Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0143/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***/, *****-ны өдөр төрсөн,  ***** настай, эрэгтэй, ***** *** тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр *****байрны урд талын сагсны шийдэн дээр *** нарыг “*** дээрэлхлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин *** нүүрэн тус газар нь “өшиглөж” биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байтал манай найз *** над уруу утсаар залгаад “манай байрны урд найзыг нь 3 хүүхэд шоглоод, ахын дүү зайл, намайг сагс тоглож чадахгүй гээд шоолоод байна, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз нь одоо гараад очъё гэж хэлээд гэрээс гараад ***
гэрийнх нь буюу 17 дугаар байрны урд талын сагсны талбай дээр явж очсон. Намайг очиход *** сагсны тайлбайн гадна талд дүүтэйгээ сууж байсан. Тэгээд би очоод “яасан, юу болсон юм бэ” гэж асуусан чинь “энэ гурван банди найзыг нь өдөж хоргоогоод байсан юм” гэж хэлээд сагсны талбайд тоглож байсан 3 хүүхдийг заасан. Би сагс тоглож байсан 3 хүүхэд дээр очоод “хөөе, атаман ах нараа хүний нутаг дээр ирчхээд хүн хөөж туугаад байдаг хэн бэ” гэж хэлсэн чинь тэр 3 бандийн нэг өндөр биетэй банди нь хэн юу гэж хэлээд байгаа юм бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би манай найз гэж хэлээд сагсны талбайн гадна сууж байсан найз ***р уруу заасан. Тэгсэн тэр өндөр залуу нь угаасаа наад залуу чинь бацаан юм биш үү гэхээр нь би үгүй, манай найз 23 настай гэж худал хэлсэн. Тэгээд би тэр өндөр залууд нь хандаж сахал самбаа нь ургаад ирэхээр сахалгүй нэгнийгээ бацаан гэж дуудах ёстой юм уу гэхэд тэр өндөр залуу тэгвэл очоод уулзчихъя гэхээр нь за тэгье гээд би түрүүлээд сагсны талбайгаас гараад явсан. Тэгээд тэр 3 залууг сагсны талбайн гадна хүлээгээд зогсоод байхад тэр гурван залуу гарч ирэх шинжгүй сагс тоглоод байхаар нь сагсны талбай уруу буцаж очоод та нар ямар жаалчихсан юм бэ, хурдан гараад ирж болдоггүй юм уу гэхэд нөгөө өндөр залуу яасан гэнээ гэхээр нь би явж очоод намхан залуу буюу *** зүүн шанаа уруу нь алгадсан. Тэгсэн тэр залуу доошоо сандал дээр суухаар нь би өндөр залуу /***/-гийн нүүр уруу нь цохисон. Дараа нь алгадсан залуу /***/ дээр дахин очоод сандал дээр сууж байхаар нь нүүр уруу нь нэг удаа өшиглөхөд нүүрээ дараад, хамраас нь цус гарч, цуг явж байсан нэг залуу /***/-тайгаа хамт МСҮТ-ийн тийшээ явсан. Тэгэхээр нь би араас нь дуудсан чинь ***р гэх залуу нь “чаддаг юм бол бариад аваарай” гэж хашхирсан. Би тэр залууд найз чинь зүгээр байгаа, хамраас нь цус гараад явчихлаа, чи араас нь дуудчих гэж хэлэхэд тэр өндөр биетэй залуу хойноос нь орилсон, гэхдээ тэр хоёр найз нь сонсоогүй байх цаашаа яваад өгсөн. Би найз *** өмөөрч тэр залуучуудын эрх чөлөөнд нь халдсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. *** гэдэг залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, “... би хохирогч *** эмчилгээний зардал 360,000 төгрөг өгсөн. Хохирогч надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, ... “2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай найз надад “намайг зайл гээд” байна гээд дуудсан юм. Би гэрээсээ гараад *** юу болсон талаар асуухад миний ярьж байгааг үл тоосон байдалтай байсан. Би найзааасаа уучлалт гуйлгуулах гэж байсан юм. Би *** баруун хацар руу өшиглөхөд хамар нь хугарсан. Тухайн үед би хамрыг нь эмчид үзүүлэх гэж ардаас нь дуудах гэтэл ирээгүй. Найз нь надтай юм яриад үлдэхэд найзаар нь залгуулаад дуудах гэсэн боловч цүнхэндээ утсаа үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... бид нар сагс тоглож байтал нэг өндөр банди сагсны талбай дотор ороод ирсэн. Тэр үед *** сагсны талбайн сандал дээр сууж байсан бөгөөд *** бид хоёр сагс тоглож байсан. Тэгсэн тэр танихгүй залуу *** юм ярьж байснаа “та 3 бөмбөгөө бариад гараад ир” гэж хэлсэн. Тэгээд бид хэд сагс тоглож байтал тэр өндөр танихгүй банди буцаж сагсны талбайд орж ирээд над уруу дөхөж “та нарыг гараад ир гээд байхад яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний толгой уруу гараараа цохиод авахаар нь би тэр бандитай юм яриагүй сандал дээр суусан. Тэгсэн тэр банди ***, *** хоёр дээр явж очоод “хүний талбай дээр ирчхээд гараад ир гээд байхад чинь яах гээд байгаа юм бэ” гээд *** нэг цохиж авсан. Тэгтэл *** та одоо яагаад байгаа юм бэ гэхэд *** *** уруу очиход *** сагсны талбайгаас зугтаасан. Тэгээд тэр банди *** орхиод сандал дээр сууж байсан над дээр ирээд намайг гутлын үдээсээ үдээд тонгойгоод сууж байтал миний нүүр уруу өшиглөсөн. Тэгсэн миний хамраас цус гарч би сагсны талбайгаас гарч явахад араас *** гарч ирсэн. Тэгээд *** бид хоёр дотуур байр уруу явж байтал араас манай найз *** “нааш ир” гэж дуудсан. *** бид хоёр буцаж очилгүй, миний хамарнаас гарч байсан цусыг тогтоох гээд дотуур байр уруугаа явсан. Тэгээд байрандаа ирээд цусаа тогтоогоод байж байтал байрны багш орж ирээд надаас юу болсон юм бэ гэж асуухаар нь би болсон асуудлын талаар хэлэхэд багш 103 уруу залгаж түргэн дуудсан. Түргэний эмч ирээд эмнэлэг явж үзнэ гэж хэлээд эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь хамарны яс цөмөрсөн байна гэж хэлэхээр нь эмнэлэгт хэвтсэн юм. Би ***  сагс тоглож байгаад сандал дээр очоод суухаар нь ”зайл аа зайл” гэж хэлсэн. Тэгж хэлснийг тэр *** гээд банди өөрт нь хэлсэн гэж бодсон юм байна лээ. Түүнээс бид нар сагс тоглож байхдаа хоорондоо маргалдсан асуудал байхгүй. Тэр *** гэх залуу намайг эхлээд цохисон. Дараа нь *** алгадаад *** цохих гэж байхад О*** зугтаасан. Тэгснээ намайг сандал дээр сууж байхад шууд ирээд миний нүүр уруу өшиглөсөн. Миний хамарны яс хугарч гэмтсэн. Мөн тархи доргиж, баруун нүд хавдаж, цус хурсан гэмтэл тогтоогдсон. Би Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж хамраа эмчлүүлсэн. Одоо миний толгой их өвддөг болсон, эмчилгээний зардал 360,000 төгрөг гарсан, энэ зардлыг *** төлж барагдуулсан, толгойны зургаа авахуулмаар байна. Мөн зүгээр байж байгаад биедээ гэмтэл авч хохирсон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, дахин байцаасан: “.. Би *** 360,000 төгрөг эмчилгээний зардалд авсан, надад *** нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгсэн тэр өндөр залуу манай найз болох ***, *** хоёрыг дуудахаар нь яваад очиход тэр залуу *** алгадсан. Тэгэхээр нь би та болиоч гэж хэлээд яваад очсон чинь миний шанаа уруу нэг цохисон. Тэгээд би шанаагаа бариад сандал дээр сууж байсан чинь тэр өндөр залуу *** нүүр уруу өшиглөсөн. Тэгсэн ***, *** хоёр сагсны шийдний хажууд байсан сандал дээрээс босоод явахад тэр залуу надад хандаж “чи тэр хоёр найзыгаа дуудаадах” гэхээр нь би хоёр найзынхаа араас дуудсан чинь тэр хоёр эргэж харалгүй байр уруугаа явсан. Тэгээд би тэр хоёрын араас хувцсаа аваад байр уруугаа явсан. Дотуур байрандаа очиход *** баруун нүд нь хавдчихсан, хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь 103 уруу залгаж түргэн дуудаж үзүүлэхэд *** хамрынх нь яс хугарч, хамар нь мурийсан байсан учраас эмнэлэг уруу явсан. Миний шүд хөдөлсөн. Өөр ямар нэг гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр намхан залуу сагсны талбайн гадаа нэг залуутай уулзаад зогсож байсан. Тэгсэн уулзаж байсан залуу нь сагсны талбайд бид нар дээр хүрч ирээд “яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь ***  “ах аа дээрэлхээгүй ш дээ” гэж хэлсэн чинь тэр залуу шууд *** нүүр уруу нэг алгадсан. Тэр үед *** сагсны шийдний сандал дээр сууж байхад тэр залуу *** нүүр уруу өшиглөсөн. Тэгсэн *** хамарнаас нь цус гараад сагсны талбайгаас гараад цусаа тогтоох гээд доошоо хараад суусан. *** цохисон залуу намайг зугтаахад миний араас “чамайг ална аа банди минь, чи намайг мэдэх үү” гээд хашхираад байсан. Тэгээд би байрандаа ирж байрны багшдаа хэлсэн. Би өөрийнхөө утаснаас цагдаа уруу дуудлага өгсөн. Намайг тэр залуу цохиогүй, цохих гээд байхаар нь би зугтаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... сагсны бөмбөг барьсан 3 залуу ирсэн. Тэгээд би тэр гурван залуутай хамт сагс тоглосон. Сагс тоглож байхдаа тэр гурван залуугийн өндөр нь намайг “ахын дүү” гэж дуудаад байсан. Тэгээд сагс тоглож дуусаад тэд нарын нэг банди нь хожигдоод ирсэн чинь намайг “зайл аа, зайл” гэж хэлсэн. Сагс тоглож дуусаад би найз *** уруу утсаар залгаад “чи хаана байна, гараад ирээч” гэж хэлэхэд *** гарч ирсэн. Тэгээд *** би “тэр сагсны талбай дээр гурван бандитай сагс тоглосон чинь намайг ахын дүү гэж дуудаад зайл гээд байна гэж хэлээд хоёулаа хоёр хоёроороо хуваагдаж байгаад тэр гурван бандитай сагс тоглоё гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр сагсны талбай уруу очих гэтэл *** намайг чи наанаа байж бай гэж хэлээд сагсны талбай уруу очоод тэр гурван бандитай юм ярьж байгаад та гурав наашаа гараад ир гэж дуудаад *** сагсны талбайгаас гарахад тэр гурван банди талбайгаас гарч ирээгүй. *** буцаж сагсны талбай уруу очоод тэр гуравтай юм ярьж байгаад нэг өндөр бандийг нь алгадсан. Дараа нь *** *** алгадах гээд зангатал *** сандал дээр сууж байсан учраас хажуу тийшээ болсон чинь *** тэр /***/ бандийн нүүр уруу нь өшиглөсөн. Тэгтэл *** хамарнаас цус гарахаар нь би сагсны талбай уруу очиж *** тэр гурван бандиас салгахад нүүр ууруугаа өшиглүүлсэн банди талбайгаас гараад явсан. Би тухайн үед *** гэдэг бандитай нь нэг баг болж сагс тоглосон юм. Би *** тэр гурван бандитай хамт сагс тоглоё л гэж дуудсан болохоос зодоон хийх гэж дуудаагүй. *** тэр 3 бандийг зодно гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, 

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Д*** биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний цус хуралттай шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17 дахь тал/,

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...*** биед гэмтэл тогтоогдоогүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 16 дахь тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, өвчний түүх /хавтаст хэргийн 34-42 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын Өргөө баг, Өнгөт хороолол, 17 дугаар байрны урд “*** дээрэлхлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан ***  нүүрэн тус газар нь “өшиглөж” биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул *** бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч *** нь гэмтлийн улмаас 360,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** нь уг хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон болон түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч *** бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *** 03 жил /гурав/ 10 хоног /арав/-ийн хугацааагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 03 жил /гурав/ 10 хоног /арав/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Шүүгдэгч *** нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 03 жил /гурав/ 10 хоног /арав/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Г.ГЭРЭЛТ-ОД