Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л шөнийн цэнгээний газарт зүс таних хохирогч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “уусан пивоны төлбөр тооцоогоо хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодож дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, дээд зүүн доод 1, доод зүүн 1, 2 шүдний сулрал, баруун шанаа чамархайн хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд шарх бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б нь “2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л шөнийн цэнгээний газарт зүс таних хохирогч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “уусан пивоны төлбөр тооцоогоо хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодож дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, дээд зүүн доод 1, доод зүүн 1, 2 шүдний сулрал, баруун шанаа чамархайн хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд шарх бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-н “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орой ажлаа тараад өөрийн найз болох М гэх эмэгтэйн хамт хорооллын эцэст байрлах Л нэртэй спорт пабд орсон. Тухайн спорт пабыг сүүлийн 3 жилийн турш мэдэх бөгөөд саяхан ажиллаад эхэлсэн гэхээр нь очсон. Намайг очих үед Б, Б гэх 2 залуу байсан ажиллуулж байгаа гээд байж байсан. Би Б-ыг эртнээс танина. Тэгээд ширээндээ 2 шил пиво аваад байж байгаад бооцоотой Б-тай тоглосон. Хожсон нь 1 шил Чивас нэртэй виски авахаар болсон. Би 2 удаа хожсон бөгөөд эхнийхээ вискиг аваад тэр хавиар байсан хүмээстэй хувааж уусан. Тэгээд дахин хожоод 2 дахь вискигээ авсан. Тэгээд Б тэнд байгаа найзуудаа танилцуулсан бөгөөд тэдгээр найзууд нь өөрсдийгөө цагдаа гэж байсан. Би нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд Б намайг шанаа хэсэгт цохисон. Бас тэнд байсан хүмүүс нийлээд намайг зодсон. Би Б-ыг хожигдсондоо тэгсэн болов уу гэж бодож байна. Тэнд өөр бусад хүмүүс тооцооны маргаан хийгээд байсан. Тэгээд нэг залуу миний хажуугийн залууг цохисон чинь Б наадах чинь биш ээ, энийг зодооч гэж хэлээд байсан. Тэр үед нөгөө залуу намайг цохисон. Өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан найзуудыг нь би хараад танина. Мөн коридорт найзуудтайгаа нийлж зодсон. Тэнд байсан хэдэн эмэгтэйчүүд салгасан. Хаалгаа түгжсэн байсан болохоор гарч чадахгүй байсан. Зодооны үеэр үүдний вакум хаалганы цонх хагарч тэнд байсан хүмүүс гарсан бөгөөд гадаа гарсны дараа цагдаа нар ирж Б-ыг авч явсан. Харин үүдний хаалганы шилэнд гараа зүсчихсэн. Тэгээд Б гэдэг залуу намайг ГССҮД-д хүргэн өгсөн. Би өөрийнхөө 7 шүдэнд холливуд смайл бүрхүүл хийлгэсэн байсан бөгөөд 1 ширхэг шүдний үнэ нь 2.000.000 төгрөг юм. Би 2016 онд Дентал групп шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Өвчний түүх нь байгаа байх. Надад учирсан хохирлыг би буруутай этгээдээс гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,                                                                                                                                                                

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би өмнө нь шүд гэмтсэн гэж мэдүүлсэн. Эмчид очоод үзүүлтэл 6 шүдэнд шаазан бүрхүүл хийх шаардлагатай, 1 шүдэнд нь хийх шаардлагагүй гэсэн. Шаазан бүрхүүл хийх 1 шүдийг 800.000 төгрөгөөр эмчилнэ. Нийт 4.800.000 төгрөгөөр болно гэсэн. Тиймээс энэ мөнгийг гаргуулж, шүдээ эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Б-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Л бааранд найзын хамт сууж байтал гаднаас Б гэх зүс таних ах нэг эмэгтэйн хамтаар орж ирсэн. Тэгээд мэнд мэдээд бид нар нэг ширээнд суусан ба Б-ыг ч мөн зүс танина. Тэгээд Б мөн бидэнтэй нэгдэж суусан. Тэнд өөр бусад хүмүүс мөн биллиард тоглож байсан. Тэгээд байж байтал тэнд хүмүүс маргаад бужигнаад эхэлсэн. Би очиход Б ах байсан ба би салгасан. Б ах үүдний вакум хаалгыг гараараа хагалсан бөгөөд гараас нь цус гарсан. Тэгээд би зүгээр үү ахаа гэхэд Б намайг хутгалчихлаа гээд байсан. Би таныг хутгалаагүй, та хаалганы шил цохиод цус гаргачихлаа гэхэд үгүй ээ, гээд бас бус зүйл яриад байсан. Ер нь нэлээн согтуу байсан. Тэгээд би ГССҮТ хүргэж өгсөн. Хүргэж өгөөд хамт орох гэхэд намайг хэрэггүй ээ яв гээд байсан. Тэгээд би явсан. Ер нь тэнд танихгүй хүмүүс байсан. Надад ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй бөгөөд би гомдол саналгүй, хэн нэгэн энэ мэдүүлгийг өгөхөд шахаж, дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-ийн гэрчээр өгсөн “...Би Л баарны бармын хийдэг бөгөөд 2017 оноос хойш ажиллаж байгаа. Тухайн манай бааранд хааяа орж ирдэг Б гэдэг ах орж ирсэн. Тэгээд манай захирал Б гэдэг ахтай юм яриад тэр хавиар сууж байсан хүмүүстэй юм яриад байгаад байсан. Орой тооцоо хийх болоход би уусан пиво, ундааны тооцоог авахаар очиход “өгчихнө” гээд байсан. Тэгээд манай үүдний хэсэгт нэг эмэгтэй хүнтэй муудалцаад байсан. Би очоод “дэмий ш дээ ахаа, 2-лаа үүд рүү гаръя” гэж хэлэхэд намайг нэг удаа цохисон бөгөөд миний урдаас агсраад байсан. Тэр үед Б ах ирсэн бөгөөд би тэкээс посс машин авчрах гээд эргээд харахад ард пижигнээд явчихсан. Гэтэл Б гэдэг хүн Б ах 2 зодолдоод эхэлсэн. Б ах, тэнд байсан хүмүүс, би очиж тэр 2-ыг салгасан. Тэгээд Б гэдэг ах гараараа үүдний шилэн хаалга хагалчихсан. Гараас  нь цус гарсан бөгөөд Б ах толгой хэсэг нь ямар нэгэн юманд цохиулсан бололтой хавдчихсан байсан. Ингээд үүдэнд эргүүлийн цагдаа нар ирж, Б ахыг аваад явсан бөгөөд Б ах Б гэдэг хүнийг ГССҮТ-рүү дагуулаад явсан. Би Б ахтай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй, хамт ажилдаг. Харин Б гэдэг хүнийг хааяа орж ирдэг үйлчлүүлэгч болохоор зүс танина. Барагцаагаар 2 цаг орчмын дараа Б ах цагдаагаас ирсэн. Надад ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Б, Б 2 маргалдаад байсан. Улмаар зодолдож эхэлсэн бөгөөд дараа нь сонсоход Б тооцоогоо хийхгүй байснаас болж маргасан гэсэн. Тэр өдөр би үүд хэсэгт Б, Б 2 зодолдоод байхаар нь очиж салгасан. Тэгээд Аагий дүүг зөөгч байж хүмүүстэй маргалдаж, хэрүүл хийлээ гэж шанаа хэсэгт нь гараараа түлхсэн. Гэтэл Б миний нуруу хэсэгт араас цохисон. Би эргэж хараад Бийн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Гэтэл манай найз Очирдаваа намайг аваад гараад явсан. Би өмнө нь Л төвийг Б-н хамт ажиллуулдаг байсан болохоор танина, бас орж гардаг. Тэрнээс биш Б надаар хүн зодуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаартай “...Б-ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун хацарт цус хуралт, шарх, дээд зүүн 1, доод зүүн 1, 2-р шүдний сулрал, баруун шанаа, чамархайн хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, харин баруун сарвуунд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гардаг өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Т.Чимэд-Очирын гэрчээр өгсөн “...Дээрх үйлдлүүд нь зодуулж, цохиулсан үед үүсэх боломжтой, тус гэмтэл нь нэг хүнд эсхүл олон хүнд зодуулсан үед үүсэн боломжтой. Анагаах ухаанд нэг хүнд зодуулах, олон хүнд зодуулахад үүсэх гэмтлийг ялгах ойлголт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/,

 

“D” шүдний эмнэлгийн эмч Х-ийн “...Б нь 36 настай, эрэгтэй, 2015 онд дээд үүдэн 6(13, 12, 11, 21, 22, 23), доод үүдэн 6(33, 32, 31, 41, 42, 43) нийтдээ 12 шүдэнд шаазан нүүрэвчүүдийг манай эмнэлэгт хийлгэж байсан. Одоогийн байдлаар 6 шүд буюу 13, 11, 22, 23, 31, 41, 42-р шүднүүдэд шаазан нүүрэвчийг дахин хийх зайлшгүй шаардлагатай байна. Нэг шаазан нүүрэвчийг 800.000 төгрөгөөр хийх бөгөөд нийт 4.800.000 төгрөг болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 95 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Б-тэй тооцооноос болж маргасан. Уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй манай А гэх зөөгчтэй маргаад байсан. Тэгээд би тэсэлгүй А-г өмөөрөөд очоод цохиод авсан. Хэд хэдэн удаа цохисон. Мөн Б ч намайг цохиж миний толгойг хагалсан. Намайг эргүүлийн цагдаа нар авч явсан бөгөөд толгой хагархай байсан тул эрүүлжүүлэх аваагүй, харин манай найз Б Бийг ГССҮТ-д хүргэж өгсөн. Б нь манай баараар орж ирж биллиард тоглодог болохоор таньдаг болсон. А бид 2-ыг салгах гээд хэд хэдэн удаа нуруу хэсэгт нь цохисон байх. Тэнд цагдаад ажилдаг хүн байгаагүй байх, Эрдэнэтийн хэдэн залуучууд байсан. Б зодоон хийгээд салахгүй байхаар нь тэдгээр залуучууд салгах гэж ирсэн бөгөөд нэг нь өөрийгөө би цагдаад ажилдаг шүү гэх шиг болсон. Тэрнээс биш яг цагдаад ажилдаг талаар би мэдэхгүй, одоо тэр хүмүүсийг нэр усыг ч мэдэхгүй. Б манай үүдний шилэн хаалгыг өөрөө хагалчхаад намайг хутгалчихлаа гээд хашхираад байсан. Би Б-д учруулсан хохирлоо мэдэж байгаа, харин гаранд нь учирсан хохирлыг өөрөө өөртөө учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр болсон зүйлийн талаар би гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөв өгсөн. Би Б-д мөнгө өгч чадахгүй, миний ч толгойг хагалсан. Би тэр үйлдэлд нь юм яриагүй орхисон. Тооцоогоо хийхгүй байснаас болж маргасан бөгөөд би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72, 100 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх лавлагаа /хх-ийн 73 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 69-71 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 74-75 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 102 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 104 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 105 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 106 тал/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 000000000 дугаартай олгогдсон “Тусгай зөвшөөрөл” /хх-ийн 109 тал/, “Д” ХХК болон Б нарын хооронд байгуулагдсан оффис, үйлчилгээний түрээсийн гэрээ /хх-ийн 110-115 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б нь хохирогч Б-ийн биед “зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, баруун хацарт цус хуралт, шарх, дээд зүүн 1, доод зүүн 1, 2-р шүдний сулрал, баруун шанаа, чамархайн хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун гарны сарвуунд шарх” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 43-44 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7273 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 7273 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б-н 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л шөнийн цэнгээний газарт зүс таних хохирогч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “уусан пивоны төлбөр тооцоогоо хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодож дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, дээд зүүн доод 1, доод зүүн 1, 2 шүдний сулрал, баруун шанаа чамархайн хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд шарх бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 4.800.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан, цаашид гарах гэм хорын хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан “D” шүдний эмнэлгийн эмч Х-ийн “...Б нь 36 настай, эрэгтэй, 2015 онд дээд үүдэн 6(13, 12, 11, 21, 22, 23), доод үүдэн 6(33, 32, 31, 41, 42, 43) нийтдээ 12 шүдэнд шаазан нүүрэвчүүдийг манай эмнэлэгт хийлгэж байсан. Одоогийн байдлаар 6 шүд буюу 13, 11, 22, 23, 31, 41, 42-р шүднүүдэд шаазан нүүрэвчийг дахин хийх зайлшгүй шаардлагатай байна. Нэг шаазан нүүрэвчийг 800.000 төгрөгөөр хийх бөгөөд нийт 4.800.000 төгрөг болно...” гэх тодорхойлолтоор хохирогч Б.Б-г эмчилгээний зардалд 4.800.000 төгрөгийг зарцуулсан  гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдав.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Б-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-г 560 / таван зуун жар / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Б нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б нь  гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа  бүрдүүлэ