Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 85А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0074А/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Д.Содном, Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шүүгдэгч Д.Отгонжаргалын өмгөөлөгч П.Батжаргал, Шүүгдэгч А.Энхбаясгалангийн өмгөөлөгч С.Ариунцацрал, Шүүгдэгч Д.Отгонжаргал, А.Энхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Шар бөө Дэчингийн Отгонжаргал, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Буудай Амгалангийн Энхбаясгалан нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000735 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, Шар бөө Дэчингийн Отгонжаргал, 1989 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгын Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангид хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20-7-59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УХ89072339 регистрийн дугаартай. 2. Монгол Улсын иргэн, Буудай Амгалангийн Энхбаясгалан, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-1-72 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЕ91102716 регистрийн дугаартай. Шүүгдэгч Д.Отгонжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, шүүгдэгч А.Энхбаясгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад \\MUNKHTUYA-PC\Share Doc\Шийтгэх тогтоол\А.Энхбаясгалан, Д.Отгонжаргал нар.215.3..docx ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Д.Отгонжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 52-94 ДАХ улсын дугаартай Sonata-6 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"-т заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй битүү хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан талийгаач Ц.Ганхөлөгийн дээгүүр дайран улмаар талийгаач Ц.Ганхөлөгийг чирж хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч А.Энхбаясгалан нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 11-72 улсын дугаартай Frius-20 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 "харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 9-р бүлгийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2-р бүлгийн 2.5.а "зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавих үүрэг хүлээнэ"-т заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй битүү хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр Ц.Ганхөлөгийг авто машинаар мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар Ц.Ганхөлөг нь гавал тархины гэмтлийн улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаад 2015 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 03:35 цагийн үед нас барсан болох нь Шүүгдэгч А.Энхбаясгалангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний бие шинэ хорооллын арын замаар эцэг, эх хоёрыгоо авах гээд ахынх руугаа явж байсан. Тэгээд шинэ хорооллын 21-24-р байрны тэр хавьд явж байтал нөгөө талын урсгалд явж байсан машины гэрэл тусаад надад урд талын зам харагдахгүй байсан. Тэгтэл байрны талаас хүн гарч ирээд би тоормос гишгэсэн боловч амжаагүй зогсож чадахгүй тэр хүнийг машиныхаа зүүн урд талаар тэр хүний хаашаа мөргөснийг нь сайн мэдэхгүй байна нэг мэдсэн миний машины хамар дээр унаад машины урд талын том шил хагарчихсан. Би сандраад тэр хүн миний машины зүүн тал руу даваад зам дээр уначихсан харин би чигээрээ нилээд явж байгаад замын урд талын хашлаганы тэнд зогссон. Би тухайн үед шоконд ороод цаашаа яваад байсан байна лээ. Би машинаа зогсоочхоод явган зорчигч руу очоод харсан чинь нэг талынх нь хацар, амнаас цус гарчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. Ахаа босоорой гэсэн чинь дуугарахгүй байхаар нь буцаж машин руугаа гүйгээд утсаар ярих гэж байтал зам дээр хэвтэж байсан нөгөө ахыг Sonota-6 маркийн авто машин ирээд шууд дээгүүр нь гараад чирээд явчихсан. Тэгээд миний машины ард ирээд зогссон. Тэгсэн чинь нөгөө явган зорчигч уг машины доор дөрвөн дугуйны голд байсан. Би тухайн үед аваараа асаасан байсан ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан. Хохирогчид 11 183 500 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 10 дугаар 16-ны өдөр Олон улсын худалдааны төвийн хойд замаар оройн 23 цагийн орчим Дархан сумын 12-р багийн 21-р байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын 2-р эгнээгээр өөрийн машин болох 52 94 ДАХ улсын дугаартай соната маркийн машинаар замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгээд явж байтал эсрэг талын урсгалд явж байсан машины гэрэл тусаад надад юу ч харагдахгүй болохоор нь би машиныхаа тоормосоо хагас гишгээд хурдаа багасгаад гэрлээ ойр дээр нь тавьчихсан явж байсан чинь машины доогуур дугуйны голд түг гэх чимээ гараад нэг юм чирэгдэх шиг болсон. Тэгэхээр нь би тоомросоо бага багаар гишгэсээр байгаад зогссон. Тэгээд машинаасаа буугаад миний машины хажууд саарал өнгөтэй прусс маркийн машины урд талын шил хагарчихсан байхыг нь хараад ямар нэг юм мөргөснөө мэдсэн. Тэгсэн прусс маркийн машины жолооч бололтой нэг залуу жолооч талдаа машин дотроо хаалгаа онгойлгоод суучихсан аавтайгаа ярьж байгаа бололтой "хүн мөргөчихлөө бараг үхсэн байхаа" гээд яриад байхаар нь түргэн, цагдаа дуудаач гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа жолооч талаар тонгойж харсан чинь миний машины доор 4 дугуйны дунд доошоо харчихсан нэг эрэгтэй хүн хэвтэж байсан, толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан машинтай харьцуулахад тууш чиглэлтэй байсан. Миний машинд 3 хүн сууж явсан. Тэгээд би сандраад утсандаа ярих дугаараа хийж чадахгүй, мөн цагдаа болон түргэний дугаарыг санахгүй байхаар нь хажуу талын машинуудыг зогсоогоод тусламж гуйсан. Цагдаа нар ирээд машиныг хойш нь түлхээд тухайн хүнийг машин доороос гаргахад тэр хүний хойд талын өмднийх нь бүс зүүдэг эмжээрний тэндээс гогдсон юм шиг мөр байсан. Миний машинд ямар нэг хагарсан цуурсан зүйл харагдаагүй. Хохирогчид 11 200 000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, Хохирогчийн Д.Содномын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие талийгаач Ц.Ганхөлөгийн эхнэр нь. Бид хоёр дундаасаа 16 настай нэг охинтой. Гэр бүл болооод 18 жил болж байна. 2015 оны 10-р сарын 16-ны шөнө 02 цаг өнгөрөөгөөд над руу Дарханы цагдаагаас танай гэр бүлийн хүн осолд ороод сэхээн амьдруулах тасагт биеийн байдал муу байна, ирэх боломж байна уу гэж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Тэгээд удалгүй нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач маань 2011 оноос эхлэн нас барах хүртлээ Улаанбаатар төмөр замын 6-р ангийн 3-р хэсэгт замчнаар ажиллаж байсан. 2 банкны зээл төлдөг байсан. Оршуулгын зардал 10 446 585 төгрөг, банкны зээл 11 700 195 төгрөг, үйлдвэрчний эвлэлээс талийгаачийн авсан зээл 218 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Отгонжаргалаас 11 200 000 төгрөг, А.Энхбаясгалангаас 11 183 500 төгрөг авсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах хүсэлтэй. Анх мөргөчхөөд цааш 30 метр газар явсан ослын тэмдгээ тавиагүй байсан Энхбаясгаланд гомдолтой яагаад хажууд нь хамгаалаад байж болоогүй юм бэ, дараагийн машин чирээд бараг 30 метр явсан байсан гэх мэдүүлэг, Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Осол болдог өдөр би харуултай байж таарсан, манай компани осол болсон замын ертөнцийн зүгээр хойд талд нь байдаг цэнхэр өнгийн төмөр хашаан дотор байдаг. Тэгээд би тухайн үед эргэн тойрноо ажиглаад манаачийн жижиг байшин дотроо байж байтал цагдаагийн машины гэрэл урд талын зам дээр гялалзаад байхаар нь би гараад харахад цагдаа, эмнэлгийн машин ирчихсэн байсан. Тэгээд осол гарсан юм болов уу гэж бодоод манаачийн жижиг байшин дээрээ гараад хэсэг харж байгаад буцаад осол болсон газар очоод харсан, тэгсэн нэг хүнийг эмнэлгийн машинд хийгээд аваад явж байсан, хажууд 2 машин байсан, зүүн тийшээ харчихсан зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, Гэрч Ч.Мөнхдөлийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн осол гарсан газар очиход осол гаргасан гэх 2 машин 2-уулаа зэрэгцээд ойролцоо зогсчихсон ертөнцийн зүгээр зүүн тийш харчихсан байсан. Харин соната маркийн машины доор дайруулсан гэх явган зорчигч байсан тухайн үед машины доор байхад нь харсан чинь толгой нь зүүн тийшээ харсан, доошоо харчихсан байсан. Тэгээд би замын зохицуулагч цагдаа Дэлгэр болон Уламнэмэх нарын хамт соната маркийн машиныг урдаас нь бага зэрэг өргөж байгаад түлхээд явган зорчигчийг машин доороос гаргаж түргэний машинд өгч явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 302-р хуудас/, Гэрч Ш.Дэлгэр /хх-ийн 301-р хуудас/, Д.Уламнэмэх /хх-ийн 303-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Талийгаач Ц.Ганхөлөг нь босоо байдалд явж байгаад машинд мөргүүлсэн. Машинд хүчтэй мөргүүлсний улмаас хүчтэй газар савж, тэр нь прусс маркийн авто машины салхины шил хагарсан нь талийгаачийн дээрх гэмтэлтэй тохирч байна. Талийгаачийн гавлын суурь яс нь чамархай хүртлээ цуурсан байдаг. Энэ гэмтэл нь тухайн хүнийг шокын байдалд оруулна. Ийм гэмтлийн 80-90 хувь нь шууд үхэлд нөлөөлнө. Цусанд 3.5 хүнд зэргийн согтолт илэрсэн. Ходоодноос авсан шинжилгээгээр хохирогч нь өмнөх өдөр нь архи уугаад архи нь гүйцэд гараагүй байхад дахин уусан гэж үзэхээр байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 61, 388-389-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.Талийгаачийн биед дээрхи үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт,тархи дарагдал, бага тархины няцрал нь ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 4.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 5.Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь 11-72 ДАР улсын дугаартай машины урд шилийг цээжин бие болон толгойн хэсгээр мөргөх үед үүссэн байх боломжтой. 6.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь амьд ахуй үед шинээр үүссэн байх боломжтой. 7.Талийгаачид бөөрний хатангиршилт эмгэг өөрчлөлт илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй болно. 8.Талийгаачийн цусанд 3,5 промиль спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно. 9.Талийгаачийн цус нь А/3 бүлгийн харьяалалтай байна" гэжээ /ххийн 84-86-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01-р сарын 21-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд: "1.Талийгаачийн биед духны зүүн дээд хэсэгт 6 см зүсэгдсэн 2 ширхэг оёдол тавигдсан шарх, баруун чихний гадна дэлбэнд 6 см, 6 ширхэг оёдол тавьсан шархтай. Зүүн мөр бугалганы дээд хэсэгт 3х1 см, 3х1 см, 4х1 см улаан хүрэн өнгийн цус хуралт, Зүүн гарын сарвууны дээд хэсэг, зүүн тохойны гадна талд 3х0,5 см, зүүн өвдгөнд 7х1 см, шилбэний урд 6х5 см, хамрын баруун талд 2х5см, баруун шанаа эрүүг хамарсан 12х3 см, баруун бугуйны дээд хэсэгт 4х2 см, баруун сарвууны 4,5 дугаар хурууны үеийг хамарсан 4х4 см зулгаралт, цус хуралт. Зүүн өгзөгний дээд хэсэгт 6х10 см, зүүн өвдөгний дээд хэсэгт 6х10 см, ар сүүжин хэсэгт 3х0,5 см, баруун гуяны дээд гадна хэсэгт 4х2 см, өвдгөнд 0,5х2 см, баруун шилбэний дээд хэсэгт 3х2 см, баруун хөлийн шагайн дээд хэсэгт 2х1 см, шагайг хамарсан 5х4 см цус хуралт, хавантай. Цээжний баруун талд суганы урд шугаманд 1х1 см, 2х2 см зулгаралт, суганы дунд шугаманд 3,5х3 см зулгаралт, баруун ташаан толгойн дээд хэсэгт 2х0,5 см зулгаралт цус хуралттай. Хэвлийн доод хэсэг, хүйс 2 ташаан толгой хооронд 18х13 см улаан хүрэн өнгийн зулгаралт, цус хуралттай. Хойд сүвнээс цусархаг ялгадас гарч салтаа өгзөгийг хамарсан. Бүдүүн гэдэсний урд хананд олон тооны цус хуралтууд үүссэн зөөлөн эдийн няцрал, шархтай гэмтлүүд тогтоогдсон. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг дор 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Талийгаачийн биед учирсан хэвлийн гадна доод хэсгийн зулгаралт, цус хуралт, ануснаас гадагшилсан цус алдалт, бүдүүн гэдэсний цус хуралт, гэмтлүүд нь хоёрдахь машины улмаас үүссэн байх боломжтой. 5.Талийгаачид учирсан хоёрдахь машины гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 305-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн 651 тоот шинжээчийн дүгнэлтэд: "1.2015.11.26-ны өдрийн 111 тоот дүгнэлт үндэслэлтэй. 2016.01.21-ний өдрийн 111 дүгээр нэмэлт шинжилгээний дүгнэлтэд гадна үзлэгээр тогтоогдсон "шарх, зулгаралт, цус хуралтыг" гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь хэвлийн гадна доод хэсгийн зулгаралт, цус хуралт, ануснаас гадагшилсан цус алдалт, бүдүүн гэдэсний цус хуралт гэмтлүүдийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна. 2.Ц.Ганхөлөгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух, зулай, чамархай, дагз, суурь ясны ил хугарал, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн эгэм, далны хүзүүний хугарал, сэмж, чамархай, бүдүүн гэдэсний ханан дахь цус хуралт, нүүр, их бие мөчдийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байх ба эдгээрээс дух, зулай, чамархай, дагз, суурь ясны ил хугарал, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, Зүүн эгэм, далны хүзүүний хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь уг журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр Тухайлбал: авто ослын улмаас, авто машинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх, чирэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач Ц.Ганхөлөг нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд уг гавал тархины гэмтэл нь авто машинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх үед үүсгэгдэнэ. Иймд уг гэмтлүүд нь Приус маркийн машинд мөргөгдөх үед үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь дээрх 2 машины аль, алины мөргөгдөх, дайрагдах үйлчлэлээр үүсч болох бөгөөд учирсан гэмтлүүдийн аль гэмтэл нь ямар машинд мөргөгдөж, дайрагдсан үед үүссэнийг ялган салгаж тогтоох боломжгүй" гэжээ /хх-ийн 464-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ганхөлөгийн гэх цусанд 3,5 промилли, ходоодны шингэнд 7,2 промилли спиртийн алкоголь илэрч байна" гэжээ /хх-ийн 87-р хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 9449 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.Ц.Ганхөлөг гэж хаягласан цус нь АВ/IV бүлгийн харьяалалтай байна” гэжээ /хх-ийн 88-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5108 дугаартай шинээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, бор өнгийн хантааз, хар цамц, цэнхэр цамц, хар өмдөнд хар гутланд ханзархай, уранхай, халцралт, зулгаралт, цоорхой, сэмэрсэн уранхай шинээр гарсан байна. Ногоон оймсонд гарсан цоорхойнууд хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоохгүй. Цэнхэр оймс уранхайгүй” гэжээ /хх-ийн 107-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-113-р хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №087 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: "1.Тоyota Frius маркийн 11-72 ДАР дугаарын тээврийн хэрэгслийг Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техникийн оношлогооны 2015 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн №037 дугаартай техник хяналтын хуудас, автомашин дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №037 /12./ Зураг №01-03, 2.Автомашин нь техникийн хувьд бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №037 Зураг №01-02-03, 3.Техникийн хувьд бүрэн, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №037 /12.2/, 4.11-72 ДАР дугаартай саарал өнгийн Тоyota Frius маркийн автомашинд уг ослын дараа салхины шил зүүн гар талдаа хагарсан зэрэг нь ослын дараахь гэмтэл байна. 5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины ажлын тоормосны ялтас хэвийн, дугуйн хээ жигд эд ангиуд бүрэн ажиллагаатай байсан. Зураг №04-06, 6.Техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №01, 7.Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна. Зураг №06, 8.Дээрхи автомашины хурдыг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-ийн 74-75-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-77-р хуудас/, Шинжээчийн 2015 оны 12-р сарын 15-ны өдрийн №62 дугаартай дүгнэлтэд: "1.Т/Frius маркийн 1172 ДАР улсын дугаартай автомашины жолооч Амгалангийн Энхбасгалан нь МУ-ын ЗХД-ын 15-р бүлэг 15.1, 9-р бүлэг 9.2, 2-р бүлэг 2.5/А зэрэг заалтуудыг зөрчсөн нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сэжигтэн А.Энхбаясгалангийн өгсөн байцаалтаар тогтоогдож байна. 2.Х/Sonota-6 маркийн 5974 ДАХ улсын дугаартай автомашины жолооч Дэчингийн Отгонжаргал нь МУ-ын ЗХД-ийн 15-р бүлэг 15.1, 9-р бүлэг 9.2-д заасан заалтуудыг зөрчсөн нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сэжигтэн Д.Отгонжаргалын өгсөн байцаалтаар тогтоогдож байна. 3.Талийгаач Цэрэндоржийн Ганхөлөг нь МУ-ын ЗХД-ын 3-р бүлэг 3.9/Г, 3.9/А-д заасан заалтуудыг зөрчсөн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг, 2015.10.27-ны өдрийн 9448 тоот шинжээчийн дүгнэлт дээрээс тогтоогдож байна” гэжээ /хх-ийн 140-р хуудас/, Шинжээчийн 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 088 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-69-р хуудас/, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 16-р хуудас/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 17-р хуудас/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-45-р хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 89-91-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 95-102-р хуудас/, Ц.Ганхөлөгийн нас барсны ¹0000134818 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5951 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан "тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон" гэмт хэрэг, шүүгдэгч Д.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан "тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч нар нь урьд шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 175, 177-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хавтаст хэргийн 197-284-р хуудсанд авагдсан хохирлын баримт дээр маргаагүй аль хэсгийг нь гэм хорын хохирол гэж үзэх эсэх талаар мэтгэлцээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардал 10 446 585 төгрөг, банкны зээл 11 700 195 төгрөг, үйлдвэрчний эвлэлээс талийгаачийн авсан зээл 218 000 төгрөг, нийт 22 364 780 төгрөг төлөхөөс 22 383 500 төгрөгийг бүрэн төлсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хохирлын баримт дээр дүгнэлт хийж шаардлагагүй гэж үзсэн болно. Харин хохирогч Д.Содном нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах хүсэлт гаргасныг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.11.26, 2016.01.21-ний өдрийн 111, 2016.5.19-ний өдрийн 651 тоот дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч А.Энхбаясгалангаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Талийгаач Ц.Ганхөлөг нь нас барах үедээ сард дунджаар 905 508 төгрөгийн цалин авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 317-319-р хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд 1999 оны 5 дугаар сарын 15-нд төрсөн охин Г.Анужин нь /иргэний үнэмлэхийн хуулбар хх-ийн 378-р хуудас/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 230 000 төгрөг авдаг болох нь тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 316-р хуудас/-аар тогтоогдож байна. Иймд талийгаач Ц.Гөнхөлөгийн 905 508 төгрөгийн сарын дундаж цалингаас талийгаач Ц.Ганхөлөг болон эхнэр Д.Содномд оногдох хэсэг болох 603 672 төгрөгийг хасч үлдэх хэсгээс тэмжээгчээ алдсаны тэтгэврийг хасч /301 836-230 000=71 836/ зөрүү болох 71 836 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-т заасныг баримтлан насанд хүрээгүй Г.Анужинд сар бүр суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч А.Энхбаясгалангийн өмгөөлөгч С.Ариунцацралаас шүүгдэгч Д.Отгонжаргалын хэргийн зүйлчлэл тохироогүй, хэргийн газрын үзлэг хийхдээ үл хөдлөх цэг, хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг буруу, гэмтлийн зэргийг тогтоохдоо хөл хугарсан талаар дурдаагүй зэрэг үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг хүлээн авах боломжгүй шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл бүрэн хангагдсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгч Д.Отгонжаргал нь замын хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс ослын улмаас зам дээр хэвтэж байсан Ц.Ганхөлөгийг машинаараа чирсэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Отгонжаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11 200 000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болохыг дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч А.Энхбаясгалан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид 11 183 500 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох хэдий ч тэмжээгчээ алдсаны тэтгэмж нь Иргэний хуулийн 479, 508 дугаар зүйлүүдэд зааснаар гэм хорын хохиролд тооцогдох тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж үзлээ. Хохирогч Ц.Ганхөлөг өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй, хүнд согтолттой үедээ зорчих хэсгээр явсан нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Отгонжаргал, А.Энхбаясгалан нарын хохирол төлсөн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А.Энхбаясгалангийн эзэмшлийн 10 500 000 төгрөгийн үнэ бүхий 1172 ДАР улсын дугаартай Frius-20 маркийн тээврийн хэрэгсэл болон Д.Отгонжаргалын эзэмшлийн 3 600 000 төгрөгийн үнэ бүхий 5294 ДАХ улсын дугаартай Sonата-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг /хх-ийн 19, 21, 20, 22-р хуудас/ хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Ц.Ганхөлөгийн өмсөж явсан хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, цэнхэр ноосон цамц 1 ширхэг, саарал хантааз 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, ногоон өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн утас 1 ширхэг, ногоон эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн хуванцар машины эд анги 1 ширхэг, улбар шар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахаар, Д.Отгонжаргалын “В” ангиллын 945471 дугаартай жолооны үнэмлэх, 00807233 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Д.Отгонжаргалд буцаан олгохоор, А.Энхбаясгалангийн “В” ангиллын 738733 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 00848554 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг А.Энхбаясгаланд буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Д.Отгонжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч А.Энхбаясгалангийн цагдан хоригдсон 51 хоногийг /хх-ийн 396-406-р хуудас дахь шийтгэх тогтоолын хуулбар, хх-ийн 463-р хуудас дахь шүүгчийн захирамж/ ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Шар бөө Дэчингийн Отгонжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч Буудай Амгалангийн Энхбаясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Отгонжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг баримтлан Д.Отгонжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч А.Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Энхбаясгаланд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-д-т зааснаар шүүгдэгч А.Энхбаясгалангаас тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 71 836 /далан нэгэн мянга найман зуун гучин зургаан мянга/ төгрөгийг сар бүр гаргуулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн 12-12 тоотод оршин суух Дашжамцын Содномд олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Энхбаясгалангийн эзэмшлийн 11-72 ДАР улсын дугаартай Frius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Д.Отгонжаргалын эзэмшлийн 62-94 ДАХ улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар А.Энхбаясгаланд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Ц.Ганхөлөгийн өмсөж явсан хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, цэнхэр ноосон цамц 1 ширхэг, саарал хантааз 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, ногоон өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн утас 1 ширхэг, ногоон эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн хуванцар машины эд анги 1 ширхэг, улбар шар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгаж, Д.Отгонжаргалын “В” ангиллын 945471 дугаартай жолооны үнэмлэх, 00807233 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Отгонжаргалд буцаан олгож, шүүгдэгч А.Энхбаясгалангийн “В” ангиллын 738733 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 00848554 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Энхбаясгаланд буцаан олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч А.Энхбаясгалангийн цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

10.Д.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Отгонжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Энхбаясгаланд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ