| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03223/И |
| Дугаар | 2408 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ******* байр 112 тоотод байрлах, “И*******” ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Б*******ийг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И*******” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ц.Б******* нь “И*******” ХХК-ийн 1-р хороолол 32 дугаар байр 7-0 тоот хаягт орших “Автоломбард” салбараас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* УНЗ улсын дугаартай Mazda Tribute маркын автомашиныг барьцаалан УЗ-378 тоот гэрээг байгуулан унаж явах нөхцөлтэйгээр 30 хоногийн 6 хувийн хүүтэйгээр 1,200,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хугацаа дууссан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 120,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 60,000 төгрөг хийсэн түүнээс хойш одоог хүртэл төлөлт хийгээгүй явж байгаа. Хариуцагч Ц.Б******* нь зээлийн гэрээний үүргээ 2016.06.30-ны өдрөөс хойш төлөлт хийхээ больсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгааг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Тус шүүхээс 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2017/10054 дугаар захирамжаар ИХШХШТХ-65 дугаар зүйл 65.1.9 дэх зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “И*******” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц*******ийн Б*******ийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч “И*******” ХХК нь Ц.Б*******ээс зээлийн гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг шаардах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ц.Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 34/А байрны 101 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01221 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Элжигэн овогт Ц*******ийн Б*******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч “И*******” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суух хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Ц.Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 34/А байрны 101 тоотод оршин суух бүртгэлтэй, *******, ******* дугаарын утастай байсан болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай Элжигэн овогт Ц*******ийн Б*******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Б*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай “И*******” ХХК /, /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “И*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ