Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт *******д холбогдох эрүүгийн 2133000000077 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг задгайд оршин суух, Булгадар овогт ******* /регистрийн дугаар ОО00000000/; Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Булагтай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.5 м3 мод бэлтгэн, өөрийн өмчлөлийн 46-85 ДАР улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэн байгаль экологид 120.486 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Булагтай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.5 м3 мод бэлтгэн, өөрийн өмчлөлийн 46-85 ДАР улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэн байгаль экологид 361.458 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч******* өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 361.458 төгрөг нөхөн төлсөн. Гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэв. Мөрдөн байцаалтад 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Санжаажамцын өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын тамгын газарт 2006 оноос хойш байгаль хамгаалагчаар ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 01 цагийн орчим хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Баяндаваа, Булагтайн чиглэлд хяналт шалгалтаар явж байгаад Булагтай гэх газарт ******* гэх хүн мод бэлтгээд байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Ямар ч зөвшөөрлийн бичиг байхгүй. Хэрэв бичиг байсан бол надаас авах байсан. Тухайн өдөр надаас Бат-Эрдэнэ гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай Сайхан сумын хувьд армаг, тармаг ойтой гэж үздэг. Харин аймгийн засаг даргаас манай суманд мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Харин засаг даргад өргөдөл гаргаж ойгоос цэвэрлэгээний журмаар унасан иодыг түүж авч болдог. Харин *******д ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Би гарсан хохирлыг нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал) 2.Гэрч *******ийн өгсөн: “...Манай нөхөр хөдөө малаа хараад оторт яваад өөгдөг би гэртэй хүүхэдтэйгээ болон хадам дүүтэйгээ үхэрээ хараад үлддэг юм. Энэ жил манай нөхөр бид хоёр тусдаа байгаад өвөл хэрэглэх модоо бэлтгэж чадаагүй юм. Тэгээд би нөхөртөө хурдан мод түлээгээ бэлдэхгүй бол удахгүй цас орох нь гээд хэд хоногийн өмнөөс хэлээд байсан юм. Тэгээд манай нөхөр Номгон сумын төв ажлаар орчихоод ирэхдээ надад мод бэлтгэх зөвшөөрөл авчихлаа маргааш явж модоо бэлтгэе гэж хэлсэн юм.Тэгээд маргааш нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багт байх "Булагтай" гэх газарт би нөхөртэйгээ хамт очсон юм. Тэгээд манай нөхөр тэндээс модоо бэлтгээд харин би машины кабинд сууж байсан юм. Тэгээд манай нөхөр модоо бэлтгээд машиндаа аччихаад бид хоёр гэр лүүгээ харих гээд явж байтал цагдаа хүрээд ирсэн юм. Бид хоёрын ойролцоо 200-аад метр зайд ууланд бас нэг залуу мод бэлтгэж байсан юм. Тэр залууг мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Мод бэлтгэх зөвшөөрлийн хувьд манай нөхөр надад хэлэхдээ зөвшөөрөл авчихсан байгаа санаа зоволтгүй гэсэн юм тэгэхээр нь би зөвшөөрөл авчихсан юм байх л гэж бодсон юм. Манай нөхрийн бэлтгэсэн мод ямар төрлийн мод байсан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр эхлээд газарт унасан мод түүж байсан тэгээд сүүлд манай нөхөр хажууд өөр газарт мод бэлтгэж байсан ойролцоо мод бэлтгэж байсан залуугаас модон иштэй сүхийг нь гуйж аваад мод бэлдсэн. Бэлтгэсэн модоо 46-85 ДАР улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан. Тухайн сүхийг нь авч хэрэглэсэн хүнийг танихгүй манай нөхөр таних байх. Манай нөхөр надад хэлэхдээ зөвшөөрлөө авчихлаа л гэсэн юм. Би хэлээд л болчихдог юм байх гэж бодсон. Намайг түлээгээ бэлдсэнгүй гээд ойр ойрхон шаардаад байхаар тэгсэн байх гэж бодож байна. Ямар ч байсан Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн тэвшнээс бага зэрэг дээгүүр хэмжээгээр бэлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) 3.Гэрч Д.Дашзэвэгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Булагтай” гэх газраас өөрийн эзэмшлийн 54-74 УВА улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэж байсан. Намайг модоо бэлтгээд машиндаа ачаад дуусаж байх үед ******* ирээд надаас сүхийг маань гуйж аваад явсан. Тухайн үед ******* миний хажуухан талд ойролцоогоор 300 орчим метр зайд өөрийн машинтайгаа мод бэлтгэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал) 4.Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай “...Сэлэнгэ аймаг Сайхан суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Ундрахбуяны экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулах шинжээч томилсон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг ТОГТООХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Булагтай гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн С.Бат-Эрдэний түлээний зориулалттай хуурай Улиангар төрлийн модонд хэмжилт хийхэд 46-85 ДАР улсын дугаартай тээврийн хэрэлсэлд 1,5 м3, мод бэлтгэсэн байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 Бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Улиангар төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 1,5 м3* 80312*1,0= 120486 төгрөг болж байна. 3.Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн С. Бат-Эрдэнэ нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 120486 төгрөгийн хохирол учируулсан байна. 3.Иргэн ******* нь ойгоос бэлтгэсэн түлшний зориулалттай Улиангар төрлийн мод нь хуурай мод болно....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал) 5.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18-04-333/02 дугаартай “...1.Иргэн******* холбогдох 1.5 м3 түлээний модыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу тооцон үзэхэд 1.5 м3 *80312*1.0= 120.486 төгрөг болж байна. 2.Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг тул иргэн С.БатЭрдэнийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 120486*3=361.458 /Турван зуун жаран нэг мянга дөрвөн зуун тавин найман төгрөг/ болж байна...” дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал) 6.2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал ) 7. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар тал) 8.2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал) 9.2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн цагдаагийн ахлах ахлагч З.Мандахбаярын бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 2 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч******* үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгчийн үйлдсэн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол нь: Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай “...Сэлэнгэ аймаг Сайхан суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Ундрахбуяны экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулах шинжээч томилсон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг ТОГТООХ нь: 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Булагтай гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн С.Бат-Эрдэний түлээний зориулалттай хуурай Улиангар төрлийн модонд хэмжилт хийхэд 46-85 ДАР улсын дугаартай тээврийн хэрэлсэлд 1,5 м3, мод бэлтгэсэн байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 Бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Улиангар төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 1,5 м3* 80312*1,0= 120486 төгрөг болж байна. 3.Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн С. Бат-Эрдэнэ нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 120486 төгрөгийн хохирол учируулсан байна. 3.Иргэн ******* нь ойгоос бэлтгэсэн түлшний зориулалттай Улиангар төрлийн мод нь хуурай мод болно....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал) Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18-04-333/02 дугаартай “...1.Иргэн******* холбогдох 1.5 м3 түлээний модыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу тооцон үзэхэд 1.5 м3 *80312*1.0= 120.486 төгрөг болж байна. 2.Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг тул иргэн С.БатЭрдэнийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 120486*3=361.458 /Турван зуун жаран нэг мянга дөрвөн зуун тавин найман төгрөг/ болж байна...” дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр тал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтас хэргийн 3-6 дугаар тал/-ээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нь байгаль экологид учруулсан 361.458 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь “Төрийн сангийн 100900013040 дугаартай дансанд 361.458 төгрөгийг С.БатЭрдэнэ нь тушаасан талаарх баримт /хавтаст хэргийн 108 хуудас/-аар тогтоогдож байна. Иймд байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 84-р хуудас/- аар шүүгдэгч ******* нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц******* өмчлөлийн Хюундай Портер загварын 4685 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж ашигласан Сүхний үнэ болох 15.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж, Хууль бусаар бэлдсэн 1.5 м3 модыг улсын орлогод шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль экологид учруулсан 361.485 төгрөг төлөгдсөн зэргийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдаж ирсэн 1/нэг/ ширхгийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Булгадар овогт ******* зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч ******* 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** өмчлөлийн Хюундай Портер загварын 0000 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж ашигласан Сүхний үнэ болох 15.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

5.Хууль бусаар бэлдсэн 1.5 м3 модыг улсын орлогод шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6.Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль экологид учруулсан 361.485 төгрөг төлөгдсөн зэргийг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдаж ирсэн сүх 1/нэг/ ширхгийг эзэмшигч Д.Дашзэвэгт буцаан олгосугай. Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА