| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03171/И |
| Дугаар | 2407 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, *******, *******тоотод оршин суух С*******ын Г*******гийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд П*******гийн Б*******аг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Миний бие дээрхи үндэслэлийн дагуу хариуцагчид холбогдуулж 6,366,320 төгрөг гаргуулахаар ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч П.Б*******а нь шүүхэд өөрийн өгч байсан хаяг болох ХУД-ийн *******,******* тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр, тус шүүхээс 2017 оны 06 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн 183/ШЗ2017/05452 дугаар захирамжаар ИХШХШТХ-65 дугаар зүйл 65.1.9 дэх зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймээс П.Б*******аг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Г******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Б*******агийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч С.Г******* нь, П.Б*******агаас 6.366.320 төгрөг гаргуулах зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч П.Б*******а нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 5452 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГГ61091660 регистрийн дугаартай П*******гийн Б*******агын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч С.Г******* нь хуульд заасан харьяаллын дагуу П.Б*******аг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суух хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ГГ61091660 регистрийн дугаартай П*******гийн Б*******аг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Б*******аг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч С.Г******* //-д мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Г*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ