| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00568/и |
| Дугаар | 00755 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00755
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар / Туяа / багт хаягт оршин суух бүртгэлтэй Мөрөн сумын 4 дүгээр багийн 9-24 тоотод түр оршин суух, ИЧ80111216 регистрийн дугаартай, Бага хотгойд овогт Мөнхжаргалын Жанцансамбуу,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар / Баяннуур / багт оршин суух 9 тоотод оршин суух, РУ87081912 регистрийн дугаартай, Барнууд овогт Тарганшарын Бат-Өлзийд холбогдох
1.300.000 / нэг сая гурван зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00568/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Жанцансамбуу нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Жанцансамбуу миний бие 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрладаг Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн гаднаас Мустанг-5 маркийн 59-08 ХӨВ улсын дугаартай шинэвтэр мотоциклоо алдаж 1.300.000 төгрөгөөр хохирсон ба энэ талаар аймгийн Цагдаагийн байгууллагад хандан шалгуулснаар миний мотоциклийг Тарганшарын Бат-Өлзий хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд Т.Бат-Өлзий гэгч нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд Т.Бат-Өлзийгөөс миний мотоциклийн үнэ болох 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Жанцансамбуу нь хариуцагч Т.Бат-Өлзийд холбогдуулан 1.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Бат-Өлзий нар хооронд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч М.Жанцансамбуугийн нэхэмжилсэн
1.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч түүнтэй гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байна гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хариуцагч Т.Бат-Өлзийгөөс 1.300.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 35.750 төгрөгний тал хувь болох 17.875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бат-Өлзийд холбогдох 1.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Т.Бат-Өлзий нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Жанцансамбууг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хариуцагч Т.Бат-Өлзийгөөс 1.300.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 17.875 / арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА