| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00055/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт *******, Хольдог овогт Рэнцэндагвын Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 2133000000056 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мазаан” гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хольдог овогт ******* /РД:М00000000/; Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 0000а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хольдог овогт Рэнцэндагвын Амартүвшин /РД:МВ00000000/; Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Налгай ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, өөрийн өмчлөлийн 00-00 СЭҮ улсын дугаартай Хюундай либеро маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэн байгаль экологид 85993.84 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Налгай ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, өөрийн өмчлөлийн 48-78 СЭҮ улсын дугаартай Хюундай либеро маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэн байгаль экологид 85993.84 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч ******* өгсөн: “...Намар айлууд нүүгээд гэрээ доошлуулж бариад хөдөө амьдарч байсан. Гоожингийн бичгийн хугацаа өнгөрснийг анзаараагүй. Галын түлээний 1м3 хуурай мод хийж дуусаад хөдөлж байхад байгаль орчин хяналтын улсын байцаагч таарсан. Миний буруу би буруугаа хүлээж байна. Тээврийн хэрэгсэл нь миний ганц амьжиргаа залгуулдаг тул буцааж надад олгож өгөөч. Тэвштэй машин байгаа юм...” гэв. Шүүгдэгч ******* өгсөн: “...Би хотоос ирээд удаагүй байхдаа аавтай хамт мод бэлдсэн. Өмнө нь гоожин авсан байсан талаар мэдээгүй. Гоожингийн талаар юм хэлээгүй. Би аавыг гоожин авсан гэж бодсон. Аав гоожингийн бичиг сарын өмнө авсан байсан гэж тухайн үед хэлсэн. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн байгаа. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч ойлгож байна...” гэв. Мөрдөн байцаалтад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаярын өсгөн: “...Шинжээчийн дүгнэлтээр Байгаль экологид 85933.84 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Байгаль орчны хамгаалах тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг 3 дахин нэмэгдүүлж төлөх ёстой байдаг тул тухайн хуулийн дагуу нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаа тул тухайн мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Төрийн сангийн 1001311100988 дансанд төлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал), Гэрч Ц.Бүрэнбаатарын өсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р баг "Налгай ар" гэх газарт эргүүл шалгалт хийж явсан. Тэгтэл тухайн газарт хэсэг хүмүүс мод бэлтгэж байсан. Тэгэхээр очоод мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад хугацаа хэтэрсэн хүчингүй болсон мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Тухайн эрхийн бичиг нь хүчингүй болсон байсан тул хууль бусаар мод бэлтгэж байгаа зөрчил илэрсэн. Шинэс төрлийн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан боловч тухайн эрхийн бичгийнх нь хугацаа нь дууссан байсан. Мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан. Тухайн газарт манай сумны Рэнцэндагва гэх хүн өөрийн хүүгийн хамт мод бэлдэж байсан мод бэлтгэхдээ цагаан өнгийн цахилгаан хөрөө болон цагаан өнгийн 48-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Өөр хүн техник хэрэгсэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал), Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай “...Сэлэнгэ аймаг Сайхан суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулах шинжээч томилсон 2021 оны 09-р сарын 13-ны өдрийн тогтоолийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03-р сарын 16-ний өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг
ТОГТООХ нь
: 1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Налгайн ар гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн Ч. Рэнцэндагвагийн түлээний зориулалттай хуурай Шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 48-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэлсэлд 1,07 м3 мод бэлтгэсэн байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 Шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Шинэс төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 1,07 м3 * 80312*1,0= 85933,84 төгрөг болж байна. 3.Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн Ч. Рэнцэндагва нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 85933,84 төгрөгийн хохирол учируулсан байна. 4.Иргэн ******* нь ойгоос түлшний зориулалттай Шинэс төрлийн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй уг бэлтгэсэн мод нь хуурай мод болно. 5.Ойн сангийн 1 шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг хавсаргав...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал) Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18-04-331/02 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Батсайханаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр ирүүлсэн ойн санд учруулсан хохиролын үнэлгээ тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг "Налгайн ар" гэх газраас Ч.Рэнцэндагвын бэлтгэсэн мод нь түлшний зориулалттай Шинэс төрлийн 1.07 метр куб модны үнэлгээ 85933.84 төгрөгийн үнэлгээг Орхон бүсийн сум дундын ойн ангиас тогтоосон байна. 2.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т / Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/тогтооно гэж заасны дагуу 85933.84x3=257801.52 төгрөг болов. 3.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг "Налгайн ар" гэх газраас ******* нь ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 257801.52 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал) 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал) 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5 дугаар тал) 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар тал) 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дүгээр тал) 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (хавтаст хэргийн 13 дугаар тал) 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд бүлэглэж үйлдсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болсон байна. Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч Хольдог овогт ******* хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Хольдог овогт Рэнцэндагвын Амартүвшинтэй бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хольдог овогт Рэнцэндагвын Амартүвшинийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг Хольдог овогт *******тай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч нарын үйлдсэн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол нь : Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай “...Сэлэнгэ аймаг Сайхан суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулах шинжээч томилсон 2021 оны 09-р сарын 13-ны өдрийн тогтоолийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03-р сарын 16-ний өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг ТОГТООХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Налгайн ар гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн Ч. Рэнцэндагвагийн түлээний зориулалттай хуурай Шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 48-78 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэлсэлд 1,07 м3 мод бэлтгэсэн байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 Шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Шинэс төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 1,07 м3 * 80312*1,0= 85933,84 төгрөг болж байна. 3.Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн Ч. Рэнцэндагва нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 85933,84 төгрөгийн хохирол учируулсан байна. 4.Иргэн ******* нь ойгоос түлшний зориулалттай Шинэс төрлийн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй уг бэлтгэсэн мод нь хуурай мод болно. 5.Ойн сангийн 1 шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг хавсаргав...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал) Байгал орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18-04-331/02 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Батсайханаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр ирүүлсэн ойн санд учруулсан хохиролын үнэлгээ тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн ТОГТООХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг "Налгайн ар" гэх газраас Ч.Рэнцэндагвын бэлтгэсэн мод нь түлшний зориулалттай Шинэс төрлийн 1.07 метр куб модны үнэлгээ 85933.84 төгрөгийн үнэлгээг Орхон бүсийн сум дундын ойн ангиас тогтоосон байна. 2.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т / Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/тогтооно гэж заасны дагуу 85933.84x3=257801.52 төгрөг болов. 3.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг "Налгайн ар" гэх газраас ******* нь ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 257801.52 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал) 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтас хэргийн 4-8 дугаар тал/-ээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан 257801.52 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь “Төрийн сангийн 100131100914 дугаартай дансанд 257.802 төгрөгийг ******* нь тушаасан талаарх баримт /хавтаст хэргийн 104 хуудас/-аар тогтоогдож байна. Иймд байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч *******, ******* нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”- ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх автомашины ашиглалтын хугацаа, элэгдэл, өнгө үзэмж, чанар байдал зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийж үнэлгээ гаргасан байна. Үүнд : Шүүгдэгчийн жолоодож явсан “Хьюндай Либеро” маркийн 48-78 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашин /2003 он/ 1500000=00 төгрөгөөр, модны цахилгаан хөрөө 50000=00 төгрөгөөр тус тус тогтоосон байна. / хавтаст хэргийн 21-22 хуудас/ Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 77, 94 хуудас/ Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Рэнцэндагвыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 48-78 СЭҮ улсын дугаартай Хюьндай Либеро маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, хууль бусаар бэлдсэн 1.07м3 шинэс төрлийн модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-ын үйлдвэрлэсэн /ажиллагаатай, цэнхэр цагаан алаг/ цахилгаан хөрөөг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01509450 дугаартай HYUNDAI Libero 0 4878 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д буцаан олгохоор шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль экологид учруулсан 257.801.52 төгрөг төлөгдсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хольдог овогт ******* хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Хольдог овогт -н А-й бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хольдог овогт Р-н А-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг Хольдог овогт *******тай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Рэнцэндагвыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 48-78 СЭҮ улсын дугаартай Хюьндай Либеро маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, хууль бусаар бэлдсэн 1.07м3 шинэс төрлийн модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-ын үйлдвэрлэсэн /ажиллагаатай, цэнхэр цагаан алаг/ цахилгаан хөрөөг хурааж улсын орлогод оруулсугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль экологид учруулсан 257.801.52 төгрөг төлөгдсөн зэргийг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01509450 дугаартай HYUNDAI Libero 0 0000 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д буцаан олгосугай.
8.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА