Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар   2021/ШЦТ/975

 

 

 

 

 

 

        2021        9             23                                        2021/ШЦТ/975

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Б.М...........я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Молхы овогт Б...........тын М...........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108 0158 71239 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Молхы овогт Б...........тын М...........я, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............................, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.М...........я нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод байрлах нийтийн байранд Н.Н................дтай “баастай ус цацлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М...........я мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод байдаг нийтийн байрыг хүүхдүүдийн хамт түрээсэлж амьдардаг байсан. 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ээж М................Й болон өөрийн төрсөн хүүхдүүдийн хамт байж байтал 16 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг тогшихоор нь хаалгаа тайлсан чинь нийтийн байрны 3 тоот айлын эгч байсан. Тухайн үед 3 тоотын эгч надад хэлэхдээ “ээжийгээ дуудаад гаргаад ир. Миний дээрээс шүлсээ хаясан. Би ээжтэй чинь уулзана” хэмээн орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “та андуураад байгаа юм биш үү, манай ээж өнөөдөр гэрээсээ гараагүй шүү дээ” гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь хаалга хаалгахгүй орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай бага хүүхэд айгаад уйлаад байхаар нь 3 тоотын эгчийг цааш нь түлхээд гэрийнхээ хаалгыг хаасан. Би 3 тоотын эгчийг явсан үгүйг мэдэх гэж гэрийн хаалгыг нээж харсан чинь 3 тоотын эгч над руу болон манай гэрийн хаалга руу муухай элдэв янзын юмтай угаадас цацсан. Тэр үед би 3 тоотын эгчид хандаж “Та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр эгч намайг барьж аваад бид хоёр зууралдаж байгаад хамт угаадас дээр халтирч унасан. Би 3 тоотын эгчид хандан “Та гараа тавиач ээ миний үс өвдөөд байна” гэж хэлэхэд тавихгүй байсан. Манай ээж М...........я гэрээс гарч ирээд тэр эмэгтэйн гарыг тавиулсан. Тэгээд би 4 тоотын эгч бид хоёр газраас босоод байхад ээж үсэнд чинь нэг юм наалдсан байна гэж хэлэхэд нь үсээ харсан чинь нэг муу үнэртэй юм наалдсан байхаар нь уурлаад 3 тоотын эгчийн уруул руу нэг удаа цохисон. Удалгүй 3 тоотын эгч надад цохиулаад гэр лүүгээ орчихсон тэр өдөр ямар нэгэн хэрүүл дахин хийгээгүй. Маргааш буюу 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 3 тоотын эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76),

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Н.Н................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод байрны 3 тоотод 6 сар орчим амьдарсан. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хажуу айл буюу 10 тоотын хаалгыг нүдэхэд М...........я гэх эмэгтэй хаалгаа нээхээр нь “ээж чинь байна уу” гэж асуусан. Тэгтэл  М...........я гэх эмэгтэй надад хэлэхдээ “чамд миний ээж ямар хамаатай юм бэ” гэж хэлээд орилоод чарлаад зогсоод байхаар нь уур хүрээд гэр лүүгээ ороод хувинтай муу усаа аваад асгах гэж гарч байхдаа хаалга руу нь цацсан. Тэгтэл М...........я гэх эмэгтэй коридорт гарч ирээд над руу дайраад газар унагаасан. Намайг унахад миний дээр мөн адил М...........я унасан. Тухайн үед М...........я намайг нэлээн хэдэн удаа нүүр лүү болон уруул руу цохисон тэгтэл миний уруул сэтэрч цус гарахаар нь чи болиоч гэж хэлсэн чинь М...........я дээшээ босоод гэр лүүгээ орохоор нь бас гэр лүүгээ ороод цусаа угаагаад тэр өдрөө цагдаагийн байгууллагад зодуулсан гэж дуудлага өгсөн...Гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би эмнэлгийн байгууллагаар зодуулсан талаар эмчилгээ хийлгэсэн зүйл байгүй эмчилгээний баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

2. Гэрч Н.Н..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 7 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байр 389 тоот гэртээ байсан бөгөөд миний гар утас холбогдох боломжгүй байсан. 2021 оны 07 сарын 14-ны өдөр над руу өглөө 08:00 цагийн үед ээж Н................д ...залгаад “Нийтийн байрны 10 тоотын эмэгтэйд зодуулсан, миний толгой тархи, бие өвдөөд байна” гэхээр нь би удалгүй гэрт нь очсон. Намайг ээжийн гэрт очиход хэвтэж байсан. Би ээжийг харахад уруул нь баруун дээд хэсэгтээ сэтэрсэн, нүүрэндээ бага зэрэг зулгаралттай, хоолой нь боолгож улайсан байдалтай. Намайг орж ирсний дараа удалгүй 2 цагдаа ирсэн. Тухайн үед би ээжээс юу болсон талаар дахин тодруулахад “Хөрш айлынхаа хаалгыг ээж тогшоод ээж нь байгаа юу гэж асуусан чинь нөгөө хүн “Манай ээжээр яах гээд байгаа юм бэ” гэж уурлаад хаалгаа хаасан. Тэр үед ээж гэртээ ороод муу усаа асгах гээд гарах үед 10 тоотын эмэгтэй хажуугаар нь гарахдаа дайрч асгасан чинь “Угаадас асгалаа” гээд тэр эмэгтэй маргалдаад ээжтэй минь барьцалдаад үснээс нь зулгааж, нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж мөн уруул руу нь нэлээн хэдэн удаа цохисон гэж ээж надад хэлсэн. Тухайн үед ямар хүнтэй ээж маргалдаж зодуулсан юм бол ? гэж бодоод 10 тоотын хаалгыг тогшиход нэг үл таних эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэйгээс “Чи яагаад зодоод уруул амыг нь сэтлээд зодсон юм бэ ?” гэж хэлэхэд өөрийгөө өмөөрсөн зүйл яриад байхаар нь энэ хүнтэй юм яриагүй. Тухайн үед очсон 2 цагдаа манай ээжээс болон тэр хүнээс мэдүүлэг авч байсан...Манай ээж цусны даралт ихсэх өвчтэй хүн. Тэр явдлаас болж толгой тархи нь байнга өвддөг, шөнө ч унтаж амарч чадахгүй байгаа. Хэрвээ эрүүл мэндэд нь ямар нэгэн зүйл болбол тэр хүнд маш их гомдолтой байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6900 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын зүүн буланд ташуу байрлалтай 0,8 см урттай, арьс түвшингээс бага зэрэг доош хонхойн орсон хүрэн бор өнгийн сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Н.Н................дын биед дээд уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хуучин сорви тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32),

4. Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Н.Н................дын биед үзлэг хийсэн үзлэгээр дээр уруулын зүүн буюу ташуу байрлалтай 0.8см урттай хүрэн бор өнгийн сорвитой байсан биед өөр харагдах гэмтэлгүй байсан...дээрх гэмтэл нь хуучин сорви тул цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...Дээрх сорви нь шархны сорви тул хөнгөн зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

5. Шүүгдэгч Б.М...........ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ............ тоотод байдаг нийтийн байрыг хүүхдүүдийн хамт түрээсэлж амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ээж М................Й болон өөрийн төрсөн хүүхдүүдийн хамт байж байтал 16 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь би хаалгаа өгсөн чинь манай нийтийн байрны 3 тоот айлын эгч байсан. Тухайн үед 3 тоотын эгч надад хэлэхдээ ээжийгээ дуудаад гаргаад ир миний дээрээс шүлсээ хаясан би ээжтэй чинь уулзана хэмээн орилж чарлаад байхаар нь би түүнд хандаж та андуураад байгаа юм биш үү манай ээж өнөөдөр гэрээсээ гараагүй шүү дээ гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь хаалга хаалгахгүй орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай бага хүүхэд айгаад уйлаад байхаар нь 3 тоотын эгчийг цааш нь түлхээд гэрийнхээ хаалгыг хаасан. Би 3 тоотын эгчийг явсан үгүйг мэдэх гэж гэрийн хаалгыг нээж харсан чинь 3 тоотын эгч над руу болон манай гэрийн хаалга руу муухай элдэв янзын юмтай угаадас цацсан. Тэр үед би 3 тоотын эгчид хандаж та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр эгч намайг барьж аваад бид хоёр зууралдаж байгаад хамт угаадас дээр хальтарч унасан. Би 3 тоотын эгчид хандан та гараа тавиач ээ миний үс өвдөөд байна гэж хэлэхэд тавихгүй байхад манай ээж М...........я гэрээс гэрээс гарч ирээд тэр эмэгтэйн гарыг тавиулсан. Тэгээд би 4 тоотын эгч бид хоёр газраас босоод байхад ээж үсэнд чинь нэг юм наалдсан байна гэж хэлэхэд нь үс рүүгээ харсан чинь нэг муу үнэртэй юм наалдсан байхаар нь уурлаад 3 тоотын эгчийн уруул руу нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Удалгүй 3 тоотын эгч надад цохиулаад гэр лүүгээ орчихсон тэр өдөр ямар нэгэн хэрүүл дахин хийгээгүй. Маргааш буюу 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 3 тоотын эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76),

 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47, 48), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 50-68) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М...........яад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М...........я нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 31 дугаар хороо, Хайрханы 01 дүгээр гудамжны 20 тоотод байрлах нийтийн байранд амьдарч байсан байна. Энэ үед тухайн байранд амьдарч байсан Н.Н................д нь Б.М...........яад “ээжийгээ дуудаад гаргаад ир. Миний дээрээс шүлсээ хаясан. Би ээжтэй чинь уулзана” хэмээн маргалдаж, улмаар Б.М...........яаг “та андуураад байгаа юм биш үү, манай ээж өнөөдөр гэрээсээ гараагүй шүү дээ” гэж хэлээд хаалгаа хаахад нь тэрээр гэрээсээ бохир ус авчран хаалгаа руу нь цацсан байна. Энэ үед Б.М...........я нь уурлан Н.Н................дтай маргалдаж биед нь халдсаны улмаас дээд уруулд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

- Хохирогч Н.Н................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод байрны 3 тоотод 6 сар орчим амьдарсан. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хажуу айл буюу 10 тоотын хаалгыг нүдэхэд М...........я гэх эмэгтэй хаалгаа нээхээр нь “ээж чинь байна уу” гэж асуусан. Тэгтэл  М...........я гэх эмэгтэй надад хэлэхдээ “чамд миний ээж ямар хамаатай юм бэ” гэж хэлээд орилоод чарлаад зогсоод байхаар нь уур хүрээд гэр лүүгээ ороод хувинтай муу усаа аваад асгах гэж гарч байхдаа хаалга руу нь цацсан. Тэгтэл М...........я гэх эмэгтэй коридорт гарч ирээд ...нэлээн хэдэн удаа нүүр лүү болон уруул руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Гэрч Н.Н..........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 сарын 14-ны өдөр над руу өглөө 08:00 цагийн үед ээж Н................д ...залгаад “Нийтийн байрны 10 тоотын эмэгтэйд зодуулсан, миний толгой тархи, бие өвдөөд байна” гэхээр нь би удалгүй гэрт нь очсон. ...Би ээжийг харахад уруул нь баруун дээд хэсэгтээ сэтэрсэн, нүүрэндээ бага зэрэг зулгаралттай, хоолой нь боолгож улайсан байдалтай... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6900 дугаар дүгнэлт: “...1. Н.Н................дын биед дээд уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32),

- Шүүгдэгч Б.М...........ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нийтийн байрны ...3 тоотын эгч надад хэлэхдээ ээжийгээ дуудаад гаргаад ир миний дээрээс шүлсээ хаясан би ээжтэй чинь уулзана хэмээн орилж чарлаад байхаар нь би түүнд хандаж та андуураад байгаа юм биш үү манай ээж өнөөдөр гэрээсээ гараагүй шүү дээ гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь хаалга хаалгахгүй орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай бага хүүхэд айгаад уйлаад байхаар нь 3 тоотын эгчийг цааш нь түлхээд гэрийнхээ хаалгыг хаасан. Би 3 тоотын эгчийг явсан үгүйг мэдэх гэж гэрийн хаалгыг нээж харсан чинь 3 тоотын эгч над руу болон манай гэрийн хаалга руу муухай элдэв янзын юмтай угаадас цацсан. Тэр үед би 3 тоотын эгчид хандаж та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр эгч намайг барьж аваад бид хоёр зууралдаж байгаад хамт угаадас дээр халтирч унасан. Би 3 тоотын эгчид хандан та гараа тавиач ээ миний үс өвдөөд байна гэж хэлэхэд тавихгүй байхад манай ээж М...........я гэрээс гэрээс гарч ирээд тэр эмэгтэйн гарыг тавиулсан. Тэгээд би 4 тоотын эгч бид хоёр газраас босоод байхад ээж үсэнд чинь нэг юм наалдсан байна гэж хэлэхэд нь үс рүүгээ харсан чинь нэг муу үнэртэй юм наалдсан байхаар нь уурлаад 3 тоотын эгчийн уруул руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.М...........я нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, бохир ус цацлаа гэх шалтгаанаар хохирогч Н.Н................дын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М...........я нь хохирогч Н.Н................дын биед дээд уруулын зүүн буланд ташуу байрлалтай 0,8 см урттай, арьс түвшингээс бага зэрэг доош хонхойн орсон хүрэн бор өнгийн сорвитой гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.М...........яад гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н................д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.М...........я энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М...........яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М...........я нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний..., үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...хохирлыг нөхөн төлүүлэх... оршино.”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн... бол ялаас чөлөөлж...;” болно гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.М...........яагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялаас мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу чөлөөлж шийдвэрлэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн 2108 0158 71239 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.эрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Молхи овогт Б...........тын М...........яаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М...........яаг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.М...........яад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ