Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 32А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

 улсын яллагчаар хяналтын прокурор  Д.Дэлгэрбаяр,

хохирогч Б.Цэрэнчимэг, хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Эрдэнэхүү,

 иргэний хариуцагч Т.Жавхлан,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарсүхийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201510000291 дугаарт хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 09 дүгээр сарын 05-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмж, инженерийн механик мэргэжилтэй, “Монгол алт” ХХК-д засварын механик ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг 49 дүгээр байр Б-11 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогт Баатарсүхийн Отгонбаатар /РД: ЖЭ90090579/

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Монгол Алт” ХХК-ний эзэмшлийн Тоёота ланд крузейр маркийн 23-30 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтыг зөрчиж буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин онхолдож улмаар уг автомашинд зорчиж явсан Э.Хүнбишийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтээр:/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 10 сарын 07-ны өдөр байсан. Өглөөний 7 цагт ажилдаа гараад явж байсан. Өдөр 12-13 цагийн хооронд хоолондоо ороод ажилдаа явж байсан. Уулын ажил эхлэнгүүт засварын ажил хийгдээд явагдаж байсан. Би багаж шаардлагатай болоод 25 дугаар зөрлөг рүү явах гэж байхад надтай ирж уулзаад би хамт явъя банк орох ажилтай байна гэж хэлэхэд нь би мэдэхгүй чи даргаас зөвшөөрөл авчихаад ирээ тэгээд хамт яваа гэж хэлж байсан. Тэгээд талийгаач Эрдэнэбаатар даргаас зөвшөөрөл авчихлаа гээд надтай хамт явсан. Тэгээд явж байгаад зам тээврийн осол гаргасан. Энэ хэрэгт би үнэхээр их харамсаж байна. Тухайн үед ийм юм болно гэж бодоогүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Цэрэнчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би МАК-иас 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү гэж сар бүр 136210 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, МАК-ын гаргасан тушаалын дагуу 588000, өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилчдын ар гэрийнхэнд олгодог 36 сарын цалинтай тэнцэх мөнгө, Отгонбаатараас сэтгэл санааны хохирол 30000000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Иргэний хариуцагч Т.Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Отгонбаатарт 10500000 төгрөгийг түр зээлдүүлсэн байгаа. МАК-ийн ерөнхийлөгчийн тушаал гарч 1950000 төгрөгийг талийгаачийн ар гэрийнхэнд олгосон байгаа. Мөн 2 хүүхэд нь 16 нас хүртэл 588000 төгрөгийг сар бүр олгохоор тушаал гарсан байгаа. Энэ тушаал нь хохирогчийг 136210 төгрөгийг нэхэмжилэхээс нь өмнө бүр 2 дугаар сарын 01-ний өдрийн тушаал байгаа. Манай МАК-ийн зүгээс сайн дураараа 2 хүүхдийг цаашид нь өсөж, хөгжихөд нь зориулж, тооцож 2 хүүхэд нь сар бүр 588000 төгрөгийг олгохоор тушаал гарсан байгаа. Энэ тушаал гарсанаас хойш сар бүр 136210 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг би ойлгохгүй байгаа. 588000 төгрөгийг 16 нас хүртэл нь тооцож үзэхээр 80 орчим сая төгрөг болж байгаа. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Энэ болсон хэрэг нь үйлдвэрлэлийн осол биш гэсэн байр суурьтай байгаа. Мөн холбогдох эрх бүхий байгууллагаас нь үйлдвэрлэлийн осол биш болохыг баталгаажуулсан акт хэргийн материалд авагдсан байгаа. Ийм учраас манай компанийн зүгээс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэж олгох үндэслэл байхгүй юм. Анх 2 өрөө байр нэхэмжилж байсан. Үүнээсээ татгалзсан юм шиг байна. Өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...нүүрс ачсан машины зүүн гар талаар нь дохио өгөөд гүйцэд түрүүлээд гарсан. Тэр өдөр нилээн хүчтэй салхитай өдөр байсан. ...гэнэт машины салхины шилний урдуур  хамхуул хийсч орж ирэхэд нь би  жолооныхоо хүрдийг  баруун гар тийшээ дарсан чинь  жалагтай гүн газар харагдахаар нь  жолооныхоо  хүрдийг зүүн гар тийшээ дараад тоормос гишгэтэл машин замын голд баруун талаараа хажуугаараа хараад   онхолдчихсон. Тухайн үед  Хүнбиш машины  баруун урд талын суудалд сууж явсан хаалганыхаа шилийг налчихсан байдалтай би дээрээс нь дарсан байдалтай байсан. Би кабин дотроо Хүнбишийг өргөх гэсэн дийлэхгүй байсан. ...жолооч Баттулгатай хамт Хүнбишийг өргөж машинаас буулгаад газар хэвтүүлсэн. ...23-30 УНЧ улсын дугаартай машиныг би өөрөө  барьдаг байсан мөн тухайн өдөр гарсан  үйлчилгээний жолооч уг машиныг барьдаг өөр хүн барьдаггүй байсан.  Тухайн үед намайг Эрдэнэбаатар дарга  23-30 УНЧ улсын дугаартай  машиныг жолоодож яваад цементний үйлдвэрээс соёомник багаж  аваад ир гэж явуулсан. Уг авто машины түлхүүр ганцхан надад байдаг, өөр хүнд байдаггүй, МАК ХХК-ний албаны машин юм. ...Надад сонсгож байгаа  ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би талийгаачийн   ажил явдлын үеэр ар гэрийнхэнд нь бэлэн 500000 төгрөг өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-1 дүгээр хавтас 114-116, 118-119/,

 

Хохирогч Б.Цэрэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 10 сарын 07 -ны өдөр  би хотод гэртээ  байж  байхад  үдээс хойш 16 цагийн үед хадам  аав Энхбаатарын утаснаас хадам дүү Энхжаргал надтай  яриад  Хүнбиш ах  осолд орсон байна гэж ярьсан. ...Би 2007 онд Э.Хүнбиштэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. ...Би одоогоор хийсэн ажилгүй гэр зуураа хүүхдээ харж байна. ... Талийгаач  ганцаараа  ажил хийж  гэр орон,  эхнэр  хүүхдээ тэжээдэг  байсан. Би сардаа группын  126000 төгрөг авдаг өөр орлого байхгүй. ... 2013 оны 03 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байдаг МАК ХХК-нд ажиллаж байсан. ...Талийгаачийн ажил явдалд нийт баримтаар 9738910 төгрөгний зардал нэхэмжилж  байна ...Талийгаач  ажлаа  хийж явж байгаад нас барсан учир миний зүгээс би өөрөө  1-8 насны 2 хүүхэдтэй хөдөлмөрийн чадваргүй улмаас халамжийн тэтгэвэр авдаг  түүнчлэн хөлсний байранд  амьдардаг  учир МАК ХХК-наас  2 өрөө байр хүсэхийн хамт 2 хүүхдээ 16 нас хүртэл нь нөхрийнхөө сар болгон авч байсан 1300000 төгрөгийн цалинг сар бүр авахыг хүсч байна.  ...Сэтгэл санааны хохирол 30000000 төгрөгийг Отгонбаатараас нэхэмжилсэн. Би одоо 2 хүүхэдтэйгээ гурвуулаа өөрийн халамжийн сард авдаг 126000 төгрөгөөр  гурвуулаа амьдарч байна. ...Одоо манай 2 хүүхэд аавыгаа  байнга  надаас асуудаг надад  сэтгэл санааны хувьд маш  их хүнд  хэцүү байна. ...Отгонбаатар нь замын  хөдөлгөөний  дүрэм  зөрчсөний  улмаас осол  болсон гэж би  хувьдаа  бодож   байгаа. Миний  хувьд гомдолтой  байна гэсэн мэдүүлэг /хх 1 дүгээр хавтас 28-32/,

 

Хохирогч Б.Цэрэнчимэгийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: Ч.Алтангэрэлийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Энэ дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлд заасан 6 тохиолдлын 3 дахь заалтанд багтаж байгаа юм. Тэр нь ажилдаа ирж очих замдаа осолдсон гэж байгаа юм. Б.Отгонбаатар болон МАК ХХК-д гомдолтой байна. Үлдсэн хоёр хүүхдийнхээ  тэжээгчээ алдсаны зөрүү болох цалингийн 36 сарын мөнгийг МАК-аас нэхэмжилж байна. Мөн Отгонбаатараас сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, компаниас 2 өрөө байр зэргийг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар оршуулгийн зардал 10 500 000 төгрөг өгсөн. Компаниас буцалтгүй тусламж гэж 1 950 000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг / хх- 2 дугаар хавтас136-137 /

 

Гэрч М.Ариунсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ....2015 оны 10 сарын 07-ны өдөр 13 цаг 40 минутын үед  Отгонбаатар над руу залгаад уурхайн замд машин онхолдчихлоо та наашаа эмнэлгийнхээ машинтай яаралтай гар гэж хэлсэн.  ... Хүнбишт үзлэг хийхэд царай нь цонхийсон, хамар уруулын гурвалжин хөхөрсөн, чихнээс нь бага зэрэг цус гарсан байсан. ...цус тогтоох тариа болон зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа хийсэн. ... Даланжаргалан сумын эмнэлэг дээр Хүнбишийг хүлээлгэж өгөөд эмчилгээ хийсэн. ...16 цагийн үед Хүнбиш нас барсан гэсэн мэдүүлэг /хх 1 дүгээр хавтас 33-36/,

Гэрч Х.Ариунжаргалын мөрдөн байцаалтанд  өгсөн: ... Энэ осол үйлдвэрийн нутаг дэвсгэрт болоогүй, тухайн осол болох үед комиссын гишүүдээс хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер болон уурхайн дарга, эмнэлгийн бүрэлдэхүүн ажилласан. Харин цагдаагийн байгууллагын дүгнэлтээр осол аваар байна гэж үзсэн тохиолдолд судлан бүртгэх комисс ажиллагаа хийдэг. Энэ хэрэг дээр дараа нь судлан бүртгэх комисс ажиллаж дүгнэлт гаргаад үйлдвэринй осол биш гэж үзсэн ... гэсэн мэдүүлэг /хх- 2 дугаар хавтас 142-143/,

Гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Отгонбаатар белазын моторт  ээлж хийж байсан ба сэлбэг дутагдаад байна гэж хэлсэн чинь Ганбат дарга үйдвэрээс очоод дутаад байгаа  багаж сэлбэгээ ав гэж хэлсэн. Отгонбаатар тухайн үед соёомник хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Отгонбаатар тээврээр багаж ирэхийг хүлээвэл ажил зогсох гээд байна би өөрөө очоод аваад ирье гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлээд явуулсан. ... Тэр замаар тухайн орон нутгийн машинууд ч явдаг   нийтийн хэрэгцээний буюу бүх л машин явдаг зам юм билээ. ... Уг осол гарсан  зам нь нийтийн  хэрэгцээний  зам гэж ойлгож болно. МАК   цемент  ХХК  нь  замыг  хусаж сайжруулсан зам байгаа юмаа. ...Отгонбаатар тухайн  үед  ажлын  шаардлагаар  Цементийн үйлдвэр рүү соёомник  багажинд  явсан  нь үнэн өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгэж байсан юм.  ... Цементны  үйлдвэр нь манай Элдвийн уурхайгаас 22 км учир машинтайгаа явах нь тодорхой байсан, ажлын цагаар уурхайн хашаанаас гарах болохоор надаас заавал зөвшөөрөл авах ёстой байдаг тийм болохоор надаас зөвшөөрлөө авсан. Би зөвшөөрлийг нь өгсөн нь үнэн. Тухайн багаж нь буюу соёомник үнэхээр ажилд зайлшгүй шаардлагатай байсан учраас би зөвшөөрч явуулсан юм гэсэн мэдүүлэг /хх 1 дүгээр хавтас 43-48, 2 дугаар хавтас 12-13 /,

Гэрч Д.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 07-ны үдээс хойш 14 цагийн үед би Норд бенз маркийн машинтайгаа Элдвийн уурхайгаас нүүрс ачаад Олон овоо зөрлөг рүү хүргэж өгөх гээд явж байхад ...миний зүүн талаар цагаан өнгийн Ланд крузейр маркийн 23-30 улсын дугаартай  машин гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд 1 км орчмын зайтай тоос  гараад явсан. Би хойноос нь очоод хартал 23-30 улсын дугаартай машин замынхаа баруун талд баруун талаараа хажуугаараа харчихсан байдалтай  онхолдсон байсан. ...Отгонбаатар гэх залуу машиныхаа хаалгаар гарч ирсэн, тэгээд бид 2 Хүнбишийг машины зүүн талын хаалгыг онгойлгож байгаад  татаж гаргаж ирээд би куртикээ тайлаад газар дэвсээд Хүнбишийг хэвтүүлсэн. ...Отгонбаатарын баруун нүд нь хавдчихсан байсан. ...Хүнбишийн хамраас нь цустай хөөс  гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 1 дүгээр хавтас 51-52/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.10.13-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.Хүнбишийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хавсарсан гэмтэл цээжний хөндийн битүү гэмтэл, 2 талын  уушигны эдийн болон үнхэлцэг, голтын их хэмжээний няцралт, цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн няцарч язарсан шарх, цус хуралдалт, биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу  мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Э.Хүнбишийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэх гэмтлүүд байна.

4. Э.Хүнбишийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 

5. Э.Хүнбиш нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

6. Э.Хүнбиш нь хавсарсан гэмтэл: цээжний хөндийн битүү гэмтэл, 2 талын  уушигны эдийн болон үнхэлцэг, голтын их хэмжээний няцралт, цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн няцарч язарсан шарх, цус хуралдалтын улмаас нас баржээ гэсэн дүгнэлт /хх 1 дүгээр хавтас 57-58/,  

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015.12.25-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтэнд:

1. Тоёото ланд крузейр-77 маркийн 23-30 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Отгонбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Б.Отгонбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын 936960 тоот жолооны үнэмлэхтэй бөгөөд цагдаагийн нэгдсэн сангаас шүүхэд хүчинтэй байна.

3. Тоёото ланд круйзер-77 маркийн 23-30 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Отгонбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэхээр байна.

4. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д Зам - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Зам тээврийн осол - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Замын хөдөлгөөн- нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа. Зам тээврийн осол гарсан замд 2015.12.25-ны өдөр хийсэн үзлэгээр тухайн зам нь ямар нэгэн хаалт, дотоод тээвэр хийх тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгсэл явах хориотой тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байна. Мөн улсын чанартай замд шууд нийлсэн байна. Иймд дээрх замыг технологийн зам гэж үзэхээргүй байна.

5. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэхээр байна.

6. 2015.10.21-ны өдрийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан 92 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ /хх 1 дүгээр хавтас 99/,

 

Гэрч Х.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би ажилтан Э.Хүнбишийн нарядийн хуудсан дээр бичилтүүдийг өөрийн гараар бичсэн нь үнэн. Тухайн өдөр ажлын наряд өгөхөд бульдозорын ажил бага байсан учир отволооо түрж дуусгаад сэлбэгэнд яв гэж наряд өгсөн байсныг дарга Эрдэнэбаатар цуцалж тэр сэлбэгэнд хоёр хүн явах шаардлагагүй Отгонбаатарыг ганцаараа яв гэж хэл, наряданд өөрчлөлт хий гэхээр нь би наряд өөрчлөх хэсэгт склад янзлах ажлыг талийгаач Э.Хүнбишид өгсөн. Ингээд намайг харж байхад Хүнбиш ганцаараа ажиллаж байсан. Намайг карерруу орчихсон хойгуур Э.Хүнбиш даргаас чөлөө аваад Отгонбаатартай хувийн ажлаар явчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх 2 дугаар хавтас 138-140 /,

 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11-06-040/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Хавтаст хэрэг болон үйлдвэрлэлийн ослын актаас үзэхэд хохирогч Э.Хүнбишийн нас барсан нөхцөл байдал нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангахгүй байна. 2. Инженер, техникийн ажилчид МАК ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээс улирлын зааварчилгаа авч сургалтанд хамрагдаж шалгалт өгч, гарын үсэг зурдаг болох нь нотлогдож байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. 3. Хохирогч Э.Хүнбишийн нас барсан нөхцөл байдал нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангахгүй байна. Иймд уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэл байхгүй байна гэжээ. /хх 2 дугаар хавтас 145-146 /,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1 дүгээр хавтас 4-8, 14 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем /хх- 1 дүгээр хавтас 9-11 дугаар хуудас/,

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 250 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн,энэ хэрэгтхамааралтай,нотолгооны ач холбогдол бүхийдээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд,бодит байдлаар нь хянажхарьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч

 

Уг гэмт хэрэг гарах үед  зөвшөөрлийг шүүгдэгч Б.Отгонбаатарт Монгол Алт ХХК-ний эрх бүхий этгээдээс олгосон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

             Мөрдөн байцаалтын шатанд Монгол Алт ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж эрх үүргийг нь танилцуулан өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015.12.25-ны өдрийн 101 дугаартай:

4. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д Зам - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Зам тээврийн осол - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Замын хөдөлгөөн- нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа. Зам тээврийн осол гарсан замд 2015.12.25-ны өдөр хийсэн үзлэгээр тухайн зам нь ямар нэгэн хаалт, дотоод тээвэр хийх тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгсэл явах хориотой тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байна. Мөн улсын чанартай замд шууд нийлсэн байна. Иймд дээрх замыг технологийн зам гэж үзэхээргүй байна.

5. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэхээр байна.гэсэн дүгнэлт,

 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11-06-040/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  Инженер, техникийн ажилчид МАК ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээс улирлын зааварчилгаа авч сургалтанд хамрагдаж шалгалт өгч, гарын үсэг зурдаг болох нь нотлогдож байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Хохирогч Э.Хүнбишийн нас барсан нөхцөл байдал нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангахгүй байна. Иймд уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэл байхгүй байна гэсэн дүгнэлт,2016.05.10-ний өдрийн 11-06-040/03 шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Отгонбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн  байна.

 

Иймд  шүүгдэгч Б.Отгонбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   

Хохирогч Б.Цэрэнчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй,бодит хохиролд тооцогдохгүй, 30000000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилснийг мөнгөөр илэрхийлж гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

     Харин хохирогч Б.Цэрэнчимэг нь амь хохирогчийн 2 хүүхдэд тогтоогдсон  тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Монгол Алт ХХК-аас сар 588000 төгрөгийг 2 хүүхдэд олгохоор тушаал гаргасан учир энэ мөнгийг нэхэмжилж байна “ гэсэн болно.

 

     Хавтаст хэргийн 51-р талд  Монголын Алт ХХК-ний ерөнхийлөгчийн 2016 оны 02 сарын 01-ний өдрийн б/34 тоот  тушаалаар 588000 төгрөгийн тэтгэмжийг сар бүр Б.Цэрэнчимэгт олгохоор шийдвэрлэсэн байх ба  иргэний хариуцагч Б.Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ энэ тушаал нь хүчинтэй байгаа. Бид Цэрэнчимэгийг дансаа өгсөн тохиолдолд дээрх мөнгийг шилжүүлнэ, 588000 төгрөг нь 2 хүүхдийн  тэтгэмжийн зөрүү болон манай байгууллагаас сайн дураар өгч байгаа тусламж юм” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул 588000 төгрөгийг Монгол Алт ХХК-аас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

      Мөн амь хохирогч Э.Хүнбиш нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа амь насаа алдсан гэж үзэн үйлдвэрлэлийн ослын тэтгэмжийг иргэний хариуцагчид холбогдуулан нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй,нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш  учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

 

     Хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэлийн дагуу иргэний хариуцагч нь төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

    Иймд шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдуулан гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хариуцагчийн зүгээс нотлох баримтын хэмжээнд хангасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

     Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Отгонбаатарын №936960 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулахтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүллээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

   

     Шүүгдэгч Б.Отгонбаатарын бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэргийг харгалзан үзээд ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.


            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Боржигон овогт Баатарсүхийн Отгонбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилээр хасч, 3 жил 5 сар  хорих ял шийтгэсүгэй.

 

          3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4.Шүүгдэгч Б.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарын №936960 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулахтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Цэрэнчимэгийн 36 сарын цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Монголын алт ХХК-аас сар бүр 588000 төгрөг гаргуулан хүү Азбаяр, охин Ану нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

  

           9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт оногдуулсан  хорих ялыгбиечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар  тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН