Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/833

 

 

 

 

 

 

   

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А нь “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч О-ийн эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А нь “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч О-ийн эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О-д хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах хүнсний дэлгүүрт байсан. Тухайн өдөр дэлгүүрт зарын дагуу холбогдож ирсэн 25-30 орчим насны эгч байсан ба  дэлгүүрт бараа өрж, цэвэрлэгээ хийсэн.  Тэгтэл манай менежер “та их удаан хөдөлгөөнтэй юм байна, ажиллах шаардлагагүй” гэж хэлсэн тул тэр хүн хувцсаа солиод явсан. Тэгээд өдөр 12  цагийн орчимд хувцасны шүүгээндээ хийсэн утсаа авах гээд үзтэл миний гар утас байхгүй байсан. Би өглөө ажил дээрээ ирээд 11 цагийн үед хувцасны шүүгээндээ гар утсаа хийсэн байсан. Хувцасны шүүгээ цоожгүй байсан. Би цагдаад хандсан. Миний гар утас Айфоне-7 загварын ягаан өнгөтэй, 64 гигабайттай, 2021 оны 00 дугаар сард Тэди худалдааны төвөөс 580.000 төгрөгөөр худалдан авч байсан гар утас юм. Гар утсаа авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

 “Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 000000 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-н яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хүнсний дэлгүүрт ажилд орохоор очоод ажиллаж байгаад явахдаа буюу 20 цагийн үед гарч явсан. Гарахдаа хувцас солих ажилчдын өрөөнөөс шүүгээний хажууд байсан хар өнгийн эмэгтэй хүний цүнх нь дотроос ягаан өнгийн Айфоне-7 загварын гар утсыг хүн байхгүй байхад нь аваад явсан юм. Тухайн үедээ гэмт хэрэг үйлдэх санаа бодол байгаагүй, шалтгаангүй аваад явчихсан. Тэр гар утсыг хаячихсан бөгөөд хаана байгааг нь мэдэхгүй. Учруулсан хохирлоо ажил хийж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 68-70 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 30-36 тал/, Сэтгэц, эрүүл мэндийн үндэсний төвд А-н эмчлүүлж байсан талаарх “Өвчний түүх”-ийн хуулбар /хх-ийн 45-65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А нь “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч О-ийн эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд өдөр 12  цагийн орчимд хувцасны шүүгээндээ хийсэн утсаа авах гээд үзтэл миний гар утас байхгүй байсан. Би өглөө ажил дээрээ ирээд 11 цагийн үед хувцасны шүүгээндээ гар утсаа хийсэн байсан. Хувцасны шүүгээ цоожгүй байсан. Би цагдаад хандсан. Миний гар утас Айфоне-7 загварын ягаан өнгөтэй, 64 гигабайттай, 2021 оны 00 дугаар сард Тэди худалдааны төвөөс 580.000 төгрөгөөр худалдан авч байсан гар утас юм. Гар утсаа авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, “Д” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0000  дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А-н 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч О-ийн эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний хохирол барагдсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Би А-аас 300.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 72 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А-г хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч О-ийн эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 71 тал/

 

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид эд зүйлийг биет байдлаар нь өгч хохирлыг барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан , 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс,  шүүгдэгч А-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, А-д оногдуулсан ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелэгдээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэж тус тус заасныг тайлбарлаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 7.0 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-г хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б. А нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч А-г тэнссэн  хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелэгдээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг А-д  мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ыг хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ