Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Х.М, С.А, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А, Х.М нарт холбогдох эрүүгийн 2008 01915 0145 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Шүүгдэгч Х.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувилал гэх газрын орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Тийн араас боож газарт савж унаган толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж дэвсэн эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч С.А нь бусадтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувилал гэх газрын орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Тийг газарт унасан байхад нь толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж дэвсэн эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид хохирол төлсөнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Х.Мийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас: 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 00 цагт “манай 2 найзыг зодчихлоо” гэсэн агуулга бүхий дуудлага /хх9/,

2. Хохирогч Г.Тийн “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин цэргийн хотхоны ойролцоо найз Өсөхбаяртай уулзаад дэлгүүр ороод байж байтал араас Мандахнаран орж ирээд бид гурав тэр дэлгүүрээс 0,75л хэмжээтэй Эдэн нэртэй архи аваад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин Цэргийн хотхоны хажуугийн гудамжинд очиж, авсан архиа хувааж уугаад байж байтал Мандахнаран харилаа гээд явснаа 50м холдонгуутаа эргэж харснаа Өсөхбаяр бид хоёр чулуу шидсэнээ хэн араас чулуу шидээд байгаа юм гээд буцаж ирээд Мандахнаран бид хоёр маргалдаж эхэлсэн. Мандахнаран халааснаасаа гар утсаа гаргаж ирээд хоёр дүүгээ дуудна гээд залгаад байсан. ...Өсөхбаяр луу залгаад хаана байгаа гэж асуутал Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 13а байрны гадаа байна гэхээр нь би яваад очтол М, А, Өсөхбаяр, Мандахнаран, Болдбаяр нар Аийн Приус 20 дотор сууцгааж байхаар нь би машинд орж суугаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувиллын гадаа очоод Мандахнаран бид хоёр үргэлжлүүлж маргалдаж эхэлсэн Мандахнарантай маргалдаад байж байтал Өсөхбаяр газар уначихсан. Тэгэхээр нь би Өсөхөөг зодоод байна ш дээ гээд Өсөхөөг босгох гэтэл М миний араас боож унагаад Атэй нийлээд намайг зодсоноо А, М, Мандахнаран 3 машиндаа суугаад зугтаачихсан. ...А, М хоёр учиргүй дээрээс нүдээд өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг, дахин өгсөн “...би яг хэн аль гэмтлийг учруулсныг мэдэхгүй байна. Намайг М араас боогоод газар савж унагаахаар нь би нүүрээ дараад хэвтсэн чинь дээрээс М, А хоёр өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх43-45, 48, 50, 53/,

3. Гэрч А.“...2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим намайг гэртээ байж байтал найз Өсөхбаяр над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир ганц шил архи ууя гэхээр нь би үгүй халуураад байна гэсэн чинь ядаж гарч ирээд хань болчих гэхээр нь би за за гээд орцныхоо үүдэнд гараад очтол Мандахнаран, Өсөхбаяр, Т гурав байж байсан. Тэр гурав архиа задлаад ганц ганц татацгаагаад байж байтал Мандахнаран гэртээ харилаа өглөө ажилтай гээд салаад цаашаа явж байтал Т газраас чулуу аваад араас нь зөөлхөн шидсэн чинь Мандахнаран эргэж хараад яагаад чулуу шидээд байгаа юм гээд Т, Мандахнаран хоёр маргалдаж эхэлсэн. ... Т машинд суугаад бид нар Төмөр замын сувиллын гадаа очоод машинаасаа бууцгаагаад Мандахнаран, Т маргалдаж эхэлсэн. Би голоор нь ороод одоо больцгоо гэсэн чинь хажуугаар М гүйх шиг эргээд хартал М, Атэй нийлчихсэн Өсөхбаярыг газар унагаад зодож байхаар нь би Т, Мандахнаран бид гурав гялс очоод салгах гэтэл М Тийн араас боогоод цементэн шалан дээр дагзаар нь савж унагаад дээр нь гараад нүүр лүү гараараа 3 удаа маш хүчтэй цохисон. Цохиж дуусаад босож ирээд нүүрэн дээр нь гутлаараа дэвслээд байсан. Тэр үед Аийг Мандахнаран тэвэрчихсэн байсан. А Мандахнарангийн гарыг тавиулаад Тийн дээрээс дэвслээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх57-58, 63/,

4. Гэрч У.“...Тийг ирэхээс өмнө би байрны гадна Мандахнарантай уулзаад байж байсан. Т ирээд бид гурав дэлгүүр орж 2 шил 0,7 л хэмжээтэй Эдэн нэртэй архи аваад... гудамжинд ууцгаасан. Эхний шил архи талдаа орж байхад Болдбаяр бид нар дээр ирээд архинаас огт уугаагүй эхний шил архи дуусаж байхад Мандахнаран харилаа гээд явсан. Тэгсэн араас нь Т тоглоод араас нь чулуу шидтэл хашаа оночихсон. Мандахнаран эргэж хараад хэн шидсэн бэ гээд буцаж ирсэн чинь Т би шидсэн гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би голоор нь орж салгаад Мандахнаранг харь гэж хэлсэн чинь надад утсаа өгч бай би Мөөр хүргүүлнэ гээд залгаад байсан. Тэр үед Болдбаяр Тийг аваад гэр лүү орчихсон байсан. Удалгүй М, А хоёр ирээд Мандахнаран бид нар Аийн машинд сууж байсан чинь Болдбаяр бид нар дээр ирээд Т урагшаа явчихлаа гэсэн. Т над руу залгаад хаана байгаа би танай байрны гадаа байна гэхээр нь бид нар 13а байрны гадаа очоод Т машинд суугаад бид нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувиллын гадаа очсон. Бид үлдсэн нэг шил архиа задлаад гадаа уугаад байж байтал Т, Мандахнаран хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би салгах гэтэл А наад хоёроо хая аа, эр хүмүүс өөрсдөө учраа олог гэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм салгахгүй бол болохгүй гэтэл А миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон би газар унасан чинь М, А хоёр миний дээрээс дэвсээд байсан. Тэгсэн Т ирээд Аийг татаж холдуулаад намайг босгох гэтэл М Тийн араас боогоод газар тархиар нь савж унагаснаа учиргүй гараараа нүдээд байсан. Тэгсэн А хажуугаас нь орж нэмж өшиглөөд байсан... Мандахнаран А, М хоёрыг салгаад машиндаа суугаад яваад өгсөн. Миний биед гэмтэл бэртэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх36-37/,

5. Гэрч Т.“...Тэгсэн Т над руу чи яагаад мантайгаа муудаад байгаа юм гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Болдбаяр, Өсөхбаяр хоёр болиоч дээ гээд болиулаад байж байсан чинь А Өсөхбаярыг та яах гээд байгаа юм гээд татаад холдуулаад байсан. Болдбаяр, Т бид гурав юм яриад зогсож байсан А, М хоёр Өсөхбаярыг газар унагачихсан зодож байхаар нь бид гурав очиж салгаад би Мийг тэврээд Т Аийг тэврээд холдуулаад Өсөхбаяр босоод ирсэн. Тэгсэн Болдбаяр гүйгээд явчихсан би араас нь харчхаад эргээд хартал М, А хоёр Тийг зодож байхаар нь М, А хоёрыг түлхэж холдуулаад болиулсан чинь М машин руугаа гүйж очоод машинаа бид нар луу ойртуулсан чинь А машинд суугаад намайг суу гээд байхаар нь би суутал хөдлөөд явчихсан. Ямар ч шалтгаан байхгүй гэнэт л тийм зүйл болсон. Т, Өсөхбаяр бид гурав архи уусан согтуу байсан. А, М, Болдбаяр гурав бол цоо эрүүл байсан. Өсөхбаярыг А, М хоёр газар унагачихсан дээрээс нь нүүр нүдгүй цохиод байсан. Тийг болохоор газар унагачихсан М нүүрэн дээр нь цохиод байсан. Тэгсэн А писданууд яадаг болчихсон юу гээд нүүр лүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би очоод хоёуланг нь холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх67-68/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5233 дугаар “...Г.Тийн биед эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хх81-82/,

7. Шинжээч Ц.Нандинцэцэгийн “...Эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бугалга, тохой, шуу, бүсэлхий, нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү ясны баруун, зүүн салааны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх114/,

8. Шүүгдэгч С.Аийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой би ээжийнхээ 70-04 УНА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машиныг засуулахаар гэрээсээ гараад найз Мийн гэр лүү явж байсан юм. М хувиараа гэртээ засвар хийдэг юм. Мийн гэр нь Толгойтод байдаг бөгөөд гэрт нь засвар хийж байсан чинь орой болсон байхад Мийн утсанд дуудлага ирээд хүнтэй юм ярьж байснаа ойрхон яваад ирье гэж хэлсэн. М бид хоёр ээжийн машинаар Цэргийн хотхоны 1 дүгээр байрны гадаа очсон. М бид хоёрын очсон газарт Өсөхбаяр, Мандахнаран, Болдбаяр нар байсан. Тэр гурав 19-р сургуульд манайхаас 3 дээшээ ангид байсан болохоор би зүс танина. Тэд нар 1 литрийн Эдэн нэртэй архи ууж байсан. Өсөхбаяр, Болдбаяр утсаар ярьж байснаа Болдбаярын хамаатны дүү Т гээд залууг дуудсан чинь Т гээд залуу удаагүй гүйгээд ирсэн. Тэр газраас бөөнөөр манай ээжийн машинд суугаад Төмөр замын сувилал гэдэг газарт ирсэн. Тэр газар нь ямар ч сувилалгүй нэг байшингийн хажууд очсон. Тэнд очоод л Мандахнаран Т гэдэг залууд хандаж чи муу бацаан гээд шууд дээрэлхээд эхэлснээ чи тийм овоо юм бол манай дүүтэй зодолдчих гээд Мтэй зодолд гэж хэлсэн. Тэр үед Өсөхбаяр намайг нааш ир ахын дүү бацаан гээд ах нарын яриагаар яриад ахархаж байснаа Мийг архи аягал гэж хэлсэн чинь М чадахгүй гэж хэлэхээр нь би за наашаагаа өгчихөө би аягалъя гэж хэлсэн. Би аяга аваад Өсөхбаярт аягалж өгсөн чинь ямар дүүрэн хийдэг юм, бацаан чинь гээд Өсөхбаяр бид хоёр маргалдаж эхлээд Өсөхбаярын шанааны доор хүзүү орчимд цохисон чинь М хажуу талаас нь Өсөхбаярыг өшиглөөд газарт унагаасан чинь Өсөхбаяр босоод зугтахаар нь би араас нь зам руу хөөгөөд гүйчхээд Өсөхбаяр барьж авч чадаагүй болохоор машинаа авах гээд буцаад ирсэн чинь гараашны үүдэн дээр М Тийг чи муу яасан том болсон юм гээд нүүр нүдгүй хөлөөрөө дэвсэлж зодож байхаар нь би боль гэж хэлээд болиулаад машиндаа Мандахнаран, М хоёрыг суулгаад аваад явсан. Би Т гэдэг залууд ерөөсөө гар хүрээгүй. ...Би Мтэй нийлж Тийг ерөөсөө зодоогүй. Намайг гараашны дундаас гарч ирэхэд Тийг М зодож байсан. Тэгээд би салгасан...” гэсэн мэдүүлэг /хх108-109/,

8. Шүүгдэгч Х.Мийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой хашаандаа найз Аийн ээжийн машиныг янзлаад байж байсан чинь харанхуй болох гэж байхад манай дээд ангийн ах Мандахнаран, Өсөхбаяр нар утсаар яриад “архи ууж байна, архи аваад ир” гэхээр нь би архины мөнгө байхгүй гэж хэлсэн чинь “Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны байрны урд хүрээд ир” гэж хэлэхээр нь би найз Аийг дагуулаад хамт очсон. Мандахнаран, Өсөхбаяр, Болдбаяр, Т гээд манай манай 19-р сургуулийн дээд ангийн ах нар 1 шил архи уугаад согтуу байж байсан. Тэд нар авсан архиа харанхуй гудамжинд очиж уух гээд Цэргийн хотхоны цаана байдаг бид нарын Төмөр замын сувилал гэж нэрлэдэг газрын ойрхон байдаг харанхуй гудамжинд Аийн машинд суугаад очсон. Архиа уух гээд байж байсан чинь Өсөхбаяр, Т, Болдбаяр ах нар намайг архи аягал гээд томроод дээрэлхэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь Өсөхбаяр чи яахаараа аягалдаггүй юм, аягал гэсэн бол аягал гээд томроод байсан. Тэр үед А би архи аягалчихъя гээд архийг нь аягалаад Өсөхбаяр ахад өгсөн чинь Өсөхбаяр ах яасан их аягалдаг гөлөг вэ, та нар арай болоогүй шүү, чи бол биш шүү” гээд элдвээр хэлээд томроод А бид хоёрыг дээрэлхээд байсан чинь А Өсөхбаярыг түлхсэн Өсөхбаяр газар уначхаад босоод зугтаасан чинь Т ах гүйж ирээд миний шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би Тийг татаад шанаа руу нь гараараа цохисон чинь нокаутад орсон юм шиг газар унахаар нь толгой нүүр хэсэгт нь нэг өшиглөсөн. Тэр үед Өсөхбаярын араас А хөөгөөд гүйсэн би араас нь гүйгээд хоёулаа гүйцээгүй буцаад ирсэн чинь Т унасан газраа босож ирээд суусан Мандахнаран хажууд нь суусан муудалцах гээд байхаар нь би Мандахнаранг Тийн хажуугаас аваад Аийн машинд суулгаад аваад явсан. ...Т, Өсөхбаяр, Болдбаяр нар нь 19 дүгээр сургуульд бид нараас 3 дээр ангид сурдаг байсан. ...тэр үед Т та нар хэзээ ийм болсон юм гээд дээрэлхүү зан гаргаад намайг цохихоор нь би буцаагаад цохисон. ...Би энэ гэмтлийг гараараа 1 удаа, хөлөөрөө 1 удаа цохиж учруулсан. Надаас өөр хүн Тийг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх96-97/.

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.М нь гэм буруугийн талаар маргахгүй буюу гэмт хэргийг ганцаар үйлдсэн гэж, харин шүүгдэгч С.А нь хохирогчид гэмтэл учруулаагүй гэж, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүгдэгч Х.М холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгч С.Аийн үйлдэл нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцсон болно.

Шүүхээс талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг дүгнэн үзээд шүүгдэгч Х.Мийн үйлдлийн улмаас хохирогч Г.Тт гэмтэл учирсан, шүүгдэгч С.Аийн хувьд бүлэглэн хохирогчид гэмтэл учруулсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авлаа.   

Хэргийн үйл баримтын тухайд авч үзэхэд: 2020 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Т, гэрч У., Т., А.нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан улмаар Т.Мандахнаран нь шүүгдэгч Х.М, С.А нарыг дуудсан.

Шүүгдэгч Х.М, С.А нар нь өөрсдөд нь ахархлаа, дээрэнгүй харьцлаа гэсэн шалтгаанаар маргааны дундуур орж зодоон үүсгэсэн буюу шүүгдэгч Х.М нь хохирогч Г.Тийг хойноос татан газарт унагааж, нүүр хэсэгт нь гараараа хүчтэй цохих, хөлөөлөө дэвсэх байдлаар зодсон, мөн үүний дараа шүүгдэгч С.А нь хохирогчийг өшиглөсөн үйл баримт тогтоолдлоо.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэрч А.тухайн үед согтуурах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан талаар мэдүүлсэн бөгөөд А.Болдбаяр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Төмөр замын сувиллын гадаа очоод машинаасаа бууцгаагаад Мандахнаран, Т маргалдаж эхэлсэн. Би голоор нь ороод одоо больцгоо гэсэн чинь хажуугаар М гүйх шиг эргээд хартал М, Атэй нийлчихсэн Өсөхбаярыг газар унагаад зодож байхаар нь би Т, Мандахнаран бид гурав гялс очоод салгах гэтэл М Тийн араас боогоод цементэн шалан дээр дагзаар нь савж унагаад дээр нь гараад нүүр лүү гараараа 3 удаа маш хүчтэй цохисон. Цохиж дуусаад босож ирээд нүүрэн дээр нь гутлаараа дэвслээд байсан. Тэр үед Аийг Мандахнаран тэвэрчихсэн байсан. А Мандахнарангийн гарыг тавиулаад Тийн дээрээс дэвслээд байсан...” гэжээ.

Мөн хохирогч мэдүүлэхдээ “...Мандахнаран бид хоёр үргэлжлүүлж маргалдаж эхэлсэн Мандахнарантай маргалдаад байж байтал Өсөхбаяр газар уначихсан. Тэгэхээр нь би Өсөхөөг зодоод байна ш дээ гээд Өсөхөөг босгох гэтэл М миний араас боож унагаад Атэй нийлээд намайг зодсоноо А, М, Мандахнаран 3 машиндаа суугаад зугтаачихсан...би яг хэн аль гэмтлийг учруулсныг мэдэхгүй байна. Намайг М араас боогоод газар савж унагаахаар нь би нүүрээ дараад хэвтсэн чинь дээрээс М, А хоёр өшиглөөд байсан...” гэснээс үзэхэд хохирогч өөрийг нь М араас нь татаж унагаан зодож эхэлснийг тодорхой мэдүүлсэн байна.

Харин У.гэрчээр мэдүүлэх өгөхдөө “...Т, Мандахнаран хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би салгах гэтэл А наад хоёроо хая аа, эр хүмүүс өөрсдөө учраа олог гэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм салгахгүй бол болохгүй гэтэл А миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон би газар унасан чинь М, А хоёр миний дээрээс дэвсээд байсан. Тэгсэн Т ирээд Аийг татаж холдуулаад намайг босгох гэтэл М Тийн араас боогоод газар тархиар нь савж унагаснаа учиргүй гараараа нүдээд байсан. Тэгсэн А хажуугаас нь орж нэмж өшиглөөд байсан. Миний биед гэмтэл бэртэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн ба гэрч Т.Мандахнаран мэдүүлэхдээ “...А, М, Болдбаяр гурав бол цоо эрүүл байсан. Өсөхбаярыг А, М хоёр газар унагачихсан дээрээс нь нүүр нүдгүй цохиод байсан. Тийг болохоор газар унагачихсан М нүүрэн дээр нь цохиод байсан. Тэгсэн А писданууд яадаг болчихсон юу гээд нүүр лүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би очоод хоёуланг нь холдуулсан...” гэжээ.

Хохирогч болон гэрч нар нь харилцан зөрүүгүй байдлаар шүүгдэгч Х.М нь хохирогч Г.Тийг арагш нь савуулж унагаан, нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө цохиж, өшиглөн зодсон талаар мэдүүлсэн. Харин хохирогчийг газарт хэвтэж байхад нь шүүгдэгч С.А мөн нэмж өшиглөсөн гэсэн боловч хэрхэн хаана нь өшиглөсөн талаар тодорхой мэдүүлээгүй байна.  

Гэрч У.мэдүүлэхдээ өөрийг нь шүүгдэгч С.А цохиж унагаан шүүгдэгч Х.Мтэй нийлэн зодсон гэсэн боловч түүний биед гэмтэл учраагүй гэжээ. Харин гэрч Т.энэхүү нөхцөл байдлыг мэдүүлэхдээ шүүгдэгч нарыг У.газарт унагаасан “нүүр нүдгүй цохиод” байсан, мөн шүүгдэгч С.Аийг хохирогчийн нүүр лүү нь өшиглөөд байхад нь би салгасан гэсэн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувь тохирч байх боловч, болсон үйл явдлыг хүч нэмэгдүүлсэн үг хэллэг хэрэглэж мэдүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь У.Өсөхбаярын эрүүл мэндэд хохирол учраагүй гэж байхад түүнийг нүүр нүдгүй бусдад зодуулсан гэж мэдүүлсэн, мөн бусад гэрч нар шүүгдэгч С.Аийг хохирогч Г.Тийн толгой хэсэгт өшиглөсөн талаар мэдүүлээгүй байхад нүүр рүү дэвсээд байсан зэргээр мэдүүлсэн нь бусад эх сурвалжаар тогтоогдоогүй, эргэлзээтэй мэдүүлэг гэж үзэхээр байна.

Хохирогч Г.Тийн биед “...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсныг шинжээчийн 5233 дугаар дүгнэлтээр тогтоосон.

Дүгнэлттэй холбоотой шинжээч Ц.Нандинцэцэг мэдүүлэг өгөхдөө “...Эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бугалга, тохой, шуу, бүсэлхий, нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү ясны баруун, зүүн салааны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээс хохирогчийн эрүүний ясны хугарал гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар мэдүүлсэн байх ба гэрч А.Болдбаярын “...М Тийн араас боогоод цементэн шалан дээр дагзаар нь савж унагаад дээр нь гараад нүүр лүү гараараа 3 удаа маш хүчтэй цохисон. Цохиж дуусаад босож ирээд нүүрэн дээр нь гутлаараа дэвслээд байсан...” энэ үед С.Аийг Т.Мандахнаран бариад зогсож байсан гэснээс хохирогчид учирсан эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтлийг шүүгдэгч Х.М ганцаар учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Аийн хувьд шүүгдэгч Х.Мийг хохирогчийг зодсоны дараа очиж өшиглөсөн үйл баримт тогтоогдсон боловч тухайн үйлдлийн улмаас хохирогчид гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мийн хохирогчийг зодсоны дараа очиж өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж шууд дүгнэх боломжгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. 

Мөн шүүгдэгч С.Аийн үйлдэл нь шүүгдэгч Х.Мийн үйлдлийн дараа хийгдсэн байх тул хамтран оролцсон буюу бүлэглэсэн шинжгүй гэж дүгнэлээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Мийн хувьд дээр дурдсанаар бусадтай бүлэглэсэн шинж үгүйсгэгдэж байгаа тул түүнийг нь гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Х.Мөндөлд холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээчийг оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаарх хүсэлтээ гаргаагүй, мөн хохирогч тус хэрэгт 4 удаа мэдүүлэг өгсөн, гэрч нар мөн багадаа 2 удаа мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг харгалзан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хүсэлтийг хүлээн аваагүйг дурдаж байна. 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Хохирогч Г.Т гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 278.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.М төлсөн талаарх баримт хэрэгт авагджээ. /хх144/

Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус бүр 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ: Шүүгдэгч Х.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлын төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан хууль заасан доод хэмжээгээр торгох санал гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.М нь гэм буруугаа ухамсарлаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Г.Т болон гэрч Т.Мандахнаран нар хоорондоо маргалдаж байсан үйл явдлын дундуур шүүгдэгч орж, зодоон үүсгэсэн нь тогтоогдсон. Иймд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Сарантуяагийн Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.  

2. Прокуророос шүүгдэгч Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Хүрэлтулгын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 1.000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  5 /тав/  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР