Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух Шань овогт Алдарын Тунгалаг /РБ93010804/-ийн  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух Дүлийнхэн овогт Халтарын Мөнхбаяр /РЕ90072877/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар  сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч А.Тунгалаг, хариуцагч Х.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Халтарын Мөнхбаяртай 2011 онд танилцан үерхэж байгаад 2014 онд хүү Мягмардалайг төрүүлсэн. Х.Мөнхбаяр нь 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Жаргалант суманд ээж, ах дүү нартайгаа нийлэн миний зөвшөөрөлгүй гэрлэлтээ батлуулсан байсан. Би Арбулаг сумаас Жаргалант сум руу шилжиж очоогүй юм. Бид хоёр 2011 оноос хамтран амьдарсан боловч Х.Мөнхбаярын ааш зан хувирч хэрэлдэж муудалцдаг болсон. Энэхүү байдал нь цаашид улам даамжирч намайг зодож, өвчтэй ээжийг минь элий балайгаар нь дуудаж, дүү охиныг минь оролддог болсон. Миний бие энэхүү үйлдлүүдийг тэсэн тэвчиж өөрт нь хүртэл хэлдэг байсан. Гэвч Мөнхбаяр нь ойлгохгүй өдийг хүрсэн. Мөн Мөнхбаяр нь намайг болон хүү Мягмардалай, дүү охин нарыг нутагтаа аваачсан боловч ах дүү, ээжтэйгээ нийлж хэл амаар доромжилж зодож нүдэж хөөсөн. Би энэхүү байдлыг цаашид тэсэн тэсвэрлэж чадахгүй нь ээ. Мөнхбаярын гаргаж байгаа ааш зан нь хүүхдийн хүмүүжил болоод эрхэнд сөргөөр нөлөөлөх болсон учир цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 6719000022 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Мягмардалайг өөрийн асрамжид авна. Бидний хооронд ямар ч эд хөрөнгийн маргаан байхгүй болно, Би Мөнхбаяраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.

...Мөн миний бие өөр хүнтэй гэрлэх гэж байгаа зэрэг шалтгаанаар бид цаашид хамтран амьдрах ямар боломжгүй зэргийг харгалзан үзнэ үү гэв..

Хариуцагч Х.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи дарс ууж зодож нүдсэн асуудал байхгүй. Тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн. А.Тунгалаг нь  өөр хүнтэй гэрлэх гэж байгаа зэрэг шалтгаанаар бид цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахын зөвшөөрч байна. Мөн хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Тунгалаг нь хариуцагч Х.Мөнхбаярт холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон №00/003509 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү М.Мягмардалай төрсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон №00/003508 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Х.Мөнхбаяр нь шүүх хуралдаанд хүү М.Мягмардалайг эхийнх нь асрамжинд үлдээх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, хүү М.Мягмардалай нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Мягмардалайг төрсөн эх А.Тунгалагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч А.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мөнхбаяраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон