Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух Гөрөөчин овогт Галданжамцын Даваажамц /РЙ62102510/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Даваажамц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 онд төрсөн. Цэргийн жинхэнэ хугацаат албыг хааж улмаар 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1991 оны 3  дугаар сарын 20-ний өдрийг дуустал хугацаанд Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрийн хөрөө рамын цехэд туслах ажилчнаар ажиллаж ирсэн. Одоо миний бие өрх толгойлсон ганц бие эрэгтэй, өрхийн орлогогүй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас дөхөж байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох шаардлагатай байгаа болно. Уг үйлдвэрт нэг жил ажиллаад жинхэлсэн ба үйлдвэр тартал хөрөө рамчнаар ажилласан.

Иймд миний Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрийн хөрөө рамын цехэд ажилчнаар 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1991 оны 3 дугаар сарын 20-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Гөрөөчин овогт Галданжамцын Даваажамц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Даваажамц нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрийн хөрөө рамын цехэд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1991 оны 3 дугаар сарын 20-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн МБҮ-ийн Тариалан дахь захиргаанаас 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянжавын Даваажанцан нэрээр нээж олгосон 221076 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Гэрч Р.Чимэддоржийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...Г.Даваажамц нь намайг 1985 онд сургуулиа төгсөөд очих үед Хөвсгөл аймгийн Тарилан сумын Мод боловсруулах цехэд хөрөө рамын туслах ажилчнаар ажиллаж байсан. Ямар ч байсан намайг 1990 онд Хатгал руу шилжих үед уг ажлаа хийсээр л байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Даваахүүгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ... Г.Даваажамц нь намайг 1986 онд сургуулиа төгсөөд очих үед Хөвсгөл аймгийн Тарилан сумын Мод боловсруулах цехэд хөрөө рамын туслах ажилчнаар ажиллаж байсан.  Тэрээр тус газрыг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ямар ч байсан миний шилжиж ажилласан Хатгалын мод боловсруулах үйлвэр нь 1993 онд татан буугдсан юм.....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/56 дугаартай “Тус аймгийн Тариалангийн Модны цех /үйлдвэр/-ийн даргын тушаал манай архивт байхгүй тул Г.Даваажамцад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3/561 дугаартай “Тус сумын Баянхошуу багийн иргэн Галданжамц овогтой Даваажамц нь тус сумын Мод боловсруулах цехэд ажиллаж байсан үеийн цалингийн цэс холбогдох баримт бичиг манай архивт байхгүй нь үнэн болно” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нь “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваажамцын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байсныг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлбөл зохих 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон