| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0633/И |
| Дугаар | 00763 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 00763
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-17 тоотод оршин суух Шарнууд овогт Балдандагвын Лхагва-Эрдэнэ /РГ80041418/-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 23-18 тоотод оршин суух Хотгойд овогт Мөнхөөгийн Золзаяа /РХ90011100/-д холбогдох гэм хорын хохирол 1.669.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .
Миний бие 2015 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг дэвсгэрт мотоцикльтой явж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан хариуцагч М.Золзаяад мөргүүлсэний улмаас хөлөндөө хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон. Үүний улмаас маш их хэмжээний эмчилгээ хийлгэж эрүүгийн хэргийг шийдвэрлээд шүүгдэгч М.Золзаяаг бага насны хүүхэдтэй учир ял хойшлуулж, харин надад учирсан эмчилгээний төлбөрийг гаргуулж, цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Би тус иргэний хэргийн шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 9.320.000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3.954.312 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Шүүхэд энэ хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1238 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 29 дугаартай магадлалаар хянан хэлэлцэж хариуцагчаас 325.000 төгрөгийг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа бармтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн.
Бид энэхүү шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч мөн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би М.Золзаяагийн учруулсан гэмтэлээс болж одоо хөл маань эдгэрэлгүй болж, 2 суга таягтай арай ядан амьдарч байна. Би хөл маань их өвдөөд хэрэг шийдвэрлэж миний эмчилгээний зардалыг урьдчилан гаргуулахгүй цаг хугацаа алдсан болхоор арга буюу өөрийн суудлын автомашиныг зах зээлийн үнээс хэт хямд буюу 800.000 төгрөгөөр зарж 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эхнэрийн хамт Улаанбаатар хотод очиж Гэмтэлийн эмнэлэгт зайлшгүй хийлгэх шаардпагатай байгаа гуяны арьс мах нөхүүлэх, гуяны дотор талын хадаас авахуулах хагалгаа хийлгэх гэсэн боловч эмч үзээд “эмчилгээ хийлгэхэд оройтсон байна. Одоо хагалгаа хийх боломжгүй болсон байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл өвчтэй хөлийг бүрэн тайрахаас өөр аргагүй” гэсэн. Мөн “6 сар маш хатуу дэглэм бүхий эмчилгээг тасралтгүй эмчилгээ хийсний дараа хагалгаа хийх боломж гарч болох юм” гэж зөвөлсөн. Үүний дагуу би хотод үзлэг хийлгэж эмчийн зааврын дагуу эмчилгээний өндөр өртөгтэй эм тариаг авсан. Би цаашид энэхүү эм тариаг 6 сар хэрэглэх бөгөөд гэр бүлийн эдийн засгийн байдал муу байгаа учир эдгээр эм тарианы зардпыг нэхэмжилж байна. Мөн өмнөх хэрэг шийдвэрлэгдэж байх явцад аймгийн эмч нарын зөвлөснөөр эм тариа хэрэглэж байсан бөгөөд үүнийг ч өмнөх нэхэмжлэлд нэхэмжлээгүй учир одоо нэхэмжилж байна. Хариуцагч нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу өөрөө төлөхөөр амалсан 325,000 төгрөгийг ч төлөөгүй, хэлэхээр үл тоож утсаа салгаж байгаа учир 2016 оны 12-р сарын 02-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардал, эм тарианы мөнгө, замын зардал зэргийг нэхэмжилж байна...Иймд нийт 1.669.600 төгрөгийг хариуцагч М.Золзаяагаас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Золзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015-2016 онд нийт 10.532.653 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж 2017 онд гэм хорын хохирол 13.274.312 төгрөг нэхэмжилсэнээс Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар 325.000 төгрөгийг төлөх шийдвэр гарч төлбөрийг барагдуулсан.
Би тухайн үед өндөр хүүтэй зээлтэй, хувийн бизнесээ дөнгөж эхлээд байсан үе учираас хохирогчийн төлбөрийг төлөх, банкны зээл төлөх гээд маш их хүндрэлтэй ажиллаж төлж байсан. Одоо бизнесээ хийхээ больсон, банкны зээл сард 500.000 төгрөг төлдөг, эрхэлсэн ямар ч ажилгүй гэртээ өвчтэй эцгээ асарч байгаад эцэг минь 6 дугаар сард өөд болсон. Одоо ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, үлдсэн 1 жил төлөх банкны төлбөрөө төлтөл ямар ч боломжгүй болоод байна. Иймд дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэг талаас нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ, нөгөө талаас хариуцагч М.Золзаяа бид хоёр шүүхийн шатанд харилцан ярилцсаны үндсэн дээр дараахь байдлаар эвлэрсэн болно. Үүнд:
Хариуцагч М.Золзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 1.669.600 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 150.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэд өгч байхаар эвлэрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч М.Золзаяад холбогдох, гэм хорын хохирол 1.669.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь харилцан тохиролцож хариуцагч М.Золзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 1.669.600 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 150.000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага 1.669.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлбөл зохих 41.664 төгрөгийн тавин хувь болох 20.832 төгрөгийг хариуцагч М.Золзаяагаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон