтэн гэмтэлгүй, гадны биетгүй байна. Ш нь бэлгийн замын архаг тэмбүү өвчтэй байна...” гэх дүгнэлт, бактерлогийн шинжилгээний илгээх бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 84-85 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц-ийн өгсөн “...Охин хальс нь олон бүтэц хэлбэртэй байдаг. Үзүүлэгч Ш-гийн охин хальс нь тал саран хэлбэртэй үзүүлэх үед охин хальсанд хүрэх үед цочрол дунд зэрэг, нүх жижиг, суурь өндөр, зузаан махархаг бүтэцтэй, 4, 5 цагийн байрлалд жижиг төрөлхийн сэтэрхийтэй, урагдалгүй байсан. Үзүүлэгчийн охин хальс нь төрөх үедээ дээрх шинж тэмдэг бүтэцтэй байсан гэсэн үг юм. Үзүүлэгчийн охин хальсны нүх жижиг, урагдалгүй байна гэдэг нь үзүүлэгч урьд өмнө нь бэлгийн харилцаанд орж байгаагүй гэдгийг илэрхийлнэ. Урьд өмнө нь олон удаа бэлгийн харилцаанд орсон бол нүх нь жижиг, онгон хальс нь ургадаггүй байх боломжгүй. Төрөлхийн сэтэрхий гэдгийг урагдал гэж ойлгож болохгүй. Урагдалт гэдэг нь бэлгийн харилцаанд орох үед үүсдэг. Ш-гийн охин хальсны бүтцийг харахад бэлгийн харилцаанд ороход урагдахгүй байх боломжгүй байна. Суурь өндөр, тал саран хэлбэртэй, нүх жижиг, махархаг хальс нь бэлгийн харилцаанд орох үед урагддаг юм. Тэгэхээр үзүүлэгчийн охин хальс нь төрөлхийн суналттай бүтэцтэй биш байсан бөгөөд урьд нь бэлгийн харилцаанд орж байгаагүй бүтэн байна. Охин хальс нь нэг удаа бэлгийн харилцаанд орсон ч урагдана. Үзүүлэгчээс тэмбүү болон ДОХ-ын цусны шинжилгээ аваагүй учир ДОХ болон бэлгийн замын тэмбүү өвчтэй эсэхийг шинжлэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 тал/,

                                                                                                             

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Д-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3603 дүгнэлтээр бактерлогийн шинжилгээний илгээх бичгийн 2428 дугаартай ирүүлсэн Ш нь 16 настай эмэгтэй гэх арчидсаас дээж авч шинжилгээ хийсэн. Уг дээжид бэлгийн замаар дамжих гонокок буюу заг хүйтэн, трихономац зэрэг бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Дээрх 2 бэлгийн замын халдварт өвчин нь Тэмбүү өвчнөөс өөр төрлийн халдварт өвчин бөгөөд хэрэв үзүүлэгчийг бэлгийн замын Тэмбүү халдварт өвчтэй эсэхийг тогтоохын тулд шаардлагатай бол үзүүлэгчийн цусны дээжийг шинжилгээнд ирүүлэх ёстой юм. Харин Ш-гийн гэх шинжилгээнд ирүүлсэн цусыг шинжилгээгээр ирүүлээгүй зөвхөн арчдас, наалдцыг шинжилгээнд ирүүлсэн тул Шг Тэмбүү болон ДОХ өвчтэй эсэхийг дүгнэх боломжгүй байсан. Тэгэхээр Тэмбүү өвчний халдваргүй гэж ойлгож боломжгүй. Ш нь уг өвчнийг хэзээ, хэрхэн туссан талаар тодорхойлох боломжгүй. Халдварт өвчин тул нэг бол ахуйн замаар, нэг бол бэлгийн замаар халдвар авч өвчилдөг. Эмчилгээ эмчийн нарийн заавар зөвлөгөөний дагуу хийгдвэл эдгэрэх боломжтой боловч дахин халдвар авч өвчлөх боломжтой. Ш гэж ирүүлсэн шинжилгээний дээжээс Ш нь архаг Тэмбүү өвчтэй гэсэн дүгнэлт гарсан. Ш нь Ш-тай олон удаагийн бэлгийн харилцаанд орсон бол тухайн өвчин халдварлах боломжтой. Харин хамгаалалттай буюу бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орсон бол халдварлахгүй байх боломжтой. Үзүүлэгчийн цусны дээжээс Тэмбүү өвчний халдварыг илрүүлэхэд эерэг, халдварын зэргийг нь илтгэх үзүүлэх үзүүлэлт нь бусдад Тэмбүү өвчний халдварыг тараах магадлал бага ба байнгын давтамжтай бэлгийн харилцаанд орсон үед халдвар тараах боломжтой буюу халдвар дамжина. Ш-н хувьд халдвар тараах магадлал бага байгаа тул удаан хугацааны үед байнгын давтамжтай бэлгийн харилцаанд орсон үед уг халдвар Шд халдах боломжтой. Урт хугацааны дараа Ш-д илэрч магадгүй. Тэмбүү өвчнөөр өвчлөөд уг өвчний эсрэг антибиотик буюу эмчилгээг дутуу хийлгэснээс энэ өвчин архагшдаг. Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийсэн тохиолдолд эдгэрдэг. Шинжилгээгээр уг өвчнийг авч байсан нь илрэх боловч бусдад халдварыг тараах боломжгүй байдаг. Гэтэл үзүүлэгчийн хувьд уг өвчнийг бусдад тараах магадлал бага байна. Ш, Ш нар нь байнгын буюу 7 хоногт 1-2 удаагийн давтамжтай бэлгийн харилцаанд ороогүй байх тул уг өвчнийг Ш авах магадлал бага гэж үзнэ...” гэм мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Д-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6110 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “Ш нь 40 настай эрэгтэй” гэх цус, арчдас, наалцад бактерлогийн буюу бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ хийхээр үзүүлж, Ш нь архаг Тэмбүү өвчний халдвартай, ДОХ, Заг хүйтэн, трихонмазиын халдвар илрээгүй. Үзүүлэгчийн цусны дээжид Тэмбүү өвчний халдварыг илрүүлэхэд эерэг, өвчний халдварын зэргийн индекс илтгэх үзүүлэлт 1:1 тетр гарсан. Үзүүлэгч Шгийн шинжилгээний дээжид бэлгийн замын халдварын шинжилгээ хийхэд Тэмбүү, ДОХ, Заг хүйтэн, трихономозын халдвар илрээгүй. Мөн үзүүлэгч Б.Лд бэлгийн замын халдвар илрээгүй нь үзүүлэгч Шын архаг Тэмбүү өвчний халдвар нь бусдад тархах байдал нь бага байгааг илтгэж байна. Үзүүлэгч Шын шинжилгээнд илэрсэн халдварт өвчний халдварын зэргийн илтгэх үзүүлэлт 1:1 байгаа нь уг өвчний халдварын зэргийг илэрхийлэх хамгийн бага үзүүлэлт тул бусдад халдварлах нь маш бага юм. Үүнээс дүгнэхэд байнгын бэлгийн харилцаанд орсон ч бусдад халдварлах нь бага юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120 тал/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ш-т хийсэн 000  дугаартай “...Ш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийн үйлдлийг ойлгох, удирдах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 98-99 тал/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ш-д хийсэн 000  дугаартай “...Ш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийн үйлдлийг ойлгох, удирдах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 103-104 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 000 дугаартай шинжээч эмч А, Ч, Н нарын “...Ш нь бэлгийн бойжилт олсон байна. Охин хальс бүтэн, уг охин хальс нь дугараг хэлбэртэй, суурь өндөр, зузаан махархаг, зах ирмэг нь 4-8 цагт зузаан, бусад цагуудад ирмэг нь нимгэн, шүдэлсэн хэлбэртэй, цочролгүй, сунамтгай, нүх томтой, нүхний диамерт 2,8 см хэмжээтэй, 6:30 цагт охин хальс сууриа хүрээгүй, зах ирмэг нь ижил төрөлхийн сэтэрхийтэй байна. Охин хальс нь бүтцийн хувьд түгээмэл, түгээмэл бус ховор гэсэн хэлбэртэй байдаг. Ш-гийн охин хальс түгээмэл хэлбэрт хамаарах ба охин хальс нь урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой, бэлгийн харилцаанд орсон хугацаа, давтамжийг нарийвчлан тогтоох боломжгүй. Охин хальсны бүтцийн онцлогоос хамаарч урагдал үүсгэхгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой. Энэ нь эр бэлэг эрхтний хэмжээнээс хамаарах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Ш нь бэлгийн халдварт өвчингүй байна. 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 3603 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Харин эмэгтэйчүүдийн үзлэгээр тогтоосон охин хальс тал саран хэлбэртэй, цочрол дунд зэрэг, нүх жижиг, 4,5 цагийн байрлалд жижиг төрөлхийн сэтэрхийтэй гэсэнтэй санал нийлэхгүй байна. Шинжээч эмчийн мэдүүлгээр дүгнэлт гаргахгүй болно...” гэх дүгнэлт, бактерлогийн илгээх бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 106-109 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0000 дугаартай “...Ш, Ш, Л нарын цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 14 локусаар тогтоов. Л нь Ш-гийн биологийн эх байх боломжтой байна. Биологийн эх байх магадлал 99.99 хувь. Ш нь Ш-гийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 115-116 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч А-ийн өгсөн “...Бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Ш-ийн биед дахин үзлэг хийж гаргасан. Харин шинжээч эмч Ц-ийн эмэгтэйчүүдийн үзлэгээр гаргасан дүгнэлт тогтоогдоогүй. Тухайн дүгнэлт гаргасан эмч энэ талаар өөрөө тайлбарлах байх. Ш-ийн биед бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн үзлэг хийснээс харахад охин хальс урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой гэж үзсэн. Шинжээч эмч Ц-ийн 0000 дугаартай дүгнэлтийн хариултууд үндэслэлтэй ба эмэгтэйчүүдийн үзлэгээр тогтоосон шинжүүд нь тогтоогдоогүй тул үзлэгтэй санал нийлэхгүй гэж үзсэн. Ш-ийн охин хальсны бүтцээс хамаарч олон удаагийн бэлгийн харилцаанд орсон ч охин хальс урагдахгүй байх боломжтой хэдий ч хэдийд бэлгийн харилцаанд орсон талаар нарийвчлан гаргах боломжгүй. Ш-н биед эрэгтэйчүүдийн үзлэг хийхэд энгийн үедээ 2,8 см, голч нь 2,0 см ба массаж хийсний дараа бэлэг эрхтэн 7,0 см, голч нь 2,5 болж хөвчирч байсан тул хурьцал үйлдэх чадвартай гэж тогтоосон. Ш-н бэлэг эрхтний хувьд хэвийн бэлэг эрхтэнтэй ижил хэмжээтэй, ямар нэгэн гадны биетгүй байсан. Уг бэлэг эрхтнээс хамаарч охин хальс урагдахгүй байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмэгтэй хүүхэд бэлгийн бойжилтоо олоогүй, нас бага байх тусмаа охин хальсны урагдал их тохиолддог. Харин бэлгийн харилцаанд орохдоо бэлэг эрхтнээ дутуу оруулсан зэргийг тогтоох боломжгүй....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-124 тал/,

 

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ш-гийн нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 156 тал/,

 

Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, холбогдох бусад баримтууд /1-р хх-ийн 158-168 тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, холбогдох баримтууд /1-р хх-ийн 172-222 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 60-68 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ш-гийн биеийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 125-129 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ш-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 130-135 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ш мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 136-144 тал/,

 

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түр хамгаалах байрны 107 тусгай дугаарын утсанд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хандаж зөвлөгөө авсан иргэний судалгаа /2-р хх-ийн 151 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсан бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 156 тал/,

 

Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн суралцагчийн тодорхойлолт /2-р хх-ийн 158 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б-ын нотлох баримтаар тооцуулахаар шүүхэд гаргаж өгсөн “ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн хохирогч Ш.Ш-тай хийсэн 2 удаагийн уулзалтын дараах сэтгэцийн байдлын талаарх 1 хуудас дүгнэлт ”   бүхий баримт /3-р хх-4 тал/,

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш-н өмгөөлөгч Д.Батсүхээс нотлох баримтаар тооцуулахаар шүүхэд гаргаж өгсөн хохирогч Ш.Шгийн гараар бичсэн гэх 1 хуудас хүсэлт, сиди-н хамт /2-р хх-233 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 237 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 151, 2-р хх-ийн 1 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 223-228 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 3 тал/, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Ш-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 5 тал/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 8-10, 79-81 тал, 2-р хх-ийн 153-154/, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 12 тал/, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 13-14 тал/, 00000000, 0000000 дугааруудын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /2-р хх-ийн 17-48 тал/, Шын арилжааны банкнуудад дахь мэдээлэл /2-р хх-ийн 49-59, 78 тал/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 0000000  дугаартай Ш нь тус сумын Өнгөт багийн хүн амын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд 2020 оны мал тооллогод бүртгэгдсэн тухай тодорхойлолт /2-р хх-ийн 148 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Харин, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш-н өмгөөлөгч Д.Батсүхээс нотлох баримтаар тооцуулахаар шүүхэд гаргаж өгсөн хохирогч Ш.Ш-ийн бичсэн гэх 1 хуудас хүсэлт, сиди-н нь /2-р хх-233 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т заасан заасны дагуу бэхжүүлсэн баримт мэдээлэл буюу нотлох баримт биш гэж шүүх дүгнэсэн тул  өмгөөлөгч Д.Батсүхээс шүүхэд нотлох баримтаар тооцуулахаар өгсөн энэ баримтыг үнэлээгүй  болохыг тэмдэглэж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас шүүгдэгч Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш, түүний өмгөөлөгч Д.Батсүх нар яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт, гэм буруу дээр маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өрнөхбилэг, өмгөөлөгч С.Батжаргал нар нь “шүүгдэгч Ш-г тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” байр суурьтайгаар тус тус хэлэлцүүлэгт  оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш, түүний өмгөөлөгч Д.Батсүх нар яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримттай маргаж  төрсөн охин Ш.Ш-тай бэлгийн харьцаанд орж байгаагүй, ийм зүйл болоогүй гэж маргасан  ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш-гийн “...2008-2009 оноос хойш манай гэр бүл Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот нийтийн байранд амьдарч байгаа. Ээж нийтийн байрны үйлчлэгч, аав өвөлдөө галчаар ажилдаг. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орчимд ээж Л нь дүү Ш хамт 3, 4 дүгээр хороолол руу юм авах гээд явсан бөгөөд би гэртээ аавтай хамт үлдсэн. Би гэрээ цэвэрлээд байж байсан ба тэр үед аав Ш нь миний гуяыг илж байснаа намайг шууд ор руу түлхээд миний бүр хувцсыг тайлаад өөрийнхөө хувцсыг бас тайлаад дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн. 10-15 минут орчим хөдөлж байгаад шингэн цагаан юм гарч миний гуяны дотор талд наалдсан бөгөөд наадхаа арч гэж хэлсэн. Би “аав та яаж байна аа, та болиоч” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй байгаа юм шиг царайлаад байсан. Тэгээд ээждээ энэ тухай битгий хэлээрэй” гэсэн. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сард буюу ээжийг төрөх дөхөөд дүү Ш-н хамт эмнэлэг явсан хойгуур тухайн үед 8 цаг өнгөрч байсан байх би унтаж байхад аав хамаг хувцсаа тайлчихсан миний хөнжилд орж ирсэн. Тэгээд би жаахан хүүхэд байсан болохоор “болиоч ээ” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсан. Гэтэл хашааны хаалга дугарахад аав босож хувцсаа өмсөөд намайг унтаж байгаа юм шиг чимээгүй хэвтээрэй гэсэн. Тэр үед дүү Ш, ээж 2 ирсэн. Дээрх явдлаас хойш 2-3 хоногийн дараа ээж, дүү 2 эмнэлэг явахад би унтаад үлдсэн. Гэтэл аав фодволкоос өөр хувцасгүй орж миний хөнжилд орж ирээд мөн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд хөдөлж байгаад цагаан өнгийн юм гарахад арч гээд нойлын цаас авч өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүү Ш төрсөн бөгөөд тухайн үед 28-29-нд шилжих шөнө дүү Ш, аав Ш бид 3 гэртээ байсан ба дүү Ш-г унтаад өгсний дараа аав миний хөнжилд орж ирээд миний хувцсыг тайлаад, өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд 10-20 минут хөдөлж байгаад цагаан өнгийн зүйл гарахад намайг арч гээд 00 цаас авч өгсөн. 2019 оны 8 дугаар сард хичээл эхлэх гээд ээж Л нь дүү Ш-н хамт зах руу юм хичээлийн юм бэлдэх гээд явсан бөгөөд гэрт аав Ш, дүү Ш бид 3 үлдсэн байсан. Дүү Шийг унтаж байхад аав Ш нь миний хувцсыг тайлах гээд байхаар нь би “та одоо боль, би ээжид хэлнэ шүү” гэхэд тоохгүй миний хувцсыг тайлаад, өөрийнхөө өмд, турсикийг шувтлаад намайг ор руу түлхэж унагаад миний дээр гараад хөдөлж эхэлсэн. Тэгэхээр нь би хажууд байсан ягаан өнгийн хуванцар сандлыг аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд хийж байсан үйлдлээ таслан зогсоосон. Тэгээд “аавыгаа уучлаарай, дахин тэгэхгүй” гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын үед дүү Ш хичээлдээ, Ш цэцэрлэгтээ, ээж Л Зурагтад засварын ажил хийж замаск татахаар явсан байсан ба аав Ш гэртээ үлдсэн. Тэгээд би хичээлээсээ ирээд хичээлийн хувцсаа сольж байхад аав Ш нь өөрийнхөө унтдаг ор руу намайг түлхээд миний хувцсыг тайлаад өөрийнхөө хувцсыг тайлж миний дээрээс хөдөлж эхэлсэн бөгөөд 5-10 орчимд дээш, доошоо хөдөлж байхад хаалга тогшсон чинь аав миний дээрээс босоод “хурдан хувцсаа өмсөөд хаалга тайл” гэсэн. Тэгээд хаалга тайлтал манай нийтийн байранд амьдардаг Магсармаа эгч түлхүүрээ авах гээд ирсэн байсан. Тэгээд нь би Магсармаа эгчээр далимдуулаад гэрээс гараад явчихсан бөгөөд ээж дээр яваад очсон. Тэгээд ээжтэй хамт орой ирэхэд аав “гэрийн ажлаа хийхгүй, гадуур дэмий тэнж золбинтлоо” гэж хэлээд намайг загнасан. 2020 оны 11 дүгээр сарын үед ээжийн дүү Б-ын хүү Б-г хүргэж өгөхөөр аав бид 2 явсан бөгөөд Бадамгарав эгчийнх Говьсүмбэр аймгаас 25 км орчим зайтай байдаг. Ээж аавтайгаа хамт яваад ир гээд байсан болохоор би аавтай хамт явсан. Гэтэл аав замдаа машинаа элсэнд суучихлаа гээд одоо эндээ хоноод явъя гэсэн. Тэгээд машины арын сандлыг буулгаад ор зассан. Дүү Б-г унтаад өгсний дараа аав хувцсаа тайлаад миний гуяыг илээд хувцсыг маань тайлсан. Тэгэхээр нь би аавд хандаад “та дахин ингэхгүй гэж хэлсэн биз дээ” гэхэд аав нь чамайг миний охин болохоор бүүр цааш нь хийхгүй наана нь хийж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би боль гэхэд намайг машинаас хөөж гаргаад ээж рүүгээ зайл гэсэн. Гадаа харанхуй бас хүйтэн байсан болохоор би айгаад ааваас уучлалт гуйгаад эргэж машинд орсон бөгөөд аав бэлхүүснээсээ доош хувцсаа тайлаад миний дээр гарч 10-20 минут орчим хөдөлсөн. Тэгээд цагаан юм гарсан. 2020 оны 12 дугаар сарын үед өдрийг нь санахгүй байна. ээж Нарантуул зах орж юм авах гээд явсан бөгөөд дүү Ш доод айлд орсон байсан. Тэгээд Ш унтаж байхад аав дахин миний хувцсыг тайлах гээд байхаар нь би,  би ориллоо шүү гэхэд намайг өөрийнхөө биед хүргэсэнгүй гэж уурлаад толгой хэсэгт нэг удаа цохиж, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл хаалга тогшиж, эмээ Ц орж ирсэн. Тэгээд аавыг чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд аав гэрийн ажлаа хийхгүй байна гэж худлаа хэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын үед найз А-ийн хамт түүний ээжид юм өгчхөөд 23 цагийн үед гэртээ ирэхэд ээж Л нь намайг гадуур дэмий тэнэлээ гэж загнасан бөгөөд тэр үед миний уур хүрээд та намайг олгодоггүй биз дээ гэхэд чам шиг жаргалтай хүн байхгүй шүү, идэх уух, өмсөх зүүхээр дутаахгүй байхад гэж хэлсэн. Тэгэхээр нь би та надтай ярилцахгүй, намайг сонсдоггүй, аав намайг оролддог, бас хүчинддэг гэж хэлж байсан. Тэр үед ээж уйлаад суугаад байсан. Дараа нь цагдаад мэдэгдэж, байцаалт өгсөн. Нэг удаа дүү Ш муудсан бөгөөд тэр үед дүү Ш аав таныг хүчинддэг биз дээ гэж хэлсэн. Би уйлаад юу ч дуугарч чадаагүй. Тэгээд би таны өшөөг авч өгнө гэж хэлсэн. Би дүү Ш-г энэ бүхнийг харсан гэж бодож байна. Аавыг байхгүй байхад би тайван байдаг. Миний дүү Шийг мөн ингэж вий гэж их айж байна. Аав намайг өөртөө хүргэхгүй болохоор уурлаж, цохиж зоддог. Өөртөө хүргэсэн үед их сайхан ааштай байдаг” гэх мэдүүлгүүд,  насанд хүрээгүй гэрч Ш.Ш-н  “  … 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө би гэртээ аав Ш, эгч Ш нарын хамт 3-лаа байсан. Ээж байхгүй байсан. Тэгээд аав гадаа хүмүүстэй архи уусан бололтой согтуу орж ирээд өөрийнхөө унтдаг ор нь дээр унтаж байсан. Эгч бид 2 нэг ор нь дээр унтдаг бөгөөд эгч орны зах талд унтаж байсан. Тэгтэл аав гэнэт босож ирээд эгчийг татаж босгоод өөрийнхөө унтдаг ор руу түлхээд хувцсыг нь тайлаад өөрийнхөө хувцсыг тайлаад эгчийн дээр гараад хөдлөөд байсан ба 10-20 орчим болсон байх, тэгээд эгч иргэж ирээд миний хажуугаар ороод унтаад өгчихсөн. Эгчийн толгой нь цонх тал руу харсан байсан, манай хашаанд том гэрэл байдаг болохоор тэр гэрэлд бүх зүйл маш тод харагдаж байсан. Эгч “ааваа та болиоч ээ, туслаарай” гэж зөөлхөн хэлж байсан. Би тухайн үед 3-р анги жаахан хүүхэд байсан болохоор юу болоод байгааг мэдээгүй, ойлгоогүй, нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Маргааш нь аав, ээж, эгч нар бүгд хэвийн байсан болохоор тэр талаар мартчихсан. Бас цаг хугацааг нь сайн санахгүй байна, гадаа дулаарчихсан би нимгэн хувцастай гадаа тогтож байсан. Тэгээд гэр рүүгээ орох гээд 2 давхрын шат руу гарч байхад аав биеийнхээ доод хэсгээр хөнжил нөмөрчихсөн эгчийн дээр гарчихсан хөдөлж байсан. Тэгээд би гэртээ орж чадахгүй 5 орчим минут гадаа зогссон бөгөөд манай найзууд дуудаад би эргээд явчихсан. Ингэж би аав эгчийг хүчинддэг юм байна гэж мэдсэн. Би эгчтэйгээ нэг их юм яриад байдаггүй. Нэг удаа эгчид аав таныг хүчинддэг биз дээ гэхэд эгч уйлаад байсан. Тэр үед эгчийг маш их өрөвдсөн. Би дээрх 2 үйл явдлыг яг өөрийн нүдээр харсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Л-н “...Тэгээд Ш надад хандаад “одоо тэр өргөдлөө авчхаач, цагдаа сэргийлэхээ больж болдоггүй юм уу” гэхэд нь би “би тэр өргөдлийг гаргаагүй, одоо авч болохгүй юм шиг байна лээ, би охиноос сонсоод 108 дугаарт мэдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд Ш “намайг уучлаарай, би тухайн үед согтуудаа тийм зүйл хийчихсэн байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч  Б.А-ийн “...Би Шг танина, бид хоёр 2018 оноос хойш найзалж байгаа. Манайх тус нийтийн байранд нүүж орсноос хойш найзалж байна. Мөн бид 2 нэг сургуульд сурдаг. 2020 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ш надад хандаж “надтай ярилцаач, надад ярилцах хүн хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Гурван билэг их дэлгүүр рүү манай ээжид юм өгөх гэж алхсан. Тэгээд тийшээ очилгүй буцсан. Бид 2 23 цагийн үед тус тусын гэртээ орцгоосон. Маргааш нь би Ш-ийн гэрт ороход Ш ганцаараа уйлаад сууж байсан. Би “юу болсон, яасан” талаар асуухад манай ээж намайг шөнө орой болсон хойгуур гадуур дэмий тэнэлээ гэж цохисон. Тэгээд би ээжид та намайг сонсдоггүй, ойлгодоггүй, аав намайг 3-р ангид байхаас эхлэн оролддог байсан талаар хэлчихсэн” гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,  шүүх шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 000  дугаартай дүгнэлтэд дурдсан “ ...Ш-гийн охин хальс түгээмэл хэлбэрт хамаарах ба охин хальс нь урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн,  өөр бусад нотлох баримтаар төрсөн охин Ш.Шг хүчиндээгүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг дэмжигдээгүй, шүүгдэгчид холбогдох үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй  тул шүүгдэгч Ш-г  төрсөн охин болох насанд хүрээгүй Ш-г өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүнийг 10 нас 7 сартай байхаас нь эхлэн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 8 удаа бэлгийн харилцаанд орж байсан гэх үйл баримт тогтоогдсон гэж  дүгнэлээ.

 

Шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо мэдүүлэг өгсөн этгээдүүдийн болсон явдлыг тусгаж авсан байдал, ойлгож илэрхийлж буй хэлбэр, мэдүүлгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог нягтлан дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ш нь төрсөн охин болох насанд хүрээгүй Ш-г өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүнийг 10 нас 7 сартай байхаас нь эхлэн нийт 8 удаа бэлгийн харилцаанд орж, үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэх үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул энэ үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн  шинжийг хангаж буй эсэхэд шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийсэн болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн ” гэмт хэргийн үндсэн шинж нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг 14 нас хүрээгүй хүн буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байхаар хуульчилсан.

 

Эрүүгийн хуульд заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь  хохирогчид бие махбодын хүч хэрэглэж эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бусдын хүсэл зоригийн эсрэг хурьцал үйлдсэн буюу хохирогчтой бэлгийн харилцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Ш-т холбогдох хэрэгт хохирогч Ш нь түүний төрсөн охин болох нь хэрэгт авагдсан баримт болох 3858 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр /2-р хх-115,116 тал/ тогтоогдсон, хохирогч нь  гэмт хэргийн хохирогч болох үедээ насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тухай мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаярын тэмдэглэл /1-р хх-ийн 156 тал/, 0025451-42 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 154 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Нэгдүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр талд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л. Ц-аас авсан мэдүүлэгт “...Ш-гийн охин хальсны бүтцээс харахад бэлгийн харьцаанд орох үед охин хальс урагдахгүй байх боломжгүй бүтэцтэй байна. Ш нь огт бэлгийн харьцаанд ороогүй байна...” гэх тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 000 дугаартай шинжээч эмч Т.Амартүвшин, С.Чулуунсүх, О.Нансалмаа нарын дүгнэлтэд “...Охин хальсны бүтцийн онцлогоос хамаарч урагдал үүсгэхгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой...” гэх дүгнэлт /2-р хх-106 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч А-ийн өгсөн “...Бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Ш-ийн биед дахин үзлэг хийж гаргасан. Харин шинжээч эмч Цэцэгмаагийн эмэгтэйчүүдийн үзлэгээр гаргасан дүгнэлт тогтоогдоогүй. Ш-ийн биед бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн үзлэг хийснээс харахад охин хальс урагдахгүйгээр бэлгийн харилцаанд орох боломжтой гэж үзсэн...” /2-р хх-ийн 123-124 тал/ гэх мэдүүлэг зэрэг авагджээ.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг хэргийн зүйлчлэлийг тогтооход хохирогчийн бие махбодод гэмтэл учрах, охин хальс урагдах, цус гарсан байх үр дагаврыг шаардахгүй болохыг тэмдэглэж байна.

 

Мөн түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн “...Ш нь 16 настай эмэгтэй гэх арчидсаас дээж авч шинжилгээ хийсэн. Уг дээжид бэлгийн замаар дамжих гонокок буюу заг хүйтэн, трихономац зэрэг бэлгийн замын халдварт өвчин илрээгүй.... Ш гэж ирүүлсэн шинжилгээний дээжээс Ш нь архаг Тэмбүү өвчтэй гэсэн дүгнэлт гарсан. Ш нь Ш-тай олон удаагийн бэлгийн харилцаанд орсон бол тухайн өвчин халдварлах боломжтой. Харин хамгаалалттай буюу бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орсон бол халдварлахгүй байх боломжтой. Үзүүлэгчийн цусны дээжээс Тэмбүү өвчний халдварыг илрүүлэхэд эерэг, халдварын зэргийг нь илтгэх үзүүлэх үзүүлэлт нь бусдад Тэмбүү өвчний халдварыг тараах магадлал бага ба байнгын давтамжтай бэлгийн харилцаанд орсон үед халдвар тараах боломжтой буюу халдвар дамжина. Ш-н хувьд халдвар тараах магадлал бага байгаа тул удаан хугацааны үед байнгын давтамжтай бэлгийн харилцаанд орсон үед уг халдвар Ш-д халдах боломжтой. Урт хугацааны дараа Шд илэрч магадгүй...Шинжилгээгээр уг өвчнийг авч байсан нь илрэх боловч бусдад халдварыг тараах боломжгүй байдаг. Гэтэл үзүүлэгчийн хувьд уг өвчнийг бусдад тараах магадлал бага байна. Ш, Ш нар нь байнгын буюу 7 хоногт 1-2 удаагийн давтамжтай бэлгийн харилцаанд ороогүй байх тул уг өвчнийг Ш авах магадлал бага гэж үзнэ...” гэм мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 тал/, “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6110 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “Ш нь 40 настай эрэгтэй” гэх цус, арчдас, наалцад бактерлогийн буюу бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ хийхээр үзүүлж, Ш нь архаг Тэмбүү өвчний халдвартай, ДОХ, Заг хүйтэн, трихонмазиын халдвар илрээгүй. Үзүүлэгчийн цусны дээжид Тэмбүү өвчний халдварыг илрүүлэхэд эерэг, өвчний халдварын зэргийн индекс илтгэх үзүүлэлт 1:1 тетр гарсан. Үзүүлэгч Ш-ийн шинжилгээний дээжид бэлгийн замын халварын шинжилгээ хийхэд Тэмбүү, ДОХ, Заг хүйтэн, трихономозын халдвар илрээгүй. Мөн үзүүлэгч Б.Лд бэлгийн замын халдвар илрээгүй нь үзүүлэгч Шын архаг Тэмбүү өвчний халдвар нь бусдад тархах байдал нь бага байгааг илтгэж байна. Үзүүлэгч Ш-н шинжилгээнд илэрсэн халдварт өвчний халдварын зэргийн илтгэх үзүүлэлт 1:1 байгаа нь уг өвчний халдварын зэргийг илэрхийлэх хамгийн бага үзүүлэлт тул бусдад халдварлах нь маш бага юм. Үүнээс дүгнэхэд байнгын бэлгийн харилцаанд орсон ч бусдад халдварлах нь бага юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120 тал/ тус тус авагдсан байгааг тэмдэглээд мэргэжлийн эмчийн энэ дүгнэлтээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн яллах дүгнэлтэд тусгасан үйл баримт болоогүй гэх тайлбар үгүйсгэгдсэн, дэмжигдээгүй  болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Ш нь гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан хэдий ч  яллах дүгнэлтэд тусгасан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн, тухайн үйл баримт болох үед хохирогч Ш насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Ш-г үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 тоот хашаанд байрлах нийтийн байрны 0 тоот гэртээ 7 удаа, Говь сүмбэр аймаг явах замд 0000 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 1 удаа  нийт 8 удаа бага насны  хохирогч болох төрсөн охин Ш-г  хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Ш-н дээрх үйлдэл нь хууль бус болохыг тэрээр мэдсээр байж хүсэж үйлдсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй,  түүний гэмт үйлдэл нь  төрсөн охин Ш-гийн  хуулиар хамгаалагдсан  бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд  халдсан, бага насны хүүхдийн төлөвшил,  бие бялдрын хүмүүжил,  сэтгэл санаанд  ноцтой хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 0000 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөрөн шалгах ажиллагааны шатанд битүүмжлэх ажиллагааг хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

 

 Мөн түүнчлэн  Говь сүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 09 сарын 03-ны өдрийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор шүүгдэгч А.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг ял шийтгүүлж байсан байхад Баянгол дүүргийн хяналтын прокуророос хэргийн зүйлчлэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-г журамлахгүйгээр  яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болохыг тэмдэглээд  хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ш-т  холбогдох  хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Шыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг  гаргасан болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч Ш болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Өрнөхбилэг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр  нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгч Ш-ыг  энэ шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн хохирогч болох бага насны Ш нь сэтгэл санааны хямралтай, гэмт хэргийн улмаас түүнд үүссэн болон  цаашид үүсэж болох  гэм хорыг бүрэн тооцоолох насанд хүрээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах  гэм хор, хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ш-т  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх, шударга ёсны зарчимд нийцүүлэн  хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  17 /арван долоо/ жилийн  хорих ялыг сонгож оногдуулж, уг хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  Ш-н 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 5 сар 8 хоног буюу 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн 1 ширхэг сидиг шүүхээс нотлох баримтаар тооцож үнэлээгүй тул шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмгөөлөгчид буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 17 /арван долоо/ жилийн хорих ялаар ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-т оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-н цагдан хоригдсон 5 /тав/ сар 8 /найм/ хоног буюу 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Шт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн 1 ширхэг сидиг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмгөөлөгчид буцаан олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ