| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00296/и |
| Дугаар | 362 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 362
2017 оны 07 сарын 05 өдөр Дугаар 129/ШШ2017/00362 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, малчин, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багт оршин суух Хиад боржигон овгийн Дүйнхэрийн Алтайхүүгийн /РД:АА61091612/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтайхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтайхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Энэ байдлаа бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул хохироход хүрээд байна. Иймд архивын лавлагааг үндэслэн миний Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 02 сарын 01-нээс Дөшийн худгийн моторчноор 1986 оны 11 сарын 01-нийг дуустал, Батцэнгэл сумын Хөнөг багт 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01 хүртэл малчнаар ажилласан хугацааг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Алтайхүү шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1977 оноос эхлэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд ажилласан. Аав маань фермд эрлийз бух хариулж байгаад 1970 оны үед худгийн мотор ажиллуулж байсан. Би эхлээд фермийн үнээ хариулж байгаад Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн худгийн моторчны ажлыг 1981 онд ааваасаа авч, 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Дөшийн худгийн моторчноор, “Улаан туг” нэгдлийн Хөнөг бригадад 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үхэр маллаж байсан. Би Улаан туг нэгдлээс өөр газар шилжин ажиллаж байгаагүй. Иймд намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчноор 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтайхүү нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчноор 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Дүйнхэр овогтой Алтайхүүг Хөнөг бригадын Дөшийн худгийн моторчноор 1981 оны 2-р сарын 1-нээс эхлэн томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 01 сарын 28-ны өдрийн 06 тоот тушаал,
1.2. Дүйнхэрийн Алтайхүүг Хөнөг бригадад малчнаар 11-р сарын 15-наас томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 сарын 17-ны өдрийн 85 тоот тушаал,
1.3. ХАА-н нэгдлийн нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Д.Алтайхүү, МҮБ, үнээ, XII гэсэн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоол,
1.4. ХАА-н нэгдлийн нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Д.Алтайхүү, 1978 онд ажилласан, 330 хоног, хүйс-эр, эрхэлсэн ажил-үхэрчин, өнгөрсөн онд амарсан-үгүй, 1988 оны хэдэн сард амрах-VIII гэсэн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 тоот тогтоол,
1.5. Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын баталгаажилтанд: Д.Алтайхүү, ХОЭБ-ийн сери дугаар-032019, их хувьчлалын хөрөнгө-7000 гэжээ,
2. Гэрч Н.Долгорсүрэнгийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1983 оноос зоотехникчээр ажиллаж байгаад 1987 оноос 1992 он хүртэл эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Д.Алтайхүү нь намайг ажиллаж байх хугацаанд Улаан туг нэгдэлд мал малладаг мөн залуучуудын фермд худгийн мотор асаадаг байсан. Д.Алтайхүү нь Улаан туг нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Би Д.Алтайхүүтэй нэг суманд, нэг нэгдэлд хамт ажилладаг байсан учир түүнийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажилладаг байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
3. Гэрч Ч.Туяагийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1971 онд хамгийн анхны илгээлтийн эзэн болж малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажилладаг байхад Д.Алтайхүү нь тус нэгдэлд 1977 оноос эхлэн худгийн моторчноор ажиллаж байгаад сүүлдээ үхэр хариулж, нэгдлийг хувьчлагдах хүртэл үхэр хариулсан. Би ч мөн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийг хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан. Би Д.Алтайхүүтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир Д.Алтайхүүг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл худгийн моторчин, малчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Д.Алтайхүүгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Н.Долгорсүрэн, Ч.Туяа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Д.Алтайхүүгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчноор 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дүйнхэр овогтой Алтайхүүг Хөнөг бригадын Дөшийн худгийн моторчноор 1981 оны 2-р сарын 1-нээс эхлэн томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 01 сарын 28-ны өдрийн 06 тоот тушаал, гэрч Н.Долгорсүрэнгийн “Д.Алтайхүү нь намайг ажиллаж байх хугацаанд Улаан туг нэгдэлд мал малладаг мөн залуучуудын фермд худгийн мотор асаадаг байсан. Д.Алтайхүү нь Улаан туг нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Би Д.Алтайхүүтэй нэг суманд, нэг нэгдэлд хамт ажилладаг байсан учир түүнийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажилладаг байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Ч.Туяагийн: “Намайг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажилладаг байхад Д.Алтайхүү нь тус нэгдэлд 1977 оноос эхлэн худгийн моторчноор ажиллаж байгаад сүүлдээ үхэр хариулж, нэгдлийг хувьчлагдах хүртэл үхэр хариулсан. Би Д.Алтайхүүтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир Д.Алтайхүүг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл худгийн моторчин, малчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би худгийн моторчны ажлаа Нацагийн Төмөр-Очирт хүлээлгэж өгөөд малчин болж байсан” гэсэн тайлбар, Хөнөг бригадын Дөшийн гүн өрмийн худгийн моторчноор Нацагийн Төмөр-Очирыг томилж, Д.Алтайхүүг малчнаар томилсон Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 11 сарын 17-ны өдрийн 85 дугаар тушаал,
Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Дүйнхэрийн Алтайхүүг Хөнөг бригадад малчнаар 11-р сарын 15-наас томилсон “Ажил томилох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 сарын 17-ны өдрийн 85 тоот тушаал, “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 тоот тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 тоот тушаал, гэрч Н.Долгорсүрэнгийн “Д.Алтайхүү нь намайг ажиллаж байх хугацаанд Улаан туг нэгдэлд мал малладаг мөн залуучуудын фермд худгийн мотор асаадаг байсан. Д.Алтайхүү нь Улаан туг нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Би Д.Алтайхүүтэй нэг суманд, нэг нэгдэлд хамт ажилладаг байсан учир түүнийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажилладаг байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Ч.Туяагийн: “Намайг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажилладаг байхад Д.Алтайхүү нь тус нэгдэлд 1977 оноос эхлэн худгийн моторчноор ажиллаж байгаад сүүлдээ үхэр хариулж, нэгдлийг хувьчлагдах хүртэл үхэр хариулсан. Би Д.Алтайхүүтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир Д.Алтайхүүг Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл худгийн моторчин, малчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул Д.Алтайхүүг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчноор 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Алтайхүү нь 1993 онд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын баталгаажилтыг түүний нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиад боржигон овгийн Дүйнхэрийн Алтайхүүгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд худгийн моторчноор 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА