Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух Амаргууд овогт Үрчгэний Отгонбаяр /РТ83091064/-ын  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух Зэлмэн овогт Алтангэрэлийн Ганхуяг /РТ78011172/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ү.Отгонбаяр, хариуцагч А.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Отгонбаяр. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр А.Ганхуягтай 2002 онд танилцаж, 2003 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү Хишигбат төрсөн. Одоо 14 настай, 8 дугаар ангид сурдаг.  Бид хамт амьдарч байх хугацаанд нөхөр архи ууж, зодож таарч тохирохгүй болоод 2009 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарсан. Би хүүгийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдарснаас хойш ямар ч харилцаа холбоогүй болсон бөгөөд одоо миний бие өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байна.

 Цаашид бид нэг гэр бүл болж амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж , хүү Хишигбатыг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно гэв.

Хариуцагч А.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Отгонбаяртай 2003 оноос албан ёсоор гэр бүл болж хамт амьдрах болсон. Тэр цагаас хойш энэ хүнийг зодож нүдэж, дарамт шахалт үзүүлж дээрэлхэж байгаагүй. Харин ажил төрлөөс шалтгаалан хэрүүл маргаан гарах үе байсан. Отгонбаярын хувьд манай ээжтэй таарамж муутайгаасаа болж салж сарних гол шалтгаан болсон. Ингээд бид хоёрын хувьд 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо Отгонбаяр нь нутгийнхаа нэг залуутай гэр бүл болж хамт амьдарч байгаа юм. Харин бид хоёрын дундаас гарсан 14 настай Хишигбаатар нь өвөлдөө сургуулийнхаа дотуур байранд, зундаа зарим үед ээж дээрээ, ихэвчлэн эмээ бид хоёрын дунд ирэн очиж амьдарч байна.

Отгонбаяр бид хоёрын энэ байдлыг үндэслэн гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн хувьд маргаангүй. Харин хүү минь эмээ, аав хоёртойгоо амьдрах сонирхолтой байдаг тул энэ хүүхдийг миний асрамжид хууль ёсны дагуу үлдээж өгнө үү гэсэн боловч ээжтэй нь ярилцсаны эцэст хүүгээ түүний асрамжид үлдээхээр болсон, маргах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Отгонбаяр нь хариуцагч А.Ганхуягт холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Хишигбат төрсөн болох нь 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №07 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад 8 жилийн хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Хишигбатыг төрсөн эх Ү.Отгонбаярын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Ү.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батнямаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон