Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 86

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг,  

2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

3.  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

4.  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр ”Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай” 2 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай”, 6 дугаар “Тооллогын комиссын татан буулгах тухай” тогтоолуудыг,

5. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

6. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг актын дагуу хууль бусаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан хурлын шийдвэрүүдийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

Нэхэмжлэлийн үндэслэл: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.02.07-ны өдрийн А/06 тоот тогтоолын Тогтоох хэсгийн 1-д “Хан-Уул дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай ...” гэж, хавсралтаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан байна. Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ...” гэх заалтаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “хорооны иргэдийн Нийтийн Хурал”-ын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна" гэх зохицуулалтаас үзэхэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь нутгийн өөрөө удирдах байгууллага буюу “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид”-ийн бүрэн эрхэд хамрагдах асуудал байна. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.02.07-ны өдрийн а/06 тогтоолоор “Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан” нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт дурдсан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан ундэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хороодын 2017.02.23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан мөн тус хуралдаанаас гаргасан хурлын шийдвэрүүдийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан “хуралдаан даргалагчийг сонгох тухай”, Тооллогын комиссыг сонгох тухай”, “Тооллогын комиссыг татан буулгах тухай” тогтоолууд нь эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, цаашид эрх олгосон акт биш тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж байна.”  гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг актын дагуу хууль бусаар хуралдсан

2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоол болон Тооллогын комиссын 1, 2, 3 дугаартай “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг,

3.  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоол болон Тооллогын комиссын 1, 2, 3 дугаартай “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг,

4.  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх тухай” 2 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай”, 6 дугаар “Тооллогын комиссын татан буулгах тухай” тогтоолуудыг, Тооллогын комиссын 1 дугаартай “Тооллогын комиссын даргыг сонгох тухай”, 2, 3, 4 дугаартай “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг,

5. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг, Тооллогын комиссын 1, 2, 3 дугаартай “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг,

6. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлэх тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг болон Тооллогын комиссын 1, 2, 3 дугаартай “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай гэж тодруулж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооды. иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг болон хуралдаанаас гарсан “Хурлын даргыг сонгох тухай”, “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргыг сонгох тухай”, “Тооллогын комисс байгуулах тухай”, “Тооллогын комиссыг татан буулгах тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа дэмжиж байна.

Харин тус хуралдаануудын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудаасаа татгалзаж байна. Татгалзсанаас үүсэх үр дагаврыг мэднэ.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэх заалтаас үзэхэд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргуулэгчид...зарлан хуралдуулна” гэх зохицуулалтаас үзэхэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь нутгийн өөрөө удирдах байгууллага буюу эрх нь дуусгавар болж буй хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамрагдах асуудал байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тогтоолоор “анхдугаар хуралдааныг товлосон” нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан үндэслэл болж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт дурдсан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурал нь эрх бүхий этгээдүүдээс зарлан хуралдуулсан албан ёсны хурал биш тул тус хуралдаанаас гаргасан тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт биш гэж үзнэ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.

Мөн өмнөх бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид даалгасан байгаа нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах бүрэн эрх, эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй. Илт хууль бус тогтоол гаргасан тул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй. Тийм учраас хурал хуралдуулж болохгүй талаар хариу тайлбараа 02 дугаар сарын 18-ны өдөр дурдсан хороодын хүчин төгөлдөр хурлын дарга нарт мэдэгдэж байсан. Удаа дараа хуралдааныг хуралдуулахгүй байх тухай, хуралдуулсан тохиолдолд Засаг даргыг батлахгүй гэдэг шаардлагыг дүүргээс иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнээс болоод анхдугаар хуралдаан хуралдаагүй байтал 5, 6, 11 дүгээр хороо нь хуралдчихсан байдаг. Ингээд 2018 онд үлдсэн хороод нь 2 хурал хийсэн байдаг.

Иргэдийн Нийтийн Хурал өөрийн бүрэн эрхэд халдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм.” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа байхгүй гэж ярьж болохгүй. Дүүргээс Хорооны иргэдийн Нийтийн хуралд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, удирдамж, зөвлөмж гаргах, удирдлагаар хангах зохицуулалт байхгүй. Нэмж хэлэхэд Хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрчлөлт, нэмэлт оруулдаг, хүчингүй болгодог асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон байдаг. Тийм учраас аливаа нутгийн өөрөө удирдах байгууллагад дээд шатны Хурал, байгууллага гэсэн ойлголт байхгүй тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсгийг зөрчиж захиргааны акт гаргасан байна.  Иймд А/06 дугаар тогтоолын нэхэмжлэгч хороодод холбогдох хэсэг нь илт хууль бус юм. Захиргааны илт хууль бус актын үндсэн дээр хуралдаж гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул дээрх хуралдаанаас гарсан бүх тогтоолууд илт хууль бус юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Өмнөх бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид л Анхдугаар хуралдааныг зарлаж, тухайн хуралдаанаар шийдвэрлэх асуудлыг хуульд тусгайлан заасан байна.

2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болон 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан хурал нь иргэд нь оролцоод цэвэр өрсөлдөөний үндсэн дээр явагдсан хурал юм. 12 дугаар хорооны хувьд н.Т-ийг Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудал нь хууль ёсны дагуу гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.” гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус дүүргийн 16 хороодод хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй хийгээд иргэдийн Нийтийн Хурлыг дэг журамтай, аливаа маргаан будлиангүйгээр зохион байгуулахын тулд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэгдсэн хуваарь батлан, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах тухай дурьдсан. Энэхүү зөвлөмжийг бүх хороод хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хуваарь батлах тухай” А/06  тоот тогтоолыг баталсан болно.

2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан гэх анхдугаар хуралдааны зараа тус хорооны иргэдэд хүргээгүй, хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдаан товлон зарласан талаар тогтоол гарсан талаар огт мэдэгдээгүй, мэдэгдсэн бол, иргэдэд хуралдааны зараа хүргэсэн бол 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан болохгүй байх боломжтой байсан.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн иргэдийн Нийтийн Хурлуудын бүрэн эрхийн хугацаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хурлын бүрэн эрх хурлаас сонгогдсон дарга, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор 11 дүгээр хорооноос бусад хороо нь 1 жилийн хугацаанд хуралдаагүй байдаг. Иймд өмнөх 4 жилд ажиллаж байсан иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч, Хурлын дарга, Засаг дарга, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн зүгээс нэгдсэн байдлаар хурал хийх асуудлыг харилцан зөвшилцөөд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс тогтоол гаргасан. Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх буюу хуралдаанаа зарлаад, хуралдааны товоо мэдэгдсэн нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Иргэд өөрсдөө хуралдаад иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргаа сонгосон. Үүгээрээ шинээр байгуулагдсан гээд байгаа нийт 5 хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрх, ашиг сонирхлыг хөндөөд байсан зүйл байхгүй. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй” гэсэн энэ эрхийнхээ хүрээнд хуралдааны хуваарийг баталсан байгаа. Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдаад үйл ажиллагааг нь саатуулсан зүйл байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан асуудлаар ямар нэг байдлаар Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргах байсан хуралдааны товыг хөндөж шийдвэрлэсэн зүйл байхгүй гэдэг нь 2 дугаар зохицуулалтаар харагдаж байна. Өмнө нь нэг жилийн хугацаанд явсан албан бичгүүдтэй уялдаатайгаар иргэдийн Нийтийн Хурлууд нь хуралдааныхаа товыг нэгдсэн журмаар гаргаж, зохион байгуулалттайгаар иргэдээ хамруулъя гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарч байгаа журам, нэгдсэн хуваарийн дагуу хуралдуулах асуудал дээр нэг ойлголцолд хүрсэн.  02 дугаар сарын 23 болон 24-нд 2 хурал болсон. Нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг яаж зөрчсөн нь эргэлзээтэй. Өмнөх иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй ойлголцоод энэ хуваарийн асуудал гарсан. Эдгээр нэхэмжлэл гаргаж буй иргэдийн сонгогдсон хуралдаан нь хариуцагчаар татагдсан иргэдийн Нийтийн Хурлын дараа болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харвал сонгох, сонгогдох эрх, хуралдаанд оролцох энэ эрхүүдийг маань зөрчлөө гэсэн байх болохоос иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдлаа гэдэг шаардлага гаргаагүй байна. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын гаргаж байгаа шийдвэр нь хууль зөрчсөн зүйл байхгүй.

А/06 тоот тогтоолыг гаргахдаа хороодын иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан зүйл байхгүй. Сонгуулийн үр дүнд байгуулагддаг байгууллагын иргэдийн Хурлын бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг авч үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 9 дүгээр 9.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй гэсэн энэ хуулийн зохицуулалтыг бид харах ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д зааснаар сонгуулийн дүнгийн асуудал яригдаж байгаа. 23.4-т нь Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гээд, 23.5-д нь “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн. Энд хууль тогтоогч баг, хороодын Хурлын Тэргүүлэгчдийн тооны хэмжээг заасан болохоос заавал энэ хугацаандаа анхдугаар хуралдаанаа хий гэж заагаагүй. Нэхэмжлэгч талын хэлж байгаачлан иргэдийн Нийтийн Хурал гэдэг ойлголт нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсанаас хойш иргэдийн Нийтийн Хурал хуралдаад энэ хурлынхаа хүрээнд бид эрх залгамжилсан хүмүүсээс дахиж итгэмжлэл авах шаардлагагүйгээр төлөөлж байна гэсэн. Тэгвэл энд нэхэмжлэл гаргасан байгууллагын иргэдийн Нийтийн Хурлын юм уу, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрхэн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Сүүлд байгуулагдсан Хурлын өмнөх Тэргүүлэгчид нь хуралдаанаа зарласан гээд хэрэгжсэн байхад энэ хүмүүсийн эрх ашиг нь яаж зөрчигдсөн байгаа нь эргэлзээтэй байна. Хоёр иргэдийн Нийтийн Хурал, хоёр Засаг дарга байгаа мэт боловч хэн нь үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэгт дүгнэлт хийвэл “бид тамга тэмдэг авснаараа бид нар үйл ажиллагаа явуулж байна” гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Нэхэмжлэгч нь миний эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн. Үүнээс гадна итгэмжлэлийн асуудал байна. Б.Э-ийн эрхийг залгамжилсан гэх н.Н нь өөрөө ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй.

Мөн бид иргэдээ хамруулаад 02 дугаар сарын 24-нд хуралдсан гэж нэхэмжлэгч тал хэлдэг. Гэтэл 02 дугаар сарын 23-нд хуралдсан хүмүүс нь энэ хурлын тухай мэдээгүй байдаг. Мөн нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу эд нар чинь захиргааны байгууллага биш гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь өөрөө сүүлд байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан зүйл байхгүй, энэ тогтоол нь хэрэгжээд дууссан байдаг. Яг ямар хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж, эрх ашгийг нь хөндсөн нь тодорхойгүй. Иргэдэд 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 10-нд хурлаа зарлаж байгаа гэдгээ мэдээллийн хэрэгслээр зарлаагүй байдаг. Хэрэв мэдсэн бол эдгээр хариуцагчид мөн тухайн хуралд оролцож саналаа хэлэх боломж байх байсан. Эндээс үзэхэд нэхэмжлэл гаргаж буй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал харагдахгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар М.Х*******, Засаг даргаар Э.Б******* нарыг тус тус сонгосон.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 3068 өрхөөс 102 иргэн хүрэлцэн ирэхээс 249 иргэн, хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Хуулийн дагуу ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыг дүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Иргэдийн Нийтийн Хурал хуралдахыг иргэд бид их хүлээж байсан. Бүтэн нэг жилийн дараа энэ хурлыг хуралдуулаач гэж удаа дараа иргэдээс хүсэлт гаргаж байсан. Өөрсдийнх нь зарласан хуралд ч мөн очиход ирц нь хүрээгүй гээд хийгдээгүй байдаг.  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо иргэдийн Хурлын байрандаа нарийн бичгийн дарга н.Алтанбаяр, миний бие болон Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулж, тамга тэмдгээ хүлээлцэж авсан байгаа.

Иргэдийн Хурал чинь өөрөө иргэд байтал Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.3, 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхээс иргэдийг хүндэлсэн, шударга, үнэнч, бодитой, байгаа байдалд нь нийцсэн аль нэг талд үйлчлэхгүйгээр зөв шийдэж өгөөсэй гэж хүсч байна.” гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.М, Засаг даргаар С.Б нарыг тус тус сонгосон.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 4674 өрхөөс 156 иргэн хүрэлцэн ирэхээс 249 иргэн, хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Хуулийн дагуу ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыг дүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Иргэдийн хурлаас гаргасан шийдвэр бол тухайн товыг зарлах шийдвэр байсан. Иргэдэд тухайн товын дагуу 7 хоногийн өмнө зараа хүргээд хуралдаанаа явуулсан байдаг. Нөгөө талын хуралдааны тов 24-ний өдрөөр зарлагдсан. Тухайн хуралд мөн очсон ч ирц хүрээгүй тул тухайн хурал нь тараад шийдвэрээ худлаа үндэслэлээр гаргасан байдаг. 3 дугаар хорооны 20,000 гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн эрх, ашиг сонирхол бүтэн жил гаруйн хугацаанд зөрчигдөөд байна. Иргэдийн Нийтийн Хурал үйл ажиллагаа явуулахгүйгээсээ болж буюу шагналд тодорхойлдог, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, нийгмийн халамжийн салбар зөвлөлийг иргэдийн Нийтийн Хурал удирддаг энэ үйл ажиллагаа явагдахгүй байна. Тамгатай байгаа гэх дарга нь өөрөө Солонгос улс руу яваад 1 жил болж байна. Энэ хугацаанд албан бус байдлаар бид үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ албан ёсны тамга, тэмдгээр баталгаажиж явагдах ёстой ажлууд нь саатсан байна.” гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Н.Л, Засагдаргаар О.Г нарыг тус тус сонгосон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 3407 өрхөөс 113 иргэн хүрэлцэн ирэхээс 270 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Хуулийн дагуу ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыгдүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “3 дугаар хорооны нэгэн адил манай хороонд ч бас яг энэ асуудал тулгараад ажил маань явагдахгүй байгаа. Тамга, тэмдэгтэй хүмүүс нь байгаа ч хорооны иргэдийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явагдаж чадахгүй байна.” гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ц.Г, Засаг даргаар М.Н нарыг тус тус сонгосон.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 2357 өрхөөс 79 иргэн хүрэлцэн ирэхээс 240 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Хуулийн дагуу ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыг дүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 03 сарын 23-ны өдөр зарлагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр гэх үндэслэлүүд:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр зарлагдсан бөгөөд иргэдэд 15 хоногийн өмнө зарлагдаж хурлын зарыг нэр бүхий 10 гаруй газар нааж баримтжуулсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн хурал болсон газар нь төрийн өмчид хамаарах 10 дугаар сургуулийн спорт зааланд 14 цагт хийсэн. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн анхдугаар Хуралд 12 дугаар хорооны ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг дээдэлж МАН, МАХН, бие даагч гэх олон намын төлөөлөл оролцсон. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангаж, гар утас видео бичлэг хийхийг нээлттэй явуулсан ба олон нийтийн мэдээллийн сайт болох ТУГ.шп шууд бичлэг хийж олон нийтэд дамжуулсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны явцад Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулахаар хамтарч ажилласан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд нийт 1800 өрхийг төлөөлж 180-ээс дээш иргэн оролцвол хурал хүчинтэй болох заалттай учир тус хурал нь 250 гаруй өрхийн 444 ард иргэд оролцсон. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны одоогийн хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны хурлын бүтэц нь заалан доторх иргэд дундаас тооллогын комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй, хурлын редакцийн комисс 3 хүний бүрэлдэхүүнтэй Хуралдаан даргалагч, нарийн бичиг зэрэг хуулийн дагуу хурал зохион байгуулагдсан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон Ардчилсан Намын үүрийн хурлыг иргэдийн Нийтийн Хурал болгохыг санаархсан хууль бус үйлдлүүдийн нотолгоо: Мөн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа 1,6 жилээр дууссан байхад санаатайгаар иргэдийн Нийтийн Хурал хуралдуулалгүй тамга тэмдгээ аван алга болсон үйлдэл нь иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан. 12 дугаар хорооны ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж, мөн ээлжит хурлыг зохион байгуулаагүйгээс үүдэн тус хорооны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үйл ажиллагааг тасалдуулж, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг Ардчилсан намын үүрийн гишүүн болох 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга асан Ж.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр а/6 тоот тогтоол гаргаж 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хийхээр товолсон боловч хорооны иргэдэд хуульд заасан хугацаанд хурлын зараа зарлалгүйгээр хурлыг нууцаар явуулсан нь илт хууль зөрчиж байна. Энэхүү хурал нь цомхон хүрээнд хаалттай хэлбэрээр Ардчилсан намын үүрийн 80-100 гишүүдийг оролцуулж Сонгинын амралтанд хийсэн. Тухайн хуралд баримтжуулах бичлэг хийх үед бичлэг хийж буй хүн рүү халдаж утас камерыг нь булааж ноцолдсон нь хууль бус хурлаа хүлээн зөвшөөрч байна. Учир нь иргэдийн Нийтийн Хурал нээлттэй явагдах ёстой. Хурал болсон газар нь Сонгинын амралт зугаалгын газар тул хурал хуралдуулах нөхцөл байдал нь тохиромжгүй, мөн энд оролцсон иргэд хорооны иргэд гэж үзэх үндэслэл алга. Уг нь сонгуулийн үйл ажиллагаа болох Хурал нь намуудын төлөөлөл болон бие даагч нарын төлөөлөл байхгүй байгаа нь сонголтгүйгээр Ардчилсан намын үүрийн хурлаа хийсэн дахин нотлогдож байна. Тус хууль бус хуралд олон нийтийн аюулгүй байдал хангах, хэв журмыг сахиулахаар чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь тухайн хууль бус хурал нь 12 дугаар хорооны Ардчилсан намын үүрийн хурал гэдэг нь дахин нотлогдож байна. Хорооны дийлэнх иргэдээс энэ хурлын талаар асууж тодруулахад энэ хурал хэзээ зарлагдсан, хэзээ, хаана болсон талаар огт мэдээгүй байсан. Тиймээс иргэдийн Нийтийн Хурал болсон гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд уг хурал нь хүчин төгөлдөр бус гэдгийг дээрх үйлдлүүд харуулж байна. Иймээс уг хурлыг Ардчилсан намын үүрийн хурал болсныг тодотгож байна.

Иймд Ардчилсан намын илт хууль зөрчсөн иргэдийн сонгох, сонгогодох эрхэнд халдсан бүрэн эрхийнхээ хугацааг 1 жил 6 сараар хэтрүүлсэн. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өмнөх иргэдийн Нийтийн Хурлын дарга асан Ж. Б-ы А/6 тоот тогтоол болон хууль бус намын хурлаас сонгогдсон Э. Баттөрийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдөр олон намын төөлөөлөл оролцсон ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангасан Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа явуулах төрийн ажлыг тасралтгүй байх нөхцөл боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай хорооны хувьд бусад хороодтой адил өмнөх иргэдийн Нийтийн Хурал нь ажлаа хийхгүй байсан. Бидний хувьд 2018 оны 02 дугаар сарын 23-нд хорооны иргэдийн Нийтийн Хуралтай гэсэн зарыг мэдсэн, 24-ний өдрийн зарыг иргэдэд мэдэгдээгүй. Манай 12 дугаар хорооны хувьд ч мөн адил Тамгатай дарга нь хаана байдгийг мэдэхгүй байна. 1 жил гаран иргэдийн эрх маш их зөрчигдөж байгаа.Манай хороо захын хороолол тул хулгай ихтэй, гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл гэж байхгүй. Мөн 02 дугаар сарын 24-ний хурлын зараа албан ёсоор тарааж мэдэгдсэн бол бид энэ 2 хурлын тухай судлах байсан. 02 дугаар сарын 23-ны өдрийн нэг л хурал  зарлагдсан. Тухайн хуралд нь л очсон.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар болох Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “1. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг, 

2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

3.  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

4.  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр ”Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай” 2 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай”, 6 дугаар “Тооллогын комиссын татан буулгах тухай” тогтоолуудыг,

5. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг,

6. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр  “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тус хуралдаануудын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбаруудыг үндэслэн хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хороодын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг болон уг товын дагуу хуралдсан тус хороодын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан, тус хуралдаануудаас гарсан “Хурлын даргыг сонгох тухай”, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох тус хуралдаануудаас гарсан “Тооллогын комисс байгуулах тухай”, “Тооллогын комисс татан буулгах тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг тогтоож, тухайлбал 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 14.00 цагт хуралдуулахаар хавсралтаар баталж, тогтоосон хугацаанд хуралдуулахыг хороодын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, хороодын хуралдааны зохион байгуулалтад хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр удирдаж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд үүрэг болгосон байна.

Энэ тогтоолын дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас холбогдох этгээдүүд оролцон хуралдааныг зохион байгуулж, хороодын иргэдийн Нийтийн Хурал тогтоосон хугацаанд хуралдаж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж тогтоол гарган Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгожээ.

Харин дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид тус бүрдээ иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон хуралдуулсан, тухайлбал 2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлон мөн өдрөө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгож тогтоол гаргасан, 3 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаар тогтоолоор хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлон мөн өдрөө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгож тогтоол гаргасан, 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлон мөн өдрөө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгож тогтоол гаргасан, 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлон мөн өдрөө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгож, тогтоол гаргасан, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар тогтоолоор хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлон мөн өдрөө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгож тогтоол гаргасан байна.

Ийнхүү дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн товлосноор 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан 2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг тогтоож нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан” үндэслэлээр дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7 –ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг болон тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.    

2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын /бүрэн эрхийн хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс дуусгавар болсон/ Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Хурлын даргад нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрхийг олгосноор Хурлын дарга /Б.Энххөдөлмөр/ 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр, 3 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас сонгогдсон Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Хурлын даргад нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрх олгогдсоноор Хурлын дарга /Б.Алтанцэцэг/,  4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас сонгогдсон Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Хурлын даргад нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрх олгогдсоноор Хурлын дарга /С.Энхтүвшин/, 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас сонгогдсон Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Хурлын даргад нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрх олгогдсоноор Хурлын дарга /Д.Энхтүвшин/, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас сонгогдсон Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Хурлын даргад нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрх олгогдсоноор Хурлын дарга /Э.Баттөр/ 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгож, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч хороод “хууль зөрчигдсөнөөс хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” үндэслэлээр нэхэмжлэл гаргасан тул шүүх энэ үндэслэлд дүгнэлт хийх бөгөөд иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийхгүй болно.   

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар “анхдугаар хуралдааныг ... бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулах” эрхтэй байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тогтоолоор хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зохион байгуулж, хуралдуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн “хуралдааныг зарлан хуралдуулах” бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ...” гэх зарчмын зохицуулалтыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “тухайн шийдвэрийг гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзлээ.  

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Хоёр. Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан “Хурлын даргыг сонгох тухай”, “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргыг сонгох тухай” болон “Тооллогын комисс байгуулах тухай”, 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын “тооллогын комиссыг татан буулгах” тухай тогтоолуудыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Дээр дүгнэснээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон хэсэг илт хууль бус байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болсон илт хууль бус актын дагуу зохион байгуулагдаж 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан мөн илт хууль бус, уг хуралдаанаас гарсан зохион байгуулалтын асуудал шийдвэрлэсэн тухайлбал Хурлын даргыг сонгосон, Тэргүүлэгчдийг сонгосон, Засаг даргыг сонгосон тогтоолууд эрх зүйн үр дагавар үүсгэх учиргүй тул мөн илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Харин тооллогын комиссыг байгуулсан, татан буулгасан тогтоол нь гадагш чиглэсэн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш, зохион байгуулалтын шинжтэй, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тодруулж гаргасан “тус хуралдаануудын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, түүнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нар дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн товлосноор 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан 2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг “ирц хүрээгүй, хурлын товыг хорооны иргэдэд хүргээгүй” хэмээн тайлбарладаг ч дээрх хуралдаанууд, түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэхгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүхээс Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан хариуцагч иргэдийн Нийтийн Хуралд нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1/7731 дугаартай албан бичгээр хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, хариу тайлбараа ирүүлэхийг мэдэгдэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1/876 дугаартай албан бичгээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, өөрөөр хэлбэл хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, хариу тайлбараа ирүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж шүүх хуралдаанд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр нотлох баримтыг үндэслэн Хурлын даргаар сонгогдсон Ц.Ган-Эрдэнийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган уншиж судлан хэргийг шийдвэрлэсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6  дахь заалтыг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг, тус дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр ”Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах” тухай 6 дугаар, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад гомдол гаргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийн бусад заалтад шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА