Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2390

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хадны ******* тоотод оршин суух, Боржигон овогт Э*******гийн Х*******ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын *******г тоотод оршин суух, Бор-бүргэд овогт Г*******гийн  У*******т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х*******, хариуцагч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон,                                    

             ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин У.Н, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.А нарыг эх Э.Х*******ын асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин У.Н, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.У*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан Г.У*******аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохгүйг заасугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Х******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Г.У*******аас 50.546 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ