Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2133000000052 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу 8-05 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 432 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 80,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Дархан Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 cap хорих ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 06 cap хорих ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Бүргэд овгийн ******* /РД:ТГ00000000/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ширээ нуруу" гэх газраас тус сумын иргэн Б.Амартүвшингийн зүүн гуяндаа нар саран тамгатай 7 настай хээр зүсмийн морь 1 толгой, зүүн гуяндаа давхар саран тамгатай 5 настай халтар зүсмийн морь 1 толгой нийт 2 толгой адууг шунахай сэдэлтээр 2 хулгайлж, иргэн Б.Амартүвшинд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ширээ нуруу" гэх газраас тус сумын иргэн Б.Амартүвшингийн зүүн гуяндаа нар саран тамгатай 7 настай хээр зүсмийн морь 1 толгой, зүүн гуяндаа давхар саран тамгатай 5 настай халтар зүсмийн морь 1 толгой нийт 2 толгой адууг шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн Б.Амартүвшинд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Б.Амартүвшиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 28-ны өглөө адуугаа бүртгэж үзэхэд 2 тооны морь байхгүй болсон байсан. Ингээд хайгаад явж байтал цагдаа нар 2 морь алдсан хүн байна уу гээд хайгаад явж байхаар нь уулзахад миний алдсан 2 морь мөн байсан. Миний алдсан 2 адуу нь хээр зүсмийн зөв гуяндаа нар саран тамгатай 7 настай адуу байсан харин нөгөөх нь халтар зүсмийн зөв гуяндаа давхар саран тамгатай 5 настай гэдсээрээ цагаан үстэй морь байсан юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 14-15-р хуудас/, 2.Гэрч Г.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед надруу залгаад хоёр адууны мах байна авах уу гэж хэлэхээр нь би авна манай гэрт хүрээд ир гэж хэлээд удаагүй байж байтал Отгонбаяр машинтайгаа манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд ирээд машиныхаа ар талын багажийг онгойлгоод 2 адууны махыг гаргаж хашаан дотор цагаан даавуун дэвсгэр тавиад байж байхад гаднаас цагдаа нар хашаан дотор ороод ирсэн. Отгонбаяр надад хэлэхдээ гарал үүслийн бичигтэй, махаа буулгаад өгнө гэж хэлээд махаа буулгачихаад мөнгө төгрөгөө тохиролцох гээд байж байсан юм. Отгонбаяр бид хоёрт мөнгө төгрөг дээр урьдчилан тохиролцсон асуудал байхгүй махыг нь буулгаад би яг авах гээд хараад зогсож байсан юм. Надад урьдчилж мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, 3.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн 28 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 7-11-р хуудас/, 4. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн Үнэлгээнд хамрагдсан дээрхи малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар 2,500,000=00(Хоёр сая таван зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ гэсэн дүгнэлт /хх-ийн 40-42-р хуудас/, 5. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...иргэн *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан халиун зүсмийн хязаалан насны морь 1 толгой малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Иймд дээрх үнэлгээнд хамаргдсан дээрх морины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний байдлаар 600000=00 /зургаан зуун мянган төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/, 6.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн үед морьтойгоо би 30-аад тооны адуунаас 02 адуу барьж авч ирсэн. Маргааш өглөө нь би янзлаад махны дайвар бүтээгдэхүүн зардаг Хандсүрэн гэж хүнд өгөөд Дарханы цагдаа нарт газар дээр нь баригдсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 3 хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, эрх бүхий шинжээчдийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт хэрэгт байхгүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь "Ширээ нуруу" гэх газраас иргэн Б.Амартүвшингийн 2 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заажээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Прокуророос *******ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий халиун зүсмийн морийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт халиун зүсмийн морийг 4 битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бүргэд овгийн *******ыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600,000 төгрөгийн үнэлгээтэй халиун зүсмийн морийг хураан авч улсын орлогод оруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт халиун зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г. САРАНТУЯА