| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00393/и |
| Дугаар | 332 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 332
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00332 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Өлзийт сумын төвд оршин суух Монгол овгийн Буянбадрахын Даариймаагийн /РД:ХИ63052609/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Очир-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Даариймаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, цалингийн тодорхойлолтыг үндэслэн миний Ардын армийн клиникийн төв эмнэлэгт 1985 оны 11-р сарын 18-ны өдрөөс 1990 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1990 оны 10-р сарын 1-ээс 1993 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Очир-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Даариймаа нь өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон. Б.Даариймаагийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй гэсэн. Тэрээр Ардын армийн клиникийн төв эмнэлэгт 1985 оны 11-р сарын 18-ны өдрөөс 1990 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1990 оны 10-р сарын 1-ээс 1993 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Иймд Б.Даариймаагийн Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Даариймаа нь Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Буянбадрахын Даариймаа АА-ийн клиникийн төв эмнэлэгийн даргын 1985.12.11-ний өдрийн 129 дүгээр тушаалаар сэхээний 3 дугаар тасагт ээлжийн сувилагчаар 1985.11.18-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн ангийн даргын 1990.09.05-ны өдрийн 157 дугаар тушаалаар 1990.09.01-ний өдрөөс 1991.01.31-ний өдрийг хүртэл хүүхэд асрах цалингүй чөлөө олгосон гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 000004761 тоот ажилласан жилийн архивын лавлагаа,
2. Буянбадрахын Даариймаагийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1990, 1991, 1992, 1993 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 319 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч П.Алтанчимэгийн: “Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуулийг Б.Даариймаатай хамт төгсөөд 1985 оны 11 сараас Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар хамт ажилд орсон. Би Б.Даариймаатай хамт уг ажлаа 1989 оны 7 сар хүртэл хийж байгаад ажлаасаа гарч Архангай аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар орж ажилласан. Тухайн үед Б.Даариймаа нь Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар ажиллаад л үлдсэн. Б.Даариймаа нь 1990 онд Ардын армийн клиникийн төв эмнэлэгээс гарч 1990 оны 10 сараас Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орж, бид 2016 оныг дуустал Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт хамт ажилласан. Би 2016 онд өндөр насны тэтгэвэртээ гарахад Б.Даариймаа нь Өлзийт сумын Хүн эмнэлэгт ажиллаад л үлдсэн” гэх мэдүүлэг,
4. Гэрч Д.Түмэндэмбэрэлийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт 1989 оны 01 сард үйлчлэгчээр анх орж ажиллаж байсан. Намайг Өлзийт сумын Хүн эмнэлэгт ажиллаж байхад Б.Даариймаа нь Улаанбаатар хотоос 1990 оны 10 сард ирж манай эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс би Б.Даариймаатай 2014 онд тэтгэвэрт гарах хүртлээ хамт ажилласан. Б.Даариймаа нь Архангай аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаад л үлдсэн, одоог хүртэл Өлзийт сумын хүн эмнэлэгт ажиллаж байгаа” гэх мэдүүлэг,
5. 1985 оны 11 сарын 18-ны өдөр сувилагчийн курс төгсөж ЭХЯ-ны хувиараар ирсэн тул сэхээний 3-р тасагт ээлжийн сувилагчаар томилов, ААКТЭ-ийн даргын 1985 оны 12 сарын 18-ны өдрийн 129 тоот тушаалаар, 1992 оны 01 сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөв, ААКТЭ-ийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 012 тоот тушаалаар; 1992 оны 01 сарын 23-ны өдөр Өлзийт сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар авч ажиллуулав, Өлзийт сумын хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1992 оны 01 сарын 24-ний өдрийн №1 тоот тушаалаар гэсэн бичилт байгууллагын тамга бүхий Б.Дайриймаагийн хөдөлмөрийн дэвтэр,
Шүүх хүсэлт гаргагч Б.Даариймаагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан П.Алтанчимэг, Д.Түмэндэмбэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын ажилласан жилийн архивын лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Б.Даариймаагийн Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Буянбадрахын Даариймаа АА-ийн клиникийн төв эмнэлэгийн даргын 1985.12.11-ний өдрийн 129 дүгээр тушаалаар сэхээний 3 дугаар тасагт ээлжийн сувилагчаар 1985.11.18-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн ангийн даргын 1990.09.05-ны өдрийн 157 дугаар тушаалаар 1990.09.01-ний өдрөөс 1991.01.31-ний өдрийг хүртэл хүүхэд асрах цалингүй чөлөө олгосон гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 000004761 тоот ажилласан жилийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, гэрч П.Алтанчимэгийн “Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуулийг Б.Даариймаатай хамт төгсөөд 1985 оны 11 сараас Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар хамт ажилд орсон. Би Б.Даариймаатай хамт уг ажлаа 1989 оны 7 сар хүртэл хийж байгаад ажлаасаа гарч Архангай аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар орж ажилласан. Тухайн үед Б.Даариймаа нь Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар ажиллаад л үлдсэн. Б.Даариймаа нь 1990 онд Ардын армийн клиникийн төв эмнэлэгээс гарч 1990 оны 10 сараас Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орж, бид 2016 оныг дуустал Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт хамт ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбараар,
Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Буянбадрахын Даариймаагийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1990, 1991, 1992, 1993 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 319 тоот цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, гэрч П.Алтанчимэгийн “Б.Даариймаа нь 1990 онд Ардын армийн клиникийн төв эмнэлэгээс гарч 1990 оны 10 сараас Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орж, бид 2016 оныг дуустал Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Түмэндэмбэрэлийн “Намайг Өлзийт сумын Хүн эмнэлэгт ажиллаж байхад Б.Даариймаа нь Улаанбаатар хотоос 1990 оны 10 сард ирж манай эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс би Б.Даариймаатай 2014 онд тэтгэвэрт гарах хүртлээ хамт ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан гэж үзлээ.
Иймд Б.Даариймаагийн Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овгийн Буянбадрахын Даариймаагийн Ардын армийн клиникийн төв эмнэлэгт сувилагчаар 1985 оны 11 сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА