| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0202/Э/220/2021/0842 |
| Дугаар | 2021/ШЦТ/575 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | д.нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/575
2021 11 02 2021/ШЦТ/575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Д.Нямдэлэг,
иргэдийн төлөөлөгч Д.Мишээл,
хохирогч Г.Э ,
шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г д холбогдох эрүүгийн 2010023441054 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, бэр нарын хамт .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Г /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ын өдөр 21 цагийн үед урьд нь хамтран амьдарч байсан иргэн Г.Э тэй хүүхдээс минь холдууллаа гэх шалтгаанаар маргалдан, ална гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт нь хазах, цээж рүү цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэж гэмтээж эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, цээжинд өвчүүний зүүн шугамаар 4, 5 дугаар хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ын өдөр 21 цагийн үед хохирогч Г.Э тэй гэр бүлийн маргааны улмаас маргалдан, ална гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт нь хазах, цээж рүү нь цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэж гэмтээж эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, цээжинд өвчүүний зүүн шугамаар 4, 5 дугаар хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алахыг завдсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Г гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Хутгыг Гомбосүрэн, гал тогооноос авсан. ...тухайн үед нуруунаас цус гараад шоконд ороод зугтсан. ...Гомбосүрэн нь огцом ууртай. ...Огцом ууртай... хохирол төлбөрт 12 сая төгрөг өгсөн. ...намайг арай ч алах санаа байгаагүй байх” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ............. дугаар байрны 2 давхрын 6 тоотод ...үзлэгийг үргэлжлүүлэн зүүн талын өрөөнд хийхэд зүүн ханын гол хэсэгт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Өрөөний газар хэсэгт дэвссэн шар өнгийн дэвсгэр дээр хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул А гэж дугаарлан гэрэл зургийн аргаар авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-26/
4. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Түр хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...бор өнгийн нийт урт нь 30 см, ажлын хэсэг нь 17 см, бариул хэсэг нь 13 см урттай иштэй заазуур, ...хар цагаан өнгийн нийт урт нь 27 см, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 15 см урттай хутгыг тус тус хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30/
5. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн “...Ганболдын Г.Э 28 настай, эмэгтэй, 170 см өндөртэй, ...цамцны ар талын нуруу хэсэгт хоёр талын хэсэг гол хэсэгт зүсэгдсэн байдалтай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, цэнхэр өнгийн жийнсэн өмдний баруун гуя хэсэгт урагдсан байдалтай байв. Г.Э ийг нүцэглэж үзлэг хийхэд түүний биеийн дээд уруулын хэсэгт шарх, хоёр хөхний гол хэсэгт улаан эрээн хөхрөлт, нурууны ар талын хоёр далны гол хэсэгт оёдол тавьж цагаан өнгийн маарал тавьсан, зүүн хөлийн хэсэгт шарх, баруун гарын шуу хэсэгт шарх, зүүн гарын эрхий хурууны хэсэгт шарх гэмтэл үүссэн байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-37/
6. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хувцаст үзлэг хийсэн “...хохирогч нь өмсөж байсан гэх хар өнгийн урдуураа цахилгаантай урт босоо захтай куртик байв. Уг куртикны ар нуруу хэсэгт 4 ширхэг урагдалтай, зүүн гарын ханцуй хэсэгт мөн урагдал цооролтой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Улаан дэвсгэртэй, цагаан өнгийн нарийн зураасан шоон хээтэй сорочкин цамцанд үзлэг хийхэд ар нуруу хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба 4 газар хатгагдаж цоорч урагдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Улаан өнгийн эмэгтэй хүний дотуур майканд үзлэг хийхэд урд хэсэгтээ ямар нэгэн урагдал, цоорол байхгүй байх ба ар нуруу хэсэгт 4 газар хатгагдаж, цоорч урагдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Саарал өнгийн ноосон дотуур өмдөнд үзлэг хийхэд зүүн өвдөгний гадна хэсэгт урагдаж цоорсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-42/
7. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн “...Онги овгийн Төгсцогтын Гомбосүрэнгийн биед үзлэг хийх ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 210 тоот өрөөнд 01 цаг 10 минутад эхлүүлж. ...Т.Г г нүцгэлж үзлэг хийхэд түүний биеийн баруун гарын алганы хажуу талд зүсэгдсэн гэмтлийг цагаан өнгийн маарлаар боосон байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-45/
8. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...хар өнгийн куртик, улаан цагаан зураастай шоон хээтэй даавуун сорочкин цамц, майк, хөхний даруулга, хөх өнгийн жийнсэн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд зэргийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул ...эд мөрийн баримтаар тооцсугай. ...хяналтын камерын бичлэгтэй сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай. ...заазуур 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54-56/
9. Хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Г тэй 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа 4 настай хүүтэй юм. Бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод 3 сар тусдаа байгаа... 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын үед ...цаад талын унтлагын өрөө рүү миний амыг дараад чирээд явсан. Тэгээд намайг газар унагаад үсдэж байгаад 3 удаа шал мөргүүлсэн. Би ёооё гээд орилсон чинь миний уруулыг чимээгүй бол гэж хазаад, миний толгойны зүүн талаар дахин шал мөргүүлээд миний хоолойг нэг гараараа боож, нэг гараараа ам хамар дараад чамайг ална гэсэн. Тэгээд би амьсгалж чадахгүй хэсэг манарч, миний нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү нойтон оргиод явсан. тэгээд сэрээд харсан чинь миний уруул, зүүн гарын эрхий хуруу, зүүн хөлийн гуя хэсгүүдээс цус гарч байсан. Тэр үед манай эгчийн нөхөр Мөнхтогтох ах залгаж таарч миний утас дуугараад байсан. Тэгсэн Гомбосүрэн, Мөнхтогтох ах ирэх нь үнэн юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь тиймээ өдөр надаар авахуулсан хорооны тодорхойлолт авах гэж байгаа юм гэж хэлсэн чинь дахин миний цээж болон гэдэс рүү хэд хэдэн удаа хутгатай гараараа цохьсон. Тэгээд дэрний уут салгаж аваад миний нүүр гарыг арчаад мөн шалан дээр дэвссэн хивс хуйларсан байсан учир тэгшилж янзлаад би энэ бичгийг чинь гаргаж өгчихөөд орж ирээд чамайг ална гээд миний гар утас, гэрийн түлхүүр болон бор эмэгтэй хүний жижиг цүнхэнд байсан олон тооны түлхүүр, машины түлхүүр, миний нүүр гар арчсан цустай дэрний уут зэргийг аваад гарсан. Гомбосүрэнг хаалга онгойлгож байгаа чимээ гаргахад нь би өрөөний цонхыг онгойлгож буусан. Тэр үед доор нэг ах явж таар тэр ахад “ах аа намайг алах гээд байна авраарай” гэж хэлээд тэр ахаар доошоо цонхоор буухдаа тосуулж авахуулсан. Тэгээд шууд эмийн сан руу ороод намайг тосож авсан ахын утсаар төрсөн ах Буянбаатар, төрсөн эгч Ганчимэг нар луу ярьж болсон хэргийн талаар хэлээд тухайн эмийн сангийн ариун цэврийн өрөөнд орж нуугдсан. ...2016 оны 6 дугаар сард гэр бүл хууралтаас болоод маргалдаад намайг зодож, миний хамрыг хугалж байсан. Мөн манай хүүхдийг төрөхөөс өмнө намайг боож ухаан алдуулаад миний толгойнд гэмтэл учруулсан. ...Уг заазуур нь манай гал тогооны өрөөнд байдаг шургуулгад байдаг байсан. Миний уруул хавдаж шарх үүссэн. Толгойн баруун зүүн талд овоож хавдсан. Зүүн мөрний хэсэг газар зулгарсан. Зүүн гарын эрхий хуруу зүсэгдэж мөн баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Зүүн гуя дээр зүсэгдсэн, цээж хэсэгт хавдаж хөхөрсөн, нурууны хоёр дал хэсэгт их бага хэмжээний 5 удаа хатгасан шарх үүссэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 60-64/
10. Гэрч Б.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой ажлаа тараад гэрийнхээ гадна явж байхад Маршал таун хотхоны 102 дугаар байрны 2 давхраас үл таних эмэгтэй “ах аа туслаарай, намайг бариад аваарай” гээд шууд үсрэхээр нь тэвэрч аваад хажуу талын эмийн сан руу ороод хоёр гар нь цус болсон байхаар нь шууд цагдаа, түргэн тусламж дуудаад анхан шатны тусламж үзүүлэхэд нуруу хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэр эмэгтэйн ярьж байгаагаар манай нөхөр намайг хутгалаад үүд рүү явахаар нь цонхоор үсэрсэн гэж хэлсэн. ...миний харснаар нүүр, гар, нуруу хэсэг нь нилэнхүйдээ цус болсон нурууны дээд хэсэгт гэмтэл учирсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/
11. Гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ийн дугаар руу хоёр удаа залгахад түүний салсан нөхөр Т.Г утсыг нь аваад Тоогий ах та ирсэн юм уу гэж асуусан. Ирсэн байна гэж хэлсэн чинь Г.Э ийн байрных нь гадна авто зогсоол дээр зогсож байхад Гомбосүрэн хорооны тодорхойлолт гаргаж машины цонхоор өгчихөөд мэндэлчихээд буцаад орсон. ...И мартын уулзвар дээр явж байхад эхнэр залгаад “чи ороодохгүй яасан юм. Гомбоо хутга бариад Г.Э ийг сүйд болгож байна. Г.Э цонхоороо зугтаад эмийн санд нуугдаж байна” гэж хэлсэн учир би буцаж эргээд шууд эмийн сангийн ариун цэврийн өрөө рүү ороход Г.Э ийн нүүр нь цус болсон байсан. “Ах аа, дүү нь алуулах гэж байна, гэр лүү ороод хүү Учралыг аваадахаач” гэж эхлсэн. Тэгэхээр нь гэр лүү нь очиход Учрал орон дээр унтаагүй хэвтэж байсан. Т.Г гээс юу болов гэж асуухад Г.Э хутга бариад бид хоёр булаацалдаад ийм зүйл боллоо. Намайг хийгээгүй зүйлийн төлөө хэрэгтэн болгох гэж байна. Та Учралыг аваад явчих, би ингээд явъя гээд куртикээ бариад авсан. Тэгэхээр нь “чи түр байж бай, одоо Г.Э ороод ирнэ. Ганчимэг рүү ярьсан байна. цус нөж болсон явна гэнэ, би уулзаагүй” гэж худлаа хэлээд хэсэг саатуулж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд Гомбосүрэнг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/
12. Гэрч Б.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Г.Чимэгбаяр гэртээ хоёулханаа уйдаад байна, чи өглөө гараад орой ирдэг. Маршал таунд эгчийнд амралтын өдрөөр хонож байя гэж хэлсэн. Би зөвшөөрч, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш бэр эгчийнд бид гурав хамт байсан. Хэрэг болдог өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гомбосүрэн 14 цагийн үед надтай ажил дээр ирж уулзаад та гурав Маршал таунд байгаа юм байна. Би хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Надад нэг боломж олгоод өнөө орой гэр рүүгээ яваад туслаад өгөөч гэж гуйгаад орой 22 цагийн үед яваад ормоор байна, тэрнээс наана явчихвал сайн байна, өнөө орой хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гадуур явж байгаад Маршалд ормоор байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Чимэгбаяр луу залгаад Гомбосүрэнгийн гуйсан гуйлтыг хэлэхэд манай эхнэр үнэхээр тэгж байгаа бол ойлголоо гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/
13. Гэрч С.Ганбудын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 12-ны 19 цагийн үед Маршал таун хотхоны 102 дугаар байрны орцыг угаахаар ороход уг байрны в1 давхарт шатны доор буланд бор өнгийн иштэй заазуур, бор өнгийн дэрний уут, эмэгтэй хүний цүнх, олон тооны түлхүүр зэрэг эд зүйлүүд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13067 дугаартай:
“-Г.Э ийн биед тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, цээжинд өвчүүний зүүн шугамаар 4, 5-р хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1-р үений хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, цээжинд өвчүүний зүүн шугамаар 4, 5-р хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1-р үений хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85
15. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ийн биед учирсан нийт гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/
16. Шүүгдэгч Т.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид ноцолдож тухайн үед гарыг нь мушгиж өчсөн асуудал үүсгэсэн. Мөн орилоод байсан учир уруулыг нь хазсан. Тэгээд гараас нь заазуурыг нь булааж аваад хэрүүлийн улмаас нуруу хэсэг рүү нь хатгасан. Хэд хатгаснаа санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 111/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13067/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд бусдын амь насыг санаатай хохироохоор чиглэсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх объектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь хохирогч Г.Э тэй гэр бүлийн маргааны улмаас маргалдан, ална гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт нь хазах, цээж рүү цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэж гэмтээж эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, цээжинд өвчүүний зүүн шугамаар 4, 5 дугаар хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан бөгөөд шүүгдэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас хохирогчийн амь нас аврагдсан үйл баримт тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Г нь хохирогч Г.Э ийг алах санаа зорилготой, уг санаа зорилгоо хэрэгжүүлэхээр идэвхитэй үйлдэл хийсэн болох нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-26/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-37/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-45/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54-56/, хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын үед ...цаад талын унтлагын өрөө рүү миний амыг дараад чирээд явсан. Тэгээд намайг газар унагаад үсдэж байгаад 3 удаа шал мөргүүлсэн. Би ёооё гээд орилсон чинь миний уруулыг чимээгүй бол гэж хазаад, миний толгойны зүүн талаар дахин шал мөргүүлээд миний хоолойг нэг гараараа боож, нэг гараараа ам хамар дараад чамайг ална гэсэн. Тэгээд би амьсгалж чадахгүй хэсэг манарч, миний нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү нойтон оргиод явсан. тэгээд сэрээд харсан чинь миний уруул, зүүн гарын эрхий хуруу, зүүн хөлийн гуя хэсгүүдээс цус гарч байсан. Тэр үед манай эгчийн нөхөр Мөнхтогтох ах залгаж таарч миний утас дуугараад байсан. Тэгсэн Гомбосүрэн, Мөнхтогтох ах ирэх нь үнэн юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь тиймээ өдөр надаар авахуулсан хорооны тодорхойлолт авах гэж байгаа юм гэж хэлсэн чинь дахин миний цээж болон гэдэс рүү хэд хэдэн удаа хутгатай гараараа цохьсон. Тэгээд дэрний уут салгаж аваад миний нүүр гарыг арчаад мөн шалан дээр дэвссэн хивс хуйларсан байсан учир тэгшилж янзлаад би энэ бичгийг чинь гаргаж өгчихөөд орж ирээд чамайг ална гээд миний гар утас, гэрийн түлхүүр болон бор эмэгтэй хүний жижиг цүнхэнд байсан олон тооны түлхүүр, машины түлхүүр, миний нүүр гар арчсан цустай дэрний уут зэргийг аваад гарсан. Гомбосүрэнг хаалга онгойлгож байгаа чимээ гаргахад нь би өрөөний цонхыг онгойлгож буусан. Тэр үед доор нэг ах явж таарч тэр ахад “ах аа намайг алах гээд байна авраарай” гэж хэлээд тэр ахаар доошоо цонхоор буухдаа тосуулж авахуулсан. Тэгээд шууд эмийн сан руу ороод намайг тосож авсан ахын утсаар төрсөн ах Буянбаатар, төрсөн эгч Ганчимэг нар луу ярьж болсон хэргийн талаар хэлээд тухайн эмийн сангийн ариун цэврийн өрөөнд орж нуугдсан. ...Уг заазуур нь манай гал тогооны өрөөнд байдаг шургуулгад байдаг байсан. Миний уруул хавдаж шарх үүссэн. Толгойн баруун зүүн талд овоож хавдсан. Зүүн мөрний хэсэг газар зулгарсан. Зүүн гарын эрхий хуруу зүсэгдэж мөн баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Зүүн гуя дээр зүсэгдсэн, цээж хэсэгт хавдаж хөхөрсөн, нурууны хоёр дал хэсэгт их бага хэмжээний 5 удаа хатгасан шарх үүссэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 60-64/
гэрч Б.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой ажлаа тараад гэрийнхээ гадна явж байхад Маршал таун хотхоны 102 дугаар байрны 2 давхраас үл таних эмэгтэй “ах аа туслаарай, намайг бариад аваарай” гээд шууд үсрэхээр нь тэвэрч аваад хажуу талын эмийн сан руу ороод хоёр гар нь цус болсон байхаар нь шууд цагдаа, түргэн тусламж дуудаад анхан шатны тусламж үзүүлэхэд нуруу хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэр эмэгтэйн ярьж байгаагаар манай нөхөр намайг хутгалаад үүд рүү явахаар нь цонхоор үсэрсэн гэж хэлсэн. ...миний харснаар нүүр, гар, нуруу хэсэг нь нилэнхүйдээ цус болсон нурууны дээд хэсэгт гэмтэл учирсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/
гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ийн дугаар руу хоёр удаа залгахад түүний салсан нөхөр Т.Г утсыг нь аваад Тоогий ах та ирсэн юм уу гэж асуусан. Ирсэн байна гэж хэлсэн чинь Г.Э ийн байрных нь гадна авто зогсоол дээр зогсож байхад Гомбосүрэн хорооны тодорхойлолт гаргаж машины цонхоор өгчихөөд мэндэлчихээд буцаад орсон. ...И мартын уулзвар дээр явж байхад эхнэр залгаад “чи ороодохгүй яасан юм. Гомбоо хутга бариад Г.Э ийг сүйд болгож байна. Г.Э цонхоороо зугтаад эмийн санд нуугдаж байна” гэж хэлсэн учир би буцаж эргээд шууд эмийн сангийн ариун цэврийн өрөө рүү ороход Г.Э ийн нүүр нь цус болсон байсан. “Ах аа, дүү нь алуулах гэж байна, гэр лүү ороод хүү Учралыг аваадахаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэр лүү нь очиход Учрал орон дээр унтаагүй хэвтэж байсан. Т.Г гээс юу болов гэж асуухад Г.Э хутга бариад бид хоёр булаацалдаад ийм зүйл боллоо. Намайг хийгээгүй зүйлийн төлөө хэрэгтэн болгох гэж байна. Та Учралыг аваад явчих, би ингээд явъя гээд куртикээ бариад авсан. Тэгэхээр нь “чи түр байж бай, одоо Г.Э ороод ирнэ. Ганчимэг рүү ярьсан байна. цус нөж болсон явна гэнэ, би уулзаагүй” гэж худлаа хэлээд хэсэг саатуулж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд Гомбосүрэнг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/
гэрч Б.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Г.Чимэгбаяр гэртээ хоёулханаа уйдаад байна, чи өглөө гараад орой ирдэг. Маршал таунд эгчийнд амралтын өдрөөр хонож байя гэж хэлсэн. Би зөвшөөрч, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш бэр эгчийнд бид гурав хамт байсан. Хэрэг болдог өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гомбосүрэн 14 цагийн үед надтай ажил дээр ирж уулзаад та гурав Маршал таунд байгаа юм байна. Би хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Надад нэг боломж олгоод өнөө орой гэр рүүгээ яваад туслаад өгөөч гэж гуйгаад орой 22 цагийн үед яваад ормоор байна, тэрнээс наана явчихвал сайн байна, өнөө орой хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гадуур явж байгаад Маршалд ормоор байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Чимэгбаяр луу залгаад Гомбосүрэнгийн гуйсан гуйлтыг хэлэхэд манай эхнэр үнэхээр тэгж байгаа бол ойлголоо гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...гараас нь заазуурыг нь булааж аваад хэрүүлийн улмаас нуруу хэсэг рүү нь хатгасан. Хэд хатгаснаа санахгүй байна” хэмээн мэдүүлснээс үзвэл тэрээр өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь хохирч болзошгүйг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй буюу уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хэдийгээр шүүгдэгч Т.Г нь хохирогчийн хоолойг боож, заазуураар түүний нуруу хэсэгт олон удаа хатгаж түүнийг алахыг зорьсон идэвхитэй үйлдэл хийсэн боловч тухайн цаг хугацаанд хохирогч Г.Э ийн хүргэн ах түүнээс бичиг баримт авахаар утас руу нь залгаж, гэрт нь очиж байгаагаа мэдэгдсэнээр шүүгдэгчийн хохирогчийг алах гэсэн санаа зорилго туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй, улмаар хохирогч шүүгдэгчийг хүргэн ахад нь бичиг баримт өгөхөөр хэргийн газраас түр хугацаанд гарч явсны дараа цонхоор зугтаж, амь нас нь аврагдсан болох нь гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ийн дугаар руу хоёр удаа залгахад түүний салсан нөхөр Т.Г утсыг нь аваад Тоогий ах та ирсэн юм уу гэж асуусан. Ирсэн байна гэж хэлсэн чинь Г.Э ийн байрных нь гадна авто зогсоол дээр зогсож байхад Гомбосүрэн хорооны тодорхойлолт гаргаж машины цонхоор өгчихөөд мэндэлчихээд буцаад орсон. ...И мартын уулзвар дээр явж байхад эхнэр залгаад “чи ороодохгүй яасан юм. Гомбоо хутга бариад Г.Э ийг сүйд болгож байна. Г.Э цонхоороо зугтаад эмийн санд нуугдаж байна” гэж хэлсэн учир би буцаж эргээд шууд эмийн сангийн ариун цэврийн өрөө рүү ороход Г.Э ийн нүүр нь цус болсон байсан. “Ах аа, дүү нь алуулах гэж байна, гэр лүү ороод хүү Учралыг аваадахаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэр лүү нь очиход Учрал орон дээр унтаагүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг
хохирогч Г.Э ийн тэр үед миний нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү нойтон оргиод явсан. тэгээд сэрээд харсан чинь миний уруул, зүүн гарын эрхий хуруу, зүүн хөлийн гуя хэсгүүдээс цус гарч байсан. Тэр үед манай эгчийн нөхөр Мөнхтогтох ах залгаж таарч миний утас дуугараад байсан. Тэгсэн Гомбосүрэн, Мөнхтогтох ах ирэх нь үнэн юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь тиймээ өдөр надаар авахуулсан хорооны тодорхойлолт авах гэж байгаа юм гэж хэлсэн чинь дахин миний цээж болон гэдэс рүү хэд хэдэн удаа хутгатай гараараа цохьсон. Тэгээд дэрний уут салгаж аваад миний нүүр гарыг арчаад мөн шалан дээр дэвссэн хивс хуйларсан байсан учир тэгшилж янзлаад би энэ бичгийг чинь гаргаж өгчихөөд орж ирээд чамайг ална гээд миний гар утас, гэрийн түлхүүр болон бор эмэгтэй хүний жижиг цүнхэнд байсан олон тооны түлхүүр, машины түлхүүр, миний нүүр гар арчсан цустай дэрний уут зэргийг аваад гарсан. Гомбосүрэнг хаалга онгойлгож байгаа чимээ гаргахад нь би өрөөний цонхыг онгойлгож буусан. Тэр үед доор нэг ах явж таар тэр ахад “ах аа намайг алах гээд байна авраарай” гэж хэлээд тэр ахаар доошоо цонхоор буухдаа тосуулж авахуулсан. Тэгээд шууд эмийн сан руу ороод намайг тосож авсан ахын утсаар төрсөн ах Буянбаатар, төрсөн эгч Ганчимэг нар луу ярьж болсон хэргийн талаар хэлээд тухайн эмийн сангийн ариун цэврийн өрөөнд орж нуугдсан. ...” гэсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Улмаар шүүгдэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас хохирогч Г.Э ийн амь нас хохироогүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч Т.Г г хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь онц харгис хэрцгийгээр гэдэгт хохирогчийг алахын өмнө болон дараа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгах зорилго бүхий хүсэл зоригийн үндсэн дээр тухайн үйлдлийг хийсэн байхыг ойлгоно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд мөн хохирогчийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Т.Г нь хохирогчтой гэр бүлийн маргаанаас болж муудалцан улмаар заазуураар биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийг удаан хугацаанд зовоож тарчилгах, харгис хэрцгий хандах субъектив санаа зорилго агуулаагүй байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн субъектив талын шинжийг хангаагүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”,
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж гэр бүлийн хүчирхийллийг томъёолж, хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан бөгөөд Г.Э , Т.Г нар нь 4 жил хамт амьдарсан, дундаасаа 4 настай хүүхэдтэй байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаа, мөн иргэдийн төлөөлөгч гэм буруутай гэж дүгнэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Т.Г г дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлүүдэд зохицуулсан.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Э ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардалд 8 ширхэг, нийт 603.125 төгрөгийн баримт /1хх-ийн 169-171/ гаргаж өгснөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид нийт 12.100.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн байна.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирогч баримтаар 603.125 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд сайн дураараа 12.100.000 төгрөгийг төлсөн байдал, түүний хувийн байдал /...30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, бэр нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар Т.Г г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г гийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Г д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 14 см, ажлын хэсгийн өргөн 5.5 см, бариул хэсэг 9 см урт бор өнгийн иштэй заазуур 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, майк 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотуур өмд 1 ширхэг, улаан эрээн цамц 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Г гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН