| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0689/И |
| Дугаар | 00765 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт оршин суух Онход овогт Чулууны Нямдаваа /РХ64053007/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ч.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Нямдаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг дахь Шаамарын ТМС төгсөөд Сэлэнгэ аймгийн Номгоны САА-д 1983 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын АДХГЗ-нд 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрөс 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор тус тус ажилласан боловч ажилд томилсон тушаал, 70 дугаар дансны түүвэр зэрэг олдохгүйгээс дээрхи хугацаанд ажиллаж байснаар тогтоогдохгүй байна.Иймд дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч Хөвсгөл аймгийн Хатгал хотын АДХГЗ-нд 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс дээрх хугацааг хасаж, Сэлэнгэ аймгийн Номгоны САА-д 1983 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Иймд миний дээр дурьдсан хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Онход овогт Чулууны Нямдаваа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Нямдаваа нь Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тракторч комбайнчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь:
Шаамарын сургуулийн комбинатаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чулууны Нямдаваа нэрээр нээж олгосон 008330 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай “...ОСГ-ны 3-р хорооны иргэн Чулуун овогтой Нямдавааг гуталчин Д.Бямбаагийн жирэмсний амралтын хугацаанд 1986-08-06 оны өдрөөс эхлэн гуталчин О.Лхамсүрэнгийн дагалдангаар... ” гэх хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, чөлөө олгох, цалингийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар,
Гэрч Д.Наранчимэгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Ч.Нямдаваа нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын оёдлын үйлдвэрт 1989-1992 оны хооронд хамт ажиллаж байсан. Тухайн үед Ч.Нямдаваа нь тус газар оёдолчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Жандалын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Ч.Нямдаваа нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын АДХГЗ-нд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1984-1986 оны хооронд ажиллаж байсан. Түүнээс хойш хаана ямар ажил эрхэлж байсан талаар сайн мэдэхгүй....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10/351 дугаартай “Тус аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн 1989 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ч.Нямдаваад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3/50 дугаартай “Хатгал хотын АДХ-ны гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр 1984-1986 онд ажиллаж байсан Чулуун овогтой Нямдаваад /Захирагчийн ажлын албаны архиваас/ холбогдох цалингийн цэс шүүж үзэхэд нэр нь байхгүй учир лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон