| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00057/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Хохирогч *******,
Хохирогч ******* /цахимаар/
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн Тамба овогт *******т холбогдох эрүүгийн 2133000000069
дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт
төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Хөвсгөл аймаг
Мөрөн сумын 10-р хороо 17-23 тоотод оршин суух Тамба овогт *******
/РД:РЛ00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн
Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөшөөтийн давааны орчим ДарханУул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 132-133 дахь километрт
өөрийн өмчлөлийн 00-00 ХӨА улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн
хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван
нэг.Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог
замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал
сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Э.Мөнхбаярын жолоодож
явсан Хюундай соната-6 маркийн 84-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Майцэцэгийн эрүүл мэндэд хүзүүний 2,3-р
нугаламын арын сэртэнгийн бага зэрэг зөрөөтэй, 6-р нугаламын арын сэртэнгийн
зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, ***** эрүүл мэндэд
бүсэлхийн 4-р нугалмын баруун хажуу сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,
***** биед баруун шилбэний шаант ясны цууралт, зүүн гарын 1-р хурууны
шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, Х**** биед зүүн гарын
алганы 2-р шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, *****
биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол
тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн
Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөшөөтийн давааны орчим ДарханУул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 132-133 дахь километрт
өөрийн өмчлөлийн 80-86 ХӨА улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн
хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван
нэг.Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог
замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал
сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж ***** жолоодож
явсан Хюундай соната-6 маркийн 84-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Майцэцэгийн эрүүл мэндэд хүзүүний 2,3-р
нугаламын арын сэртэнгийн бага зэрэг зөрөөтэй, 6-р нугаламын арын сэртэнгийн
зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, *******гийн эрүүл мэндэд
бүсэлхийн 4-р нугалмын баруун хажуу сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,
***** биед баруун шилбэний шаант ясны цууралт, зүүн гарын 1-р хурууны
шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, ***** биед зүүн гарын
алганы 2-р шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, *****
биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол
тус тус учруулсан гэх үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт :
Шүүгдэгч*******ийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аваар
гарсан. Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан. Өөрийн дүү
Б.Хэнмэдэх, хамаатны дүү Х.Сувд-Эрдэнэ, дүүгийн найз *******г хот руу хүргэж
өгөх замдаа Сэлэнгэ аймаг Хөшөөтийн даваа уруудаж явахдаа аваар хийсэн. Өөрийн
хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч *******гийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-нд Эрдэнэт
орох гэж явж байгаад Хөшөөтийн даваан дээр энэ хүүхдийн машин эсрэг урсгалаас орж
ирээд зам тээврийн осол хийсэн. Осолд ороод хөлийн шилбэний яс дундуураа
хугарсан. Тэр даруй Эрдэнэтийн гэмтлийн эмнэлэгт очиж эмнэлгийн бүрэн тусламж
авсан байгаа. Гэмтлийн хүндэвтэр зэргийг хүлээн зөвшөөрч байна. 09 дүгээр сарын 24-
ны цалин дээр 1.800.000 төгрөг орсон байх. Тэр нь урьдын цалингийн ажилласан
үлдэгдэл ордог байх гэж бодож байна. Дараа сарын 25-нд 0 төгрөг, 10-нд 80.000 төгрөг
орсон. Энэ сарын 25-нд ямар цалин орохыг мэдэхгүй байна. Лист орох магадлалтай 2
удаа лист аваачиж өгсөн. Цалин бодно гэвэл 20, 30 сая төгрөг гарах гээд байна.
Тэрнээс 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. 8.000.000 төгрөг төлбөл гэмт хэргийн
улмаас учирсан хохирлыг барагдуулсан гэж үзэж болно...” гэв.
Хохирогч *******гийн өгсөн: “...Оношилгоонд 130.000 төгрөгөөр орсон.
Компьютер янзлуулсан. Бариа засалд орсон. Миний бие эрүүндээ 3 оёдол тавиулсан.
Хөлдөө цочролтой байгаа гээд бариа бариулсан 300.000 төгрөг. Эмнэлэгт хэвтэхдээ
200.000 гаран төгрөгөөр эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад нурууны эмчилгээнд орсон.
Эрүүндээ сорвины тос авсан. Бензиний зардал 200.000 төгрөг. Нийт 2.030.000 төгрөг
болсноос 1.500.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна...”
гэв.
Мөрдөн байцаалтад
1.Хохирогч ************* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн
11 цагийн үед Орхон аймаг явахаар Дархан-Уул аймгийн автовокзал дээрээс 1 хүн
дутуу байна гэсэн саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Орхон
аймаг руу хөдөлсөн юм. Би тухайн хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр тендэрт явдаг
машин гэж бодоод суусан юм. Машинд жолооч бид хоёроос гадна 3 хүн байсан. Зорчигч
нар нь 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум
өнгөрөөд Хөшөөтийн даваа өгсөөд явж байтал өөдөөс манай явж байсан эгнээнд
цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөсөн. Би жолоочийн
эсрэг талын арын суудалд сууж явсан бөгөөд голд 1 эмэгтэй, жолоочийн ард 1 залуу,
жолоочийн хажууд 1 эмэгтэй сууж явсан. Урд сууж явсан эмэгтэйн хүзүү бэртсэн, хойд
голд сууж явсан хүүхэн хөл болохгүй байна гэсэн. Жолоочийн ард сууж явсан залуугийн
нүүр нь халцарсан цээж хөндүүр байна гэж байсан. Миний баруун хөл эвгүй болсон
байсан бөгөөд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд шилбэ хэсгээр хугарч
сарзайсан байсан. Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан. Кровн
маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 20 орчим насны залуу байсан. Би насыг нь
асуухад 22 той гэж байсан. Тэр залуу уучлаарай гээд байсан. Миний сууж явсан машин
шулуун замд 80-100 тай явсан байх. Тухайн осол гарах үед өгсүүр байсан бөгөөд осол
болох үед 40-50 километр цагийн хурдтай байсан байх. Уг нь жолооч нь эргэлт болгон
дээр сигналдаад явж байсан. Уг нь их хашир явж байсан юм. Эргэлттэй огцом уруу зам
байсан бөгөөд тухайн үед бороо орж байсан. Зам нойтон, манан буусан байсан бөгөөд
үзэгдэх орчин сайн байсан. Тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эргэлтэн дээр
багтаж чадахгүй яг манай сууж явсан машины өөдөөс ирээд мөргөсөн. Би гомдолтой
байна. Албан ёсны тендерийн машин биш байж албан ёсны газар зогсож байсан.
Эмчилгээнд гарсан зардал болсон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж
байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дүгээр тал)
2.Хохирогч ****** өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Дархан-Уул аймгийн Шинэ автовокзал дээрээс Орхон аймаг явах тендерийн машинд
суусан юм. Тухайн үед 11 цаг болж байсан бөгөөд миний сууж явсан машинд
жолоочоос гадна 4 хүн сууж явсан. 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Би урд жолоочийн
хажуугийн суудалд суусан. Хойно миний ард 1 эрэгтэй хүн, голд 1 эмэгтэй, жолоочийн
ард 1 эрэгтэй хүн сууж явсан. Замд явж байгаад Хөтөл өнгөрөөд би унтаж сэрээд явсан.
Тэгээд хойно сууж явсан хүмүүс яанаа гэж орилохоор нь сэртэл өөдөөс 1 цагаан машин
манай явж байсан урсгалд орж ирээд өөдөөс мөргөсөн. Би урагшаа салон мөргөөд
хамгаалах бүс татаад хойшоо болгосон. Анх Дарханаас гарахад жолооч бүсээ бүслэ гэж
шаардлага тавиад бүслүүлсэн. Би хамгаалах бүстэй явсан. Манай жолооч их хянуур
болгоомжтой явж байсан. Тухайн үед бороо ороод зам гулгаатай уулын орой хэсэг
цагаан манан ихтэй байсан. Манай машин өөд газар явж байсан болохоор удаан явж
байсан. Уулын орой хэсэг манантай байсан бөгөөд зам харагдаж байсан. Үзэгдэх орчин
бололцооны байсан. Тэгээд хойно сууж явсан хүн эмнэлэг, цагдаа дууд гэж дуудсан.
Орхон аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хүзүүний 2, 3, 6 дугаар үений сэртэн яс
хугарсан байна өөр гэмтэлгүй гэж байсан. Тэгээд цээж зовиуртай зөөлөн эдийн
гэмтэлтэй байна гэсэн. Миний сууж явсан машины жолооч архи согтууруулах ундааны
зүйл хэрэглээгүй байсан. Тухайн жил нилээн туршлагатай хүн байсан. Тухайн
машинаар би сүүлийн жилийн хугацаанд 4-5 удаа үйлчлүүлсэн. Хурд багатай 70
километр орчим хурдтай явдаг. Урдаас ирсэн машиныг ямар хүн жолоодож явсан
талаар би мэдэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүзүүний
хугарал эдгэрвэл болох байх. Би хохиролд 2.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 172-173 дугаар тал)
3.Хохирогч ******* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
өглөөний 11 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явахаар ДарханУул аймгийн Автовокзал цагаан өнгийн сонота-6 маркийн тендрийн машинд суугаад
хөдөлсөн юм. Би замдаа огт унтаагүй бөгөөд арын суудлын голд сууж явсан 2 талын
захад 2 эрэгтэй хүн байсан жолоочийн хажуугийн суудалд 1 хүүхэн байсан. Тэгээд
Баруунбүрэн сум өнгөрөөд Хөшөөтийн даваа өгсөөд бараг даваа давах гэж байтал
өөдөөс цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэл манай машины явж байсан
эгнээнд өөдөөс гэнэт гарч ирээд чанх урдаас мөргөсөн. Тэгээд миний сууж явсан
машинд замын хашлаганд тулаад зогссон. Тухайн үед бороо орж байсан бөгөөд зам
нойтон манан ихтэй замын харагдах байдал муу байсан юм. Тэгээд 30 орчим минутын
дараа эмнэлэг ирээд Орхон эмнэлэг рүү 2 жолоочоос бусад хүмүүс нь явсан юм. Би
тухайн кровн маркийн машиныг огцом эргэлт дээр дарж амжихгүй мөргөчихлөө гэж
бодсон. Би хэдэн км-т цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. Тухайн жолооч 50
гаран насны ах байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл
байсан. Манай сууж явсан машины жолооч Хөшөөтийн даваа өгсөж байхдаа тойрог
болгон дээр дуут дохио өгөөд яваад байсан. Би тэгэх ёстой байдаг юм байхдаа гээд
бодож байсан юм. Кровн маркийн машиныг 20 гаран насны залуу жолоодож явсан.
Биднийг осолд орчихоод байж байхад тухайн залуу ирээд уучлалт гуйгаад миний буруу
гээд явж байсан юм. Тэр үед эрүүл байсан. Дотор нь жолоочоос гадна 3 охин сууж
явсан юм. Миний зүүн хөлний шагайн шүрмэс эргэсэн, бага зэрэг мах тасарсан гэсэн,
баруун хөл бага шилбэ шалбарсан. мах тасарсан, мөр хөнгөн мултарсан байсан. Надад
ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст
хэргийн 181 дүгээр тал)
4.Хохирогч ******* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
өглөөний 06 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Төвөөс хамаатаныхаа Б***гэх
залуугийн кровн маркийн цагаан өнгийн машинаар Сэнгэцог машинаа жолоодоод
Хэнмэдэх жолоочийн хажуд суугаад Мягмарсүрэн жолоочийн ард би жолоочийн арын
суудалд суугаад би Дархан нөгөө Улаанбаатар хот орохоор гарсан юм. Би замын турш
унтаж явсан бөгөөд Булган аймгийн цаана нэг удаа зогсож хоол идэж 00 орсон. Тэгээд
машиндаа суугаад дахин унтаж яваад Орхон аймаг орохын өмнө сэрээд Орхон аймгаас
гараад хэсэгт явж байгаад нэг сум орохын өмнөхөн утасны чихэвчээр дууд сонсож явж
байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь машин зогсчихсон байсан бөгөөд
миний гар цус болчихсон байсан юм. Тэгээд хамраа арчсан чинь хамраас цус гарчихсан
байсан болохоор салпетка авч арчаад дотор муухайраад байхаар нь бөөлжихөөр
машинаас буусан чинь машин мөргөлдчихсөн байсан юм. Би хэдэн километрт цагийн
хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Ихдээ унтаж явсан юм. Сэнгэцог жолоодож
явсан. Архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Осол гарах үед эмнэлэг
орж үзүүлэхэд зүгээр байна гэж байсан бөгөөд маргааш нь миний зүүн гарын долоовор
хуруу хавдсан байхаар нь зураг авахуулж ренгенд харуулахад савхан яс хугасан байна
гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.
Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэнгэцог нь манай ээжийн дүүгийн хүүхэд юм. Одоогоор
миний биеийн байдал сайн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дугаар тал)
5.Хохирогч ***** өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
өглөөний 06 цаг 30 минут орчим өнгөрч байхад Хөвсгөл аймгийн төвөөс найз
Хэнмэдэхийн ах *** ахын кровн маркийн цагаан өнгийн машинаар Сэнгэцог
машинаа жолоодоод Хэнмэдэх жолоочийн хажууд суугаад би жолоочийн ард
жолоочийн хажуугийн арын суудалд 1 охин суугаад суугаад Улаанбаатар хот руу
сургуульд явахаар гарсан юм. Тэгээд явж байгаад Булган аймгаас цаана нэг удаа
зогсож бие засаж хол цай идэж аваад дахиж зогсолгүйгээр явсаар байгаад өдөр Орхон
аймаг өнгөрсөн юм. Тэгээд би хэсэг явж байгаад унтчихсан байсан. Тэгтэл манай
жолооч ах юу вэ? гээд чанга орилсон. Тэгэхэд нь би сэрээд эргээд ухаан алдсан. Тэгтэл
манай жолооч ах хаалга онгойлгоод зүгээр үү? асуухад нь сэрсэн. Тэгээд хартал
машинтай мөргөлдсөн байсан. Би машинаас огт буугаагүй миний 2 хөл хөдлөхгүй
алхаж чадахгүй байсан юм. Миний хажуугийн охин бууж байгаа харагдсан. Тэгээд байж
байтал нөгөө машины ах бид нарыг зүгээр үү яаж байна гээд асуугаад байсан юм.
Тэгээд цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирсэн юм. Тэгээд Орхон аймгийн эмнэлэг дээр
очоод үзүүлсэн чинь миний эрүү язарсан байсан тул 3 оёдол тавьсан. Рентген зураг
авахуулсан чинь яс хугараагүй байна гэж хэлсэн. Нурууны доод хэсэг хэддүгээр үе
гэдгийг нь мэдэхгүй байна. Нурууны 3,4 дүгээр үеийн сэртэн яс хугарсан, хөлийн булчин
шөрмөс зангирсан гэж байсан. Эхлээд гуя аарцаг орчмоор өвддөг байсан боловч одоо
өвчин нь доошлоод өвдөг орчимоор өвддөг болоод байгаа юм. Одоо Улаанбаатар
хотод очоод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гээд явж байна. Би хэдэн
километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би яг жолоочийн ард сууж явсан
юм. Жолооч ах эрүүл байсан. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Надад хамгаалах бүс
зүү гэж огт хэлээгүй. Ямар нэгэн төлбөр төлсөн асуудал байхгүй. Манай найз хот руу
сургуульдаа явлаа манай ах машинтай хүргэж өгнө хамт явах уу гэхээр тэгье гээд
тухайн машинд дайгдаад сууж явсан юм. Хохирол барагдуулж байгаа. Имрай зураг
авахуулсан 150.000 төгрөг, эм тарианы мөнгө гээд 50.000 төгрөг өгсөн өөр одоогоор
өгсөн зүйл байхгүй байгаа. Миний Нөтбүүк эвдэрсэн байсан тул тэрийг засуулж өгсөн.
Хот орж үзүүлчихээд яриарай гэж хэлсэн. Надад ямар нэгэн гэмтэл архаг хууч өвчин
байгаагүй. Надад гомдол, санал гэхэд хэцүү байна. Одоогоор өвчин, гэмтэл тодорхой
болоогүй байгаа бөгөөд хойшид эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт үзүүлсэн мөнгө төгрөг
зардлыг нэхэмжлэх бодолтой байна. Одоогоо хэдэн төгрөгний ямар зардал гарах
эсэхийг мэдэхгүй байна. Одоогоор миний биеийн байдал сайнгүй нуруу, хөл өвдөөд
байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 197 дугаар тал)
6.Хохирогч Э***** өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11
цагийн орчим Дархан-Уул аймгийн Олон улсын худалдааны төвийн гаднаас 2 таньдаг
хүнээ аваад нийт өөрөөсөө гадна 4 хүнтэй Орхон аймаг руу гарсан юм. Зам зуур
бороотой байсан бөгөөд замд огт зогсолтгүй явсан. Би Дархан-Уул аймгаас гарахдаа
машинд сууж яваа бүх зорчигчиддоо шаардлага тавьж хамгаалах бүсийг нь зүүлгэсэн
байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд Хөшөөтийн даваа
өгсөөд явж байхдаа тойрог болгон дээр сигналдаад оврын болон аваарын гэрлээ
асаачихсан явж байсан бөгөөд бараг орой дээр нь гарахын алдаад хамгийн сүүлийн
тойргийн өмнөх тойрог дээр сигналдаад гарч ирсэн чинь хар өнгийн жип өнгөрсөн.
Тэгээд тухайн жип өнгөрөөл хамгийн сүүлийн тойрогоор тойрох гэтэл урдаас цагаан
өнгийн машин над руу чиглээд цагаан шугам даваад урсгал сөрөөд миний явж байсан
эгнээнд ороод ирсэн юм. Тэгээд би амжаад гарчихаж магадгүй гээд баруун тийшээ
дараад хашлага руу шахаад тормоз гишгэтэл нөгөө машин миний чанх удаас ирээд
мөргөсөн юм. Тэгээд би өөрөө машинаасаа буугаад хажуудаа сууж явсан болон арын
хүмүүсээ буулгасан юм. Миний хажуугийн суудал сууж явсан хүүхэн хүзүү болохгүй
болчихсон байна гэж байсан. Жолоочийн хажуугийн суудлыг арын суудалд явсан
залуугийн хөл нь эвгүй болсон гээд орилоод хэвтээд өгсөн. Арын голын суудалд явж
байсан хүүхэн хөл эвгүй болсон гэж байсан. Тэгээд би хөлийг нь барьчихаад дээрээс
машин ороод ирж магадгүй гээд зам дээр шүхэр тавиулахаар явуулсан юм. Харин
миний арын суудалд явж байсан залуу унтаж явсан бөгөөд юу болчихвоо гээд бууж
ирсэн бөгөөд дух нь шалбараад цус гарсан, цээж хөндүүр байна гэж байсан. Би тэгээд
нөгөө мөргөсөн кровн маркийн тээврийн хэрэгсэл дээр очиод жолооч талын хаалгыг нь
онгойлгосон чинь нэг багавтар залуу машин дотор сандарчихсан сууж байсан. Тэгээд
тэр жолооч залуу бууж ирсэн. Тухайн надтай мөргөлдсөн кровн маркийн тээврийн
хэрэгсэл нь 80-86 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд юу болж
байнаа гэтэл юм ярихгүй байгаад байсан. Тэгээд би одоо нэгэнт ийм зүйд болсон юм
чнь сандрах хэрэггүй тайвшир хүмүүсээ үзүүлэх хэрэгтэй гэх хэлээд Эрдэнэтийн
эмнэлэг рүү залгасан чинь утас нь болохгүй байсан юм. Тэгэж байтал замын танихгүй 2
залуу ирээд цагдаа эмнэлэг дуудаж өгчихөөд явсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа
ирсэн. Тухайн машин дотор жолоочоос гадна 3 эмэгтэй хүн байх шиг байсан. Тухайн
хүмүүс огт машинаас буухгүй байж байгаад эмнэлэг ирэхэд буугаад тэнд эмнэлэгийн
фургон манай дүүгийн машинд бүх зорчигч нар хуваагдаж суугаад Орхон аймгийн
эмнэлэг рүү явсан юм. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд 7
хоногийн өмнө 5 литр айраг авч уусан байх. 3 хоног ажилд гараагүй хүн тээвэрлээгүй
байсан учраас амралт сайтай ядарсан зүйл огт байгаагүй. Кровн маркийн тээврийн
хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Би шулуун
зам дээр 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Тухайн Хөшөөтийн давааны орчимд
20-30 км цагийн хурдтай явж байсан. Би зам гулгаатай байгаа гэж бодоод аваараа
болон оврын гэрлээ асаачихсан дуут дохио өгөөд явж байсан юм. Би Эрдэнэт-Дарханы
хооронд 2004 оноос хойш хүн тээврийн машин барьж байгаа бөгөөд ер нь л даваан
дээр аваараа асааж дуут дохио өгдөг юм. Тухайн машин 84-81 ДАХ улсын дугаартай
Хюундай сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь
миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд шинэ гэрээ хийх гээд авто тээврийн
компаний нэр дээр бүх тээврийн хэрэгсэл байх ёстой гэсэн шаардлагын дагуу ***** нэр дээр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн юм. Хүн тээврийн
авто машиныг жилд 4 удаа үзлэгт оруулах ёстой байдаг тул 2021 оны 08 дугаар сарын
23-ны өдөр 3 дахь удаагаа үзлэгт оруулсан байгаа. Миний машинд ямар нэгэн эвдрэл
гэмтэл, дутуу зүйл байхгүй байсан. Зам нойтон байсан байх бороо ороод намдаад
уулын орой хэсгээр манан татаж байсан юм. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан.
Тухайн зам нь огцом эргэлттэй, үргэлжилсэн цагаан шугамтай уруу зам байсан юм.
Миний зүүн хөлийн өвдөгнөөс доошоо хавдаж өвчин орсон байна. Машины хамар
/моторын/ хэсэг тэр чигтээ эвдэрсэн байгаа. Манай хохирлын үнэлгээг одоогоор хэлж
мэдэхгүй байна. Би тухайн машиныг 2017 оны 10 сард 7 сая 800 мянган төгрөгөөр авч
байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 206, 223-224 дүгээр тал)
7.2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дугаар тал)
8.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 09
дүгээр сарын 17-ны өдрийн 1213 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын
үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-22 дугаар тал)
9.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мянганбаярын
гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны №07 дугаартай “...1. Тоёота Кровн маркийн
80-86 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч**** нь Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг
хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон
гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2.Хюундай Соната-6
загварын 84-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3.Тоёота Кровн загварын
80-86 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хюундай Соната-6 загварын 84-81 ДАХ
улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй. 4.Ослын шалтгаан
нь: Тоёота Кровн загварын 80-86 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч
****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг.Тээврийн хэрэгсэл
байрлан явах 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх
буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн
заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна. 5. Асуултанд
дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй болно...” гэх шинжээчийн
дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал)
10.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
С.Эрдэнэцэцэгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 589 дугаартай “...
ДҮГНЭЛТ: 1.Г.Майцэцэгийн биед хүзүүний 2,3-р нугаламын арын сэртэнгийн бага зэрэг
зөрөөтэй, 6-р нугаламын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг
гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь 1-2 дээш удаагийн
үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын
2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр
зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар тал)
11.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
С.Эрдэнэцэцэгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 590 дугаартай “...
ДҮГНЭЛТ: 1.Э.Мөнхбаярын биед баруун тохой, зүүн хөлийн өсгий шагай орчмын цус
хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэх боломжтой. 4.Баруун тохойн цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт
хамаарахгүй. Зүүн хөлийн өсгий шагай орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий
хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт
(хавтаст хэргийн 47-48 дугаар тал)
12.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 514 дугаартай “... ДҮГНЭЛТ:
1.*******гийн биед бүсэлхийн 4-р нугалмын баруун хажуу сэртэнгийн хугарал,
эрүүний баруун хэсэгт шарх, доод баруун хоёрдугаар шүдний ганхалт гэмтэл
тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Бүсэлхийн 4-р нугалмын баруун хажуу сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан
хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн
хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Эрүүний баруун хэсэгт шарх, доод баруун хоёрдугаар
шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Уг гэмтэл нь
хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Ерөнхий хөдөлмөрийн
чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн
61 дугаар тал)
13.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 517 дугаартай “... ДҮГНЭЛТ:
1.Б.Хэнмэдэхийн биед баруун шилбэний шаант ясны цууралт, зүүн гарын 1-р хурууны
шивнүүрийн далд хугарал, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл
тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Шивнүүрийн хугарал нь шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр
зэрэгт хамаарагдана, шаант ясны цууралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь
шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт
хамаарагдахгүй. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь
хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст
хэргийн 69-70 дугаар тал)
14.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 516 дугаартай “... ДҮГНЭЛТ: 1.Х.СувдЭрдэнийн биед зүүн гарын алганы 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний урд
булан, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу
зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Зүүн гарын алганы 2-р шивнүүр ясны
далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний
урд булан, баруун гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарагдана. 4.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх
боломжтой. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх
шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал)
15.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 512 дугаартай “... ДҮГНЭЛТ:
1.*******гийн биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал гэмтэл
тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан
хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн
хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд
үүссэн байх боломжтой. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал) зэрэг нотлох
баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн
шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд
явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт
хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж
авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “авто зам” гэж тээврийн
хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай
зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг” энэ хуулийн 4.1.24-т
“орон нутгийн чанартай авто зам” гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар,
фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон
болон тэдгээрийн доторх авто замыг” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нь орон
нутгийн замд Замын хөдөлгөөний дүрмийн Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг
хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон
гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн
болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль
түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний
эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул
гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
1.Гэмт хэргийн улмаас хохирогч *******, Г.Майцэцэгийн эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол, хохирогч Х.Сувд-эрдэнэ, ******* нарын эрүүл мэндэд
хөнгөн хохирол учирч, хохирогч Б.Хэнмэдэх, Ж.Ууганцэцэг, Э.Мөнхбаяр нарын биед
гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Хохирогч ******* эмчилгээний зардалд 660.011 төгрөг ажилгүй байсан
хугацааны нөхөх олговор 8.000.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн шүүх хуралдаан дээр
шинээр шилбэ ясны эгц хажуу зураг авах хөлс 30.000 төгрөг,терафлекс эм 135.000
төгрөг, кальцемен 42.600 төгрөг, толгойн томографикт харуулсан 110.000 төгрөг, шүүх
хуралдаанд ирэх, буцах шатахууны зардал 80.422 төгрөг бүгд 398.022 төгрөгийн
хохирлын баримт гаргаж өгсөн.
Шүүгдэгч хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
төлбөрт 665.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч
*******гийн мэдүүлгээр тогтоогдсон.
Хохирогч ******* нь “...Оюутолгой ХХК-нд 2011 оны 09 дүгээр сарын 20-ны
өдрөөс эхлэн ажилд орсон бөгөөд одоогоор хөдөлгөөнт хүнд машин механизмын
оператор албан тушаал дээр сарын 1379 долларын цалинтай ажиллаж байсан...” гэх
тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт илүү цаг, хортой нөхцөлийн
нэмэгдэл, хээрийн нэмэгдэл,шөнийн нэмэгдэл нийлээд 1379 долларын цалин, нийтдээ
10.000.000 төгрөгөөс доош цалин авдаггүй гэж мэдүүлж нийгмийн даатгал /хавтас 2
хуудас 38/ төлсөн гэх ТҮЦ машины лавлагаа /хавтас 2 хуудас 38/ зэргээр тогтоогдож
байна.
Хохирогчийн нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг энэ хэрэгтэй хамт
шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хохирогч ******* зам тээврийн осолд орох
үед 1 доллар Монгол мөнгөөр ямар ханштай байсан талаар болон цалингийн
нэмэгдлүүдийн талаар баримтгүй тул энэ талаар хэлэлцэхгүй үлдээх нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь 8.000.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч*******оос нэхэмжлэх нь зүйтэй
байна.
Шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд нь хохиролд хамааралтай нотлох
баримтууд тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д
зааснаар шүүгдэгчээс 398.022 төгрөг гаргуулан хохирогч *******д олгох нь зүйтэй
байна.
2.Хохирогч *****эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн болох
нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “би 2.500.000 төгрөг
нэхэмжилснээс 1.550.000 төгрөг төлөгдсөн, цаашид гарах эмчилгээний зардал, замын
зардалд 530.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч
****** нэхэмжилж байгаа 530.000 төгрөгт холбогдох нотлох баримтгүй тул
энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх нь зүйтэй байна.
3.Хохирогч ***** биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн
эд хөрөнгөнд 800.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, замын зардалд
200.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 175 дугаар хуудаст
авагдсан хохирогч ******* тодорхойлолт-/хавтаст 2 хуудас 176/-оор тогтоогдож
байна. Хохирогч *****шүүгдэгчид гомдолгүй гэжээ. Иймд шүүгдэгч нь хохирогч
****төлөх төлбөргүй байна.
4.Хохирогч *******эрүүл мэндэд хохирол тогтоогдоогүй, түүний
эзэмшлийн 8481 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.960.000 төгрөгийн хохирол
учирсан /хх-019/. Мөрдөн байцаалтад хохирол бүрэн төлж барагдуулсан болох нь
хавтаст хэргийн 208 дугаар хуудаст авагдсан хохирогч ******* “хохирлыг бүрэн
төлж дуусгасан, гомдол санал байхгүй болно” гэх хүсэлтээр тогтоогдож байна. Иймд
шүүгдэгч нь хохирогч**** төлөх төлбөргүй байна.
Хохирогч******* нар шүүгдэгчээс хохирол
төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч
*****/хх-184/, хохирогч ****/хх-189/, хохирогч *****
/хх-194/ тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч*****нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-249 хуудас/-аар
тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын
улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн
хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь
хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч*******ийг долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял
оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй
цагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т
зааснаар шүүгдэгч ******* гурван сарын хугацаанд гэмт хэргийн улмаас
учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр
үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж
ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц
шүүгдэгч*******ийн В ангиллын 1289874 дугаартай жолоочийн үнэмлэх, 8086 ХӨА
улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03334960 дугаартай гэрчилгээ зэргийг буцаан
олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3
дагуур зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг
удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тамба овогт *******ийг хэрэгслийн жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг
зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч*******ийг долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар
шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй
цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т
зааснаар шүүгдэгч*******ийг гурван сарын хугацаанд гэмт хэргийн улмаас
учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч *****нь хохирогч ******* 665.000 төгрөг,
*******1.550.000 төгрөг,*******3.000.000 төгрөг, ******
6.700.000 төгрөг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч ******398.022 төгрөг
гаргуулан хохирогч ******** олгох, хохирогч ****** нь ажилгүй байсан
хугацааны нөхөн олговор 8.000.000 төгрөг, хохирогч ********нь эмчилгээний
зардал, замын зардал 530.000 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг
тус тус дурдсугай.
6.Хохирогч *********** нар нь шүүгдэгчээс
хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр
үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж
ирсэн зүйлгүй зэргийг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******ийн В ангиллын
00000000 дугаартай жолоочийн үнэмлэх, 0000 ХӨА улсын дугаартай тээврийн
хэрэгслийн 0000000 дугаартай гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.
10.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш
14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд
гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг
дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА