| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00157/и |
| Дугаар | 256 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 256
2017 оны 05 сарын 15 өдөр Дугаар 129/ШШ2017/00256 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1943 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 34 дүгээр байрны 103 тоотод оршин суух Сарха овгийн Мөнх-Очирын Нацаг-Юмын /РД:АГ43031417/ хүсэлттэй
Цалинг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Нацаг-Юм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Нацаг-Юм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Нацаг-Юм миний бие 2003 оны 03 сарын 14-ны өдрөөс тэтгэврээ тэр үеийн цалингаар авсан боловч бага тогтсон. Төр засаг маань ахмадуудаа анхаарч тэтгэврийг нэг удаа өөрчлөх шийдвэр гаргасан учир миний бие 1984-1989 оны жил бүр авч байсан цалингаа сар бүрээр бичиж тэтгэврийг дахин тогтоож өгөхийг хүсч аймгийн Нийгмийн даатгалд учирласан боловч шүүхэд хандахыг зөвлөсний дагуу баримт бүрдүүлэн аймгийн Иргэний шүүхэд хандаж байна. Үүнд: 1984 оны 6 сард 2348.30 /илүү цаг/, 7 сард 1129.60 /улсын шалгалт/, 8 сард 720, 9 сард 850, 10 сард 850, 11 сард 850, 12 сард 850, дүн 7597.90 төгрөг, сарын дундаж 1085 төгрөг, 1985 оны 1 сар 850, 2 сар 850, 3 сар 850, 4 сар 850, 5 сар 3849 /шалгалт илүү цаг/, 6 сар 850, 7 сар 850, 8 сар 850, 9 сар 850, 10 сар 850, 11 сар 850, 12 сар 850, дүн 13.199 төгрөг, сарын дундаж 1099 төгрөг, 1986 оны цалин 1 сар 850, 2 сар 850, 3 сар 850, 4 сар 850, 5 сар 850, 6 сар 2450 лүү цаг шалгалт авсан /, 7 сар 850, 8 сар 850, 9 сар 900, 10 сар 900, 11 сар 900, 12 сар 900, дүн 2000 төгрөг, сарын дундаж 1000 төгрөг, 1987 оны 1 сар 900, 2 сар 900, 3 сар 900, 4 сар 900, 5 сар 1846, 6 сар 2373, 7 сар 1003, 8 сар 900, 9 сар 900, 10 сар 900, 11 сар 900, 12 сар 900, дүн 13322 төгрөг, сарын дундаж 111.0 төгрөг, 1988 оны 1 сар 900, 2 сар 900, 3 сар 900, 4 сар 900, 5 сар 2600 / илүү цаг /, 6 сар 900, 7 сар 1200, 8 сар 900, 9 сар 840 /Ихтамирын сургуульд хичээлийн эрхлэгчийн цалин /, 10 сар 840, 11 сар 840, 12 сар 840, дүн 12560 төгрөг, сарын дундаж цалин 1046 төгрөг, 1989 оны 1 сар 840, 2 сар 840, 3 сар 840, 4 сар 840, 5 сар 2840 /илүү цаг /, дүн 6200 төгрөг, сарын дундаж цалин 1240 төгрөг. Тэр үеийн МАХН, МҮЭ батлах дээр авч байсан цалин тодорхой байгаа. Ийм учраас 1984-1989 оны 60 сарын цалинг баталгаажуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.Нацаг-Юм шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би сүүлд хөдөө багт ажиллаж байгаад 2003 онд тэтгэврээ тогтоолгосон. Тухайн үед нарийн ширийн асуудлыг мэдэхгүй, хөдөө бага сургуульд байсан үеийнхээ материалыг явуулж сүүлийн жилүүдээр нь тэтгэвэр тогтоолгосон байсан. Би анх 50000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож байсан. Өмнө нь би Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагад энэ асуудлаар хандахад “Нэг л удаа тогтоосон бол дахин тогтоох боломжгүй” гэсэн хариуг төвөөс өгсөн. Тэгээд өнгөрсөн жил дахин нэг удаа тогтоож болно гэсний дагуу бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагад хандахад нийгмийн даатгалын мэргэжилтэн Ариунаа “манай байгууллага энэ асуудлыг тогтоодоггүй, шүүх тогтоодог” гэсэн учир шүүхэд хүсэлт гаргасан. Архиваас 1984 оноос 1989 оны 06 сарыг хүртэл хугацаанд авч байсан үеийн цалингийн лавлагаа гарахгүй байгаа. Өндөр-Улаан, Ихтамир сумдын архив нь шатаж байсан. Би бүх сумдаар очиж сурагласан. Сая хүртэл Төв номын санд байж магадгүй гэхээр нь Төв номын санд очиж үзэхэд 1994 оноос хойшхи нь байгаа гэсэн. Тэгээд 1983 онд Нацагдоржийн номын сан байгуулагдсан очоод үз гэхээр нь очсон боловч мөн л байгаагүй. Одоо би 380.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Би Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байгаад 1984 оны 08 сараас хойш 1988 оны 07 сарыг дуустал хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн сургуульд захирлаар, 1988 оны 08 сараас 1989 оны 05 сар хүртэл хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан 1984 оны 06 сараас 1989 оны 05 сарыг дуустал хугацаанд авч байсан цалингаа сар бүрээр нь тогтоолгох хүсэлттэй байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн татварыг бичихдээ цалинг биднээс асууж байгаад бичдэг. Харин Монгол ардын хувьсгалд намын гишүүний батлах дээр бичигдсэн цалинг тэр үед цалингийн хүснэгтээс бичээд татвар хураадаг байсан тул уг батлахад бичигдсэнээр цалингаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Нацаг-Юм нь Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд болон Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд захирлаар, Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд эрхлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсөө тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Мөнх-Очир овогтой Нацаг-Юмын 1984 Булган сумын 10 жилийн сургуульд захирлаар ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 516 тоот цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байсан Мөнх-Очир овогтой Нацаг-Юмын цалинг түүвэрлэсэн Өндөр-Улаан сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн ажилтны 2016 оны 10 сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтонд:
1984-1985 оны хичээлийн жил: 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4 саруудад-тус бүр 850 төгрөг, 5 сар-3849, 6, 7, 8 саруудад тус бүр 850 төгрөг, жилийн дүн-13199, сарын дундаж-1099,
1985-1986 оны хичээлийн жил: 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4, 5 саруудад тус бүр 850 төгрөг, 6 сар-2450 төгрөг, 7 сар-1008 төгрөг, 8 сар-850 төгрөг, жилийн дүн-11958, сарын дундаж-996,
1986-1987 оны хичээлийн жил: 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4 саруудад-тус бүр 900 төгрөг, 5 сар-1846, 6 сар-2373 төгрөг, 7 сар-1003 төгрөг, 8 сард-900 төгрөг, жилийн дүн-13322, сарын дундаж-1110,
1987-1988 оны хичээлийн жил: 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4 саруудад-тус бүр 900 төгрөг, 5 сар-2600, 6 сар-900 төгрөг, 7 сар-1200 төгрөг, 8 сард-900 төгрөг, жилийн дүн-12860, сарын дундаж-1067 гэжээ.
3. Мөнх-Очир овогтой Нацаг-Юмын Ихтамир сумын сургуульд хичээлийн эрхлэгчээр 1988-1989 оны хичээлийн жилд ажиллаж байхдаа 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4 саруудад тус бүр-840 төгрөг, 5 сард-2840 төгрөг, жилийн дүн-51685, сарын дундаж-1076 төгрөгийн цалин авч байсныг тэмдэглэсэн Архангай аймгийн Ихтамир сумын Г.Дэмидийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 70 тоот цалингийн тодорхойлолт,
4. М.Нацаг-Юмын 1973 оны 4-12 сар, 1974, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-5 сар хүртэл-720 төгрөг, 6 сар-2066, 7, 8 сар-720 төгрөг, 8-12 сар-850 төгрөг, 1985 оны 1-5 сар-850 төгрөг, 6 сар-3549 төгрөг, 7-12 сар-850 төгрөг, 1986 оны 1-5 сар-850 төгрөг, 6 сар-1450 төгрөг, 7 сар-1200 төгрөг, 8 сар-600 төгрөг, 9 сар-850, 10, 11, 12 сар-900 төгрөг, 1987 оны 1, 2, 3, 4 сар-900 төгрөг, 5 сар-1846 төгрөг, 6 сар-2373 төгрөг, 7 сар-1008 төгрөг, 8 сар-750 төгрөг, 9, 10, 11, 12 сар-900 төгрөг, 1988 оны 1, 2, 3, 4 сар-900 төгрөг, 5 сар-1600 төгрөг, 6 сар-775 төгрөг, 7 сар-900 төгрөг, 8, 9, 10, 11, 12 сар-840 төгрөг, 1989 оны 1, 2, 3, 4 сар-840 төгрөг, 5 сар-2840 төгрөг, 6, 7, 8 сар-840 төгрөг, 9 сар-1108 төгрөг, 10, 11, 12 сар-840 төгрөг, 1990, 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-5 саруудад татвар төлж байсныг тэмдэглэсэн Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний 019901 тоот бат илэрхийлэх,
5. М.Нацаг-Юмын 1973, 1974, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-4 сард татвар төлж байсныг тэмдэглэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
6. ... 1982 оны 08 сарын 25-ны өдөр Булган аймгийн 8 жилийн дунд сургуульд, аймгийн намын хорооны шийдвэрээр захирлаар авч ажиллуулав, Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 8-р сарын тушаалаар; 1984 оны 08 сарын 26-ны өдөр Аймгийн намын хорооны шийдвэрээр Булган сумын 8 жилийн сургуулийн захирлаас чөлөөлж, Өндөр-Улаан сумын 10 жилийн сургуулийн захирлаар авч ажиллуулав, Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 8-р сарын тушаалаар; 1988 оны 7 сарын 31-ний өдөр ажил төрлийн шаардлагаар Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ихтамир 10 жилд хичээлийн эрхлэгчээр томилон ажиллуулав, Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7-р сарын 31-ний өдрийн 118 тоот тушаалаар; ... гэсэн бичилт бүхий М.Нацаг-Юмын 1966 оны 7 сарын 5-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,
7. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны баримт бичиг манай байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаггүй тул Үндэсний төв архивт хандана уу гэсэн Монгол Улсын Засгийн хэрэг эрхлэх газрын 2017 оны 04 сарын 11-ний х/254 тоот тодорхойлолт,
8. Гэрч М.Шагдарсүрэнгийн: “Би 1967 оноос эхлэн 2011 он хүртэл Архангай аймгийн 8-н жилийн сургууль, багшийн сургууль, 10 жилийн сургууль, Батцэнгэл, Тариат, Эрдэнэмандал сумын сургуулиудад багш, эрхлэгч, захирлаар, мөн аймгийн Боловсролын хэлтэст дарга, түшмэлээр тус тус ажиллаж байсан. М.Нацаг-Юм нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Булган, Ихтамир сумын сургуулиудын эрхлэгч, захирлаар ажилладаг байсан. М.Нацаг-Юмыг хэдээс хэдэн онд аль сургуульд ажиллаж байсныг сайн санахгүй байна. Би М.Нацаг-Юмтай захирлуудын хурал зөвлөгөөн дээр байнга л таардаг байсан. Би 1983-1986 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн захирлаар, 1986 оноос Архангай аймгийн Боловсролын хэлтсийн даргаар ажилласан. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 700-800 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Заримдаа нэмэгдэл цалин хөлс нэмэгдэхээр 800 гаргаад авдаг байсан. Тухайн үеийн сургуулиудын захирал үндсэн цалингаас гадна, нэмэгдэл цалин, үр дүнгийн мөнгө, хичээл заасан тохиолдолд илүү цагийн мөнгө авдаг байсан. Захирлууд хичээл заасан тохиолдолд 1000 гаран төгрөг авчихдаг байсан. Тухайн үед захирал эрхлэгч нар 6-12 цагийн хичээл заах дээд газрын зөвшөөрөл байдаг байсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч С.Очирпүрэвийн: “Би 1970 оноос 1973 он хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар, 1973 оноос 1984 он хүртэл Архангай аймгийн Боловсролын хэлтэст байцаагч, тус хэлтсийн харьяа аймгийн сургалт заах аргын кабинатын мэргэжилтнээр 1984 оны 08 сараас 1987 оны 08 сар хүртэл, Цэцэрлэг хотын 1 дүгээр арван жилийн сургуульд монгол хэлний багшаар 1987 оны 08 сараас 2006 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. М.Нацаг-Юм нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Булган, Ихтамир, Чулуут сумын сургуулиудын эрхлэгч, захирлаар ажилладаг байсан. М.Нацаг-Юм нь тасралтгүй л удирдах ажил хийж байсан. Тухайн үед сургуулиудын захирал, эрхлэгч нар өндөр цалинтай байсан. Илүү цагаар хичээл заагаагүй байхдаа л үндсэн цалин 850, 900, 950 төгрөгийн цалин авдаг байсан. Илүү цагаар хичээл заасан тохиолдолд илүү цагийн мөнгө нэмэгдэнэ. Би Монгол хэлний багшаар ажиллаж байхад миний үндсэн цалин 720 төгрөг байсан, хичээлийн цаг их байвал хамгийн дээд тал нь 900 гаргаж авч байсан. Би тухайн үед илүү цаг багатай, бараг илүү цагаар хичээл заадаггүй байсан” гэх мэдүүлэг,
10. Тус архивын сан хөмрөгт Сайд нарын Зөвлөлийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны баримт 1955-1983 оны хооронд хадгалагдаж байна гэсэн Архивын ерөнхий газрын Үндэсний архивын 2017 оны 05 сарын 08-ны 03-/175 тоот тодорхойлолт,
11. Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын конторын барилга нь 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эвдрэл гэмтэлтэй пийшин зуухнаас болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 26 тоот тодорхойлолт,
12. Өндөр-Улаан сумын нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:20 цагт цахилгааны утасны гэмтлээс болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 27 тоот тодорхойлолт,
13. 1984-1989 онд авч байсан цалингаараа тэтгэвэр өөрчлүүлэхэд намын болон үйлдвэрчний батлахаар цалинг тооцож болохгүй бөгөөд цалингийн архив нь шатсан тохиолдолд холбогдох материалаа бүрдүүлэн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 1/235 тоот тодорхойлолт,
14. Тус архивын сан хөмрөгт Өндөр-Улаан, Ихтамир сумдын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын баримт шилжиж ирээгүй тул Мөнх-Очирын Нацаг-Юмд лавлагаа гарах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 520 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүх М.Нацаг-Юмын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан С.Очирпүрэв, М.Шагдарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай тул худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 516 тоот цалингийн тодорхойлолт, Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэх, 1966 оны 7 сарын 5-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт байна.
Хүсэлт гаргагчийн МҮЭ-ийн гишүүний 153606 дугаартай бат илэрхийлэх, МАХН-ын гишүүний 019901 дугаар бат илэрхийлэхэд бичигдсэн сарын цалингийн зарим хэсэг тохирдоггүй боловч хүсэлт гаргагч “биднээс намын татварыг хураахдаа мэдэгдэхгүйгээр тухайн сарын цалингийн хүснэгтээс цалинг бичээд татвар тооцчихдог байсан. Тэгээд бичснээр нь намын татвараа төлдөг байсан учир намын батлах дээр бичсэн цалин үнэн зөв бичигддэг байсан” гэж тайлбарладаг, мөн М.Нацаг-Юмын 153606 дугаар хөдөлмөр дэвтэрт бичигдсэн Булган сумын 8 жилийн дунд сургууль, Өндөр-Улаан сумын 10 жилийн сургууль, Ихтамир сумын 10 жилийн сургуульд ажиллаж байх хугацаанд МАХН-ын гишүүний татвар төлсөн бичилтэд хураав тэмдэг болон нарийн бичгийн даргын гарын үсэг өөр буюу Булган сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд /1984.6-1984.8 сар/ хураав 0471 тэмдэг, Өндөр-Улаан сумын 10 жилийн сургуулийн захирлаар ажиллах хугацаанд /1984.9-1988.7 сар/ хураав 2541 тэмдэг, Ихтамир сумын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллах хугацаанд /1988.8-1989.5 сар/ хураав 2542 тэмдэг дарагдсан байх тул 019901 дугаар Монгол Ардын Хувьсгалт намын бат илэрхийлэхэд бичигдсэн цалинг үнэн зөв гэж тооцож үнэллээ.
М.Нацаг-Юмын Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа 1984 оны 06 сард 2066, 07 сард 720, 08 сард 720 нийт 3506 төгрөгийн,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа 1984 оны 09 сард 850, 10 сард 850, 11 сард 850, 12 сард 850, нийт 3400 төгрөгийн, 1985 оны 01 сард 850, 02 сард 850, 03 сард 850, 04 сард 850, 05 сард 850, 06 сард 3549, 07 сард 850, 08 сард 850, 09 сард 850, 10 сард 850, 11 сард 850, 12 сард 850, нийт 12899 төгрөгийн, 1986 оны 01 сард 850, 02 сард 850, 03 сард 850, 04 сард 850, 05 сард 850, 06 сард 1450, 07 сард 1200, 08 сард 600, 09 сард 850, 10 сард 900, 11 сард 900, 12 сард 900, нийт 11050 төгрөгийн, 1987 оны 01 сард 900, 02 сард 900, 03 сард 900, 04 сард 900, 05 сард 1846, 06 сард 2373, 07 сард 1008, 08 сард 750, 09 сард 900, 10 сард 900, 11 сард 900, 12 сард 900, нийт 13177 төгрөгийн, 1988 оны 01 сард 900, 02 сард 900, 03 сард 900, 04 сард 900, 05 сард 1600, 06 сард 775, 07 сард 900 нийт 6875 төгрөгийн,
Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд эрхлэгчээр ажиллаж байхдаа 1988 оны 08 сард 840, 09 сард 840, 10 сард 840, 11 сард 840, 12 сард 840 нийт 4200 төгрөгийн, 1989 оны 01 сард 840, 02 сард 840, 03 сард 840, 04 сард 840, 05 сард 2840 нийт 6200 төгрөгийн цалин авч байсан нь Мөнх-Очир овогтой Нацаг-Юмын Булган сумын 10 жилийн сургуульд захирлаар ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 516 тоот цалингийн тодорхойлолт, М.Нацаг-Юмын 1973 оны 4-12 сар, 1974, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-5 сар хүртэл-720 төгрөг, 6 сар-2066, 7, 8 сар-720 төгрөг, 8-12 сар-850 төгрөг, 1985 оны 1-5 сар-850 төгрөг, 6 сар-3549 төгрөг, 7-12 сар-850 төгрөг, 1986 оны 1-5 сар-850 төгрөг, 6 сар-1450 төгрөг, 7 сар-1200 төгрөг, 8 сар-600 төгрөг, 9 сар-850, 10, 11, 12 сар-900 төгрөг, 1987 оны 1, 2, 3, 4 сар-900 төгрөг, 5 сар-1846 төгрөг, 6 сар-2373 төгрөг, 7 сар-1008 төгрөг, 8 сар-750 төгрөг, 9, 10, 11, 12 сар-900 төгрөг, 1988 оны 1, 2, 3, 4 сар-900 төгрөг, 5 сар-1600 төгрөг, 6 сар-775 төгрөг, 7 сар-900 төгрөг, 8, 9, 10, 11, 12 сар-840 төгрөг, 1989 оны 1, 2, 3, 4 сар-840 төгрөг, 5 сар-2840 төгрөг, 6, 7, 8 сар-840 төгрөг, 9 сар-1108 төгрөг, 10, 11, 12 сар-840 төгрөг, 1990, 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-5 саруудад цалин авч татвар төлж байсныг тэмдэглэсэн 019901 тоот Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэх, гэрч М.Шагдарсүрэнгийн “М.Нацаг-Юм нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Булган, Ихтамир сумын сургуулиудын эрхлэгч, захирлаар ажилладаг байсан. Би М.Нацаг-Юмтай захирлуудын хурал зөвлөгөөн дээр байнга л таардаг байсан. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 700-800 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Заримдаа нэмэгдэл цалин хөлс нэмэгдэхээр 800 гаргаад авдаг байсан. Тухайн үеийн сургуулиудын захирал үндсэн цалингаас гадна, нэмэгдэл цалин, үр дүнгийн мөнгө, хичээл заасан тохиолдолд илүү цагийн мөнгө авдаг байсан. Захирлууд хичээл заасан тохиолдолд 1000 гаран төгрөг авчихдаг байсан. Тухайн үед захирал эрхлэгч нар 6-12 цагийн хичээл заах дээд газрын зөвшөөрөл байдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Очирпүрэвийн: “М.Нацаг-Юм нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Булган, Ихтамир, Чулуут сумын сургуулиудын эрхлэгч, захирлаар ажилладаг байсан. М.Нацаг-Юм нь тасралтгүй л удирдах ажил хийж байсан. Тухайн үед сургуулиудын захирал, эрхлэгч нар өндөр цалинтай байсан. Илүү цагаар хичээл заагаагүй байхдаа л үндсэн цалин 850, 900, 950 төгрөгийн цалин авдаг байсан. Илүү цагаар хичээл заасан тохиолдолд илүү цагийн мөнгө нэмэгдэнэ. Би Монгол хэлний багшаар ажиллаж байхад миний үндсэн цалин 720 төгрөг байсан, хичээлийн цаг их байвал хамгийн дээд тал нь 900 гаргаж авч байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд М.Нацаг-Юмыг Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа: 1984 оны 06 сард 2066, 07 сард 720, 08 сард 720 нийт 3506 төгрөгийн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа 1984 оны 09 сард 850, 10 сард 850, 11 сард 850, 12 сард 850, нийт 3400 төгрөгийн, 1985 оны 01 сард 850, 02 сард 850, 03 сард 850, 04 сард 850, 05 сард 850, 06 сард 3549, 07 сард 850, 08 сард 850, 09 сард 850, 10 сард 850, 11 сард 850, 12 сард 850, нийт 12899 төгрөгийн, 1986 оны 01 сард 850, 02 сард 850, 03 сард 850, 04 срад 850, 05 сард 850, 06 сард 1450, 07 сард 1200, 08 сард 600, 09 сард 850, 10 сард 900, 11 сард 900, 12 сард 900, нийт 11050 төгрөгийн, 1987 оны 01 сард 900, 02 сард 900, 03 сард 900, 04 сард 900, 05 сард 1846, 06 сард 2373, 07 сард 1008, 08 сард 750, 09 сард 900, 10 сард 900, 11 сард 900, 12 сард 900, нийт 13177 төгрөгийн, 1988 оны 01 сард 900, 02 сард 900, 03 сард 900, 04 сард 900, 05 сард 1600, 06 сард 775, 07 сард 900 нийт 6875 төгрөгийн, Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд эрхлэгчээр ажиллаж байхдаа 1988 оны 08 сард 840, 09 сард 840, 10 сард 840, 11 сард 840, 12 сард 840 нийт 4200, 1989 оны 01 сард 840, 02 сард 840, 03 сард 840, 04 сард 840, 05 сард 840 нийт 6200 төгрөгийн цалин авч байсныг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч М.Нацаг-Юмын цалинг тодорхойлсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын архивын ажилтаны тодорхойлолт, Ихтамир сумын бүрэн дунд сургуулийн тодорхойлолтуудыг Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэлийг үндэслэж бичсэн гэж хүсэлт гаргагч тодорхойлж байх тул, мөн “Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд бичигдсэн цалинг тухайн сарын цалингийн хүснэгтээс бичдэггүй, биднээс авсан цалинг асууж бичдэг байсан” гэж хүсэлт гаргагч тайлбарлаж байх тул дээрх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Сарха овгийн Мөнх-Очирын Нацаг-Юмыг
- Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа
Он
Сар 1984 он
Цалин
6-р сард 2066
7-р сард 720
8-р сард 720
нийт 3506
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхдаа:
Он
Сар 1984 он 1985 он 1986 он 1987 он 1988 он
Цалин Цалин Цалин Цалин Цалин
1-р сард = 850 850 900 900
2-р сард = 850 850 900 900
3-р сард = 850 850 900 900
4-р сард = 850 850 900 900
5-р сард = 850 850 1846 1600
6-р сард = 3549 1450 2373 775
7-р сард = 850 1200 1008 900
8-р сард = 850 600 750 =
9-р сард 850 850 850 900 =
10-р сард 850 850 900 900 =
11-р сард 850 850 900 900 =
12-р сард 850 850 900 900 =
нийт 3400 12899 11050 13177 6875
- Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд эрхлэгчээр ажиллаж байхдаа:
Он
Сар 1988 он 1989 он
Цалин Цалин
1-р сард = 840
2-р сард = 840
3-р сард = 840
4-р сард = 840
5-р сард = 2840
6-р сард = =
7-р сард = =
8-р сард 840 =
9-р сард 840 =
10-р сард 840 =
11-р сард 840 =
12-р сард 840 =
нийт 4200 6200
төгрөгийн цалин авч байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА