Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 00759

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамж-47-д байрлах Мобиком корпораци ХХК-ийн  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 09-14 тоотод оршин суух Мухуй овогт Бямбахишигийн Нямбаяр /МО87012519/-т холбогдох 380.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40212156 тоот гэрээ байгуулан 99214911 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн “Гар утас, төхөөрөмж худалдах. худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung Galaxy  J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 380,644 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

…Бямбахишигийн Нямбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээний төлбөрийн үлдэгдэл 380.644 төгрөг төлж нэхэмжлэлийн шаардлага хангасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Нямбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

 Мобиком корпораци ХХК-ийн Хөвсгөл салбараас гар утас зээлээр авсан ба гар утас болон ярианы төлбөр нийт 380.644 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан болно гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Нямбаяраас 380.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 380.644 тєгрєгийг бүрэн төлж барагдуулсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна.

 Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.069 төгрөгийн 6034,5 төгрөгийг улсын төсвөөс, 6034,5 төгрөгийг Б.Нямбаяраас гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон