Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Базарсадын Нацагдорж |
Хэргийн индекс | 148/2016/0085/Э |
Дугаар | 88 |
Огноо | 2016-08-03 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 88
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Хохирогч Н.*******
Хохирогчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 201618000078 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1996 оны 04 дүгээр сарын 15-нд ******* аймаг ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт, ******* аймаг, ******* сум 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 085 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Дуулгын 1-12 тоотод оршин суух, О. хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******гийн эрх чөлөөнд хүрзний иш ашиглан халдаж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч С.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ….2016 оны 3 дугаар сарын 15-нд намайг гэртээ байж байхад манай эхнэр “сургалтын менежерийн төрсөн өдөр болж байна. Явчихаад ирье” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад “за за хамт олонтойгоо яваг” гэж бодоод хамт х руу явсан. Тэгээд очоод хөзөр тоглож суусан. Надад архи өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад архи дууссан. Тэгээд Галхүү, *******, бид 3 баарнаас архи аваад буцаж ороод даалуу тоглосон. Тэгээд манай эхнэр “унтлаа” гээд хойд өрөө рүү нь орсон. Тэгээд явах болоод би эхнэрээ сэрээх гэж очоод *******тэй муудалцсан. Тэгээд гэрээс нь гараад гадаа зогсож байтал ******* намайг хавирч унагаасан. Тэгээд би зууралдаж байгаад цамцных нь товчийг унагаасан чинь намайг цохьсон. Түүнээс болж муудалцаад би гарт таарсан модоороо над руу дайрч байсан Галхүү, ******* нарыг холдуулах гээд савсан чинь *******гийн хөмсгийг цохьсон байсан. Тэгээд би гэртээ хариад эхнэртэйгээ хамт хөдөлгөөн намжихаар нь очсон гэв.
2. Хохирогч Н.*******гийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ......Би ******* аймгийн Хушаат сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн сургалтын менежерээр 1 жил 6 сар гаруй хугацаанд ажиллаж байна. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр болж 30 нас хүрсэн. Энэ төрсөн өдрийн баяраа найз нөхөдтэйгээ тэмдэглэхээр болж 19 цагийн үед сумын төвд байрлах бааранд Төрболд, , Чингэл, Эрдэнэбулган, Цолмонтөгс, Галхүү бид нар 0,75 граммын “Соёмбо” нэртэй архи хувааж уусан. Баарнаас 20 цагийн үед гараад гэрт Эрдэнэбулганаас бусад нь очоод Эрдэнэбулган дотуур байранд очиж хүүхдүүдийг амраагаад буцаж ирэхээр болсон. Бид нар гэрт очиж хоол хийж, хөзөр, даалуу тоглоод сууж байхад Эрдэнэбулган нөхөртэйгээ хамт хүрч ирсэн.Бид нар хөзөр, даалуу тоглоомоо үргэлжлүүлж 0,75 граммын архи ууж суутал дууссан. Галхүү бид хоёр 23 цагийн үед дэлгүүр явж архи авах гэтэл “би явъя” гэж хэлээд бид хоёртой хамт явсан. Архи аваад гэр рүү буцаж явах замд ******* тоглож, уурлаж байгаа нь мэдэгдэхгүй Галхүү бид хоёрыг “хоёр пизда гомо залуучууд” гэж доромжлоод байхаар нь бид хоёр дургүйцэж үл ойлголцол гараагүй. Ингээд бид гурав гэрт ороод дэлгүүрээс авсан “Вива” нэртэй 0,75 граммын 1 шил архийг хувааж уугаад хөзөр, даалуу тоглоод шөнийн 02 цаг болчихсон. ******* Галхүүд “хойд өрөөнд унтаж байгаа манай эхнэрийг дуудаад ир” гэж хэлээд явуулсны дараа Галхүүг ирээгүй байтал намайг “чи яваад дуудаад ир” гэж хэлэхээр нь би хойд өрөөнд яваад ороход Эрдэнэбулган хойд өрөөнд хэвтэж байсан. ******* шууд ардаас ирээд миний энгэрээс заамдаж ягаан өнгөтэй сорочкан цамцны товчийг нь таслахад Галхүү бид хоёрыг салгахад намайг ******* “хоёулаа гэрээс гараад зодолдъё” гэж хэлэхээр нь би гэрээс дагаад гарахад гэрийн үүдэн дээр ******* гараараа шүд рүү цохиход би түүнийг мөн цохиход Төрболд, Галхүү, Цогбаяр, Чингэл нар бид хоёрыг салгасан. Зодоон удаан болоогүй бие биенийгээ нэг нэг удаа цохьсон. *******ыг салгаад эхнэр нь гэрээс гарч ирээд аваад явах гэсэн боловч надтай зодолдох гээд дайраад давшлаад орилоод байх үедээ эхнэрийнхээ нүүрлүү нь цохиж хамраас нь цус гаргасан. Цохиулсны дараа эхнэр нь хаашаа явсан болохыг мэдэхгүй. *******ыг Төрболд, Галхүү бид 3 гэрт нь хүргэж өгөөд Төрболд гэр рүү авч ороод би Галхүү бид хоёр гадаа нь хүлээж байтал ******* сүх гартаа барьсан “чамайг алнаа” гээд орилоод гараад ирэхэд Төрболд түүнийг болиулаад гэрлүү нь оруулахад Галхүү бид хоёр манай гэрт орж урагдсан срочкин цамцаа сольж гэрт очиход ******* хашаанд ирчихсэн шууд миний толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиход би шууд газарт унасан намайг газар унасан хойно өшиглөсөн. Намайг цохиж байх үед Галхүү, Цогбаяр нилээн зайтай Төрболд байсан. Төрболд хүрч ирээд *******ыг аваад гэр рүү нь явсан. Би сумын эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Түүнээс хойш *******тай уулзаагүй......гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
3. Хохирогч Б.******* 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлынхаа сургалтын менежер ажилтай *******гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр сумын төвд байрлах бааранд 19 цагийн үед найзууд болох Цолмон, , Чингэл, Төрболд, Галхүү нар орж 0,75 граммын архи ууж байсан. Миний хувьд архинаас уугаагүй *******д төрсөн өдрийн мэнд хүргээд ажилтай байсан учраас дотуур байр руугаа явах гэтэл ******* намайг “танай нөхөр чинь хаана байгаа вэ бид нар гэрт төрсөн өдрөө тэмдэглэнэ, ажлаа зохицуулчихаад нөхөртэйгээ хамт хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь би тодорхой хариулт өгөөгүй ажил руугаа явсан. Орой гэртээ 21 цаг орчим гэртээ очоод нөхөр *******т “манай ажлын *******гийн төрсөн өдөр болж байна гэрт тэмдэглэж байгаа хоёулаа очьё” гэж хэлэхэд зөвшөөрөөгүй, би түүнээс гуйсаар байгаад бид хоёр явахаар болж сумын төвийн хойд гэр хороололд байдаг гэрт очиход үүдэн дээр Цогбаяртай тааралдахад ажлаасаа дөнгөж ирж байгаагаа хэлсэн. Гэрт ороод *******ын хувьд *******г зүс танихаас бусдыг нь танихгүй учраас танилцсан. Тэнд Цогбаяр эхнэр Цолмон, *******, , Галхүү, Төрболд нар хоол унд идээд нилээд согтсон байдалтай байсан. Бид хоёр тэнд хамт даалуу, хөзөр тоглоод суусан. Орой 23 цагийн үед Галхүү *******, ******* нар архи авчирсан. Би ядраад арын өрөөнд нь ороод хэвтэж байтал хэсэг унтсан байхад Галхүү орж ирээд “босоорой” гэхээр нь би “маргааш ажилтай ядраад байна жоохон унтаадхья” ******* орж ирээд намайг “босоорой хөзөр тоглоё” гэж хэлэхэд нь босон суухад *******г орж ирэхэд ******* тэврэлдэх шиг болоход *******гийн ягаан өнгөтэй срочкин цамцны 2 товчийг унагаачихсан. ******* *******ыг “хоёулаа гэрээс гаръя” гэж маргалдаад унахаар нь болиулах гэтэл “эрчүүд хоорондоо ярьж байна” гэж хэлээд гэрээс гарцгаасан. Би гэрээс гарахад ******* “******* зодчихлоо ш дээ” гэж хэлсэн. Хажууд нь Цогбаяр, Чингэл, Галхүү залуучууд бүгд байсан. Би *******ыг аваад гэрлүү явахаар хашаанаас гарахад *******, Галхүү, Цогбаяр гурав араас хүрч ирээд ******* Галхүү нар *******ыг газар унагааж цохьсон. Би Галхүүг салгаад холдуултал Галхүү *******ыг цохих гэж байгаад миний хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гараад Цолмон ирээд хамарнаас цус гарч байгаагаа хэлсэн. Төрболд ******* бид хоёрыг гэр рүү нь хүргэж Төрболд гэр рүүгээ явсан. Бид хоёр гэрийнх нь үүдэнд зогсож байтал ******* Галхүү хоёр хүрч ирээд ******* ******* хоёр зодолдохдоо маргалдаад байсан. Миний хамар өвдөөд байсан учир би хамраа угааж цэвэрлэх гээд гэр рүүгээ орсон. Маргааш өглөө нь ******* надад “танай нөхөр миний нүүрийг цохьсон, надаа 2 сая төгрөг хэрэгтэй байна Эмчид үзүүлэх шаардлагатай” гэж ярьсан. *******, *******г тэр өдрийн орой хаана юугаар цохьсон болохыг хараагүй мэдэхгүй байна.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
4.Гэрч Э. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай найз ******* 2016 оны 03 сарын 15-ны өдөр өөрийнхөө төрсөн өдөрт намайг урьсан юм. Тэгэхээр нь би ажлаа тараад 19-н цагийн үед сумын төвд байрлах “Ногоон” бааранд очиж төрсөн өдрийг тэмдэглээд *******, , Чингэл, Галхүү бид тав 0,75 граммын “Соёмбо” нэртэй архи хувааж уугаад баарнаас гараад 20-н цаг 15-н минутын үед Цогоо гэх айл руу явах замдаа сургуулийн урд байдаг дэлгүүрээс 1 шил 0,75 граммын “Соёмбо” нэртэй архи аваад Цогоо гэх айлынд орж нөгөө архийг нь ууж байхдаа бид нар ярилцаж байгаад нэг нь ******* гэх залууг Эрдэнэбулган гэх эхнэрийнх нь хамт Цогоо ахынд хүрээд ир Цогоо ахынд төрсөн өдөр тэмдэглэж байна гэж дуудсан. Тэгээд ******* гэх залуу Эрдэнэбулган нарыг ирэхээр нь бид нар даалуу бас хөзөр тоглож хоорондоо нөгөө архийг ууж дуусгасан. Тэгэхээр нь *******, *******, Галхүү 3 ахиад архи авна гээд дэлгүүр явсан. Удалгүй нөгөө гурав гаднаас горж ирэх үед маргалдсан байдалтай орж ирээд маргалдаад байхаар нь айлд маргалдаж болохгүй гээд Цогоо гэх айлын гэрээс *******, , Чингэл, Цогоо, Цолмонтөгс, Эрдэнэбулган, ******* бид 8 гараад ******* ******* хоёр юу гэж яриад маргалдаад байсаныг санахгүй байна ямар ч байсан *******, *******г нүүрлүү нь цохиж унагаасан тэгэхээр нь бид нар зодооныг салгаад би *******ыг аваад гэрлүү нь хүргэж өгөх гээд эхнэртэй нь хамт аваад явсан. Бид нарын ардаас Галхүү, ******* 2 хүргэж өгөх гээд цуг ардаас явж байсан. Гэрт нь оруулахад ******* сүх аваад ******* Галхүү хоёр руу гүйгээд гарахад нь түүнийг буцааж гэр рүү нь оруулсан. Гэтэл миний үгэнд оролгүй дахиж гүйж гараад гэр рүү гүйгээд явахаар нь би ардаас нь гүйхэд хашааны дотор зогсож байсан *******г цохьчихсон, юугаар цохисон болохыг нь би хараагүй хажууд нь Галхүүгээс өөр хүн байгаагүй. Би түүнийг салгаад *******ыг гэр рүү нь хүргэж өгөөд гэртээ харьж амарсан......гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
5. Гэрч О. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим гэртээ очиход гэрийн үүдэн дээр ******* эхнэр ******* хамт манайд ирж байсан. Гэрт ороход манай найзууд болох *******, , Чингэл, Төрболд, Галхүү нар *******гийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Бид нар хөзөр, даалуу, тоглож хоол цай идэнгээ 0,75 граммын архи хувааж уугаад дууссан. Ингээд Галхүү, ******* ******* нар 23 цагийн үед дэлгүүр явж архи авчирсан. Ингээд архиа хувааж ууж байхад ******* Галхүүд “хойд өрөөнд унтаж байгаа, манай эхнэрийг дуудаад ир” Галхүүг ирээгүй байтал, эхнэрээ дуудуулахаар *******г явуулаад өөрөө араас нь яваад *******тэй, ******* маргалдаад байхаар нь би очтол ******* *******г заамдсан ягаан өнгөтэй срочкин цамцны товчийг нь таслахад гэрт маргалдахгүй шүү гэхэд ******* *******г 2-лаа “гэрээс гаръя” гэж хэлээд гарсан. Удалгүй Галхүү, Чингэл бид нар гарахад хоорондоо зодолдсон бололтой ******* газар унаад босоод дайрч байх үед нь бид нар салгаад гэр рүү нь хүргэж өгөхөөр болсон. ******* гэр рүүгээ явж өгөхгүй ******* рүү дайрч давшлаад зодооныг өдөөгөөд байсан. Гэр рүү нь Төрболд эхнэртэй нь аваад явсны дараа ардаас нь Галхүү, ******* хоёр бас хүргэж өгөхөөр явсан. Би эхнэр хамт гэртээ унтаад амарсан. 04 цагийн үед *******, Галхүү 2 манай гэрт орж ирээд “******* намайг модоор цохьчихлоо” гэж хэлсэн. Түүний толгой нь боолттой байсан.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
6. Гэрч Э. ын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын залуу *******гийн төрсөн өдөр болж бид бааранд найзуудаараа суугаад гэрт Цолмонтөгс, Төрболд, Галхүү, Чингэл, ******* нарын хамт очоод удаагүй байхад гаднаас Цогбаяр, Эрдэнэбулган түүний нөхөр ******* нар орж ирсэн. Бид нар хөзөр тоглож, хоол хийж суухад архи дуусаж Галхүү, *******, ******* гурав архинд явж авчирсан архийг бид нар уусан. Ингээд сууж байтал нөгөө өрөөнд *******, ******* нар маргалдаад ******* цамцных нь товчийг тасалсан. Маргалдаад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа гэрээс нөхөр хамт гарахад гадаа үүдэн дээр *******, ******* нар зодолдсон бололтой *******гийн амнаас цус гарсан, уруул нь хавдсан байдалтай харагдсан. Чингэл бид хоёрын хувьд зодоон юунаас болсон, юугаар хэн нь хэнийгээ цохьсон болохыг мэдэхгүй. Бид хоёр гэр рүүгээ харьж амарсан. Нөгөө хэд гэрт үлдсэн. Би өөр зодоон маргаан болсон талаар мэдэхгүй. Маргааш нь ******* багш руу залгахад “Би *******т зодуулсан” гэж хэлсэн .....гэх мэдүүлээг
/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
7. Гэрч М. 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ..... 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим манай найзууд болох *******, , Галхүү, Чингэл, Төрболд нар *******гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр манайд ирсэн. 21 цагийн орчим гаднаас манай нөхөр Цогбаяр, *******, Эрдэнэбулган нартай ойролцоо орж ирсэн. Хаана тааралдсан болохыг мэдэхгүй. Бид нар хөзөр, даалуу тоглож, хоол цай идэнгээ 0,75 граммын архи хувааж уухад дууссан. Дэлгүүр рүү Галхүү, *******, ******* нар 23 цагийн үед явж архи авчирсан. Архиа хувааж ууж байхад *******, Галхүү, ******* хоёрыг “хойд өрөөнд унтаж байгаа манай эхнэрийг дуудаад ир” гэж хэлээд өөрөө ардаас нь явсан. Би хойд өрөөнд юу болсон болохыг мэдэхгүй хараагүй. Ямар ч байсан *******, ******* нар маргалдаад байсан. Маргалдаад гарсны дараа удалгүй гарахад хашаан дотор хоорондоо зодолдсон. Тэнд байсан хүмүүс салгаж *******ыг гэр рүү нь авч явахаар эхнэр Эрдэнэбулган, Төрболд нар гэр рүү нь авч явах гэсэн боловч явалгүй хэрүүл хийгээд зодолдох гээд байсан. Энэ хооронд Эрдэнэбулган “чи намайг цохьчихлоо штээ” гээд *******т хандаж хэлээд байсан. Энэ хооронд Эрдэнэбулган над дээр ирээд “намайг цохьчихлоо шүү дээ” гэж хэлэхэд хамарнаас нь цус гарч байсан. Би түүнээс хэн цохьсон талаар асуутал мэдээж ******* цохьсон гэж хэлсэн. Төрболд, Эрдэнэбулган, ******* нэр гэрлүүгээ явсаны ардаас нь мөн Галхүү, ******* нар ардаас нь дагаж гэр рүү нь хүргэж өгсөн. Чингэл, 2 гэр рүүгээ харихаар явцгаасан бол нөхөр Цогбаяр бид 2 гэртээ орж амарцгаасан. Гэтэл унтаж байхад 04 цагийн үед Галхүү, ******* 2 орж ирээд ******* модоор цохьсон гэж ярьж байхыг сонссон. Түүнээс би хаана юугаар цохисон бие нь ямар байдалтай байгааг хараагүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй......гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
8. Гэрч Ц. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Би 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийн ажил дээр очиход өнөөдөр *******гийн төрсөн өдөр гэхээр нь сумын бааранд орж найзуудтайгаа уулзаж *******гийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаад баарнаас гараад дэлгүүрээс 1 шил архи аваад Цогоогийн гэрт очих үед Цогоо ажлаасаа ирээгүй байхаар нь бид нар хоол унд хийж идээд хөзөр тоглоод сууж байтал гаднаас Цогоо орж ирэхээр нь архиа задалж уугаад байж байтал удалгүй Эрдэнэбулган нөхөр болох *******ын хамт гаднаас орж ирээд бид нар бүгдээрээ даалуу тоглож архиа ууж байтал архи дууссан. Тэгэхээр нь *******, Галхүү, ******* 3 дэлгүүр рүү архинд явсан. Удалгүй орж ирэх үедээ тэр гурав хоорондоо маргалдсан орж ирэхээр нь нээх тоогоогүй. Бид нар юмаа ууж дуусаад 01 цагийн орчимд тарах гэтэл *******г ******* заамдаж аваад цамцны товчийг нь тасарчихлаа гээд Цогоогийн гэрээс гараад би шууд эхнэр ын хамт харьсан. Маргааш өглөө нь босоод зодоон болсон талаар мэдсэн... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
9 Гэрч Б.Галхүүгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ..... 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай найз *******гийн төрсөн өдөр болж бид нар найзуудтайгаа сумын төвд байрлах бааранд *******, , Чингэл, Төрболд. Эрдэнэбулган, Цолмонтөгс нарын хамт “Соёмбо” нэртэй архи хувааж уусан. Баарнаас гараад гэрт очоод хоол хийж, хөзөр тоглоод сууж байтал Эрдэнэбулган нөхөртэйгээ хамт, Цогбаяр зэрэгцээд орж ирсэн. ******* ******* бид гурав 23 цагийн үед дэлгүүр явж архи аваад гэр рүү буцаж явах замд ******* бид хоёрыг “2 гомо” гэж доромжлоод байхаар нь бид 2 тоглоом гэж хүлээн аваад хэрэлдэж маргалдаагүй ******* намайг “манай эхнэрийг дуудаад ир” гэж явуулсны дараа удалгүй хойд өрөөнд *******, *******г заамдаад маргалдаж байгаад гэрээс гарсан. Гэрээс гараад ******* *******г цохиход тэнд байсан хүмүүс салгасан. Зодоон удаан болоогүй бие биенийгээ нэг нэг удаа цохьсон болов уу. *******ыг Төрболд эхнэртэй нь хамт хүргэж өгөөд *******г бид 2 гэрт хүргэж өгөх бодолтой ардаас нь дагаад явсан. *******ын гэр рүү Төрболд эхнэртэй нь хамт орсон бол ******* бид 2 гадаа нь хүлээж байсан. Удалгүй ******* гартаа сүх барьсан “чамайг алнаа” гэж орилоод гараад ирэхээр нь би төмөр иштэй сүхийг нь аваад хол шидсэн. Төрболд түүнийг гэр рүү нь оруулсан. *******гийн гэрт очиж ******* бид 2 хувцсаа сольсон. Бид 2 гэрээс гараад хашаан дотор очиход ******* гартаа мод барьчихсан шууд *******гийн толгойн зүүн хэсэгт нэг удаа цохиж газар унагасан. ******* бид 2 эмнэлэг явж толгойг нь боолгож оёулаад тэр өдөртөө гэрт очиж болсон явдлын талаар нь хэлсэн.... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/
10. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №132 тоот:
1. Н.*******гийн биед чамархай, ясны урд заадас дагасан цууралт нь нүдний аяганы гадна дээд хана руу орсон. Нүдний алимны доргилт хөмсөг язарсан, нүүрэнд зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
11. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №162 тоот:
1. С.*******ын биед нуруу, хөл, гарын арьсанд өнгөц зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 80 дугаар хуудас/
12. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №163 тоот:
1. Б. ******* биед тархи доргилт, хамар яс хугарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/
13. Шүүгдэгч С.*******ын 2016-03-29 нд сэжигтнээр /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, 2016-05-14-ний өдөр яллагдагчаар /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд
14. Шүүгдэгч С.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/
15. Хохирогч Н.*******гийн шүүхэд гаргаж ирүүлсэн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг
үндэслэн шүүх дараахи дүгнэлт хийв.
******* аймгийн Прокурорын газраас ******* овогт *******ын *******ыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны шөнө ******* аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Дуулгын 1-12 тоотод оршин суух, мөн сумын иргэн О. хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер ажилтай Н.*******гийн толгойных нь зүүн хэсэгт модоор цохиж, “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, хуулийн шаардлага хангаж авсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.
Үүнд; Хохирогч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/, гэрч Э.Төрболд /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, О.Цогбаяр /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, Э. /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, М.Цолмонтөгс /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, Ц.Чингэл /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, Б.Галхүү /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 132,162,163 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 65,80,84 дүгээр хуудас/ зэрэг болно.
Тухайн хэрэг болох үед цуг байсан гэрчүүдийг мөрдөн байцаалтын шатанд нэг бүрчлэн асууж авсан нь тухайн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол өгсөн гэж үзэж байна.
Иймээс шүүгдэгч *******ыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны шөнө ******* аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Дуулгын 1-12 тоотод оршин суух, мөн сумын иргэн О. хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер ажилтай Н.*******гийн толгойных нь зүүн хэсэгт модоор цохьсон идэвхтэй довтолгооны улмаас хохирогч Н.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээч эмчийн дүгнэлтүүд болон дээрхи байдлуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, С.*******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, Прокурорын газраас үйлдэж шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг ял шийтгэл онолгдуулахдаа харгалзан үзэв.
Хохирогч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж ирүүлсэн нотлох баримтын бүрдэл хангагдсан хохирлын /хх107-111/, 1.585.233 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулан хохирогч Хорол овогт Нямтуяагийн *******д олгохоор тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хүрзний ишний хугархай хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт *******ын *******ыг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ******* овогт *******ын *******т 260 /хоёр зуун жар/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй. .
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар С.*******т оногдуулсан 260 цагийн албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар С.*******т албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хүрзний ишний хугархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Ялтан С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.*******аас 985.233 /есөн зуун наян таван мянга, хоёр зуун гучин гурав/ төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 99.2-т зааснаар өмгөөлөгчийн зардалд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж, ******* аймгийн Хушаат сумын 2 дугаар багт оршин суух, мөн сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер ажилтай Хорол овогт Нямтуяагийн *******д олгохоор тогтоосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Н.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид дахин эмчлүүлвэл гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ Иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
8.Ялтан *******т урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд анхан шатны шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ Б.НАЦАГДОРЖ