| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00143/И/ |
| Дугаар | 0138 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 0138
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 02 дугаар баг, Баянцогтын хөдөө оршин суух хаягтай иргэн Сартуул овогт ******* ******* улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Пүрэвжав овогтой Чулуунбаатар 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Хуурай дэрс” гэдэг газар төрсөн. 1979 оны 10 дугаар сарын 01-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн “Бүс-Уул” бригадад малчнаар ажилд орсон. Миний нэрийг Пүрэвжав овогтой Чулуунбаатар гэдэг. Тушаал дээр П.Баатар, Пүрэвдаш Чулуунбаатар гэж алдаатай бичсэнээс болж байгаагаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний цуглуулсан баримт материалыг үндэслэн миний Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн нэгдлийн “Бүс-Уул” бригадад 1979 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 11 жил 03 сар улсад ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд *******ын шүүхэд гаргасан хүсэлт, *******ын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 63 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт,*******ын цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 3/208 дугаартай тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал болон шүүхээс хийгдсэн ажиллагааны баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд:
Иргэн ******* нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн “Бүс-Уул” бригадад 1979 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 11 жил 03 хоног ажилласан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 63 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, *******ын цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар, , Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 3/208 дугаартай тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн суурийн ахлагч нарыг батлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэн *******ыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн “Бүс-Уул” бригадад 1979 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл малчнаар улсад 11 жил 03 сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******ыг Говь-Алтай аймгийн Үнэн нэгдлийн Бүс-Уул бригадад малчнаар 1979 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 11 жил 03 сарын хугацаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 07 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах ба үүнээс хойш хүсэлт гаргагч өөрийн биеэр хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА