Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 362

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: НП

Хариуцагч: Прокурорын дүгнэлт: “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн В.Б-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон *** дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, дүгнэлт гаргагч Г.М, хариуцагч С.О нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

НП шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “НП би, НТ2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн В.Б-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон ***  дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

НТнь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн В.Б-г “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт “...“авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж хуульчилсан, мөн “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2010 стандарт”-ын 4-4.1.2 дахь хэсэгт “...“авто үйлчилгээний байгууллага” автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага..” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрт шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм. Холбогдогч В.Б-н үйлдсэн дээрх зөрчил нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан “Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасны дагуу Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Авто үйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага МNS 55025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О-н 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Зөрчилд холбогдогч В.Б нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч НТшүүхэд гаргасан тайлбартаа: “ Хяналтын прокурор Г.М******* нь “Автотээврийн хяналтын улсын байцаагч С.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн В.Б-ын Авто үйлчилгээ-Ангилал-Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг үндэслэн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. “Автотээврийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг гэж хуульчилсан, мөн “Авто үйлчилгээ-Ангилал-Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын 4.4.1.2 дахь хэсэгт "... “Авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ...” гэж заасан. “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрт шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм. Холбогдогч В.Б-ын үйлдсэн дээрх зөрчил нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 9.1 дэх хэсэгт заасан "Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасны дагуу Стандартчилал Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэжээ..

Автотээврийн тухай хуулийн “Авто үйлчилгээний байгууллага” гэсэн 19 дугаар зүйлийн 19.4-т “Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.” гэж заасан нь “Авто үйлчилгээ”-г хүн эрхлэхийг зөвшөөрсөн мөн авто үйлчилгээний байгууллагад тавигдах эрх, үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээлгэсэн байна гэж үзэхэд хүргэж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Ганцэцэг “Зөрчлийн тухай” хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.” заасны дагуу хуулийн этгээдийн албан төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуулийн этгээдэд хариуцлага тооцож байхаар өгсөн чиглэлийн дагуу албан тушаалтныг хүн гэдгээр хариуцлага тооцохыг зогсоосон. Автотээврийн тухай хуулийн “Авто үйлчилгээний байгууллага” гэсэн 192 дугаар зүйл, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл оногдуулсан атал адилхан зөрчил гаргасан хүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хамааруулан шийтгэл оногдуулах нь хууль зөрчсөн нэг зөрчилд хуулийн 2 өөр заалт хэрэглэсэн асуудал үүсгэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Холбогдогч В.Б-ын үйлдсэн дээрх зөрчил нь Авто тээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 192.3 дахь заалтууд, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчөөгүй тул “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж, Хяналтын прокурор Г.М*******ын дүгнэлтийг эс зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

НП “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй гэх зөрчилд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн*** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн В.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэн НП уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, иргэн В.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зөрчил үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэр гаргуулахаар дүгнэлт бичжээ.

Прокурор дүгнэлтийн үндэслэлээ зөрчилд шийтгэл оногдуулахдаа буруу хуулийн зүйл, заалт баримталсан, өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр нарийвчлан зохицуулсан, мөн хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэнийг авто байгууллага гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч НТ Авто тээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 192.3 дахь заалт болон “Авто үйлчилгээ-Ангилал-Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан удирдамжийн дагуу Үерийн усны далан сувгийн төлөвлөлт, ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор НТавто үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй гэх зөрчлийг илрүүлж, уг үйл ажиллагааг эрхэлж байсан иргэн В.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгууль төлөгдсөн байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг, 8 дугаар зүйлийн 8.1-д “Стандартчиллын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна”, 8.1.1-д “Монгол Улсын /цаашид “үндэсний” гэх/ стандарт, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж тус тус заасан байх бөгөөд Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөл 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоороо “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартыг баталсан байна.

Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөл 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан  “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ” гэж заажээ.

Хариуцагч НТ2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ иргэн В.Б “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан гэж үзсэн хирнээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13-т “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...торгоно” гэж заасныг баримтлан шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан шийтгэлийн хуудас оногдуулах ёстой гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэхдээ иргэнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар тогтоох шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх боломжгүй тул улсын байцаагчийн *** шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж , “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2010 стандарт”-ын шаардлага хангаагүй гэх зөрчилд иргэнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тогтоож, шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан НП  Г.М-ын дүгнэлтээр “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” МNS 5025:2010 улсын стандартын хангаагүй зөрчилд иргэнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тогтоож, шийдвэрлэх хүртэл НАТ УБ С.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу дүгнэлт гаргагч НП дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОДМАА