| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0688/И |
| Дугаар | 00768 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух Мишиг овогт Даш-Очирын Баднаанямбуу /РП67112004/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Семенов нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Баднаанямбуу шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Шарга бригадад 1983 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр гишүүнээр элсэн орсон юм.
Тэгээд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бадрал хоршоонд малчнаар ажилласан юм. Иймд миний дээр дурьдсан хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Семенов шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Д.Баднаанямбуугийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1983 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус, тус ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс нь дээрх хугацааг хасаж, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал , 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мишиг овогт Даш-Очирын Баднаанямбуу нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Баднаанямбуу нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Баднаанямбуугийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай “... 1.1-р хавсралтанд заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүний эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй...ШАРГА БРИГАД...77.Д.Баднаанямбуу –“-...” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Г.Аюурын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Д.Баднаанямбуу нь хүүхэд байхдаа аав, ээжийн хамт мал маллаж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Шарга бригадад 1985 оноос малчнаар ажиллаж байгаад сүүлд фермд саальчнаар мөн хэсэг хугацаанд ажилласан. Тэрээр 1991 онд нэгдэл татан буугдах хүртэл ажилласан. Дараа нь Бадрал хоршоо болон компанид ажиллаж байсан байх... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Лхагва-Очирын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... Д.Баднаанямбуу нь 1983-1985 оныг хүртэл аав, ээжийн хамт мал дээр ажиллаж байгаад, 1985 оны 7 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Шарга бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Түүнээс хойш нэгдэл татан буугдсаны дараа Бадрал хоршоо байгуулагдсаны дараа тус газар саальчнаар 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон