Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар ШЦТ0046

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Болд

Шүүгдэгч: Л.Б, Ш.Ц, Э.Д

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг  оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн Тусгай ангийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г овгийн Л-н Б, Б овгийн Ш-н Ц, Б овгийн Э-н Д нарт холбогдох 201615010002 тоот  эрүүгийн  хэргийг  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр багт оршин суудаг, Өвөрхангай аймгийн ..... сумын ......... ажилтай, гавъяа шагналгүй, ял шийтгэл: 2012 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г овгийн Л-н Б. /РД:......./

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19...... оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхээс 1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ш-н Ц. /РД:......./

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг ....... 15-92 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э-н Д. /РД:......../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2015 оны 12 дугаар сард Ш.Цтой бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг ...... гэх газрын ойгоос 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн, Э.Дд худалдаж байгаль экологид 484.704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.Ц нь 2015 оны 12 дугаар сард Л.Бтай бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг болох “Бургас” гэх газрын ойгоос 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн, Э.Дд худалдаж байгаль экологид 484.704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Д нь Л.Б, Ш.Ц нарын 2015 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг болох “Бургас” гэх газрын ойгоос бэлтгэсэн 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш модыг зохих зөвшөөрөлгүйг мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд:

  • Хохирогчийн төлөөлөгч  мөрдөн байцаалтанд: ... Би Өвөрхангай аймгийн ..... сумын засаг даргын тамгын газрын албан тоотын дагуу хохирогчоор оролцох болсон. Буруутай этгээдүүдээр байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/
  • Гэрч П.А.н мөрдөн байцаалтанд: ... 2016 оны 01 сарын үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Э.Дгийн хашаанд хураалттай байсан 6 ширхэг хуш модыг нь хураагаад тээврийн хэрэгсэл түр саатуулах газар хадгалсан юм. тухайн үед байгаль орчны хяналтын улсын байцаагч Цэцэгмаа, байгаль хамгаалагч Сонинбаяр, байгаль хамгаалагч Алтанчимэг нартай хамт явсан. Дгээс ямар учиртай мод болох эрхийн бичиг нь байгаа эсэхийг асуухад эрхийн бичиггүй мод гэж байсан. Ингээд хууль бусаар бэлтгэсэн мод гэж үзээд тасгийн дарга цагдаагийн ахмад Мягмарсүрэнд танилцуулаад албан тоотоор экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулахаар Сум дундын ойн анги руу явуулахад хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээтэй байсан тул модыг хэсгийн төлөөлөгч Н.Үод эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар танилцуулсан юм. 6 ширхэг мод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/
  • Гэрч Н.Ү.н мөрдөн байцаалтанд ... Цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Ариунболд нь надад Э.Дгийн хашаанд хууль бусаар бэлтгэсэн хуш мод байна гэж илтгэх хуудсаар танилцуулсан ба намайг ирэхээс өмнө П.А. нь тасгийн даргад танилцуулж байгаад үнэлгээг нь гаргуулаад ирсэн юм. Үнэлгээ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээтэй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар мөрдөн байцаах албанд шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/
  • Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтанд ... Саяхнаас нөхрийгөө цагдаа дээр модны хэрэгт шалгагдаж байгааг нь мэдсэн. Өөрөө нь тэр талаар тодруулахад Даваа гэдэг хүнийг гуйхаар нь мод авчирч өгсөн гэж байсан. Мөнгө төгрөг авсан зүйлгүй гэсэн. Нөхөр бид хоёр гэр бүл болоод 31 жил болж байна. Нөхөр бид хоёр 28-30 насны 3 хүүхэдтэй. Зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг хүн байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/
  • Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтанд ... Д бид хоёр 2009 онд танилцаад гэр бүл болсон. Одоо 2 хүүхэдтэй. Нөхөр маань зан байдлын хувьд төлөв даруу, амьдралын төлөө зүтгэж яваа, мужаан хийж амьжиргаа залгуулдаг  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар дүгээр хуудас/
  • Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд ... би малд яваад орой ирдэг. Тиймээс нөхрийгөө Балжиннямтай хэзээ мод бэлтгэснийг мэдэхгүй. Балжинням манай нөхрийг ирээд идэш хийгээд өг гэж утсаар хэлсэн. Тэгээд манай нөхөр явсан. Хаашаа явсаныг нь мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/
  • Гэрч З.Ц-н мөрдөн байцаалтанд ... 2016 оны 01 сарын үеэр байгаль хамгаалагч Сонинбаяр, Алтанчимэг, цагдаа Ариунболд нарын хамт шалгалтаар явж байгаад Э.Дгийн хашаанаас 2,50 метрийн урттай 6 ширхэг хуш мод байсныг Дгээс асуухад эрхийн бичиггүй мод байсан тул хууль бусаар бэлтгэсэн гэж үзээд хурааж авсан юм. Ингээд цагдаагийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд хураасан модоо хадгалж байгаад үнэлгээ гаргуулахад нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 484.704 төгрөг болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/
  • Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтанд ... 2016 оны цагаан сарын үеэр нөхөр бид хоёр Балжиннямаас 03-67 ӨВР дугаартай хөх өнгийн микро машин худалдан авсан. Машиныхаа өртгөнд 400.000 төгрөгөөр тооцож үхэр өгсөн. Одоо төлбөр тооцоо байхгүй. Уг автомашин сумын төвөөс ирэх замдаа мотор нь цохьсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч Ч.Б-н мөрдөн байцаалтанд ... Би Л.Баас 2016 оны цагаан сарын өмнө хөх өнгийн 03-67 ӨВР дугаартай микро шүдлэн үхрийн ханшинд буюу 400.000 төгрөгөөр тооцож авсан юм. Авсан өдрөө мотор нь цохиод янзалж чадаагүй. Одоо өвөлжөөн дээр байгаа. Хэрэв хуулиараа миний эзэмшлээс битүүмжлэх бол хэлэх зүйл байхгүй. Тиймээс миний эзэмшлээс гарч зарж үрэгдэх бол Балжиннямаас өртгийг нь нэхэмжилнэ. Мод тээвэрлэсэн гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/.....
  • Иргэний нэхэмжлэгч Ч.Бын шүүхэд өгсөн хүсэлтэндээ ..... Чулуун овогтой Буянцогт миний бие Ламжав овогтой Балжиннямаас 03-67 дугаартай микрог тохиролцож 200,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн би цаашид гомдол саналгүй гэдгээ би өөрийн биеэр шүүхийн өмнө баталья. Би ар гэрийн гачигдлаар шүүх хуралд оролцож чадахгүй болсоныг харгалзаж үзнэ үү гэжээ.
  • Гэрч О.А-н мөрдөн байцаалтанд ... 2016 оны 01 сарын үед санагдаж байна. шалгалтаар явж байгаад Э.Дгийн хашаанд мод хураалттай байхаар нь асуухад эрхийн бичиг байхгүй гэсэн ба тухайн үед 6 ширхэг хуш мод байсан. Тэгэхээр нь түүнийг хураагаад цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах газар хадгалсан. Тухайн үед БОХУлсын байцаагч Цэцэгмаа, байгаль хамгаалагч Сонинбаяр, цагдаа Ариунболд нар хамт явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/
  • Гэрч Ч.С-н мөрдөн байцаалтанд ...   2016 оны 01 сарны үеэр байгаль хамгаалагч Алтанчимэг, БОХУБайцаагч Цэцэгмаа, цагдаа Ариунболд нарын хамт шалгалтаар Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутгаар явж байгаад Э.Дгийн хашаанд хураалттай мод байхыг илрүүлсэн. Тэгээд Дгээс модны талаар асуухад эрхийн бичиггүй, хаана хэзээ бэлтгэсэнн ь тодорхойгүй байсан. Ингээд хууль бусаар бэлтгэсэн гэж үзээд цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах газар хадгалсан. Анх 6 ширхэг хуш мод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас
  • Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Би 2015 оны 11 дүгээр сарын дундуур идшэндээ явсан. Д өмнө нь надад захиж байсан юм. Сандал ширээ хийх модны зүйл мэдэж байгаарай гэсэн. Би 5, 6 мод байсан болдог эсэхийг нь мэдэхгүй юм байна гэж хэлж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөр төлсөн. 6 ширхэг нарсан мод мөн идэш авчирч өгсөн... гэжээ.
  • Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Би Балжинням ахыг идшэндээ явах гэж байгаа гэхээр нь ах ойр зуурын мод байвал аваад ирээгүй гэж хэлж байсан. Балжинням ах нэг өдөр нөгөө хэдэн модыг чинь олоод ирсэн гээд буулгачихаад явсан. Зөвшөөрөлгүй бичиг баримтгүй мод авсан нь миний буруу... гэжээ.
  • Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Би малдаа явж байсан. Нөхөрлөлийн буйранд дээр хэдэн мод байсан. Тэгээд 2 уулаа очоод авчихая гээд очиж авсан. Би ачиж өгч явуулсан... гэжээ.
  • Өвөрхангай аймгийн  Сум дундын ойн ангийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот үнэлгээ тогтоосон тухай актад ... Өвөрхангай аймгийн ойн сан нь 1 дүгээр мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон хуш модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 336.600  төгрөг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу хэрэглээний модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 1,8-аар тооцдог. Бөөрөнхий хуш модны хохирлын үнэлгээ 0,80 шоо метр х 336.600 = 269280 х 1,8 = 484704 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 04-05 дугаар хуудас/
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15/04/344/02 тоот актад  ... Тус сумын 5 дугаар багийн иргэн Э.Дд ойн санд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу гурав дахин нугалж 484704 төгрөг х 3 = 1454112 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв  ... гэсэн дүгнэлт, /хх-ийн 30 дугаар хуудас/,
  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08 дугаар хуудас/, модонд үзэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, Шүүгдэгч Ш.Цын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, модыг хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 16-20 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Бын мод тээвэрлэхдээ ашигласан гэх 03-67 ӨВР улсын дугаартай Истана автомашиныг битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27, 36 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 1/78 тоот албан бичиг /хх-ийн 28 дугаар хуудас/,   шүүгдэгч нарын хувийн байдлын баримтууд /хх-ийн 85-106 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч Л.Б нь 2015 оны 12 дугаар сард Ш.Цтой бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газрын ойгоос 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн, Э.Дд худалдаж байгаль экологид 484.704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.Ц нь 2015 оны 12 дугаар сард Л.Бтай бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг болох “Бургас” гэх газрын ойгоос 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн, Э.Дд худалдаж байгаль экологид 484.704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Д нь Л.Б, Ш.Ц нарын 2015 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг болох “Бургас” гэх газрын ойгоос бэлтгэсэн 6 ширхэг хуш мод буюу 0,80 шоо метр хуш модыг зохих зөвшөөрөлгүйг мэдсээр байж худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Б, Ш.Ц, Э.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Л.Б, Ш.Ц, Э.Д нарыг Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн төлөөлөгч Г.Оюунмандах, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх  хүсэлт  гаргасан  тул  түүнийг байхгүйд  хэргийг  хянан  шийдвэрлэв.

 Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн  6 ширхэг  хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 484704 төгрөгөөр үнэлэгдсэн ба Байгаль хамгаалах тухай хуулинд “ойд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б, Ш.Ц, Э.Д нар нь ойн санд учруулсан нөхөн төлбөр 1454112  төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан болох нь хэрэгт  авагдсан нотлох баримтаар  нотлогдож  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүй 6 ширхэг шинэс мод бэлтгэхдээ 06-67 ӨВР Истана хэрэглэсэн бөгөөд хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 6 ширхэг хуш мод, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, экологид учирсан шууд хохирлыг төлсөн, шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн амьдралын байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хуульд заасан ял оногдуулав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 282, 283, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Г овгийн Л-н Б, Б овгийн Ш-н Ц, Б овгийн Э-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Л-н Б, Б овгийн Ш-н Ц, Б овгийн Э-н Д нарыг 1 /нэг/ жилийн  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Г овгийн Л-н Б, Б овгийн Ш-н Ц, Б овгийн Э-н Д нарт оногдуулсан 1 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Гэмт хэргийн улмаас ялтан Г овгийн Л-н Б, Б овгийн Ш-н Ц, Б овгийн Э-н Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологид учруулсан хохирол 1454112 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 06-67 ӨВР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 200.000 төгрөгийг ялтан Л.Баас гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Ялтан Л.Б, Ш.Ц, Э.Д нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 06-67 ӨВР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 200.000 төгрөгийг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Ч.Бод олгосугай. 

8.Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ялтан Ш.Цын 1 эр ямаа, 7 ишиг битүүмжлэснийг шийтгэх тогтоол хүчинтэй болгомц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлаж, ялтан Л.Б, Ш.Ц, Э.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ..... сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

10.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар ялтан Л.Б, Ш.Ц, Э.Д нарт захиргааны шийтгэл хүлээлгэвэл Цагдаагийн байгууллагын санлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг анхааруулсугай.

11.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Ялтан Л.Б, Ш.Ц, Э.Д нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл  бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Ц.ДАГИЙМАА