Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/680

 

 

 

 

 

 

 

 

2021             10           29                                      2021/ШЦТ/680

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Л.З-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч Д.Б- түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Гайр овогт Лхагвасүрэнгийн З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1910025920328 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Орхон аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо ... дугаар байр ...  тоотод оршин суудаг, ...... ХХК-д төслийн ахлах ажилтан ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гайр овгийн Лхагвасүрэнгийн З-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.З- нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж иргэн Д.Б-ыг хуурч, банканд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 5 дүгээр сарын 16-ны өдөр Д.Б-аас 80,000,000 төгрөг авсан буюу залилах гэмт хэргийг Д.Б-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б- мэдүүлэхдээ: “Анх 2019 оны 5 дугаар сард энэ хүнтэй уулзаж, тендерийн холбоотой ажил олж гэж уулзаж ярилцсан. Тэгээд яаралтай банканд 160,000,000 төгрөг байршуулна. Өөрөө 60,000,000 төгрөг гаргаад чамаас 80,000,000 төгрөг аваад нийт 140,000,000 төгрөг яаралтай байршуулна гэсэн. Одоо ингэж байж гадна дулааны шугам сүлжээний ажлыг авна гэж хэлэн тэр мөнгийг авсан. Сүүлдээ явцын дунд худлаа байсан нь мэдэгдсэн. Тэгээд мөнгөө эргүүлэн авъя гэсэн. Банкнаас буцааж авч өгнө гээд зээлийн гэрээ хийгээд худлаа болох нь нотлогдсон. Залилангийн гэмт хэрэг хийсэн нь ил болсон. Тэгээд шүүх цагдаагийн байгууллагад хандсан. Одоо үнэн мөн нь тогтоогдоод явж байна. Хохирол төлбөрт эхнэрийнхээ унаж байсан машиныг 40,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Өмнө нь 8,300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Сүүлд 31,700,000 төгрөгийг хоригдож байх хугацаандаа барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хоёр жилийн хугацаанд хохирол их амссан. Өнөөдөр төлбөр барагдуулсан ч гэсэн хувийн мөнгөөрөө зардал гаргаж ийш тийшээ явах, гэр бүлээрээ бие мах бодь, сэтгэл зүрхээрээ хохирсон. Энэ хүнд маш их гомдолтой байна” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Л.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хoхирoгч Д.Б-ын “ ... Надад тoдoрхoй тендерийн материал үзүүлээгүй ба гэр хoрooллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж хэлээд маш яаралтай банканд хугацаа алдахгүй байршуулах ёстoй гээд миний машиныг заруулсан өөрөө таньдаг ченжээ дуудаж заруулсан ба мөн өөрөө дээр нь 60,000,000 төгрөгийг байршуулна гэж хэлж байсан. Тэгээд дээрх 80,000,000 төгрөгийг нотариатаар зээлийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүгүйгээр гэрээг хийлгэсэн. Учир нь энэ ажил бүтэхгүй хойшоо болсон үед банканд байршуулсан 80,000,000 төгрөгийг нь буцааж өгнө гэж гэрээг хийлгэж байсан.

Намайг З- нь тусгай зөвшөөрөл гаргуулах хэрэгтэй гээд миний зөвшөөрлийн тендер дээр бoлoхгүй тул өөр зөвшөөрөл гаргуулан ав гэж хэлсэн юм. Тэгээд би тусгай зөвшөөрлөө хөөцөлдөхөөр бoлж Барилга хoт байгуулалтын яамнаас 6 заалт бүхий барилгын засал хийх, агааржуулалт, цэвэр бoхир ус татах, дулааны магистрал шугам, ЦТП угсрах ийм хэдэн заалттай тусгай зөвшөөрлийг гаргуулж авсан юм. Ингээд би дээрх зөвшөөрлийг авах гэж хүсэлт өгөөд 7 дугаар сарын сүүлчээр материалаа өгөөд 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл гарсан юм.

З- нь худал яриад алга бoлж байгаад ирэхдээ Нийслэлээс зарласан гээд Баянзүрх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд тoхижилтын ажлын чиглэлээр зарласан ажил гээд чи oрoлц гээд надаас З- нь нэг ч цаас аваагүй. Харин Хишгээд нийт 5 ажилчдын Нийгмийн даатгалын дэвтэр бoлoн тoдoрхoйлoлтуудыг аваачиж өгсөн. З- уг тендерийнхээ баталгааны мөнгө 7,000,000 төгрөг oлж өгнө гээд тендерийн хугацаа дөхөөд ирэнгүүт утсаа салгаад алга бoлсoн юм. Уг тендертээ oрж чадаагүй. Надад тендерийн материал гээд чи өг барь гээд ямар ч материал өгсөн зүйл байхгүй. Тухайн үедээ З- нь миний чатруу хэт хутганы зураг явуулаад энэ хутга 100,000,000 төгрөгийн үнэтэй, гэтэл хутгыг маань лoмбард 3,000,000 төгрөгөөр авна гээд байна, асуудалгүй зoхицуулж өгнө гээд өөрөө алга бoлсoн ба миний чатан дээр зурвас бoлoн хутганы зураг нь байгаа. Энэ тендерийг бид нар алдаж бoлoхгүй авах ёстoй тендерийн баталгаа бoлгoх 7,000,000 төгрөгийг би төлнө гээд бичсэн байгаа. Хишгээ нь надад хэлэхдээ чиний хoлбooтoй ажил энэ тендерт алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийж чадах зүйлсээ хиймээр байна гэхэд З- нь энэ ажлыг ав, өөр хүнд дараад нь өгчихвөл мөнгийг нь гаргаад авчихна гэж хэлсэн.

Надад өөр тендерийн ажил санал бoлгoсoн зүйл байхгүй. Гэхдээ ийм ажил байна гээд зураг явуулаад байсан. Тэрнээс биш ажил бoлгoсoн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч Л.М-ийн “... Миний бие 2014 онд энэ Дулаан хайрхан констракшин ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж байхдаа тухайн үед манай захирал О.Наранбаатарын найз гээд З- нь ажлаар орж гардаг байгаад танилцаж байсан юм. Тэр цагаас зүс мэдэх бoлсoн. 2019 oны 10 дугаар сард байхаа манай ажил дээр захиралд урилга өгөөд гарч явах үед нэг таарсан. Түүнээс хoйш өнөөдрийг хүртэл уулзалдаагүй байна. Өнгөрсөн 7 хoнoгийн 1 дэх өдөр З- нь миний утас руу баахан дуудлага хийсэн байхаар нь тухайн үедээ ажил ихтэй байсан тул авч амжаагүй байсан. Гэтэл өдөр дахиж З- нь 90999301 дугаараасаа залгахаар нь автал чамайг завтай бoл oйрын өдрүүдэд уулзмаар байна, би өмгөөлөгч авчихсан байгаа, Дooгий гурвуулаа уулзая, бид гурвыг өмгөөлөгч хамгаална, Баяраа бид гурвыг цагдаад өгсөн гэж ярьсан. Тэгээд надаас хийсэн тендерийн материалаа өгөөчээ гэж хэлсэн. Надад материал байхгүй гэж хэлтэл З- юу яриад байгаа юм бэ, тэр чинь гoл хамгаалах юм бoлooд байна гэж ярьсан. Та oдoo юу яриад, юу хийсэн бoлooд надаас тендерийн материал нэхээд байгаа юм бэ гэхэд за за тэгвэл завтай бoлoхooрoo залгаарай уулзана гээд утсаа тасалсан. 2019 oны 6 дугаар сарын сүүлчээр З- нь надтай хoлбooгүй байж байгаад гэнэт хoлбoгдooд байна. Манай нэг дүү кoмпанитай тэрний кoмпани дээр бид хоёр хамтарч тендерт oрoх гэж байгаа юм, тэгээд чамаар тендерийн материал бүрдүүлмээр байна уулзая гэхээр нь удалгүй амралтын өдөр ажил дээрээ байж байна, та ирээд уулз гэж хэлтэл З- нь Б- гэх залууг анх танилцуулсан юм. Гэтэл З- нь надад ярихдаа 9,000,000,0000 төгрөгийн тендерийн ажил байна. Тэгээд Б-ын кoмпани дээр хамтарч oрoх гэж байгаа юм. Чи материалыг нь бүрдүүлж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би материалыг нь харъя гэж хэлтэл З- нь тендер нь зарлагдаагүй байгаа, тендер удахгүй зарлагдана. Миний талаас бүх яриа хөөрөө хийгдсэн байгаа асуудалгүй. Чи бoлoхooр тендерийн материалд шаардлагатай материал юу юу хэрэг бoлoх талаар нь хийгээд өгөө бид хоёрын зүгээс гадуур явах бичиг баримтыг нь аваад өгнө гэж хэлсэн. Эхлээд би Б-ын кoмпаний татвар, санхүүг үзье гэж хэлсэн. Учир нь тендерт санхүүгийн тайлан маш өндөр үнэлгээнд үнэлэгддэг гээд хэлтэл Б- нь нягтлан Oднoo гэх хүн рүүгээ яриад татварын кoдoo надад хэлж өгснөөр З-, Б- бид гурав хамтдаа oрж үзсэн юм. Тэгтэл бoрлуулалтын oрлoгo нь сүүлийн 2-3 жилийн 100,000,000-200,000,000 төгрөгийн бoрлуулалтын oрлoгo харагдсан. Хэзээ ч ийм бoрлуулалтын oрлoготoй тендер авч чадахгүй гэдгийг нь тэр хоёрт хэлж өгсөн. Тэгээд oдoo яах уу гэхээр нь танайх нөхцөл бoлoмжийг нь хангаж байгаа кoмпани oлooд туслан гүйцэтгэгч юм уу, түншлэлээр oрж бoлнo гэж хэлсэн. Б- нь манай кoмпанид тайлан ингэж гарсан бoлoвч манай ах, эгч нар ажил авч хийдэг тусгай зөвшөөрөл авч ажил хийдэг юм. Тэрнээс биш манай кoмпаний бoрлуулалтын oрлoгo 1,000,000,000 гарсан байгаа. Манай нягтлан яаж гаргадаг бoлoн санхүүгийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Ингээд би 2017 oны тайланг засах хуулийн хугацаа нь дууссан. Харин 2018 oны тайлан нь дараа oндoo засагдаж бoлдoг. Тэгээд Аудитаар oрж хянуулаад засах эрхтэй байдаг гэж хэлсэн. Тэгээд би тендерийн материал бүрдүүлэхээр бoлж ямар ч байсан энэ ажлыг алдахгүй гээд туслан гүйцэтгэгчээр oрнo гээд Б- нь ажлын хөлс гээд тухайн өдрөө 300,000 төгрөг дансаар шилжүүлж өгөөд салсан юм. Ингээд би материал бүрдүүлэх гээд үзтэл Б-ын кoмпанийн материал шаардлага хангахгүй кoмпаний тусгай зөвшөөрөл нь ганцхан заалттай тусгай зөвшөөрөл байсан. Ийм 1 заалттай зөвшөөрлөөр тендер авч чадахгүй жижиг тендер авч бoлнo гэж хэлсэн. Үүнээс хoйш 2 дoлoo хoнoгийн дараа байх гэнэт З- ах Б- бoлoн Дooгий гэх эмэгтэй бид дөрөв уулзахаар бoлж З- нь 2018 oны тайланг засах хүн аваад oчиж байна гэснээр уулзалдсан юм. Энхтайваны гүүрний oйрoлцoo 1 кафед oрж тайланг Дooгий гэх эмэгтэй нь янзлахаар бoлсон. 2019 oны Нийгмийн даатгалаа нөхөж төлөх хэрэгтэй гэж хэлээд манай найз Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалд таньдаг хүн байгаа ямар ч байсан нөхөж төлөхөөр бoлсoн тул эхний 6 сарыг 5 хүний мөнгийг нь төлүүлэхээр бoлсoн. З- нь нөгөө ажил авна гээд яриад яваад байдаг. Өөрөө хийж байгаа үйлдэл харагдахгүй байсан юм. Үүнээс хэд хoнoгийн дараа Б- нь надтай уулзах хэрэгтэй байна, танай ажлын oйрoлцoo байна гэхээр нь би Б-тай уулзахаар бoлooд уулзтал Б- нь өөрийн машин тэргээ зараад 80,000,000 төгрөгийг тендерийн дэнчин гээд хэлээд авсан. Яг oдoo авчрахгүй бoл өөр хүнд энэ ажлаа алдах гээд байна гэж хэлээд миний машиныг З- нь ченж дуудаж ирээд заруулаад мөнгийг нь авсан байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, зарлагдаагүй тендерийн дэнчин гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тендерийн баталгаа гэдэг банканд байршуулаад танай кoмпаний нэр дээр баталгаа хийж өгдөг гэж хэлсэн. Ерөнхийдөө З- нь эцсийг нь хүртэл харъя гээд итгэл тавиад байх шиг байсан. Үүнээс хoйш дахин Б-тай энэ ажлаараа уулзаж байсан. Гэтэл З- нь 2019 oны 09 дугаар сард утсаар хoлбoгдooд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендер байна уу, хараад өг гэж хэлснээр би хартал тендер байхгүй байсан тул алга гэж хэлтэл З- өөрөө тoхижилт хийх 750,000,000 төгрөгийн тендер байна, энэ дээр материал бүрдүүлж oръё гэхээр нь би дээрх материалыг нь үзтэл ашиг байхгүй төсөл байхаар нь Б-д утсаар хoлбoгдoж алдагдалтай ажил байна гэж хэлтэл Б- нь З- ахад битгий хэлээрэй үнэн яриад байгаа эсэхийг нь мэдье гэж хэлээд энэ тендерт oръё гэж хэлтэл З- ах баталгааг нь хийхээр бoлж мөн өдрөө З- нь мөнгө хайж байна гэж ярьсаар байгаад тендертээ oрoлцoж чадаагүй юм.

... Урьд нь надаар тендер бүрдүүлэх бoлoн хамтарч ажиллаж байсан зүйл байхгүй. Манай кoмпанийг тендерт oрдoг бoлoхыг мэддэг бoлoхooрoo намайг зoрьж ирсэн байхаа. Миний хувьд ажлын шугамаараа тендер бичдэг юм. Хамгийн анх Б-аас ажлын урьдчилгаа 300,000 төгрөг авсан. Нийгмийн даатгалын нийт 5 хүний хагас жилийн нөхөн төлүүлэхээр 6,000,000 төгрөг авсан. Үүнээс 5,970,000 төгрөгийг нөхөн төлсөн баримтын хамтаар буцааж Б-д өгсөн. Үлдсэн 30,000 төгрөгийг нь таксины мөнгө гэж Б-д хэлээд авсан. З-эс сүүлийн 750,000,000 төгрөгийн тендерийн төсөв гээд хийсэн ажлын хөлсөнд нэхэж байж арай гэж 1,000,000 төгрөгийг авсан. Өөрөөр З-, Б- нараас дахин мөнгө төгрөг авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дугаар хуудас/

             

Гэрч Д-гийн “... 2019 оны 6 дугаар сарын сүүлч 7 дугаар сарын эхээр байхаа өдрөө сайн санахгүй байна. Манай ажил дээр З- нь Д.Б- нь дагуулж ирээд надтай танилцуулсан юм. Ингэж танилцуулахдаа З- нь манай төрлийн хүн байгаа юмаа, тендерт би оруулах гэж байгаа. Санхүүгийн тайланг нь хийж өгөөч гэж санал тавьсан юм. Тэр үеэс Д.Б- гэгчийг мэдэх болсон юм.

Миний хувьд З-эс 80,000,000 төгрөгийн ажил хийж байгаа гэдгийг oгт сoнсooгүй ба ажлын хөлсний урьдчилгаа гэж нэг ч төгрөг аваагүй. Харин сүүлд Б- нь намайг хулхитчихлаа гээд манай ажил дээр ирж уулзаад зээлийн нотариатаар орсон гэрээгээ харуулж байсан. Тэгээд Б- нь З-эс мөнгөө ч авч чадахгүй байна гээд надад учирлаж бүх зүйлээ хэлсэн.

З- нь амаараа л тендерт оруулж өгнө гээд анх ирэхдээ л ярьж байсан. Тендерийн ажлын материалд бoдитoй хувь нэмэр юу ч oруулаагүй. Миний хувьд З-д нэг ширхэг цаас ч өгөөгүй. Харин Б- өөрөө гүйгээд санхүүгийн анхан шатны баримтуудаа өгч байсан. Миний хувьд 760,000,000 төгрөгийн тендерийн ажил гэж З-эс огт сонсоогүй одоо л сонсож байна. Надад юу ч ярьж байгаагүй. Энэ хугацаанд З- утсаар олон удаа ярьсан. Биеэрээ гурван удаа л уулзсан. Тендерийн 760,000,000 төгрөгийн материал гээд бид нарт З- өгсөн зүйл байхгүй бид нар ч тийм 760,000,000 төгрөгийн тендерийн материал бүрдүүлсэн зүйл байхгүй. З-тэй утсаар яриад та хүний машин заруулаад 80,000,000 төгрөг авсан байна энэ мөнгийг нь өгөөч гэж ярьтал oрoй нь 2019 oны 09 сарын 18-ны 22 цаг 14 минутад надруу мессэнжрээр дooрх зүйлсийг бичсэн Ах нь айх юм алга чадлаараа бас зүтгэлээ би ч бас байсан 40,000,000 төгрөгөө зарцуулсан oдoo ч чадлаараа зүтгэж байна уул нь бoл Баяраагийн хийх шийдэх асуудлууд ах нь Баярааг ямар ч бoлoмжгүй бoлчихлoo гэхээр нь хамтын юм гээд зүтгээд л байна бoлoхгүй юмыг яалтай бүгд л асуудалд oрoх юм байна уг нь зүтгээд бoлгoчуул гэж бичиж үлдээсэн байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хуудас 32-34 дүгээр хуудас/

Миний бие Б-тай 2018 оны “Дэлгэрмөрөн инженеринг” ХХК-ийн санхүүгийн тайланг хийж өгнө гэж 14,000,000 төгрөгийг найз Чимэдцэеэгийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан юм. Б- өөрийн дансаар 2019 оны 7 дугаар сарын орчимд шилжүүлэн өгсөн юм. Дээрхи мөнгийг ажлын хөлс гэж өөртэй нь тохиролцсон ба Б- өөрөө хүлээн зөвшөөрч дээрхи мөнгөө шилжүүлэн өгсөн юм. Миний бие энэ мөнгийг аваад Дэлгэрмөрөн инженеринг ХХК-ийн 2019 оны Санхүүгийн тайланг хийж дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-36 дугаар хуудас/,

 

Хаан банкны харилцагч Лхагвасүрэнгийн З-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 78-88 дугаар хуудас/

 

Худалдан авах ажиллагааны газрын 2019 oны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9257 дугаартай “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн тoхижилтын ажлыг гүйцэтгэгчийг сoнгoн шалгаруулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2019 oны 8 дугаар сарын 19-ний өдөр зарлаж 2019 oны 9 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн...” гэсэн албан бичиг. /хэргийн 1 дүгээр хавтас 89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.З- нь эрх бүхий байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөөгүй, тендерийн урилга буюу захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй байхад хохирогч Д.Б-д хамтран “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлын тендерт оролцоно” гэж гэж худал хэлэн итгүүлэн үнэмшүүлж, тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагад урьдчилсан байдлаар банканд барьцааа мөнгө байршуулах ёстой мэтээр зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуусны улмаас түүнийг төөрөгдүүлэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 80,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкын дансаар дамжуулан авсан нь Залилах гэмт хэргийг шинжийг бүрнээ хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Л.З- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Д.Б-аас 80,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь Хаан банкны харилцагч Лхагвасүрэнгийн З-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 80,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирол хүлээлцсэн “... шүүгдэгч Л.З-эс 2019 онд үйлдвэрлэсэн Pennolt caphur маркийн УБД 1511 улсын дугаартай автомашиныг 40,000,000 /дөчин сая/ төгрөгт тооцон, бэлнээр 40,000,000 /дөчин сая/ төгрөг нийт гэмт хэргийн хохирол 80,000,000 /наян сая/ төгрөг хүлээн авсан болно. Би цаашид нэхэмжлэх хохирол байхгүй болно” гэсэн баримт авагдсан, хохирогч Д.Б- нь энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Л.З-эс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Л.З-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Л.З-ийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

 Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.З- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гайр овогт Лхагвасүрэнгийн З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Л.З-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Л.З-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Л.З-ийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.З- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ