Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0166/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч Б.Нямбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Баярмаагийн Нямбаярт холбогдох эрүүгийн 201609000271 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон Баярмаагийн Нямбаяр, 1995 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг Мааньзавын гудамжны 1-59 тоотод оршин суух, ХААИСургуулийн Дархан-Уул аймаг дахь салбарын инженер механикын ангийн 4-р курсийн оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЕЮ95021017 регистрийн дугаартай. Шүүгдэгч Б.Нямбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Desktop:Т.Батжаргал шүүгч/шийтгэх тогтоол/Сансар.doc ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.Нямбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан сумын 8-р багийн 14-р байрны 46 тоот иргэн Х.Бадамхандын гэрт түлхүүр тааруулан орж Panasonic маркийн 42 инчийн телевизор хулгайлан авч 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч Б.Нямбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сард Дархан сумын 8 дугаар багт байрлах “Нүүдэлчин” буудалд ресепшин ажилтай байсан. Тэгэхэд манай найз Нарантогоо буудалд ирж хоносон юм. Тэгээд хоноод явахдаа түлхүүрээ өрөөндөө мартаад явсан байсан юм. Би тухайн үед өрөөг нь цэвэрлэж байгаад Нарантогоод өгөх гэж байгаад мартсан байсан юм. Тухайн үед мөнгөний хэрэг гараад Нарантогоогийн гэрт түлхүүрийг нь тааруулан орж эд зүйлийг нь авч ломбарданд тавихаар шийдсэн юм. Ингээд би тус өдрийн 15 цагийн үед санагдаж байна Нарантогоогийн гэрт ирж хаалгыг нь түлхүүрээр нь онгойлгож ороод том өрөөнд нь байсан 42 инчийн зурагтыг авч гараад хаалгыг нь түгжээд тэгээд Шинэ Дархан руу явж Үйлчилгээний төвд байх ломбарданд 200 000 төгрөгөөр ломбардаж би мөнгөөр нь гэртээ хоол хүнс авсан юм. Ингээд би Нарантогоогийн гэрээс зурагтыг нь хулгайлсны дараа ажил дээрээ байж байхад Нарантогоо ирээд кабель залгаад өгчих болохгүй байна гэхээр нь гэрт нь очиход Нарантогоогийн ээж хуучин зурагтаа айлаас авчирлаа шинэ зурагтаа хулгайд алдчихлаа гэхээр нь би авсан юм гэж нэг хэлэх гэснээ айгаад зурагтыг нь хурдхан л авч өгье гэж бодоод кабелийг нь залгаж өгчихөөд гараад явсан. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний Нарантогоогийн гэрээс хулгайлсан зурагтны хугацаа дуусаж байсан юм. Ингээд би найз охин Мөнгөнтуяагаас мөнгө асуухад Мөнгөнтуяа сургалтын төлбөр байна гэхээр нь түр өгч байгаач би цалин буухаар өгье хүнд зээлэх хэрэгтэй байна гэж хэлээд 200 000 төгрөг аваад ломбард руу очиход тус ломбарданд Нарантогоо болон хэсгийн байцаагч байж байсан. Тэгэхээр нь оролгүй байж байгаад гараад явахаар нь орж зурагтыг нь авахдаа Нарантогоо руу залгаж найз нь танай зурагтыг авсан юмаа. Ломбарданд тавьсан байгаа юм, одоо найз нь аваад очлоо гэж хэлчихээд зурагтыг нь аваад явж байтал нэг энгийн хувцастай хүн цагдаагаас явж байна гээд бичиг баримтаа үзүүлж төв цагдаа руу очиж байгаад шалгая гээд цагдаа дээр ирсэн. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой Нарантогоо манай ажил дээр ирж манай гэрт өдрийн цагаар хүн байхгүй байгаа гэж ярьж байсан болохоор би эргэлзээгүй шууд хаалгыг нь онгойлгоод орсон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг, Хохирогч Х.Бадамхандын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 4 дүгээр сарын 20-ны орой гэртээ 00 цагийн үед ирээд амраад сэрэхэд манай том өрөөний зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь би хүү Нарантогоогоос зурагт хаана байгаа юм гэхэд Нарантогоо та аваагүй юм уу. Би өчигдөр цагдаа дуудахад цагдаа нар хаалга эвдэлж орсон асуудал байхгүй байна. Та хамаатан садны хүмүүсээсээ асууж байгаад эргээд цагдаад мэдэгдэж болно гэсэн гэхээр нь би аваагүй юм чинь хулгайд алдсан байна хоёулаа цагдаа явъя гэтэл амралтын өдөр байсан тул очоогүй юм. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цагдаа нарт болсон хэргийн талаар мэдэгдсэн. Тэгээд удалгүй 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Нарантогоогийн хамт гэрлүүгээ орж явахад миний хүүгийн утас руу найз Нямбаяр залгаж хүүтэй минь ярьсан. Тэгээд Нарантогоо надад манай найз Нямбаяр зурагтыг авсан байна. Тэгээд ломбарданд тавсан гэж байна гэхээр нь ямар сонин юм бэ гээд зогсож байтал удалгүй 1-2 минутын дараа Нарантогоо руу дахин залгахаар нь би утсыг нь авахад цагдаа байна цагдаа дээр хүрээд ир гээд дуудахаар нь очтол манай зурагт мөн, манай хүүгийн найз нь гэх Нямбаяр байсан" гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/, Гэрч Б.Нарантогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны 23 цагийн орчим гэртээ ирэхэд манай зурагт байхгүй байхаар нь манай гэрийн хүмүүс аваад явсан юм байхдаа гээд ах, эгч нараас асуухад мэдэхгүй гэхээр нь би хаалганы цоожийг шалгахад хэвийн байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд цагдаа ирээд манай гэрийг шалгаж байгаад танай гэрийн чинь хүмүүс авсан юм биш үү, гэрт чинь ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байна. Чи ээжээсээ асуугаад цагдаа дээр ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө тоолгүй унтсан юм. Өглөө сэрэхэд ээж надаас зурагт яасан юм бэ гэхээр нь та аваагүй юмуу гэхэд би аваагүй цагдаа оръё гэтэл амралтын өдөр байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлсэн байгаа. Хоёулаа 1 дэх өдөр очъё гээд тэгээд тухайн үедээ эрүүгийн төлөөлөгч ахмад Гантөмөрт хэлсэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний утасруу найз Нямбаяр залгаж “найз нь танай зурагтыг авсан юм аа. Тэгээд ломбарданд тавьсан байгаа найз нь одоо аваад очъё” гэхээр нь за тэг гээд байж байтал удалгүй Нямбаярын утсаар нэг хүн залгаж “цагдаа байна сэжиг бүхий хүн танай зурагтыг ломбарданд тавиад аваад явж байна гэж байна энэ үнэн үү” гэхээр нь би үгүй гэтэл цагдаа дээр хүрээд ир гэсэн. Надад Нямбаяр зурагт авсан тухайгаа хэлээд удаагүй байхад цагдаа залгасан нь үнэн " гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/, Гэрч Ц.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Нямбаяр миний сургалтын төлбөр орсон байхад над руу залгаж мөнгөний хэрэг гараад байна зээлчих гэхээр нь би юунд хэрэглэх гэж байгааг нь асуулгүй 200 000 төгрөг өгсөн. Надад хулгай хийсэн талаараа цагдаа дээр ирсэн байхдаа хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, Гэрч С.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш санагдаж байна үл таних залуу ирж зурагт 200 000 төгрөгөөр тавих гэсэн юм гэхээр нь шалгаж үзэх гэтэл удирдлага нь байхгүй болохоор нь хаана байгаа юм гэхэд гэртээ орхисон байна гэхээр нь бокс дээр тавьж шалгаж үзээд авсан. Тус өдрөөс хэд хоногийн дараа нөгөө залуу ирж ахаа зурагтаа авах гэсэн. Би тэр зурагтыг найзаасаа хулгайлсан юм гэж хэлэхээр нь өгтөл цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29, 34-35-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Нямбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Нямбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч Боржигон Баярмаагийн Нямбаярыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Нямбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Нямбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн бармитаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нямбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ