| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/00102/И |
| Дугаар | 141/ШШ2017/00120 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 141/ШШ2017/00120
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 141/ШШ2017/00120 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн ******* сумын******* дугаар багт оршин суух Б овогт Л.О-н нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух Х овогт Г.М-д холбогдох 6.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгч Л.О, хариуцагч Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.О нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.М-с Тайга ДП-1 маркийн хөрөө рамыг 15.000.000 төгрөгөөр үнэлж хөрөөний үнэнд өөрийн эзэмшлийн Газ-66 маркийн ачааны автомашиныг 3.800.000 төгрөгөөр үнэлж, 4.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7.000.000 төгргөнд 460 ширхэг палк бэлтгэн өгөхөөр тохирч худалдан авсан. Гэрээ хийсэн өдөр хөрөөг хүлээн авч Газ-66 машиныг 3.800.000 төгрөгөөр бодож хүлээлгэн өгсөн. ******* аймгийн ******* сумаас ******* аймгийн ******* сум хүртэл явахад нь зориулж 100000 төгрөгний бензин хийж өгсөн, дараа нь ******* суманд байгаа Б гэдэг хүнд 2.000.000 төгрөг өгчих гэж утсаар ярихаар нь би Б гэдэг хүнд Г.М-н нэрийн өмнөөс түүний эхнэр Г-н дансанд 2.000.000 төгрөг, мөн*******00.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Уг хөрөөг авсаны дараа миний эрүүл мэндийн байдал муудсан. Би сахарын 3-р зэргийн өвчлөлтэй болсон учраас хөрөө рамыг ажиллуулаагүй. Цаашид ч ажиллуулах боломжгүй байсан учир энэ талаараа Г.М-д мэдэгдэхэд наад хөрөөг чинь хоёулаа хамтарч заръя гэж ярилцсан.
Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 10-нд намайг хотод эмнэлэгт хэвтэж байхад утсаар яриад ... хөрөө рамыг ******* аймгийн Тэс сумын нэг хүн авахаар боллоо, мөнгөнд нь гацууран /хушин/ палк хийж өгье гэнэ... гэж хэлэхээр нь нэгэнт би ажиллуулж чадахгүй байгаа, мөн үлдэгдэл мөнгөө ч өгч чадахгүй байгаа болохоор зарсан нь дээр гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд хөрөө рамыг ******* аймгийн ******* сумаас ******* аймгийн ******* сум хүртэл тээвэрлэх тээврийн хөлсөнд 80.000 төгрөгийг шилжүүлээч гэхээр нь Г.Мийн эхнэр Гүнжжаламын данс руу бензины мөнгө 80000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би эмнэлгээс гараад хоёр сарын дараа Г.М рүү залгаж хөрөө рамыг зарсан эсэх талаар асуухад ... Би тэр хөрөөг анх Б.М гэдэг хүнээс худалдаж авсан юм. Б.М хөрөөг чинь аваад явсан. Мөн чиний Газ-66 машин, 2.000.000 төгрөгийг ч тэр хүнд өгсөн. Тэр хүнээс машин, мөнгөө аваарай, Харин би чиний өгсөн*******00.000 төгрөгийг л хариуцна гээд хэл амаар доромжилсон.
Би хөрөөг ерөөсөө ажиллуулаагүй байсан бөгөөд Г.М өөрөө утсаар яриад Тэс сум руу хүнд зарах гэсэн юм, мөнгөнд нь гацууран палк хийж өгье гэсэн, чиний*******.900.000 төгрөгөнд гацууран палк өгнө гэж хэлсэн болохоор л би зөвшөөрч хөрөөг өгч явуулсан, тухайн үед үнэхээр хөрөө хуучирсан байгаад энэ талаар маргаан үүсгэх байсан бол би тухайн үед хөрөөг өгч явуулахгүй байсан. Хичнээн ажиллуулж, ашиглахгүй байсан ч гэсэн хүнээс үнэ цэнэтэй худалдаж авсан эд хөрөнгөө гадаа тавиад зэвэнд идүүлдэг хэн байх вэ, манай хашаанд хөрөө битүү хучаастай байсан. Эвдэрч гэмтсэн, хуучирсан зүйл байгаагүй. Тэгээд ч хөрөөг авч явснаас хойш хөрөөг авахгүй болсон талаараа надад хэл дуулгаагүй Г.М ямар нэгэн сураг чимээгүй болсон. Одоо миний хувьд хэд хэдэн хүний гар дамжсан хөрөөг буцаан авах боломжгүй, Г.М-д өгсөн мөнгөө авъя гэж байгаа. Ер нь би М-тэй хөрөөний наймаа хийсэн болохоос М гэдэг хүнтэй ямар нэгэн наймаа хийгээгүй. М хөрөөний мөнгийг шилжүүл гэхээр л дансруу нь хийж байсан. Иймд Г.М-с Газ-66 маркийн автомашин буюу түүний үнэ 3.800.000 төгрөг, дансаар шилжүүлсэн 2.580.000 төгрөг, анх Газ-66 машиныг авч явахад нь бензин авч өгсөн 80.000 төгрөг нийт 6.460.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Тухайн үед Мөнхтөр манай хөрөө рам дээр ирж мод татах ажил хийгээд надаар бензинээ хангалттай хийлгээд ажил хийж байсан юм. Тэр үед машинаа эвдсэн талаар би мэдэж байгаа. Тиймээс миний бие нэхэмжлэлийн шаардалгаа багасгаж ГАЗ-66 маркийн автомашины үнэ 3.800.000 төгрөг, бэлнээр шилжүүлсэн 2.000.000 төгрөг, бензиний мөнгө 100.000 төгрөг нийт*******.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багсгаж байна... гэжээ.
Хариуцагч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2012 оны 10 сард Б.М гэдэг хүнээс 15.000.000 төгрөгөөр Тайга ДП-1 хөрөө худалдаж аваад 2012 оны 11 дүгээр сарын 16-нд Л.О-т мөн 15.000.000 төгрөгөөр зарж, 3.800.000 төгрөгт Газ-66 маркийн машин, 4.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 460 ширхэг палк бэлтгэн өгөхөөр тохиролцсон юм.
Ингээд Л.О-т хөрөөг шинээр нь хүлээлгэж өгөөд Газ-66 машиныг авч бензин 80000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн 2.000.000 төгрөгийг дансаар шилүүлж авсан. Би анх хөрөө худалдаж авсан М-т Газ 66 маркийн машин болон 2.000.000 төгрөг гээд нийт*******.800.000 төгрөг өгсөн. Одоо Б.М надаас 9.200.000 төгрөг нэхэж байгаа.
Л.О хөрөөний үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас бид хоёр мод хийж хөрөөний үлдэгдэл мөнгийг төлөх зорилгоор би ******* аймгийн ******* суманд машинтайгаа очиж мод цагаалж байгаад машиныхаа кроп эвдэж 410000 төгрөгөөр кроп худалдаж авсан. 90000 төгрөгөнд нь хамт явсан Баян-Өлгий аймгийн залууд ажил хийлгэсний хөлсөнд адууны мах авч өгөхөд өөрөөсөө*******00.000 төгрөгний зарлага гаргасан. Үүнийгээ тооцуулах хүсэлтэй байна. Үүнээс гадна би Л.О-с*******.900.000 төгрөг авсан нь үнэн.
Хөрөө 2012 оны 12 сараас 2014 оны 4 сар хүртэл Л.О-н хашаанд байсан бөгөөд Б.М надаас хөрөөнийхөө мөнгийг нэхээд байхаар нь хөрөөг ашиглахгүй байгаа тул зарах талаар ярилцахад Б.М ******* аймгийн Тэс суманд хөрөөг гацууран палкаар авах хүн байна заръя аваад ир гэж хэлхээр нь би өөрөө хэдэн хүмүүстэй очиж хөрөөг авсан. Тухайн үед хөрөө хуучирсан зэв болсон байсан. Тэгээд ачаад Б.М-н хэлснээр Тэс суманд ачиж аваачиж өгөхөд хөрөө авъя гэсэн хүн нь хуучин хөрөө байна авахгүй гэж хэлсэн. Тухайн үед Л.О-т хөрөөг зараад*******.900.000 төгрөгт нь гацууран буюу хушин палк өгье гэж хэлсэн нь үнэн. Б.М ч ингэж хэлж байсан боловч хөрөө авъя гэсэн хүн нь хөрөөгөө авахгүй гэсэн болохоор би мөнгө чадаагүй юм. Энэ талаар М ч мэдэж байгаа. Ингээд тэр хөрөө одоо Тэс суманд байгаа бөгөөд Б.М Баянтэс сумаас хөрөөг авчирч надад өгье гэж хэлсэн. Би тухайн үед хөрөө хуучирсан байгаа талаар Б.М-т ч хэлээгүй, Л.От ч хэлээгүй бөгөөд энэ тал дээр эр хүний жудаг гаргасан гэж боддог. Одоо Б.М 9.200.000 төгрөгийг хүүгийн хамт надаас нэхэж байгаа учраас би Л.О-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Л.О-г хөрөөгөө ав гэхээр авахгүй гэж байгаа, Л.О-с авсан Газ-66 машиныг Б.М хүнд зараад тэр нь эвдэрсэн гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь Г.М-д холбогдуулан 6.400.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж*******.900.000 төгрөг болгосон байна.
Нэхэмжлэгч тайлбарлахадаа ... хариуцагч хөрөөгөө буцаан авсан тул түүнээс Тайга ДП хөрөөний үнэнд төлсөн 6.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хөрөөг худалдаж авсны дараахан М манай хөрөө рам дээр ирж мод татах ажил хийхдээ машинаа эвдсэн талаар би мэдэж байгаа. Тиймээс миний бие нэхэмжлэлийн шаардалгаа багасгаж*******.900.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгах эрхтэй байх тул хуульд нийцэж байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Харин хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Л.О-н нэхэмжлэлийн шаардлага болох*******.900.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ДП-1 маркийн Тайга хөрөөг 15.000.000 төгрөгөөр үнэлж, 3.800.000 төгрөгт Газ-66 маркийн машин, 4.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 460 ширхэг палк бэлтгэн өгөхөөр тохиролцож Г.М нь Л.О-т худалдсан талаар зохигчид маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт зааснаар ...нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцно гэсэн байх тул хариуцагч Г.М нь хөрөөг зарах гэж байгаа хүсэл зоригоо бодитойгоор, тодорхой илэрхийлсэний улмаас нэхэмжлэгч Л.О нь тухайн хөдлөх хөрөнгийг худалдаж авахаар зөвшөөрсөн нь гэрээ байгууллагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Л.О Г.М нарын дунд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндсэлэлтэй байх бөгөөд худалдагч тал Г.М нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагч Л.О-т шилжүүлэх үүрэг үүссэн учраас ДП-1 маркийн Тайга хөрөөг Л.О-т шилжүүлэн өгч, Г.М нь хөрөөний үнэ болох 15.000.000 төгрөгнөөс 3.800.000 төгрөгт Газ-66 маркийн машин, 2.000.000 төгрөгийг бэлнээр, мөн шатахуунд 100.000 төгрөг нийт*******.900.000 төгрөг авсан талаараа тайлбарлаж байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна. Иймд шүүх талуудын маргахгүй байгаа үйл баримтанд дүгнэлт өгөх шаардлаггүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хөрөөний үнэнд Л.О нь Г.М-д*******.900.000 төгрөг төлсөн байна гэж дүгнэлээ.
Г.М нь Л.О-г хөрөөний үнэнд 3.800.000 төгрөгт Газ-66 маркийн машин, 4.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 460 ширхэг палк бэлтгэн өгөхөөр тохиролцсон гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, цаашид биеийн байдал бусад шалтгааны улмаас хөрөөг ажиллуулах болон гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй өөрөөр хэлбэл үлдэгдэл 9.100.000 төгрөгийг төлөхгүй байна гэсэн үндэслэлээр хөрөөг буцаан авсан нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд Г.М-г гэрээнээсээ татгалзаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ ... ... гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол татгалзах эрхээ алдана... гэжээ.
Г.М нь Л.О-т худалдсан гэх ДП-1 маркийн Тайга хөрөөг буцаан авч, өөр хүнд зарах болсон, Л.О-с хөрөөний үнэнд авсан*******.900.000 төгрөгт нь хушин палк өгөх талаараа мэдэгдэж, дээрх байдлыг Л.О зөвшөөрч 2014 оны 4 дүгээр сард Г.М хөрөөг авч явсан нь тэдний тайлбараар тогтоогдож байна.
Харин энэ талаараа Л.О-т мэдэгдэж байсан, тэрээр мэдсэн болох нь нэхэмжлэгч Л.О-н ...намайг эмнэлэгт хэвтэж байхад хөрөө рамыг ******* аймгийн Тэс суманд хүн гацууран палкаар авахаар боллоо, хөрөөг зараад*******.900.000 төгрөгт нь гацууран буюу хушин палк өгье гэж Г.М хэлсэн... гэх тайлбар,
Хариуцагч Г.М-н ... хөрөө 2012 оны 12 сараас 2014 оны 4 сар хүртэл Л.О-н хашаанд байсан бөгөөд Б.М надаас хөрөөнийхөө мөнгийг нэхээд байхаар нь хөрөөг Л.О ашиглахгүй байгаа тул зарах талаар ярилцахад Б.М ******* аймгийн Тэс суманд хөрөөг гацууран палкаар авах хүн байна заръя аваад ир гэж хэлсэн. Би өөрөө хэдэн хүмүүстэй очиж хөрөөг авсан. Тухайн үед хөрөө хуучирсан зэв болсон байсан. Тэгээд ачаад Б.М-н хэлснээр Тэс суманд аваачаад өгөхөд хөрөө авъя гэсэн хүн нь хуучин хөрөө байна авахгүй гэж хэлсэн. Тухайн үед Л.О-т хөрөөг зараад*******.900.000 төгрөгт нь гацууран буюу хушин палк өгье гэж хэлсэн нь үнэн... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хууулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ... худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон ёсоор үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээсээ татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, шаардах эрхийн үндэслэл бий болсон байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй байгаа талаархи үндэслэлээ Б.М надаас хөрөөний үлдэгдэл 9.100.000 төгрөг нэхээд байгаа учраас дээрх мөнгийг би төлөх боломжгүй, мөн хөрөөг Л.О-н хашаанаас авахад хөрөө хуучирсан, зэв идсэн байсан учраас цааш нь зарж борлуулах боломжгүй байна гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, дээрх байдлууд нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Хэрэгт нотариатаар гэрчлүүлсэн 2012 оны 11 дүгээр саррын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2 хувийг нэхэмжлэгч хариуцагч нар гаргаж өгсөн байх бөгөөд зохигчид тухайн үед хөрөөг худалдан авах тухай гэрээ байгуулахад нотиарат дээр хөдлөх хөрөнгийн гэрээний баланк байхгүй байсан болохоор үл хөдлөх хөрөнгийн гэрээний бланк дээр гэрээ хийсэн юм гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх гэрээ нь 2012 оны 11 сарын 16-ны өдөр Г.М, Л.О-т Тайга ДП-1 хөрөөг 15.000.000 төгрөгөөр худалдаж, хөрөөний үнэнд 3.800.000 төгрөгт Газ-66 маркийн машин, 4.200.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 460 ширхэг палк бэлтгэн өгөхөөр тохиролцсныг нотолсон үнэн зөв нотлох баримт байна гэж дүгнэлээ.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс Б.М-г гэрчээр асууж авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэргийг архивын хуулбар үнэн тэмдэг даруулж нотлох баримтаар ирүүлсэн нь Л.О нь 2015 онд энэ маргааны талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан болон Б.М нь 2012 онд ДП-1 хөрөөг Б.М-с 15 сая төгрөгөөр тохирч зээлээр худалдаж авч хөрөөний үнэнд Газ-66 машиныг 3.800.000 төгрөгөөр тооцож, мөн 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд Г.М нь дээрх*******.800.000 төгрөгийг гэрээгээр тохирсон ёсоороо төлөхгүй байсан учир хугацаа хэтэрсэн хүүнд тооцсон гэсэн агуулага бүхий нотлох баримт байгааг дурьдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчээс А.А-ны иргэний үнэмлэхний хуулбар, түүний гараар бичсэн өргөдөл 2 хуудас, зарлагын баримт 4 хуудас зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байх боловч тэдгээр нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байх тул шүүх үнэлж шийдвэрлээгүй болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Г.М нь ... би хөрөө худалдах худалдан авах гэрээ байгуулахадаа гэрээний үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл Л.О хөрөөний үлдэгдэл мөнгөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд уг мөнгөнд хүү тооцож авахаар гэрээ байгуулсан учраас*******.900.000 төгрөгийг хүүнд тооцно... гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч хариуцагч нарын гаргаж өгсөн 2 гэрээний аль алинд хүү, алданги тооцох талаар бичигдээгүй, дээрх байдлаа хариуцагч нотлосон ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Г.М-с*******.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Л.О нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.М-с*******.900.000 төгрөгөнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж болох 109305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х овогт Г.М-с*******.900.000 /таван сая есөн зуун мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Л.О-т олгосугай.
2. Нэхэмжлэгч Л.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Г.М-с*******.900.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 109350 төгргийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ