Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 01-14 тоотод оршин суух Их мэргэд овогт Готовын Чадалбатхуяг /РЭ5603014/-ийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр  тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Чадалбатхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Г.Чадалбатхуяг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт анх ажилчнаар орсон юм. Ингээд урт нэртэй хэмээн шүүмжлүүлж Батхуяг гэсэн нэрээр бүртгүүлж ажилд орсон. 1976-1990 оныг хүртэл уг нэрээр алба хааж, ажиллаж хөдөлмөрлөсөн жилүүд архив болон хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдэн үлдсэн. 1990 оноос цахим үнэмлэх болон бичиг баримтаар овог олгуулах үед Готовын Чадалбатхуягаараа паспорт бичиг баримтаа авсан.

Иймд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгогдон хөтлөгдөж эхэлсэн 183800 дугаартай БНМАУ-ын бор хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Готовын Чадалбатхуяг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Их мэргэд овогт Готовын Чадалбатхуяг нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 183800 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Готовын Чадалбатхуяг мөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1979 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаартай “..1. Сантехникийн ажилчдын 3-р сарын өсгөн нэмэгдэл цалинг 1-р хавсралтаар олгосугай...Г.Батхуяг – галч – 20% - 65,00...” гэх Сантехникийн ажилчдын 3-р сарын өсгөн нэмэгдэл цалин олгох тухай тушаалын хуулбар,

1979 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай “...1.Халаалтын зуухны галч слесариудыг... 1-р хавсралтанд дурьдсан 3 бригад болгон ажиллуулсугай... а/ Сантехникийн шугам сүлжээний засварын 1-р бригад... 11 Г.Батхуяг галч...” гэх Качегаруудын ажлыг өөрчлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай “..2. 1982-1983 оны хичээлийн жилд ЕБ-ын сургуулиудад ажиллах багш, хүмүүжүүлэгчдийг /хавсралт №2-оор/ томилсугай...178. Г.Батхуяг- Ханх 8 жилд орос хэлний багшаар...” гэх багш нар ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Гэрч С.Батхуягийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Хүүхэд байхад нь Чадалбатхуяг гэдэг нэрээр нь дууддаг байсан. Ямар ч байсан сүүлд Батхуяг нэрээр дууддаг болсон байсан. Энэ байдлаас шалтгаалж бичиг баримт дээр нь буруу ташаа бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Рэгзэдмаагийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өдөр өгсөн: “...Тухайн үед ажиллаж байх хугацаандаа ямар ч байсан Чадалбатхуяг гэдэг нэрээр дуудагддаг байсан бөгөөд тус нэрээрээ цалин авдаг байсан. Хүмүүс дуудахдаа “Батхуяг”, “Хуягаа” гэх мэтээр хагаслаж дууддаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон