Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/126

 


     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0133/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ***, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ***, ***** төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **** *** оршин суух, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, *****ийн хамт амьдардаг, урьд ******өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ****** *** оршин суух иргэн *** гэрт түлхүүрээр нь онгойлгон орж 32 инчийн Самсунг ЛСД телевизорыг хулгайлан авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, ****** оршин суух *** хашааг даван орж байшингийн үүдний амбаараас хүүхдийн экстрем маркийн унадаг дугуй хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр найз *** хоночхоод өглөө 10 цагийн орчим Тосгонд, банкны өмнө явж байтал /***гэж дууддаг/ ***** ахтай тааралдсан. Тухайн үед тэр ах нэг жижиг шилтэй Арвай архи авчихсан явж байсан, намайг 100 грамм татах уу гэхээр нь би тэгье гээд тэр архийг нь хувааж уугаад би түүнд өөрийнхөө барьж байсан хар өнгийн товчлууртай нокиа маркийн гар утсаа 7,000 төгрөгөөр зарахаар болоод *** ахтай хамт түүний гэр уруу явсан. *** ах гэртээ очоод виза картаа авч, Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад надад 7,000 төгрөг өгсөн. Дараа нь зах дээрээс дахин 200 граммын Арвай нэртэй архи нэгийг авч, *** ахтай хувааж уугаад захаас салсан. *** ахаас салаад 7,000 төгрөгөөрөө 0,75-ын хямдхан архи аваад эргэж тосгон яваад *** гэж ахын гэрт очиж хувааж уусан. Би нилээн согтсон байсан. Тэгээд ***  ахын гэрээс гараад ***  ахыг гэртээ байж магадгүй гэж бодоод гэр уруу нь явсан. Тухайн үед *** ахаас мөнгө зээлэх санаатай байсан. Тэгтэл *** ахын гэрт очиход *** ах гэртээ байхгүй, харин гэрийнх нь түлхүүр тайрдас дээр өлгөөтэй байхаар нь гэрийг нь онгойлгож ороод зурагтыг нь аваад буцааж гэрийг нь цоожилсон. Зурагтаа аваад далан дагаад цахилдагийн зүг явж байгаад Соната-5 маркийн машин унасан ахтай тааралдаад тэр ахаас зурагт авах уу гэж асуухад “хүнээс асуугаадахъя” гэж хэлсэн. Тэгээд миний хажууд утасдаж асуугаад хамт машинд сууж яваад толгойтод нэг айлд ирж зурагтанд нэг антенн залгаж шалгахад ажиллаж байсан. Тэгээд 100,000 төгрөгөөр тэр хүмүүст зарсан. /тэр машинд сууж ирсэн жолооч ахын хүүхэд нь бололтой байсан/. Зурагт зарсан мөнгөнөөс жолооч ахад 15,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь төмөр замын архи уудаг хүмүүстэй архи уугаад дуусгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь талууд/, ... “2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр багийн үүдэн дээр 10 цагийн үед *** ахтай таарсан. Тэгээд би утас зарах гэсэн юм гэсэн чинь архи авъя гээд гэрлүү нь цуг явсан. Тэгээд гэрээс нь карт аваад АТМ ороод 200.000 төгрөг авсан. Тэр мөнгөөр нь архи авсан. Тэгээд мөнгө шилжүүлж утасныхаа 7000 төгрөгийг *** ахаас авсан. Найзынхаа гэр уруу явлаа гэхээр нь би *** ахын гэр уруу яваад зурагтыг нь аваад таксины жолоочид 100.000 төгрөгөөр зарсан. Дугуй болохор ногоо тарьдаг манай найзынх юм. Тэр найзтайгаа уулзах гээд гэрт нь очсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд үүдэнд нь дугуй байхаар нь авсан юм. Зах дээр тэр дугуйг нь зарах гэж явж байгаад тааралдсан” гэх мэдүүлэг, 

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад 7-ийн буудал уруу “Чандмань-Ундрах” хүнсний дэлгүүр уруу архи авахаар очсон юм. Тэгэхэд *** гэх залуу нь дэлгүүрийн үүдэнд утас зарна гээд явж байсан. Тэр утас хар өнгийн жижиг Нокиа маркийн гар утас байсан. Тэгээд тэр гар утсыг нь *** 7000 төгрөгөөр авахаар болоод би дэлгүүрээс 1 шил 200 гр хэмжээтэй Хараа нэртэй архи авч, тэр архиа тэнд *** хувааж уугаад ***  бид хоёр манай гэр уруу хамт явсан. Манай гэрт очоод би гэрээс картаа аваад буцаж зах уруу таксидаж яваад би картнаасаа мөнгө аваад *** 7000 төгрөгийг нь өгөөд түүний гар утсыг нь аваад зах дээрээс бид хоёр салсан. Би зах дээр явж байхад таньдаг хүн таараад дахин архи уугаад 17 цагийн орчим гэр уруугаа харьсан. Гэртээ очоод түлхүүр тавьсан газраас түлхүүрээ хайгаад олоогүй. Тэгээд гэрийнхээ амбаарын цүүг хөшиж байгаад гэртээ орсон. Гэртээ ороход гэрийн хойморьт байсан 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн LCD зурагт байхгүй, удирдлага нь байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би *** хамт зах уруу явахаар гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод гэрийн баруун талын жижиг амбаарын хадааснаас өлгөсөн юм. Тэр үед *** хараад байж байсан. Өөр хүн мэдэхгүй. Би энэ зурагтаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. *** р нь манай тэр хавьд архи уугаад явж байдаг, тэр хавийн хүмүүс бүгд мэддэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, дахин байцаасан: ... “Зурагттай хамт ТВ-12 телевизийн хүлээн авагчийн удирдлага нь байхгүй байсан. Энэ удирдлагаа нэхэмжилнэ. Би үнэлгээг нь мэдэхгүй байна“...Зурагтны удирдлага биш боксны удирдлага авсан байсан. Цагдаад байцаалт өгөхийн өмнө зурагтаа асаах гэсэн чинь боксны удирдлага байхгүй байсан, удирдлагаа авмаар байна. Өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, 

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 09 цаг өнгөрч байхад гадаа хашааны хаалга дуугарах шиг болохоор нь босоод харахад хашааны хаалга онгорхой байсан, тэгээд нөхрийгөө хашааны хаалга онгорхой орхисон байна гэж бодоод гараад хашааны хаалгаа хаачхаад буцаад хэвтсэн. Гэтэл 10 орчим минутын дараа хашааны хаалга цохихоор нь гараад хартал 3 залуу байсан ба тэр гурав хэлэхдээ “танай хүүхдийн чинь дугуйг хашаа давуулж шидээд *** хулгайлаад аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр уруугаа утасдаж хэлэхэд манай нөхөр зах уруу явсан. Удалгүй дахин нөхөр уруугаа залгахад “нөгөө муу хулгайч чинь яг зарах гэж байхад нь барьж авлаа, дугуйг нь аваад очлоо” гэсэн. Тэгээд би хэсэг байж байгаад дахин залгахад нөгөөдөх чинь зугтаачихлаа гэж байсан. Манай хүүхдийн дугуй нь жаахан гажсан юм шиг байна лээ, шидэхэд нь тэгсэн байх. Нэг их айхтар гэмтсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай хадам аав *** над уруу утсаар яриад “... энд нэг хүн 100,000 төгрөгөөр LCD зурагт зарна” гэж байна гэхээр нь би юу ч гэсэн очоод залгаж үзээд ажиллаж байна уу шалгаадахъя” гэж хэлсэн. Тэгээд би хадам аавтай нөхрийнхөө дүү болох *** уулзсан. Тэгэхэд манай хадам аав нэг хүнтэй машиныхаа хажууд зогсож байсан ба *** хадам аав, нөгөө зурагт зарах хүн, манай нөхөр бид нар ороод зурагтыг асааж үзэн шалгахад зүгээр гарч байсан учраас тэр зурагтыг авахаар болоод өөртөө байсан 30,000 төгрөг дээр өөрийнхөө ааваас очиж 70,000 төгрөг зээлж аваад 100,000 төгрөгийг зурагт зарсан эрэгтэй хүнд өгөөд явуулсан. Энэ зурагтыг Цагдаагийн газраас хурааж авсан учраас би энэ зурагтыг худалдаж авсан 100,000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 34 дэх тал/, 

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би машинтайгаа дотор тойрч яваад 16 цагийн орчим
гэртээ ирэхэд манай 11 дүгээр ангийн хүү *** гэртээ ирчихсэн байсан. Тэгсэн ***  “миний гар утсыг *** ах симийг нь гаргаж өгчхөөд орой гэрт авчирч өгнө гэж хэлээд аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн хэсэг дээр очиж энэ талаар мэдэгдсэн. Би гар утасныхаа оронд гар утас авсан учраас одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ээжийндээ очих гээд далан дагаад явж байтал нэг өндөр биетэй залуу хар өнгийн зурагт тэвэрчихсэн ирж байсан. Тэгээд миний хажуугаар зөрөхдөө надаас “зурагт засдаг газар хаана байдаг юм бэ” гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлээд зөрөөд өнгөрсөн. Тэр залуу ногоон эрээн өнгийн өмдтэй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,  

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгтэл замд явж байхдаа дүү нь хямдхан зурагт зарах гэж байгаа, Дорнод аймагт ажил хийдэг юм, гэтэл замын зардалгүй болчхоод зурагтаа зарж замын зардал хийдэг юм уу гэж ярихаар нь манай хүүгийн зурагт шатчихсан гэж байсан хүүтэйгээ яриадахъя гээд утсаар ярихад зурагтыг аваад ир үзье гээд шалгаж үзээд зүгээр гарч байсан учраас авахаар болоод бэр Отгонцэцэг хүрч ирээд нөгөө залуугийн хамт яваад аавынхаасаа мөнгө аваад тэр залууд 100,000 төгрөг өгсөн. Тэр зурагт нь самсунг гэсэн нэртэй хавтгай хар өнгийн зурагт байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн орчим манай эхнэр ***  миний утас уруу залгаад “*** хүүхдийн дугуйг амбаараас хулгайлаад явчихсан байна” гэж хэлэхээр нь зах дээр зарж магадгүй гэж бодоод дугуй зардаг контейнорын тэр хавьд очсон. Тэгтэл удалгүй *** 5 орчим минутын дараа манай хүүхдийн дугуйг барьчихсан ирж байсан. Тэгээд би *** өөдөөс нь тосож очоод “чи хүүхдийн дугуйгаар яах гэж байгаа юм бэ” гэхэд “танай хүүхдийн дугуйны тоормос нь гацсан байхаар нь янзалж чамайг баярлуулдаг юм уу гэж бодоод” гэж хэлсэн. Тэгээд би надтай хамт манай гэр уруу явъя гэхэд ***  би ялтай ш дээ гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “хүн шүгэлдээд байхаар нь хартал Лутаа гудамжны үзүүрээс нэг унадаг дугуй түрчихсэн хүрч ирээд “энэ *** дугуй, би өчигдөр согтуу байхдаа дээр нь суугаад эвдчихсэн юм шиг байна, одоо зах орж засуулахаас буудал дөхөөд буучихъя” гэж хэлээд дугуйгаа машины ард хийгээд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, 

Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэтэл ***  дэлгүүрийн өмнө ***  таарсан. Тэгээд уулзаад надаас утсаар чинь нэг ярьчихъя гэхээр нь нэгжгүй гэхэд шалгаадахъя гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад өгөхөд оролдоод, би утсаа авъя гэхэд өгөхгүй байсан. Миний утсыг оролдоод байхад утас маань унтарсан учраас буцааж өгөөд хойшоо манай найз ***  хашааны үүдэнд ирээд хамт үүднийх нь чулуун дээр сууж байтал *** ах дахиад утсаа өгч бай, нэг дугаар хараадахъя гэхээр нь би миний утас асаж байвал хар гээд өгсөн. Тэгээд *** өөрийнхөө сим картыг хийж миний утсыг асаагаад дугаар харах гэхэд буцаад унтарсан. Би *** ахаас утсаа авъя гэхэд өгөхгүй, ахдаа энэ утсаа өгчих, солъё гэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгтэл *** ах чи бид хоёр нэг нэгийгээ танихгүй хүмүүс биш ахдаа энэ утсаа хэд хоног бариулчих гэхээр нь би аав, ээж хоёр уурлана, үгүй гэж хэлсэн. Тэгснээ надад харуулж байгаад ах нь халаасандаа хийлээ шүү гээд халаасандаа хийхэд нь агаа болохгүй, аав, ээж хоёр уурлана гэхэд над уруу инээж байгаад куртканыхаа цахилгааныг татсан. Надад миний утсыг өгөхгүй гэж бараг 2 цаг орчим зогсож байгаад ах нь 19-20 цагийн хооронд утсыг чинь чамд аваачаад өгье гэхээр нь үгүй гэхэд тэгвэл 18:30 минутад аваачаад өгье гэхээр нь бас үгүй гэсэн. Тэгсэн залуу хүүхэд гай л болно доо гэхээр нь би жаахан айгаад эцэг, эх хоёр уурлана ш дээ, та ямар зантай хүмүүс байдгийг мэдэж байгаа биздээ гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд миний утсыг өгөхгүй болохоор нь би гэр уруугаа яваад орсон. Гэртээ ороход яг 18 цаг болж байсан. Удалгүй ээж утсаа яасан юм гэхээр нь би миний утас унтарчихсан гэж хэлсэн. Дараа нь цай ууж байгаад ээждээ утасныхаа талаар хэлэхэд аавдаа хэл гэж хэлсэн. *** ахыг тэр өдөр хүлээгээд ирээгүй. Би утсаа яаралтай олж авмаар байна, эсвэл мөнгийг нь авч өөр утас авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 174 дэх тал/, 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, гэрэл зургууд /хавтаст хэргийн 4, 8, 21 дэх тал/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12, 20 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/, 2016 оны 4 дүгээр сарын 19, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42, 49, 178 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 43, 50, 179 дэх тал/, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн цагдан хорих болон хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 58, 170 дахь тал/, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон зөрчил гаргасан гэх саатуулах байрны бүртгэлүүд /хавтаст хэргийн 86-95 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/, шүүгдэгчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 189 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  телевизорыг хулгайлан авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, ***** тоотод оршин суух *** хашааг даван орж байшингийн үүдний амбаараас хүүхдийн Экстрем маркийн унадаг дугуй хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***, ***, иргэний нэхэмжлэгч ***, “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний хуудас, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *** давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь урьд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан ба ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нарт учруулсан хохирлоо хулгайлсан эд зүйлээ биет байдлаар буцааж өгсөн, хохирогч *** удирдлаганы 15,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** 100,000 төгрөг туст тус төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

*** 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч *** давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.    Шүүгдэгч *** нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай. 
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил /зургаа/ 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГЭРЭЛТ-ОД